Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/412

 

 

 

 

 

 

 

    2022            04           01                                      2022/ШЦТ/412

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч Р.Мягмардорж,

хохирогч, шүүгдэгч ЦГ..........р,

хохирогч, шүүгдэгч Г.Ц..........н нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2208 0059 20420 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн 1 хавтаст хэргийг 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Барга овогт Ц..............дийн Г.............р, Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Улиастай суманд 1965 оны 10 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа ....................................жилтай, ам бүл 3, хамтран амьдрагч болон хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн.........................н ...............................

 

2. Хөх овогт Г...........вын Ц..........н, Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 1980 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, ...........................жилтай, ам бүл 3, хамтран амьдрагч болох хүүхдийн хамт Сонгинохайрхан д.........................н ................................

 

Холбогдсон хэргийн талаар:

- Шүүгдэгч ЦГ..........р нь 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо ............. тоотод хамтран амьдрагч Г.Ц..........нг зодож эрүүл мэндэд нь “зүүн дээд 1-р шүд, баруун доод 2-р шүдний сулрал, зүүн нүдний алимын салстад цус харвалт, хоёр нүдний зовхи, мөр бугалга, шуу, нуруу, хэвлий, өвдөг, шилбэнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан,

- Шүүгдэгч Г.Ц..........н нь 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо ............. тоотод хамтран амьдрагч ЦГ..........рыг зодож эрүүл мэндэд нь “баруун, зүүн хацар, хамрын нуруу, угалз, баруун, зүүн чихний дэлбэн, уруул, цээж, нуруу, хэвлий, баруун, зүүн шуу, баруун, зүүн алганд зулгаралт, зүүн нүдний зовхи, цээж, баруун зүүн бугалга, хэвлийд цус хуралт, зүүн тавхайн 1-р хуруунд шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч ЦГ..........р, Г.Ц..........н нар нь 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн . Хайрхан.......................ы ............. тоотод гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хамтдаа хэрэглэсэн байна. Энэ үед ЦГ..........р нь хамтран амьдрагч Г.Ц..........нг уруулаас хазсан гэх шалтгаанаар “балай авгай” гэж зүй бусаар доромжлоход Г.Ц..........н нь “намайг балай авгай гэж хэллээ” гэсэн сэдлээр хохирогч ЦГ..........рын биед халдаж эрүүл мэндэд нь  “баруун, зүүн хацар, хамрын нуруу, угалз, баруун, зүүн чихний дэлбэн, уруул, цээж, нуруу, хэвлий, баруун, зүүн шуу, баруун, зүүн алганд зулгаралт, зүүн нүдний зовхи, цээж, баруун зүүн бугалга, хэвлийд цус хуралт, зүүн тавхайн 1-р хуруунд шарх гэмтэл” бүхий хөнгөн гэмтэл, ЦГ..........р нь өөр лүү нь довтолсон хамтран амьдагч буюу хохирогч Г.Ц..........нг өшиглөж, нүүр лүү нь түлхэж унаган биед нь “зүүн дээд 1-р шүд, баруун доод 2-р шүдний сулрал, зүүн нүдний алимын салстад цус харвалт, хоёр нүдний зовхи, мөр бугалга, шуу, нуруу, хэвлий, өвдөг, шилбэнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл тус тус учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал

1. Хохирогч Г.Ц..........нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы ............. тоотод өөрийн хамтран амьдрагч ЦГ..........р, хүү нарын хамт амьдардаг. 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр манай хамтран амьдрагч ЦГ..........р 0.5 литрийн “Хараа”, “Цагаан архи” гэсэн нийт 2 шил архи хувааж уусан. Архи ууж байгаад бид хоёр хоорондоо маргалдаад намайг балай авгай минь гэж уурлаад миний хөл рүү өшиглөөд, нуруу руу гараараа түлхэхэд нь би нүүрээрээ пийшин мөргөж унасан. Намайг унасан байх үед миний дээрээс гар болон хөлөөрөө олон удаа зодсон. Миний зүүн нүд хөхөрсөн, дээд үүдэн нэг, доод үүдэн тус бүр 1 шүд хөдөлсөн, нуруу болон хоёр хөлийн шилбэний хэсэгт хөхөрсөн байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 08-09 дэх тал),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1894 дугаартай дүгнэлт:

“...Хэсэг газрын үзлэгт: Зүүн дээд 1-р шүд болон баруун доод 2-р шүд урагшаа хойшоо сул хөдөлгөөнтэй. Зүүн нүдний алимын салстад 3-7 цагийн түвшинд тархмал улаан ягаан өнгийн цус харвалттай. Баруун нүдний доод зовхины гадна буланд 0.3х0.2 см, зүүн бугалгын гадна дээд хэсэгт 3х0.2см ар дунд хэсэгт 7х0.2см, зүүн мөрний ар дунд 5х0.4см хэмжээтэй улаан хүрэн өнгийн зулгаралтуудтай. Баруун мөрний гадна хэсэгт 0.8х0.6см хэмжээтэй хөх өнгийн метлин түрхсэн зулгаралттай. Уг зулгаралтыг тойроод 4х4см, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун бугалгын ар дунд 7х2.5см, 3х1.5см, урд дунд 3х1см, 1х1см, баруун шууны ард дунд 6х4см, урд дунд 1х1см 4 ширхэг, зүүн бугалгын гадна дунд 4х2.5см, урд дунд 1х1см, 0.8х0.8см, ар дээд хэсэгт 1х1 см 3 ширхэг, ар дунд 2х1.5см, зүүн мөрний ард дунд 8.5х3.5см нуруунд зүүн далны дотор дээд хэсэгт 2.5х1см, 1.5х1см, хэвлийн зүүн хажуу хэсэгт суганы шугамаар 8х6см 6х2см баруун өвдөгт 11х10 см, 3х2см, 2х2см, зүүн өвдөгт 11х5см, зүүн шилбэний урд дээд хэсэгт 9х7см хэмжээтэй хөхөлбөр хүрэн ягаан өнгийн цус хуралтуудтай.

2022.01.15-ны ГССҮТ-н үзлэгийн хуудаст онош: /S.00/ толгойн өнгөц гэмтэл гэжээ.

2022.01.15-ны ГССҮТ-н Толгойн КТГ-н шинжилгээнд: Гавал ясанд хугаралгүй...Зүүн дээд зовхи хаван хавдар ихтэй...ДҮГНЭЛТ

1. Г.Ц..........нгийн биед зүүн дээд 1-р шүд, баруун доод 2-р шүдний сулрал, зүүн нүдний алимын салстад цус харвалт, хоёр нүдний зовхи, мөр, бугалга шуу, нуруу, хэвлий, өвдөг, шилбэнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. 5.Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 18-19 дэх тал),

 

2. Хохирогч ЦГ..........рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай эхнэр Ц..........н согтоод гэнэт миний доод уруулыг хазахаар нь миний уур хүрээд “балай авгай минь” гэж хэлсэн чинь намайг “балай авгай гэж хэллээ” гээд над руу уурлаад орилоод унасан манай эхнэр над руу дайраад миний нүүр рүү самардаж дайраад байхаар нь би хөлөөрөө өшиглөөд нүүр рүү нь гараараа түлхтэл пийшин толгойгоороо мөргөсөн бид хоёр согтуу хоорондоо нэлээн ноцолдож зодолдсон...надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дэх тал),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2003 дугаартай дүгнэлт:

“Хэсэг газрын үзлэгт: Баруун хацрын хажуу дунд хэсэгт 2.2х0.5см, 2х0.4см, 1.8х0.4см, 1.5х0.5см, 0.5х0.4см, 1.5х0.1см, дээд хэсэгт 2.8х0.5см, урд дээд хэсэгт 1.5х0.1см, зүүн хацрын хажуу дээд хэсэгт 1.7х0.8см, 1х0.1см, доод хэсэгт 0.6х0.7см, хамрын нурууны баруун дунд хэсэгт 0.5х0.1см, баруун угалзад 0.5х0.2см, баруун чихний дэлбэнгийн дунд хэсэгт 1х1см, 0.5х0.4см, 0.5х0.1см, зүүн чихний дэлбэнгийн дунд хэсэгт 0.5х0.5см, 0.4х0.2см, дээд хэсэгт 1,2х0.1см, доод уруулын зүүн хэсэгт 0.5х0.4см, цээжний баруун дээд хэсэгт 3х0.5см, 1х0.2см, 1х0.3см, 0.6х0.1см, 0.1х0.1см, доод хэсэгт 2.5х1см, 1х0.1см, 7х0.2см, 6х0.2см, зүүн дээд хэсэгт 5х6см, талбайд олон жижиг, доод хэсэгт 18х17см талбайд, 17х5см талбайд олон том жижиг, нурууны баруун дээд хэсэгт 2х0.6см, 3х0.4см, доод хэсэгт 3.5х0.1см, 2х0.1см, зүүн дээд хэсэгт 1.5х0.1см, 3х0.1см, 1х0.1см, дунд хэсэгт 1.5х0.1см, хэвлийн баруун хажуу дунд хэсэгт 8х0.5см, 1.5х0.1см, зүүн хажуу дунд хэсэгт 1х0.4см, 1.2х0.5см, баруун шууны гаднад доод хэсэгт 0.4х0.2см, зүүн шууны гадна доод хэсэгт 0.4х0.2см, 0.2х0.1см, 2х0.5см, баруун алганы дээд хэсэгт 0.6х0.1см, 0.4х0.1см, зүүн алганы дээд хэсэгт 3х3 см талбайд олон жижиг, 1х0.1см улаан хүрэн өнгийн зулгаралттай. Зүүн нүдний доод зовхи, цээжний баруун дээд хэсэгт 8х5см, зүүн дээд хэсэгт 13х4см, доод хэсэгт 8х4см, баруун бугалганы урд дээд хэсэгт 3х1см, зүүн бугалганы урд дээд хэсэгт 2.5х1см, ногоон шаргал өнгийн хэвлийн баруун хажуу дунд хэсэгт 7х1.5см, зүүн хажуу дунд хэсэгт 17х13см, хөхөлбөр ногоон өнгийн цус хуралттай, зүүн тавхайн 1-р хурууны доод хэсэгт 2х1см, 1.5х1см ангайж язарсан шархтай шарханд цэвэр боолттой.

2022.01.17-ны СХД-н 3-р амбулаторын үзлэгт: Онош: Баруун хөлийн 1-р хурууны ил шарх гэжээ...ДҮГНЭЛТ

1. ЦГ..........рын биед баруун, зүүн хацар, хамрын нуруу, угалз, баруун, зүүн чихний дэлбэн, уруул, цээж, нуруу, хэвлий, баруун, зүүн шуу, баруун зүүн алганд зулгаралт, зүүн нүдний зовхи, цээж, баруун зүүн бугалга, хэвлийд цус хуралт, зүүн тавхайн 1-р хуруунд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 23-24 дэх тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 

- Шүүгдэгч ЦГ..........рын мөрдөн байцаалтад өгсөн: “...Хамтран амьдрагч Г.Ц..........нтэй хамт архи ууж байгаад улмаар хоорондоо маргалдаж нэг нэгнийхээ биед хөнгөн гэмтэл шарх учруулсан, Г.Ц..........нтэй бид хоёр хоорондоо эвлэрсэн нэгнээсээ уучлалт гуйсан одоо хамт амьдрагч байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дахь тал)

- Шүүгдэгч Г.Ц..........нгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Хамтран амьдрагч ЦГ..........ртай хамт архи ууж байгаад улмаар хоорондоо маргалдаж нэг нэгнийхээ биед хөнгөн гэмтэл шарх учруулсан, ЦГ..........р бид хоёр хоорондоо эвлэрсэн нэгнээсээ уучлалт гуйсан одоо хамт амьдрагч байгаа..” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39 дэх тал) мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.Ц..........н, ЦГ..........р нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

 

1.4.Эрх зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч ЦГ..........рын үйлдлийн улмаас Г.Ц..........нгийн биед, Г.Ц..........нгийн үйлдлийн улмаас ЦГ..........рын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Харин улсын яллагчаас яллах дүгнэлт үйлдэхдээ шүүгдэгч ЦГ..........рын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан” гэж хэргийн зүйлчлэлийг тогтоосныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлж түүний дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн дүгнэсэн болно.

