| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Бавуу |
| Хэргийн индекс | 108/2019/0017/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/16 |
| Огноо | 2019-01-14 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | С.Цэрэндалай |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 2019/ШЦТ/16
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ, улсын яллагч С.Цэрэндалай, хохирогч Б.Н*******, шүүгдэгч Б.А******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт *******ы А*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1807002370239 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, -ний өдөр т төрсөн, тай, эрэгтэй, боловсролтой, ,, , хамт *******, ******* тоотод оршин суух, регистрийн ******* дугаартай, ******* овогт *******ы А******* нь
/яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг махны дэлгүүрийн хөргөгчин дээр байсан Б.Н*******ийн Самсунг Эс8 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хулгайлан авч 1.620.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.А******* нь 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг махны дэлгүүрийн хөргөгчин дээр байсан Samsung Galaxy S8 edge plus маркийн 1.620.000 төгрөгийн үнэ бүхий Б.Н*******ийн эзэмшлийн гар утсыг авсан үйл явдал болсон байна.
Энэхүү үйл явдал нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А*******ийн өгсөн: “2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр махны дэлгүүр дээр эгч Нямдэлгэрийн хамт мах шулаад зогсож байсан. Тэр үед Э******* гаднаас орж ирэн эгч бид хоёртой мэнд мэдчихээд гарч яваад буцаж орж ирсэн. Буцаж орж ирэхдээ эгч Нямдэлгэрээс 5000 төгрөг асуухад задгай мөнгө байхгүй байсан тул би 10.000 төгрөг авч гараад хажуу талын дэлгүүр лүү орж задлуулан Э*******д 5000 төгрөг өгсөн. Тэр үед Э*******г гарч явсны дараа би эгчийнхээ утсыг аваад халаасандаа хийчихсэн. Хэсэг хугацааны дараа манай эгч утсаа хайж байгаад Э*******г дуудаад мөн цагдаа дуудсан. Тэр үед би цагдаа дуудчихсан болохоор нь айсандаа утсыг нь гаргаж өгч чадаагүй” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Н*******ийн өгсөн: “Тухайн үед намайг махны дэлгүүр дээр байхад Э******* гэдэг хүүхэд орж ирэн мөнгө аваад гарсан. Тэр үед миний утас алга болчихоор нь Э*******г сэжиглэсэн. Э*******г сэжиглэж явсаар 9 дүгээр сар гарахад цагдаа дээрээс намайг дуудан манай дүү А******* миний утсыг авсан нь тогтоогдсон болохыг хэлсэн. Тэр үед анх А*******ийг утас авсан гэдгийг мэдсэн” гэх мэдүүлэг болон улсын яллагчийн судалсан:
Мөрдөн байцаалтад гэрч Н.Э*******гийн өгсөн: “Н******* эгч миний гар утсыг харсан уу гэхээр нь энэ хөргөгчин дээр байсан шүү дээ гэж хэлсэн. Тэгээд бид гурав хайгаад олдохгүй болохоор нь цагдаа дуудъя гэж хэлсэн” гэх мэдүүлэг, /хх-ийн 21 дүгээр хуудас/
Мөрдөн байцаалтад гэрч С.Мын өгсөн: “S8 маркийн гар утсыг А******* гэх хаягтай фейсбүүктэй залуугаас авсан юм” гэх мэдүүлэг, /хх-ийн 27-28 дугаар хуудас/
“ ХХК”-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 41-42 дугаар хуудас/
зэрэг шүүхийн хэлэлцүүлэг судалсан хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, улсын яллагчийн судласан гэрч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ зэргийг дүгнэхэд Шүүгдэгч Б.А******* нь 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг махны дэлгүүрийн хөргөгчин дээр байсан Samsung Galaxy S8 edge plus маркийн 1.620.000 төгрөгийн үнэ бүхий Б.Н*******ийн эзэмшлийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнийг гэм буруутай гэж шүүх үзлээ.
Энэ талаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Б.А*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа нь үндэслэлтэй түүнд энэ зүйл хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.А******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж.
Хохирогч Б.Н******* нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1-38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ы А*******ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялаас чөлөөлж, зан үйлээ засах, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, хохирогч Б.Н*******д 2.100.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
5. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.А*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
, ШҮҮГЧ Д.БАВУУ