Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 2019/ШЦТ/07

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ, улсын яллагч Б.Энхмэнд, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Март, хохирогч О.Т*******, шүүгдэгч О.У******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт *******ийн У*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1807006050238 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны 09 дүгээр сарын 26-ны өдөр ******* төрсөн, ******* настай, эрэгтэй, яс үндэс торгууд, боловсрол, , , , , хамт *******,******* тоотод оршин суух, регистрийн дугаартай, ******* овогт *******ийн У******* нь

/яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч О.Т*******тэй маргалдан улмаар түүний гар руу сүхээр цохих, толгойн тус газар нь гурилын элдүүр модоор цохих зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.У******* нь 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Н оршин суух өөрийн гэртээ О.Т*******, Б нартай согтууруулах ундааны зүйл хэрэглэн О.Т*******г “Б гэх эмэгтэйтээ танайд хоноё” гэж хэлэхэд нь дургүйцэн маргалдаж улмаар баруун гарын шууны хэсэгт сүхээр, толгойн тус газар нь гурилын элдүүр модоор цохих зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл явдал болсон байна. Энэхүү үйл явдал нь: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.У*******ын өгсөн: “Би хийсэн хэрэгтээ мих харамсаж байна. Надад хөнгөн ялаар шийтгэж өгнө үү” гэх мэдүүлэг, Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Т*******гийн өгсөн: “Тухайн өдөр би хүүхэнтэй хамт шүүгдэгчийн гэрт очсон. Шүүгдэгчийн гэрт хоноё гэхэд дургүйцсэн. Тэгээд шүүгдэгч бид хоёр маргалдсан. Энэ хэрэг гарахад миний буруутай үйлдэл байгаа. Шүүгдэгч надтай хамт эмнэлэг явж боолт хийлгэсэн. Надад 200.000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг болон улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын судалсан: Мөрдөн байцаалтад гэрч Д.Нийн өгсөн: “Гэрийн гадаа УТ******* нар орилоод байхаар би гэрээс гарсан чинь манай нөхөр У******* гартаа сүх барьчихсан зогсож байхаар нь би сүхийг нь булааж хашаа давуулж шидсэн. О.Т*******гийн толгойн хэсэгт хутгаар хатгасан зүйл байхгүй, зодоон болсны дараа О.Т******* манай гэрт орж ирсний дараа О.У*******, О.Т*******ий толгойн тус газарт гурилын модоор 1 удаа цохьсон” гэх мэдүүлэг, /хх-ийн 22-23 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/555 дугаар: “1. О.Т*******гийн биед баруун шуу, духанд шарх, нүүрэнд зулгаралт гэмтогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрмэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чаварт нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт, /хх-ийн 36 дугаар хуудас/

Хавтаст хэргээс хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 04-08 дугаар хуудас/

Н.Х, У.А, У.А нарын төрсний гэрчилгээний хуулбар, /хх-ийн 53-55 дугаар хуудас/

Гэрлэлт бүртгэлийн лавлагаа, /хх-ийн 51 дүгээр хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-67/ зэрэг Эрүүгийн хэрэг хяшийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч, хохирогчийн мэдүүлэг болон улсяллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын судалсан гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргийг дүгнэхэд шүүгдэгч О.У******* нь 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр оршин суух өөрийн гэртээ О.Т*******, Б нартай согтууруулах ундааны зүйл хэрэглэн О.Т*******г “Б гэх эмэгтэйтээ танайд хоноё” гэж хэлэхэд нь дургүйцэн маргалдаж улмаар баруун гарын шууны хэсэгт сүхээр, толгойн тус газар нь гурилын элдүүр модоор цохих зэргээр эрүүл мэндэд нь баруун шуу, духанд шарх, нүүрэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнийг гэм буруутай гэж шүүх үзлээ.

Энэ талаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас О.УЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа нь үндэслэлтэй түүнд энэ зүйл хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгч О.У******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдзүйлгүй, хохирогч О.Т*******д 210.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сүх 1 ширхэг, гурилын элдүүр мод 1 ширхэгийг буцаан олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугзүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн У*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.У*******т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.У*******т оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг 5 /тав/ сар хүртэл хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг О.У*******т мэдэгдсүгэй.

5. О.У******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогчид 210.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сүх 1 ширхэг, гурилын элдүүр мод 1 ширхэгийг О.У*******т буцаан олгосугай.

7. Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар О.У*******т оногдуулсан торгох ял биелүүлэхийг Налайх дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт даалгасугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоогардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдтохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл О.У*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАВУУ