| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Бавуу |
| Хэргийн индекс | 108/2019/0015/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/13 |
| Огноо | 2019-01-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Цэрэндалай |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 2019/ШЦТ/13
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ, улсын яллагч С.Цэрэндалай, шүүгдэгч Л.З******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт *******ий З*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1807005830241 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* оны 08 дугаар сарын 13-ны өдөр т төрсөн, ******* настай, эрэгтэй, ******* боловсролтой, жолооч мэргэжилтэй, , , , нарын хамт *******,******* тоотод оршин суух, регистрийн ******* дугаартай, ******* овогт *******гийн З******* нь
/яллах дүгнэлтэд дурдсанаар/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр, тоотод өөрийн гэртээ төрсөн дүү Л.Зын толгойн тус газар нь төмөр ус буцалгагчаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Л.З******* нь 2018 оны 10 дугаар сарын 11-ний орой, тоотод өөрийн гэртээ С, Х, төрсөн дүү З нарын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцдаа төрсөн дүү Л.Зыг “талийгаач ээжийн сангийн воперыг авч явна” гэж хэлснээс маргалдан төмөр ус буцалгагчаар 23 цагийн орчимд түүний толгойн тус газар цохиж хөнгөн хохирол учруулсан үйл явдал болсон байна.
Энэхүү үйл явдал нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт Л.З******* мэдүүлэг өгөхгүй гэсэн ба улсын яллагчийн судалсан: Мөрдөн байцаалтад шүүгдэгч Л.З*******гийн гэрчээр өгсөн: “2018 оны 10 дугаар сарын 11-ний орой 22 цагийн үед уурхайн ажил тараад хамт ажилдаг С, Х, төрсөн дүү З нарын хамт тоот манай гэрт нэг шил архи авч орж ирээд уугаад сууж байх үед манай дүү З нь талийгаач ээжийн сангийн вопер авч явна гэж хэлээд маргалдаж байгаад ширээн дээр байсан шилэн стаканыг аваад Зын толгойн тус газар нь нэг удаа цохисон юм” гэх мэдүүлэг, /хх-ийн 34-35 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтад хохирогч Л.Зын өгсөн: “З******* ахтай ямар нэгэн зүйлээс болоод маргалдаж байсан чинь З******* ах ширээн дээр байсан төмөр ус буцалгагчийг аваад миний толгойнд нэг удаа цохиж толгойноос цус гараад би гарч зугтаагаад гэртээ ирсэн юм.” гэх мэдүүлэг, /хх-ийн 14-16 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтад гэрч З.ын өгсөн: “2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 23-00 цагийн хооронд гэртээ дүү нартайгаа амарч байх үед манай аав З гаднаас архи уусан согтуу толгойн урд хэсгээс нь цус гарсан нүүр ам нь цус болсон байдалтай ганцаараа орж ирсэн юм” гэх мэдүүлэг, /хх-ийн 20-23 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтад гэрч Б.Гийн өгсөн: “З******* ахын гэрт нь ороод З, С З******* ах бид дөрөв уг архийг хувааж уугаад их согтуу байсан учир орон дээр нь гараад унтаж байсан түүнээс хойш юу болсон талаар мэдэх зүйл байхгүй байна нэг ухаан орсон чинь эрүүлжүүлэх байранд унтаж байсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 24-25 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/22 дугаар: “1. Л.Зын биед духанд сорви гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир ирмэг бүхий үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 39 дүгээр хуудас/
зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн судалсан шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргийг дүгнэхэд шүүгдэгч Л.З******* нь 2018 оны 10 дугаар сарын 11-ний орой, тоотод өөрийн гэртээ С, Х, төрсөн дүү З нарын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцдаа төрсөн дүү Л.Зыг “талийгаач ээжийн сангийн воперыг авч явна” гэж хэлснээс маргалдан төмөр ус буцалгагчаар 23 цагийн орчимд түүний толгойн тус газар цохиж эрүүл мэндэд нь духанд сорви бүхий хөнгөн хохирол учруулан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнийг гэм буруутай гэж шүүх үзлээ.
Энэ талаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Л.З*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа нь үндэслэлтэй түүнд энэ зүйл хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Л.З******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг төмөр ус буцалгагчийг шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй болохыг тус тус дурдаж.
Хохирогч Л.З нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн З*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.З*******д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.З*******д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сар хүртэл хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг Л.З*******д мэдэгдсүгэй.
5. Л.З******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Л.З нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн хуванцар бариултай, металл ус буцалгагчийг Л.З*******д буцаан олгосугай.
7. Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар Л.З*******д оногдуулсан торгох ял биелүүлэхийг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт даалгасугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Л.З*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАВУУ