Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/59

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь

Улсын яллагч А.Оргилбаяр

Шүүгдэгч Б.Н-ийн өмгөөлөгч Х.Энхбат /цахимаар/,

Шүүгдэгч Ч.Ө-ийн өмгөөлөгч Б.Одбаяр

Хохирогч Д.Д-ийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан

Хохирогч Д.Д, А.Энхбаатар,

Шүүгдэгч Ч.Ө, Б.Н нарыг оролцуулан Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Соёлын төвд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Бийн Н, Д овогт Чийн Ө нарт холбогдох 2216000140020 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны  03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Н, Ч.Ө нар нь бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 04-нөөс 2021 оны 12 дугаар сарын 05-нд шилжих шөнө Говь-Алтай аймаг, Тайшир сумын Хуримт 4-р багийн нутаг “Цахиур” гэх нэртэй газраас Б.Н-ийнэзэмшлийн улсын дугааргүй “Мустанг-150” маркийн улаан өнгийн мотоцикль ашиглан шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар хохирогч Д.Д-ийнөмчлөлийн 15 тооны адуу, хохирогч А.Э-ийнөмчлөлийн 4 тооны адуу, нийт 19 тооны адууг хулгайлан авч 28.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгчийг гэм буруугүй болон гэм буруутайд тооцох:

 

Шүүх хуралдаанаар яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд: 2021 оны 12 дугаар сарын 04-өөс 2021 оны 12 дугаар сарын 05-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт 4-р багийн нутаг “Цахиур” гэх нэртэй газраас хохирогч Д.Д-ийн өмчлөлийн 15 тооны адуу, хохирогч А.Э-ийн өмчлөлийн 4 тооны адуу, нийт 19 тооны адууг шүүгдэгч Б.Н, Ч.Ө нар нь Б.Н-ийн эзэмшлийн улсын дугааргүй “Мустанг-150” маркийн улаан өнгийн мотоцикль ашиглан Баянхонгор аймгийн Бууцагаан сумд тууж аваачиж улмаар 2 тооны адууг нядалж зарсан,  хохирогч нарт нийт 28.200.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.

 

Дээрх үйл баримт нь бусдын өмчлөх эрхэд халдсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд буюу Мал хулгайлах гэмт хэргийн тайлбарт * олон тооны мал гэж 8 бог, 2 бод түүнээс дээш малыг ойлгоно* гэсэн байх тул бусдын 19 тооны адууг шунахайн сэдэлтээр хууль бусаар авсныг  олон тооны мал хулгайлсан гэж, мөн уг 19 тооны адууг хууль бусаар авахдаа Мустанг-150 маркийн мотоцикль ашиглаж үйлдсэн тул машин механизм ашиглаж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Харин Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор нь шүүгдэгч Ч.Өыг дээрх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар Ч.Ө нь Б.Нтой бүлэглэн уг гэмт хэргийг үйлдсэн гэх үндэслэл тогтоогдохгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал буюу гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр хангалттай нотлогдоогүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Ч.Ө нь 19 тооны адууг Б.Нтой хамт цуг явж тууж ирсэн боловч уг 19 тооны адууг Б.Н-ийнадуу гэж ойлгож байсан бөгөөд шүүгдэгч Б.Н-ийнхууль бус үйлдлийг мэдээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл Ч.Ө-ийнтухайн үйлдэлд хандсан шууд санаатай идэвхтэй үйлдэл, сэтгэхүйн хандлага тогтоогдоогүй байна.

 Энэ нь шүүгдэгч Б.Н-ийнмөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “...би Өнөрбатад Гуулинд манай адуу байгаа хоёулаа туугаад ирье. Танд би нэг адуу өгье гэж хэлээд дагуулаад явсан...” гэх мэдүүлэг/1-р хх169-рт/,

Шүүгдэгч Ч.Ө-ийнмөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “...Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би идэшний адуу худалдан авах гэж байсан үеэр Н миний дугаарт залгаад ороод ирсэн. Би адуу худалдан авах гэж байгаа тухайгаа болон Бууцагаан сумд идэшний адуу ямар үнэ ханштай байгаа талаар асуухад надад мөнгөний хэрэг байна. Та надаас идэшний адуу авахгүй юу гэсэн. 2021 оны 11 дүгээр сарын 25-ны үед Н надруу залгасан залгаад та надтай хамт адуунд яваад ирээч Гуулингийн хойд талаас хүн туугаад ирж байгаа хоёулаа өмнөөс нь яваад туугаад ирье гэсэн...” гэх мэдүүлэг /1-р хх181-рт/,

