Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/330

 

 

 

 

 

 

 

  2022            03            15                                         2022/ШЦТ/330

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч Н.Ундрах,

шүүгдэгч Т.Т.........р нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2208 0000 00273 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Илжгэн овогт Т.....ээгийн Т.........р, Монгол Улсын иргэн, Увс аймгийн Улаангом суманд 1979 оны 5 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, эрэгтэй, 42 настай, суурь боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн ............................ тоотод байнга оршин суух бүртгэлтэй , регистрийн дугаар УС.................., урьд

Хан-Уул дүүргийн шүүхийн 2003 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 144 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 260 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ял шийтгэгдэж байсан.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Т.Т.........р нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 01 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчний ........... тоотод хүргүүлсэн хохирогч Д.А.............ны тээврийн хэрэгсэлд нь гээгдүүлэн орхисон “Samsung-71” маркийн гар утсыг авч ашиглан завшсаны улмаас 600.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч Т.Т.........р нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр “Toyota Prius NHW 20” маркийн тээврийн хэрэгслээр такси үйлчилгээ үзүүлэн явж байгаад 23 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 17 дугаар сургуулийн орчмоос Д.А.............ныг авч түүнийг Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчний ........... тоотод хүргэж өгсөн байна.  Д.А.............н нь Т.Т.........рын тээврийн хэрэгслээс буухдаа өөрийн эзэмшлийг “Samsung Galaxy A71” загварын гар утсыг түүний тээврийн хэрэгсэлд мартаж буусныг олж мэдсээр байж гар утсыг нь “Баялаг өрнөн дэлгэрэх” ХХК-ийн барьцаалдан зээлдүүлэх газар 300.000 төгрөгийн барьцаанд тавьж завшсаны улмаас 600.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал

- Хохирогч Д.А.............ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр би Б...........үү, Б...........үүгийн эхнэр Байгалмаа нарын хамтаар Чингэлтэй дүүргийн 17-р сургуулийн автобусны буудлаас таксинд суугаад Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Орбитын 37-15 тоотод хашаанд амьдардаг Одсүрэнгийнд буухдаа таксинд гар утсаа мартаад буусан байсан...Манай найз Б...........үүгийн хүү Тэмүүжин нь төлбөр төлсөн. Тус төлбөрийг төлөхдөө 5447....46 гэх Т.........рын “ХААН” банкны дансанд хийсэн... би тус утсыг 2018 онд 1.600.000 төгрөгөөр худалдаж авч байсан...Содон шинж тэмдэг байхгүй би IMEl мэднэ 354486111365501 354487111365509 гэх IMEl кодтой...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дахь тал),

- “Баялаг өрнөн дэлгэрэх” ХХК-ний барьцаат зээлийн гэрээнд: “...Эхлэх 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр...Дуусах 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр...үйлчлүүлэгч Т.....ээ овогт Т.........р...гар утас Samsung Galaxy A71...300.000 төгрөг...” гэх баримт (хавтаст хэргийн 70 дахь тал)

- Гэрч М.Наваан-Юндэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухай үед манай компаниас 30 хүн зээл авсан бөгөөд тэндээс хамгийн сэжигтэй нь Т.Т.........р гэх хүн байсан. Учир нь гэвэл барьцаанд тавих гэж байгаа утасныхаа дэлгэц дээр өөр хүний зурагтай утас барьцаанд тавьсан. Т.Т.........р нь Samsung А-71 маркийн гар утсыг барьцаанд тавьсан. Би Т.Т.........рт 300.000 төгрөг олгосон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дэх тал),

- Эд зүйл хураан авсан тэмдэглэлд: “...Т.Т.........раас... Samsung А71 маркийн хөр өнгөтэй, ажиллагаа хэвийн хар өнгийн хавтастай гар утас 1 ширхгийг 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр...хураан авав...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 4 дэх тал),

- Гар Утсанд үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Т.Т.........раас хураан авсан Samsung А71 загварын гар утсанд үзлэг хийхэд хар хөх өнгийн нүүрэн талын дэлгэцтэй. Гар утсыг эргүүлэн ард талыг нь харахад гар утасны доод хэсэгт Samsung гэсэн бичигтэй байв... Цаашлаад гар утсыг нээж тохиргоо гэх цэс рүү ороход IMEI-1 354486111365501, IMEI-2 354487111365509 гэх имей байна...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 6-7 дахь тал),

- “...Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 1885 дугаартай Хөрөнгө үнэлгээний тайланд: “...Galaxy A71 маркийн хэрэглэж байсан гар утас...600.000 төгрөг...” гэх үнэлгээ (хавтаст хэргийн 25-26 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүгдэгч Т.Т.........рын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би утас тавьсан ломбардаас утсыг нь авч эзэнд нь хүлээлгэн өгсөн би өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэж (хавтаст хэргийн 38 дахь тал) мэдүүлсэн бөгөөд тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Т.Т.........р нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

1.4.Эрх зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Т.Т.........р нь шунахайн сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр, гээгдэл эд хөрөнгө буюу “Samsung Galaxy A71” маркийн гар утас бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшин бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Т.Т.........р нь “Samsung Galaxy A71” маркийн гар утсыг гээгдэл эд хөрөнгө буюу бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хохирогч Д.А.............ны гар утсыг завшсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба хохирогчид 450.000 төгрөгийн хохирол учирсан болох “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогджээ.

Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Т.Т.........рыг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын гээгдэл эд хөрөнгө буюу бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь, улсын яллагчаас гаргасан гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүйг тэмдэглэх нь зүйтэй байна

 

1.5. Хохирол, хор уршиг

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.А.............н 600.000 төгрөгийн хохирол учирсан боловч шүүгдэгч Т.Т.........р нь хохирогчид утсыг нь буцаан өгсөн болох нь (хавтаст хэргийн 08 дахь тал) баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...шүүгдэгч Т.Т.........рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг гаргав.

Шүүгдэгч Т.Т.........р нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Т.Т.........р нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн Хялбаршуулах журмаар шийдвэрлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 83, 84 дэх тал), Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоол (хавтаст хэргийн 85 дахь тал), хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал (хавтаст хэргийн 89 дэх тал),

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 67, 41 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 74 дэх тал), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 42 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 68 дахь тал), Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа (хавтаст хэргийн 69 дэх тал), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 76-77 дахь тал), Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол (хавтаст хэргийн 72) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Т.Т.........р, хохирогч Д.А.............н нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Иймд улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгч Т.Т.........рыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч  түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Т.Т.........рт торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг хуульд заасан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

 

2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2208 0000 00273 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь;

1. Шүүгдэгч Илжгэн овогт Т.....ээгийн Т.........рын гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т.........рыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т.........рт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.Т.........р нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.МӨНХЗУЛ