Өөрөөр хэлбэл хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримт буюу

- Хохирогч ЦГ..........рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай эхнэр Ц..........н согтоод гэнэт миний доод уруулыг хазахаар нь миний уур хүрээд “балай авгай минь” гэж хэлсэн чинь намайг “балай авгай гэж хэллээ” гээд над руу уурлаад орилоод унасан...” гэж (хавтаст хэргийн 13-14 дэх тал),

- Хохирогч Г.Ц..........нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай хамтран амьдрагч ЦГ..........р ...намайг балай авгай минь гэж уурлаад миний хөл рүү өшиглөөд, нуруу руу гараараа түлэх сэн...” гэж (хавтаст хэргийн 08-09 дэх тал),

- Гэрч Г.Энхмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...архи хувааж уусан тухай үед архи ууж байгаад манай дүү Г.Ц..........н, ЦГ..........р нар гэнэт л хоорондоо маргалдаад хэрэлдээд унасан...” гэж (хавтаст хэргийн 16 дахь тал) гэх баримтуудад дүгнэлт хийвэл хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь Г.Ц..........нгийн хамтран амьдрагч ЦГ..........рын уруулаас хазсан үйлдлээс болсон байна.

Өөрөөр хэлбэл ЦГ..........р нь хүч эрх мэдлээр далайлгаж, эрхшээлдээ оруулах зорилгоор бие махбод, сэтгэл санаа, бэлгийн харилцаа, эдийн засгийн хэлбэрээр  хяналтаа тогтоож, өөрийн хамааралд оруулах зорилгоор Г.Ц..........нгийн биед нь халдаагүй байх тул түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн болно.

Тиймээс шүүгдэгч Г.Ц..........н, ЦГ..........р нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...шүүгдэгч ЦГ..........рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Г.Ц..........нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг...”

Шүүгдэгч нар нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон ба тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хялбаршуулах журмаар шийдвэрлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 96, 97 дахь тал), хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоол (хавтаст хэргийн 107-108 дахь тал), хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал (хавтаст хэргийн 105, 106 дахь тал),

- Шүүгдэгч ЦГ..........рын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 45, 48 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 42 дахь тал), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 46 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 47 дахь тал),

- Шүүгдэгч Г.Ц..........нгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 62, 64 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 59 дэх тал), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 65, 67, 68 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 63 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 93 дах тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Иймд улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгч шүүгдэгч ЦГ..........рыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тэрээр хувиараа гэр ахуйн цахилгаан хэрэгсэл засаж орлого олдог болох нь түүний “ХААН” банкны депозит дансны хуулга зэргээр тогтоогдож байгааг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

 

Харин улсын яллагчаас шүүгдэгч Г.Ц..........нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар гаргасан дүгнэлтийг өөрчилж түүнийг дээрх зүйл, хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах нь зүйтэй гэж үзэв.

 

Тодруулбал хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Г.Ц..........н нь Ус суваг удирдах газрын харьяа 249 дүгээр худагт ус түгээгч ажилтай боловч тэрээр одоо хүүхэд асрах чөлөөтэй буюу гэртээ 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү Г.Батбаярыг асарч байгаа нь тогтоогдсон. Нөгөөтээгүүр хамтран амьдрагч ЦГ..........раас өөр өрхийн орлого олдог хүнгүй гэх зэрэг нөхцөл байдлыг харгалзан дээрх ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно. 

 

Шүүгдэгч Г.Ц..........нг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээ хязгаарыг түүний оршин суух бүртгэлтэй хаяг буюу Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглохоор тогтоож шийдвэрлэв.

 

Харин шүүгдэгч ЦГ..........рт торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг хуульд заасан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

 

2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2208 0059 20420 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5,  34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь;

1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Барга овогт Ц..............дийн Г.............рыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

2. Барга овогт Ц..............дийн Г.............р, Хөх овогт Г...........вын Ц..........н нарыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ЦГ..........р, 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Г.Ц..........нг 1 (нэг) сарын  хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ЦГ..........рт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ЦГ..........р нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц..........нд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглохоор тогтоосугай.

7. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц..........н нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг түүнд анхааруулсугай.

8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.МӨНХЗУЛ