Шүүгдэгч Б.Н-ийншүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хамт явсан хүнийг хоёулаа хамт манай адуунд яваад ирье гэж хэлээд дагуулж явсан. Энэ хүнд хэлж ярьсан, мэдсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Шүүгдэгч Т.Өийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Намайг Баянхонгор аймагт гэртээ байхад ярьсан. Би 01 дүгээр сарын 28-нд Бууцагаан сумд ирсэн. Хойшоо адуунд яваад ирье гэсэн. Ямар үнэтэй байгаа юм гэхэд 500.000 төгрөг өгчих гэсэн. Адуу чинь хаана байгаа юм гэхэд Гуулингийн хойд тал руу манай нэг найз тууж байгаа гэж хэлсэн. Тэгээд 11 дүгээр сарын 29-нд Бууцагаанаас гарсан. Тэгээд айлд хоноход манай бэр энэ хүнд чинь адуу байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь адуугаа хойш нь гаргасан гэж хэлсэн. Энэ хүн юу гэж надад худал ярьдаг юм бэ гэж хэлсэн. Маргааш нь Дэлгэр сумд ирээд айлд хоносон. Бензиний мөнгө байхгүй гэхээр нь би ах руугаа яриад 500.000 төгрөг авсан. Тэгээд чамд карт байна уу гэхэд байхгүй гэсэн. Тэгэхээр нь ах руугаа яриад өөрийнхөө данс руу 500.000 төгрөг хийлгэсэн. Би хойшоо газар мэдэхгүй учир нэрийг нь мэдэхгүй байна. Нэг сумд очоод буудалд хоносон. Маргааш  нь явах гэхэд мотоциклийн дугуй хагарсан байсан. Одоо яах уу гэхэд олгой авъя гэсэн. Тэгээд орой нь эхнэр нь мөнгө хэрэг болоод байна 50000 төгрөг шилжүүл гэсэн. Тэгээд эхнэр рүү нь 50.000 төгрөг өгсөн. Тэгээд маргааш нь адуу чинь хаана байгаа юм гэхэд адуугаа олсон гэж байна гэж хэлсэн. Тэгээд явж байгаад адуу чинь хаана байгаа юм гэхэд нөгөө хүн тууж байгаад Гуулинд орж ирсэн хоол идэж байна гэсэн гэж хэлээд орой дээр гараад зогссон. Тэгэхээр нь хүнээс асуухгүй  юм уу, адуу чинь хаана байгаа юм гэхэд манай адуу энэ мөн байх шиг байна. Сая ярилаа 19 тооны адуу байгаа, 3 адуу нь салаад байдаг болгоомжтой туугаарай гэж байна гэсэн. Тэгээд шөнөжингөө туугаад маргааш өглөө нь 3 адууг нь алдсан. Замдаа нэг хоноод үдээс хойш нь ээжийн хаваржаан дээр үлдээгээд сум оръё гэж хэлсэн. Би маргааш өглөө нь босоод адуугаа хийж аваад аймаг явсан. Бусдыг нь мэдэхгүй байна гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэргээр Ч.Ө-ийнүйлдэлд гэмт хэргийн шинж тогтоогдохгүй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлгүй байна.

Иймд Ч.Ө-ийнүйлдэлд гэмт хэргийн бүрэлдэхүүн үгүйсгэгдэж улмаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй болно.

Улсын яллагч: “...шүүгдэгч Ч.Ө, Б.Ннарыг бусдын олон тооны адууг бүлэглэж, машин механизм ашиглан хулгайлан авч 28,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна” гэх дүгнэлт,

 

Хохирогч Д.Д-ийнөмгөөлөгч Ж.Мөнхнасан: “...шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож Д.Д-ийнхохиролд 3,271,100 төгрөгийг гаргуулах хүсэлттэй байна...” гэх дүгнэлт,

 

Шүүгдэгч Ч.Ө-ийнөмгөөлөгч Б.Одбаяр: “...2021 оны 12 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багийн нутаг дэвсгэрээс 19 тооны бод мал хулгайлагдсан байна. Бод малыг байнгын хариулга маллагаа байдаггүй. Тухайн байнгын нутаглаж идээшилдэг нутаг дэвсгэрээс гаргаж бусдын эзэмшилд шилжүүлснээр тухайн хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогддог. Хэдийгээр Ч.Ө, Б.Ннар нь 19 тооны адууг хулгайлах үйлдэлд хамт яваад байгаа нөхцөл байдал тогтоогдож байгаа боловч миний үйлчлүүлэгч Ч.Ө-ийнтухайд Б.Нийг хямд аргаар идэш авахаар Баянхонгор аймгаас Бууцагаан сумд ирсэн. Улмаар Б.Нгэдэг хүн миний 19 тооны адуу гэдэг ойлголтыг Ч.Өад өгснөөр Ч.Ө нь тухайн адуунаас идэш авахаар 5 хоног дагаж явсан байдаг. Б.Нхудал хэлээд явсан. Тухай бүрд нь итгээд явсан. Б.Н-ийнээж нь огт адуу байхгүй биш цаадах чинь адуундаа явна гэж байсан, адуундаа явах гэж байгаа юм байна гэж хэлсэн. Б.Н-ийнтухайд 2 жилийн өмнө 19 тооны адууг хүнд маллуулахаар өгсөн тэрийгээ авах гэж байна гэж хэлдэг. Мал хулгайлах гэмт хэрэг гэдгийг мэдээгүй. Ч.Ө нь Б.Н-ийнмал гэж ойлгосон. Хямд зардлаар идэш хоол авах гэж явсан болохоос урьдчилан үгсэн тохиролцсон зүйл байхгүй. Тухайн 19 тооны адууг Б.Н-ийнбиш гэдгийг мэдээгүй гэдэг нь Б.Н-ийнгэрчээр өгсөн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, гэрч Цэрэнсодномын мэдүүлэг зэргээр хангалттай тогтоогдож байгаа. Ч.Ө гэдэг хүнийг бусдын 19 тооны адууг бүлэглээд, урьдчилан үгсэн тохиролцоод үйлдээд байгаа нь тогтоогддоггүй. Гэмт хэргийн субъектив шинж санаа зорилго байхгүй. 600.000 төгрөгөөр Б.Ноос идэшний адуу авах санаа зорилготой ирсэн байдаг. Б.Н-ийнта надад тусалбал би танд адуу өгье гэдэг зүйл тогтоогдоогүй. Ийм учраас гэм буруугийн хэлбэр дээр Ч.Ө-ийнтухайд 19 тооны адууг Б.Н-ийнадуу гэж бодсон болохоос хохирогч нарын адуу гэж мэдээгүй. Цагдаа нар шалгаад эхлэхэд буруу гарын адуу байна гэж мэдсэн. Хэдий хулгайн адууг мөнгө төлөөд авах уу, 600.000 төгрөгөөр худалдаж авах гэж байсан талаар хэлж байна. Картгүй байсан учир өөрийнх нь данс руу хийгээд Б.Ннь зарцуулаад явсан байдаг. Ч.Ө-ийнданснаас мөнгө гараад байна. Ч.Ө л хэрэглэсэн гэж ойлгож болохгүй. Шүүгдэгч нар өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг нь үг үсэг, тооцооллын хувьд зөрөөгүй байдаг. Мал хулгайлах гэмт хэргийн субъектив шинж нь Б.Нгэдэг хүнтэй үгсэн тохиролцсон, үйлдлээрээ нэгдсэн байх ёстой. Ийм учраас Ч.Өыг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон гэрч нарын мэдүүлгийг үндэслэн Ч.Өад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна гэх дүгнэлт,

 

Шүүгдэгч Б.Н-ийнөмгөөлөгч Х.Энхбат: Өнөөдрийн шүүх хуралдаанд Байгальмаагийн Нийн өмгөөлөгчөөр оролцож байна. Шүүгдэгч Б.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байгаа. 2021 оны 12 дугаар сарын 03-04-нд шилжих хугацаанд бусдын 19 тооны хулгай хийж, үүнээс 2 тооны адууг нядалсан үйлдэл нь хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, өнөөдрийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирлын тухайд А.Энхбаатар гэрчээр өгсөн мэдүүлгээс эхлээд 270.000 төгрөгийн хохирол тогтоогдсон. Энэ хүмүүс хамт яваад ирсэн байдаг. Хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа гэх дүгнэлтүүдийг шүүхийн хэлэлцүүлэгт гаргав.

 

Яллагдагч, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайгаа нотлох үүрэг хүлээхгүй боловч гэм буруутай үйлдэл нь бусад нотлох баримтуудаар нотлогдох шаардлагатай байдаг. Шүүгдэгч Б.Н, Ч.Ө нарын  мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд нь тогтвортой ямар нэгэн эргэлзээгүйгээр буюу өөрөөр хэлбэл Ч.Ө нь хулгайн үйлдлийг мэдээгүй талаар тогтвортой мэдүүлжээ. Мөрдөн шалгах ажиллагааны үед Ч.Ө нь хулгайлах гэмт хэрэгт санаатай оролцсон болохыг нотолсон нотлох баримт тогтоогдохгүй байна.

 

Иймд шүүгдэгч Ч.Ө-ийнгэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдохгүй байх тул Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Өад холбогдох  хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Харин  шүүгдэгч Б.Нгэм буруутай болох нь:

 

Шүүгдэгч Б.Ншүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ. Би хүний адуу хулгай хийсэн нь үнэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хамт явсан хүнийг хоёулаа хамт манай адуунд яваад ирье гэж хэлээд дагуулж явсан. Энэ хүнд хэлж ярьсан, мэдсэн зүйл байхгүй гэх./шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

   Хулгайд алдагдсан адуунуудыг хашсан байсан газар буюу Баянхонгор аймгийн Бууцагаан сумын төв Цагаан булаг 656 тоот хашаанд байх адуунд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 3-9-рт/,

 

   Хулгайлсан адуунаасаа 2 тооны адуу нядалсан гэх хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 10-12-рт/,

 

   Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх Б.Н-ийнэзэмшлийн улсын дугааргүй “Мустанг-150” маркийн улаан өнгийн мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 21-24-рт/,

 

   Б.Н-ийнмэдүүлгийг газар дээр шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 17-20, 25-27-рт/,

 

   Б.Н-ийнмэдүүлгийг газар дээр шалгах ажиллагаагаар 2 ширхэг адууны арьс, шийр 8 ширхэг, 2 ширхэг адууны толгой зэргийг хураан авсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон тухай прокурорын тогтоол /1-р хх-ийн 28- 30-рт/,

 

   Хохирогч Д.Д-ийнмөрдөн байцаалтад өгсөн “...Манай адуу Тайшир сумын Цахиур гэдэг газарт байдаг байсан. 2021 оны 12 дугаар сарын 03-04-ний хооронд манай 19 тооны адуу алга болсон. Би 12 дугаар сарын 05-ны өдөр Гуулин сумын Гүнд гэх хүнээс адуугаа Гуулингийн бага Гуулингийн тал гэх газарт байсан тухай сураг сонссон, Тэр сургийг сонсоод Гуулингийн поль, Ар гашуун, Өвөр гашуун, Оройн улаан гэх газруудад 3 өдөр хайсан боловч олдоогүй, Завхан аймгийн Шилүүстэй, Завхан голын зүүн талаар хайсан. Гуулингийн урд нутагладаг Батаа гэх хүнээс 1 мотоцикльтой 2 хүн, хадган хүзүүвчтэй хондон гүү, хүрэн халзан морьтой дан бараан адуу тууж явсан гэсэн сураг хэлсэн. Тэгээд би мөрийг нь хөөгөөд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын зүүн талаас эхлээд хуучин Баянхонгор багийн төв, Дагналтайн гол, Аргалант зэрэг газраар явж байтал Бууцагаанд адуу ачигдах гэж байна гээд сураг гараад очтол 14 тооны адууг машинд ачих гээд хөөцөлдөж байхад найз Чулуунбатын хамт очтол Бууцагааны цагдаа очоод би адуугаа авсан, манай адууг тууж ирсэн гэх хүнийг цагдаа аваад явсан. Миний адуунаас 4 тооны адуу дутуу байна. Саран дэвсгэртэй 5 тоо тамгатай шар халтар, соёолон, соёолон насны зөв талын ташаан дээрээ саран болон хайчин тамгатай, хадган хүзүүвчтэй хондон гүү, крилл Д үсгэн тамгатай, охин хээр даага, саран дэвсгэртэй дөл тамгатай, хүрэн халзан бүдүүн морь байхгүй байна. Хүрэн халзан морийг зүүн талаас 3,000,000 төгрөгөөр авч ирж байсан, гондон гүү нь 1,800,000, охин хээр жороо даага нь 1,000,000, шар халтар морь нь 2,000,000 төгрөгөөр тус тус үнэлж байгаа. Миний адуунаас байхгүй байгаа гэх адууны үнэ хөлсийг төлүүлж авмаар байна, би Бууцагаан сумаас туугдаж очсон адууг авахын тулд Болдоо гэх хүний Маяты, портер 2-оор ачиж ирсэн. ...Нядлагдсан 2 адууныхаа 2.200.000 төгрөг, адуугаа хайсан, адуугаа ачсан тээврийн хэрэгсэлд зарцуулсан бензин шатахууны мөнгө болох 603.100 төгрөг нийт 2.803.100 төгрөгийг олж авмаар байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 61-65-рт/,

  

Хохирогч А.Э-ийнмөрдөн байцаалтад өгсөн "... Би Дэлгэр сумын Баянбуурал багийн нутаг, Завхан голоос Хонгор толгой хоёрын хооронд нутагладаг. Миний 4 тооны адуу, Дагдансүрэнгийн 15 тооны адуу нийт 19 тооны адуу Тайшир сумын Хуримт багийн нутаг, Цахиур гэх газраас ус уугаад 2021 оны 12 дугаар сарын 03-04-ний өдрүүдэд байсан. Тэгээд Дагдансүрэн над руу залгаад манай адуу харагдахгүй байна гэхээр нь би баруун тийш буюу Цавын гуанзнаас зам дагуу хайсан. Хайгаад язж байтал Гүнд гэдэг хүнээс Алт гэх айлын эхнэр Гуулингаас баруун хойд зүгт ~ом хээр азаргатай 19 тооны адуу байсан гэж хэлсэн байсан. Тэр сургийг сонсоод Дагдансүрэнд хэлж тэр зүгт хайж эхэлсэн. Тэгээд олдохгүй байж байгаад Дагдансүрэн Адуу туусан мотоцикльтой сундлаатай хүн урд зүгт явсан гэж хэлсэн байсан. Тэгээд урд зүгт хайтал Бууцагаан сумын төв дээр алдсан адууны сураг гарч тэнд машинд ачуулах гэж байхад нь болиулсан.” гэх мэдүүлэг /1—р хх-ийн 69-рт/,

 

Гэрч Я.Оын мөрдөн байцаалтад өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын сүүлээр би Нтой сум дээр тааралдаад чамд зав байна уу, 2-3 хоног хонинд яваад өгөөч гээд гуйтал би адуундаа явах гэж байна завгүй байна гэж хэлсэн. Тэрнээс би яг хаашаа явсан талаар мэдээгүй. Тэгээд адуу тууж ирнэ гэх хугацаанд нь Нийн 80138882 дугаарын утас руу нь залгаад холбогдохгүй байсан, залгасаар байгаад ярьсан чинь адуугаа олоогүй Гуулин гэдэг газарт явж байна гэж хэлж байсан. 2021 оны 12 дугаар сарын 06-нд миний утас руу Н залгасан. Залгаад чи аймаг явах гэж байгаа юм уу, адуунд хамт явсан хүн надаас идэшний адуу авч явж байгаа юм, энэ хүнийг махтай нь аймаг аваад яваач, зардал хөлсөө өөрөө өгөөд явах байх гэж хэлсэн. Надад унаа байхгүй байна, би хаваржаандаа байна ирээд аваадхаач гэсэн. Тэгээд би өөрийн эзэмшлийн цагаан өнгийн, Аллион маркийн 33-10 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслээр Нийн хаваржаанд яваад очтол хамт явсан гээд байсан авч явсан өдрөө нэрийг нь мэдсэн Өнөрөө, Н, түүний эхнэр Х, А нар байж байсан. Намайг яваад очиход тэд нар 2 адуу төхөөрөөд дуусаж байсан. Намайг яваад очингуут Н, Өнөрөө нар нь 1 адууны махыг миний машинд ачсан. ...Нийн өөрийнх мотоцикль Аийн приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ байсан, Н, Ө, Х, А нар 2 адуу нядлаад дуусаж байсан, 1 адууны махыг нь би машинаараа тээвэрлэж Баянхонгор аймгийн төв орсон, намайг явахад 1 адууны мах үлдсэн. Тэрийг яасныг нь мэдэхгүй байна. Тээвэрлэж явсан зардлаа Өнөрөө гэх хүнээс авсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 79-80-рт/,

 

Гэрч Д.Хийн мөрдөн байцаалтад өгсөн “...өдрийг нь сайн санахгүй байна, 11 дүгээр сарын сүүлээр өөрийнхөө утсаар нэг хүнтэй адуу чинь хаана байна, ойрхон байгаа юу, би 2-3 хоногоос гарах санаатай байна хө, адуугаа ойртуулж баймаар байна, гээд ярихаар утсаар ярьж байгаа хүн нь нөгөө адуу чинь усанд ороод гарлаа ойрхон байна гэх зэргээр ярьсаар байгаад аймгийн төвөөс Өнөрөө гэх хүнийг хоёулаа адуунд цуг явъя гэж дуудаад өөрийнхөө мотоциклиор аймгийн төвөөс ирсэн Өнөрөө ахтай хамт адуунд явсан. Явчхаад өнжөөд нэг ярихдаа би Гуулинд явж байна, адуу өгөх хүний адуу нь алга болчихлоо гээд байна гэхээр нь тэгээд яасан талаар асуухад би адуугаа олж байж очно гэж хэлсэн. 2 хоног чимээгүй байж байгаад над руу залгаад адууны эзэн адуугаа туугаад ирж байна гэнэ би өмнөөс нь явж байна гэж ярьсан. 2021 оны 12 дугаар сарын 05-нд ирсэн. Ирэхдээ тууж ирсэн адуугаа сумын төвөөс 20 гаруй км зайтай хадам ээжийн хаваржаанд үлдээчхээд ирлээ гээд Өнөрөөгийн хамт мотоциклтой манайд ирсэн. Тэр орой хоол унд идчихээд надтай хамт адууг үлдээсэн хаваржаандаа очиж тууж ирсэн адуугаа хашаанд хашсан. Тэр оройдоо Н бид хоёр буцаад сумд ирж Өнөрөө ах, Н нар манайд хоносон. Маргааш өглөө нь Б.Ннь 09 цаг өнгөрч байхад ганцаараа түрүүлээд адуу гаргах юмаа бэлдэж байя гээд явсан. Би А, Өнөрөө ах нарын хамт А ахын приус-20 маркийн машинаар араас нь явж очсон, очоод хашаатай байсан адуунаас 2 адууг нь барьж аваад гаргасан. Нэг адууны махыг нь Өнөрөө ах аймаг руу аваад явсан, нэг махыг нь би Алтансүх ахтай өрөөлдөж авсан. Үлдсэн адууг нь Н намайг гаргаад сумын чиглэлд явуулчих гээд би урагш нь гаргасан. Өнөрөө Оын хамт махаа аваад явсан, би араас нь А ахтай хамт махаа аваад явахад Н би адуугаа харж байгаад хашчихаад араас чинь яваад очъё гээд үлдсэн. Тэгээд орой 19 цаг болж байхад адуугаа хашчихаад ирлээ гээд манайд ирсэн. Адуу нядалснаас хойш 3 хоногийн дараа Н Төмөрөө ахтай яриад та агтанд адуу авч байгаа юу, ямар ханштай авч байгаа вэ гээд асуугаад байсан. Төмөрөө ахад адуугаа өгнө гээд гарсан тэрнээс хойш чимээгүй болчихоор хүмүүсээс асуусан чинь Н адуу хулгайлаад ачуулах гэж байгаад цагдаад баригдсан гээд сонсогдож байсан, Яг тууж ирсэн тоог нь мэдэхгүй байна, ямар ч байсан тууж ирсэн адуунаас 2 адууг нь нядалсан. Цагдаад мэдүүлэг өгөх гээд ирэхийн өмнө Н над руу 16 тооны адуу хашсан гэж хэлээрэй гээд мессеж бичсэн байсан. Тэр месежжийг нь манай охин Нацагаа ахаас мессеж ирж байна гээд устгачихсан. Би яг өөрөө тоолж үзээгүй, Нийн ээж нь өмнө надад хэлэхдээ Нид 2 тооны адуу л байдаг гэж хэлж байсан. Н өөрөө надад хэдэн адуутай гэдгээ хэлж байгаагүй. Нийг адуунд явах гэж байна гэхээр нь би түүнээс чи ямар адуунд явах гэж байгаа юм чамд 2 тооны адуу л байдаг гэж ээж чинь хэлж байсан шдээ гэж асуухад надад ямар нэгэн зүйл хэлээгүй явчихсан, Н адуунд явахдаа өөрийнхөө утсыг цэнэг нь хурдан дуусдаг, сүлжээ муутай байдаг юм гэж хэлээд надад үлдээгээд миний утсанд өөрийнхөө 80138882 гэсэн дугаарыг хийж авч явсан тэгээд надад миний утсыг буцааж өгөхдөө дээр нь байсан мессеж, дуудлага зэргийг утгасан байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 82-85-рт/,

 

Гэрч А.Бын мөрдөн байцаалтад өгсөн “...Б.Ннь 2020 оны 06 сард 10,000,000 төгрөгийн зээл авсан, 2 жилийн хугацаатай жилийн 18%-ийн хүүтэй, жилд 2 удаа зээлийн хугацаанд 4 хувааж төлөх нөхцөлтэй зээл авсан. 2021 оны 06 дугаар сараас эхлээд зээл, зээлийн хүүг төлөлгүй өдийг хүрсэн, зээл зээлийн хүүг төлбөрийн хуваарийн дагуу төлөөгүйгээс хугацаа хэтрэлт болж зээлдэгчийн ангилал буусан байгаа. Одоогийн байдлаар манай 10,857,000 төгрөгийн өртэй байгаа. Өр зээлийн асуудал нь шүүхэд шилжсэн байгаа байх, 2021 оны 10 дугаар сараас өмнө утсаа авахгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байж байгаад Түүний төрсөн ээж Б.Байгальмаатай холбогдож байгаад хамт очиж уулзаад зээлээ барагдуулах талаар хэлсэн. Түүнээс хойш Б.Нтой байнгын холбоотой байгаа, Хамгийн сүүлд 11 дүгээр сарын сүүлээр Б.Н-ийнгэх 80138882 дугаарт залгаж өр зээлээ барагдуулах талаар хэлэхэд надад 2,3 адуу байгаа тэрийгээ тууж ирээд хохиролгүй болгож өгнө, та мал авах хүн мэдэж байгаарай гэж хэлсэн. 2021 оны 12 дугаар сарын 01-нд адуугаа туугаад маргааш очно гээд мессеж бичсэн байсан. Б.Ннь намайг адуу худалдаж авах хүн олж байгаарай гээд захиад байсан болохоор нь Ченж Төмөрсүхийн эхнэр Отгонцэцэгтэй холбогдоод танайх адуу авч байгаа юу, авахаар бол Н адуу авч ирж байгаа гэдгийг хэлсэн, Малын тоог хонин толгойд шилжүүлээд нэг эр хонины дундаж үнийг тооцож гарах хэмжээг нь тодорхойлдог. 2020 оны 06 дугаар сард зээл авахад малын тоо нь ойролцоогоор 360 гаруй малтай гэж тоологдсон байсан болохоор манай банкнаас 10,000,000 төгрөг авахад малын данс нь хүрч байсан. 2021 оны 06 дугаар сараас эхлээд зээл төлөхгүй болохоор нь сураглаж байгаад холбогдоход ажил хийж байгаа, манай мал Ховдод байгаа, зарим нь Баянбулаг сумд байгаа зээлээ удахгүй төлж хохиролгүй болгоно гэж явсаар байгаад өдийг хүрсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 86-88-рт/,

 

Гэрч Т.Цын мөрдөн байцаалтад өгсөн “...2021 оны Хавар Хөх-Морьт сумд мал хариулж байгаад танилцсан тухайн үед Н Хүрээмарал сумын Номин гэдэг хүний малыг хариулж байгаа гэж хэлж байсан. Ө-г нь танихгүй. 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр би сумын төв дээр хашаандаа машинаа янзалж байсан чинь өдөр 12 цагийн үед Н нэг хүнтэй хамт манай гэрт ирээд Бууцагаанаас явж байна хойш Шүлүүстэй, Жаргалан сум явах гэж байна таних айл алга танайд нэг хоноод явъя гэхээр нь тэг тэг гээд тэр өдөр манайд хоносон. Манайд хоног төөрүүлэх гэж ирсэн юм шиг байна лээ.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 97- 98-рт/,

 

Гэрч Б.Т-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Төрийн банкны эрхлэгч А.Б нь манай эхнэрийн дугаарт залгаад манай дээр өр зээлийн асуудлаар шүүхэд шилжчихсэн нэг хүн байгаа юм, зээлийнхээ оронд адуу өгнө гээд байна тэр адууг үзэж хараад авах боломж байна уу гээд ярьсан байсан. Маргааш нь би Б-ын дугаарт залгаад ямар учиртай юун адуу зарах гээд байгааг асуухад Батжаргал нь манай хугацаа хэтэрсэн зээлдэгч байгаа юм, 10 гаруй тооны адуу байгаа тэрийг нь аваадхаач гэсэн. Тэгээд Нийн нэрийг хэлээд энэ хүнд зарах гэж байгаа адуу байгаа гэж хэлсэн. 2021 оны 12 дугаар сарын 09-ны үдээс хойш 17 цагийн үед Н 80138882 гэсэн дугаараас миний дугаарт залгаад ороод ирсэн. 14 адуу байна та ирээд үзээдхээч гэхээр нь байгаа газрыг нь асуугаад яваад очтол сумын урд талын “Хаш ойл” нэртэй шатахуун түгээх станцын урд байх голын хажууд хэдэн адууны дэргэд Н мотоцикльтой ганцаараа байж байсан. Яваад очтол энэ хэдэн адууг зарчмаар байна гэхээр нь Б ахын хэлж байсан адуу мөн үү гэхэд мөн гэсэн. Би Б-аас наад адуунууд чинь буруу гарын адуу биш биз дээ гээд асуусан чинь Баянхонгор аймгийн Баянбулаг сумд айлд хариулгах гээд өгчихсөн байсан адуунууд байгаа юм гэж хэлсэн. Би Нид маргааш би наад хэдийг чинь эргэж үзье гээд явсан. Маргааш нь Нийн багийн иргэд болох Эрка, Жижгээ, Жамбаа гэх залуучуудыг дагуулаад дээрх адуун дээр очоод Нийн өөрийнх адуу мөн эсэхийг нь харуулж асуун. Нийн адуунуудыг хараад эндхийн адуунууд биш байна гэж нөгөө залуучууд хэлсэн. Тэгээд авахаар болоод Ноор адуунуудыг нь бариулж байгаад би зургийг нь дарсан. Би Ноос нэг адууг 800,000 төгрөгөөр авахаар болж тохирсон. Нийн 14 тооны адууг ачихаар болж байтал машинтай хүн ирээд утсаар зураг дараад байсан, ямар учиртай хүмүүс зураг дараад байгааг нь асуутал наад хэдэн адуу чинь манай адуу байна гэсэн. Тэгэхээр нь би энэ адуунуудыг чинь банкны өрөнд өгөх гээд надад өгч байгаа юм гэж хэлсэн. Тэгээд байж байтал сумын цагдаа нар ирээд аваад явчихсан. ...Урьд нь Н-оос адуу худалдан авч байгаагүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 92-94, 118-рт/,

 

Гэрч Ч.А-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2021 оны 12 дугаар сарын эхээр байх, цаг ацааг нь сайн санахгүй байна. Би Н-той сумын төвийн Дэнж дээр таарахад надаас та адууны өрөөл мах авах юм уу гээд надаас асуусан. Би фейсбүүк дээр адууны өрөөл авна гээд зар тавьчихсан байсан тэрийг харсан байх, би авъя гээд хаанаас ямар адууг гаргах гэж байгаа талаар асуухад надад манай адуу байгаа юм. Шүдлэн үрээ байгаа гэсэн. Хаана байгаа талаар асуухад хөдөө байгаа, гаргаж янзлаагүй байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би адууны мах өрөөлдөж авмаар байна гээд өнгөрсөн. 1 хоногийн дараа Нийн эхнэр Хоролмаа залгаад та адуугаа авах юм уу гэж асуухаар нь адуугаа гаргасан юм уу гэсэн чинь гаргачихсан байгаа. Та бензинээ хийгээд надтай хамт явж очоод авчих гэж хэлсэн. Тэгээд би Хоролмааг гэрээс нь очиж аваад, нэрийг нь мэдэхгүй залуу мах авах гэж байгаа юм гээд бас миний машинд суусан, сумын хойд талд байдаг ээжийнх нь өвөлжөөнд очиход тэнд Н ганцаараа байж байсан. Тэгээд бид нар очоод Н, нэрийг нь мэдэхгүй залуутай хамт 2 адуу нядалсан. Нэг нядалсан адууны махыг нь тэр залуу аваад аймгийн төв рүү цагаан машинтай хүнтэй хамт яваад өгсөн. Үлдсэн 1 адууны махны өрөөлийг нь би 300,000 төгрөгийг бэлнээр өгөөд Хоролмаагийн хамт буцаад ирсэн. Н тэндээ адуугаа усалчхаад хашаанд хийнэ гээд үлдсэн. Н нь надад ямар нэгэн зүйл хэлээгүй, банкны мөнгө өгөх гэж байгаа дахиад адуу зарна гэж байсан. Хүрэн гүү байсан.  Тэрийг нь хүн аймгийн төв рүү ачаад авсан, нэг нь хээр шүдлэн үрээ байсан өрөөлийг нь би авсан, тамгыг нь хараагүй. Гүү нь их тарган байсан, наад үрээний мах нь өөх муутай байсан. 10-аад адуу байх шиг байсан би тоолоогүй. Би тухайн адууг хулгайн мэдээгүй, дараа нь сураг сонсоход Н нь адуу агтанд өгөх гэж байгаад баригдсан гэж сонссон...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 100-101-рт/,

 

Гэрч Н.П-н мөрдөн байцаалтад өгсөн “...2021 оны хавар манайх Сангийн далай багт байхад Отор хийгээд явж байгаад танилцсан. Н нь Номин гэх хүний мал маллаж очсон гэсэн. Отор хийж байхад нь уулзсан тэрнээс хойш ерөөсөө биеэр уулзаж байгаагүй, утсаар над руу залгаж ярьдаг байсан. Дандаа адуу гаргаад өг гэж ярьдаг байсан. Залгах болгондоо адуу юу болж байна гэж асуудаг, тэгж хэлэхээр нь би танд яахаараа адуу хулгай хийж өгөх ёстой юм бэ, танд ямар өртэй юмуу надад тэгж хүнд өгөх адуу надад байдаггүй гэж хэлсэн. 2021 оны 12 дугаар сарын 03-нд Н нь 80138882 дугаараас миний 88589962 гэсэн дугаарт залгаад би Тайшираас Жаргалан орох гээд нэг ахтай явж байна, чи адуу хөөгөөд ир гээд байсан, би хулгай хийж чадахгүй, та намайг яагаад ингээд байгаа юм бэ гэж хэлсэн чинь юм дугарахгүй байж байгаад за за буцах замаасаа адуу хөөж явахаас гээд утсаа салгаагүй байж хүнтэй тэгээд яриад байсан би дахиж Нтой яриагүй. Хамгийн сүүлд ярихдаа 4.000.000 төгрөгийн зээл олоод өгчих, мөнгө хэрэгтэй байна гээд байхаар нь би тусдаа гараагүй юм чинь надад ямар мөнгө төгрөг байхав дээ гэсэн чинь аргалаад олоод өгөөч гээд шалаад байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 114-рт/,

 

Гэрч Б.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн “...2021 оны 12-р сарын 04-с 05 билүү яг өдрийг нь санахгүй байна. Оройхон 16 цагийн үед хонио эргэх гээд гэрийнхээ зүүн талын толгойн орой дээр гарсан юм. Гэтэл гадуураа цоохор нэмнээтэй хятад мотоцикль унасан сундлаатай 2 хүн баримжаагаар 10 гаран тооны нэг сааралтай дандаа бараан зүсмийн адууг хойноосоо урагш чигтэй тууж явсан. Би тэр хоёр хүнтэй очиж уулзсан 2 бага шиг залуу байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 133-рт/,

 

Хулгайд алдагдсан 19 тооны адууг 28.200.000 төгрөгөөр үнэлсэн “Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ТХҮ-621/2222 дугаартай үнэлгээний тайлан /1-р хх-ийн 137-140-рт/,

 

Б.Н гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Б.Н-ийн эзэмшлийн улсын дугааргүй “Мустанг-150” маркийн мотоциклийг 1.000.000 төгрөгөөр үнэлсэн “Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн ТХҮ-622/3031 дугаартай үнэлгээний тайлан /1-р хх-ийн 149-152-рт/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Б.Нийг бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

Харин Ч.Ө-тай бүлэглэсэн гэх үйлдэл тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Н-д холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 

Шүүгдэгч Б.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч Б.Нид  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Н-ийн цагдан хоригдсон 9 хоногийг хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4-д зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Б.Н-ийн эзэмшлийн улсын дугааргүй 1,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн Мустанг-150 маркийн мотоциклийг хураан авч худалдан борлуулж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол зарцуулах нь үндэслэлтэй гэж үзлээ.

 

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг адууны арьс, 8 ширхэг адууны шийр, 2 адууны толгойг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ч.Ө нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч Б.Ннь хохирогч А.Энхбаатарт төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Хохирлын тухайд хохирогч А.Э-ийн нэхэмжилсэн 270,000 төгрөгийн шүүгдэгч нь төлсөн.  Хохирогч Д.Дд гэмт хэргийн улмаас учирсан хохирол 3,271,100 төгрөгийг шүүгдэгч Б.Ноос гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэлээ.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дугаар зүйлийн 1.1-д зааснаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Дарь овогт Чулуундоогийн Өнөрбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгчийг цагаатгасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Тариачин овогт Байгалмаагийн Нид холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

3. Шүүгдэгч Тариачин овогт Байгалмаагийн Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Б.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч Б.Нид оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Н-ийн цагдан хоригдсон 9 хоногийг хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Өад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Б.Нид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Ноос 3,271,000 төгрөгийг гаргуулж хохирогч Дагдансүрэнд олгосугай.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4-д зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Б.Н-ийн эзэмшлийн улсын дугааргүй 1,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн Мустанг-150 маркийн мотоциклийг хураан авч худалдан борлуулж, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд зарцуулсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг адууны арьс, 8 ширхэг адууны шийр, 2 адууны толгойг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

11. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ч.Ө нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч Б.Н нь хохирогч А.Энхбаатарт төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

14. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ч.МӨНХТУЯА