Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 155/ШШ2018/00429

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд;

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн **************** оршин суух С овогт Б-ын Г /**********************/-гийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Шүүхэд төлөөлөх эрхийн ************* дугаарын үнэмлэхтэй, Б овогт Бн Б /***************/,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ***************** оршин суух Ш овогт Б-ын С /***************/-д холбогдох,

Хариуцагчийн өмгөөлөгч: Шүүхэд төлөөлөх эрхийн ********** дугаарын үнэмлэхтэй, Ц овогт Пийн Э /*******************/

Хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянагдахаар ирсэн иргэний хэргийг 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч хянаад:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч П.Э нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хариуцагч Б.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Б.Стэй 2006 онд танилцан үерхэж хэн, хэнийхээ гэр орноор очин амьдарцгааж байгаад 2009 онд жирэмсэлж, 2009 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр охин Н-ийг төрүүлсөн. Охин Г.Н одоо 3 настай болсон. С бид хоёр уг нь охиныхоо төлөө гэр бүлээрээ гурвуулаа хамтдаа сайхан амьдарна гэж ярилцаж, хүсэж мөрөөддөг байсан. Гэтэл Б.С нь 2011 онд Оросын Холбооны Улсын Санктпетербург хотын Военная Медицинская Академия сургуульд суралцхаар явсан үеэс хойш бидний харилцаа хөндийрч эхэлсэн. Сүүлийн үед Б.С нь охин бид хоёртой утсаар ярихгүй, холбоо тасарсан. 2012 оны 3 дугаар сард Б.С нь охин бид хоёртой утсаар ярихдаа би өөр эмэгтэйтэй болсон, чи амьдралаа бод гэсэн утгатай зүйл ярьсан. Миний хувьд Б.Сд гэрлэлтээ батлуулъя гэж хэлдэг байсан боловч гэрлэлтээ батлуулахыг хүсээгүй. Иймд Б.С нь хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлэхгүй байгаа тул охин Г.Номуундарийн эцгээр Бын Сг тогтоож, хууль зааснаар хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэж хүсэж нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэд хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, хүүхэд эрүүл өсөж бойжиж байхаа тухай тодорхойлолт, зураг зэргийг хавсаргав.

Б.С нь Батлан Хамгаалан Яамны нэр дээр Оросын Холбооны Улсын Санктпетербург хотын Военная Медицинская Академия сургуульд 10 хувийн тэтгэлгээр суралцдаг бөгөөд 2012 оны 7 дугаар сарын эхээр Монголд ирнэ гэж өөрөө болон түүний гэрийнхэн нь хэлж байгаа учир би охиныхоо тэжээн тэтгэхтэй холбоотой нэхэмжлэлээ өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргаж байгаа болно. Мөн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг заалтыг үндэслэн тэмдэгтийн хураамж төлөөгүй гэжээ.

Хариуцагч Б.С нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Б овогтой С нь Б овогтой Ггийн хүсэлтээр Номуундарийн эцэг тогтоох шинжилгээнд орон шүүх эмнэлгийн дүгнэлтээр эцэг нь мөн болох нь тогтоогдсон учир надад хуулийн дагуу хүүхдийн тэтгэмжийг олгоход татгалзах зүйл байхгүй болно. Хөвсгөл аймгийн сум дундын шүүхээс хүсэмжлэх нь: Миний бие С 2012 оны 7 дугаар сарын 30-ны дотор Герман улс руу зорчих хувийн асуудалтай байгаа тул миний оролцоогүйгээр шүүх хурлыг явуулж өгнө үү. Би Номуундарийн эцэг мөн болохыг хүлээн зөвшөөрч байна. Хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг төлнө гэжээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч Б.Сг охин Г.Номуундарийн эцгээр тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч Б.С нарын дундаас охин Г.Н төрсөн болох нь Тухайлбал:

2009 оны 9 дүгээр сарын 12ы өдөр охин С овогт Ггийн Н /*************/ төрсөн болох нь түүнд олгосон төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд,

Хөвсгөл аймаг, Мөрөн сумын Хөвсгөл Энэрэл  өрхийн эмнэлгийн их эмчийн тодорхойлолт,

Монгол Улс шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2012 оны 7 дугаар  сарын 18-ны өдрийн №390 дугаартай дүгнэлт,

 Нэхэмжлэгч Б.Ггийн: ....Стэй 2006 онд танилцаж үерхэж хэн хэнийхээ гэр орноор очин амьдарцгааж байгаад 2009 онд жирэмсэлж 2009 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр охин Н-ийг төрүүлсэн.... гэх нэхэмжлэл,

Хариуцагч Б.Сгийн: ....би Номуундарийн эцэг мөн болохыг хүлээн зөвшөөрч байна хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг төлнө.... гэх шүүхэд ирүүлсэн хариу тайлбар зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Харин Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 654 дугаартай шийдвэрийг Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 58 дугаартай тогтоолоор хүчингүй болгож шинээр илэрсэн нөхцөлд байдлын улмаас хэргийг дахин хянан нь зүйтэй гэж үзсэн байна.

Хариуцагч Б.Сгийн шинжээч томилуулах тухай хүсэлтийг шүүх хүлээн авч эрхийг нь хангаж Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 3932 дугаартай шүүгчийн захирамжаар эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэхээр шинжээч томилж хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 20-н хүртэл буюу 33 хоног түдгэлзүүлсэн боловч хариуцагч нь шүүгчийн захирамжид заагдсан хугацаанд шинжилгээнд хамрагдаагүй, оролцоогүй улмаас шүүгчийн захирамж биелэгдээгүй ба Б.Сгээс шалтгаалж шүүгчийн захирамж биелэгдэх боломжгүй, шүүгчийн захирамжийг цаашид биелүүлэх боломжгүй болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 2 дугаар  сарын 26-ны өдрийн №10/1290 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байх тул шүүх хэргийг сэргээж, хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Өөрөөр хэлбэл хэргийг түдгэлзүүлснээс хойш 81 хоног өнгөрсөөр байтал дээрх хугацаанд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд өөрийн биеэр очиж шинжилгээ хийлгээгүй, хариуцагч Б.С нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтаа өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх үүрэгтэй боловч үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлоогүй хүүхдийн эцэг биш гэдгээ нотолж чадахгүй байна.

Мөн Монгол Улс шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2012 оны 7 дугаар  сарын 18-ны өдрийн №390 дугаартай дүгнэлттэй танилцуулаагүй байна гэж тогтоолд дурдсан байх боловч уг дүгнэлттэй хариуцагч Б.С нь танилцаж 2012 оны 7 дугаар  сарын 19-ний өдөр тайлбараа шүүхэд ирүүлсэн болох нь хавтаст хэргийн 22 дугаар хуудсанд авагдсан баримтаар нотлогдож байна. 

Иймд 2009 оны 9 дүгээр сарын 12ы өдөр төрсөн охин С овогт Ггийн Н /*************/ эцэг Б.С мөн болохыг тогтоож, эцэг Б.Сгээс хүүхдийн тэтгэлэг гаргуулан насанд хүрээгүй охин Г.Н-ийг тэжээн тэтгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч нь өмгөөлөгч Б.Б-ийг оролцуулах хүсэлт шүүхэд ирүүлсэн байх ба түүний өмгөөлөгч нь түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байна.

Хариуцагч нь шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй болсныг минь харгалзан үзэж шүүх хуралдааныг миний эзгүйд өмгөөлөгч П.Эг байлцуулан явуулж өгөхийг хүсэе гэх хүсэлт ирүүлсэн, түүний өмгөөлөгч нь мөн дээрхи нөхцөл байдлыг харгалзан үзэж түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтүүд тус тус гаргаж байгааг хүлээн авч нэхэмжлэгч, хариуцагч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгчийн шүүхээр хүүхдийн эцэг тогтоолгох шаардлагын эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Сгээс 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Гд буцаан олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2009 оны 9 дүгээр сарын 12ы өдөр төрсөн охин С овогт Г-гийн Н /-/-ийн эцгээр Ш овогт Бын С /***************/ мөн болохыг тогтоосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар хариуцагч  Б.Сгээс 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан охин Г.Н-ийг тэжээн тэтгүүлсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Сгээс улсын тэмдэгтийн хураамжид 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Гд олгосугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш иргэний гэр бүлийн бүртгэлийн төв байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Б.Оюунчимэгт даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Л.ЭРДЭНЭБАТ