| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Бавуу |
| Хэргийн индекс | 108/2019/0007/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/08 |
| Огноо | 2018-12-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Батбаяр |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 2019/ШЦТ/08
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ, улсын яллагч Б.Батбаяр, хохирогч Б.Туяа, шүүгдэгч У.Золбаяр, Г.Азжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Пүдамдин овогт Уламбаярын Золбаяр, Боржигон овогт Ганболдын Азжаргал нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1807006350223 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 26- ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, 1984 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Налайх дүүрэгт төрсөн, 34 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Налайх дүүргийн 3 дугаар хороо, Дэнжийн склад 1-3 тоотод оршин суух, урьд Налайх дүүргийн шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 64 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 9 сарын хорих ял шийтгүүлсэн, регистрийн УЕ84090374 дугаартай, Пүдамдин овогт Уламбаярын Золбаяр.
2. Монгол улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Налайх дүүрэгт төрсөн, 32 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Налайх дүүргийн 3 дугаар хороо, Дэнжийн склад 1-3 тоотод оршин суух, урьд Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 106 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар торгох ял шийтгүүлсэн, регистрийн УД86011609 дугаартай, Боржигон овогт Ганболдын Азжаргал.
Яллах дүгнэлтэд дурдсанаар:
У.Золбаяр нь 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Налайх дүүргийн 3 дугаар хороо Дэнж Складны 1-3 тоотод өөрийн гэртээ Г.Азжаргал, Б.Туяа нартай согтуурч хэрүүл маргаан үүсгэн улмаар Б.Туяагийн нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, Г.Азжаргал нь 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Налайх дүүргийн 3 дугаар хороо Дэнж Складны 1-3 тоотод Б.Туяатай архидан согтуурч хүүхдүүдээ өмөөрөн хэрүүл маргаан үүсгэн улмаар Б.Туяагийн нүүрийг нь хумсаараа маажиж, үснээс нь зулгааж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч У.Золбаяр нь 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Налайхдүүргийн 3 дугаар хороо Дэнж Складны 1-3 тоотод оршин суух өөрийн гэртээ эхнэр Г.Азжаргал, Б.Туяа нартай согтууруулах ундаа хэрэглэн улмаар шөнийн 01 цагийн орчимд Б.Туяа өөрийн охин Батцэцэгийг зодлоо гэж түүнээс өмөөрөхөд нь нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Г.Азжаргал нь 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Налайхдүүргийн 3 дугаар хороо Дэнж Складны 1-3 тоотод оршин суух өөрийн гэртээ нөхөр У.Золбаяр, Б.Туяа нартай согтууруулах ундаа хэрэглэн улмаар охиныг минь загналаа гэж Б.Туяаг үстэх, маажих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл явдал болсон байна.
Энэхүү үйл явдал нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Золбаяр, Г.Азжаргал нар мэдүүлэг өгөхгүйгэв. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Туяагийн өгсөн: “2018 оны 11 дүгээр сарын 24-ний орой манай 3 настай хүүхэд Азжаргалын 8 настай охинтой тоглоом булаацалдсан. Би Азжаргалын хүүхдээс “миний дүү дүүдээ тоглоомоо өгчих” гэж хэлээд гуйхад өгөөгүй. Би дахин тоглоомоо өгчих гэж хэлэхэд Азжаргал “чи дандаа яагаад манай охиныг загнаж байдаг юм” гэж уурлаж, миний үснээс түрүүлж зулгаасан. Би Азжаргалын үснээс зөрүүлж зулгаасан. Тэгээд би Азжаргалын нүүрийг маажих гэж оролдсон. Манай охидууд уйлаад “ээж та Азжаргал эгчийн үснээс тавьчих” гэж хэлэхээр нь би түрүүлж тавьсан. Тэгээд би 3 хүүхдээ гэртээ хүргэж өгөөд том охины хамт Азжаргалын гэрт буцаж ирээд цагдаад дуудлага өгсөн. Азжаргал, бид хоёрыг цагдаагаас буцаж Азжаргал гэртээ орсон. Би Азжаргалын гэрт утасны симээ орхисон байсан учир симээ авахаар ороход Золбаяр, Азжаргал нар орон дээр юм ярилцаад сууж байгаад Золбаяр Азжаргалыг цохиод авсан. Манай том охин “та яагаад дандаа Азжаргал эгчийг дандаа зоддог юм бэ” гэж орилоход Золбаяр манай охиныг цохиод авсан. Би охиноо өмөөрөхөд Золбаяр намайг цохисон. Би цохиулснаас хойш Золбаярыг барьж хориогүй” гэх мэдүүлэг болон улсын яллагчийн судалсан:
Мөрдөн байцаалтад шинжээч эмч С.Төгсбуянгийн өгсөн: “тархи доргилгэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт, дух баруун болон зүүн шанаа, баруун хацар, зүүн чамархай, хүзүүнд зулгаралт, үс уналт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт, баруун хацар цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Зүүн дээд зовхи, зүүн нүдний салстанд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх мэдүүлэг, /хх-ийн 23 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08шэ/581 дугаар: “1. Б.Туяагийн биед зүүн дээд зовхи, зүүн нүдний салст, баруун хацарт цусхуралт, дух, баруун болон зүүн шанаа, баруун зүүн хацар, зүүн чамархай, хүзүүнд зулгаралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, үс уналт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, үс уналгэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нүүрэнд зулгаралт гэмтэл нь ир ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүлмэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэнбайх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 35 дугаар хуудас/
зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогчийн мэдүүлэг болон улсын яллагчийнсудалсан шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг зэргийг дүгнэхэд шүүгдэгч У.Золбаяр нь 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Налайх дүүргийн 3 дугаар хороо Дэнж Складны 1-3 тоотод оршин суух өөрийн гэртээ эхнэр Г.Азжаргал, Б.Туяа нартай согтууруулах ундаа хэрэглэн улмаар шөнийн 01 цагийн орчимд Б.Туяа өөрийн охин Батцэцэгийг зодлоо гэж түүнээс өмөөрөхөд нь нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Г.Азжаргал нь 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Налайхдүүргийн 3 дугаар хороо Дэнж Складны 1-3 тоотод оршин суух өөрийн гэртээ нөхөр У.Золбаяр, Г.Азжаргал, Б.Туяа нартай согтууруулах ундаа хэрэглэн улмаар охиныг минь загналаа гэж Б.Туяаг үстэх маажих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнийг гэм буруутай гэж шүүх үзлээ. Харин шүүгдэгч У.Золбаяр, Г.Азжаргал нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэдхөнгөн хохирол учруулсан гэж үзэх боломжгүй байна. Учир нь шүүгдэгч Г.Азжаргал нь хүүхэд загналаа гэх шалтгаанаар Б.Туяаг зодон цагдаагийн байгууллагад хүргэгдээд буцаж гэртээ ирэхэд нөхөр У.Золбаяр нь “хаашаа яваад ирж байгаа юм” гэж түүний нүүрэн тус газарт цохих үед өмөөрсөн Батцэцэгийг мөн нүүрэн тус газар нь цохиход охиноо өмөөрч дундуур нь орсон Б.Туяаг зодож тус тусдаа өөр, өөр цаг хугацаанд түүний биед хөнгөн хохирол учруулсан байна. Энэ талаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас У.ЗолбаярГ.Азжаргал нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа нь үндэслэлтэй тэдгээрт зүйл хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгч У.Золбаяр, Г.Азжаргал нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгбитүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Б.Туяад 150.000 төгрөг төлсөн бөгөөд үлдэх 35.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан олгож нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1-38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Пүдамдин овогт Уламбаярын Золбаяр, Боржигон овогт Ганболдын Азжаргал нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Пүдамдин овогт Уламбаярын Золбаяр, Боржигон овогт Ганболдын Азжаргал нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 /хоёр зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар У.Золбаяр, Г.Азжаргал нарт нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1, 162.4 дэх хэсэгт зааснаар У.Золбаяр, Г.Азжаргал нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг Налайх дүүрэг дэх Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх хэсэгт даалгасугай.
5. У.Золбаяр, Г.Азжаргал нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эдмөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогчид 150.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлийн 497.1, 505.1 дэх хэсэгт зааснаарУ.Золбаяр, Г.Азжаргал нарын хөрөнгөөс 35.000 /гучин таван мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Туяад олгосугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэхтогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэнтохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл У.Золбаяр, Г.Азжаргал нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАВУУ