| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Бавуу |
| Хэргийн индекс | 108/2019/0019/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/17 |
| Огноо | 2019-01-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Цэрэндалай |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 2019/ШЦТ/17
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайхргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ, улсын яллагч С.Цэрэндалай, хохирогч Б.Б*******, шүүгдэгч Б.Н******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Налайх, Багахангайргийн прокурорын газраас ******* овогт *******ын Н*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1807006370231 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1997 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, яс үндэс халх, ******* боловсролтой, мэргэжилтэй, ,,,, нарын хамт *******, ******* тоотод оршин суух, Урьд Сүхбаатарргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 419 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн, регистрийн ******* дугаартай, ******* овогт *******ын Н******* нь
/яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2018 оны 11 дүгээр сарын 21-ний шөнө архи ууж согтуурсан үедээ Налайхргийн *******ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг бааранд М.*******ын нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
2018 оны 11 дүгээр сарын 25-ны шөнө 22 цагийн орчимд Налайхргийн *******ны нутаг дэвсгэрт байрлах хүчний баруун талын гудамжинд тамхи өгсөнгүй гэж хохирогч Б.Б*******тэй маргалдан нүүрэн тус газар нь цохиж унаган улмаар нүүр лүү нь өшиглөж эрүү ясыг нь хугалж түүний биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Н******* нь 2018 оны 11 дүгээр сарын 21-ний шөнө Налайхргийн *******ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 03 цагийн орчим М.*******тай мөрлөлөө гэх шалтгаанаар маргалдан нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
2018 оны 11 дүгээр сарын 25-ны шөнө Налайхргийн *******ны нутаг дэвсгэрт байрлах хүчний баруун талын гудамжинд тамхи өгсөнгүй гэж 22 цагийн орчимд Б.Б*******тэй маргалдан нүүрэн тус газар нь цохиж унаган улмаар нүүр лүү нь өшиглөж эрүү ясыг нь хугалж түүний биед хүндэвтэр хохирол учруулсан үйл явдал болсон байна.
Энэхүү үйл явдал нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н******* нь мэдүүлэг өгөхгүй гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Б*******гийн өгсөн: “2018 оны 11 дүгээр сарын 21-ний шөнө “М” Бааранд найзуудтайгаа сууж байгаад гарч явахдаа Н******* гэдэг хүний найзуудтай тааралдаад манай найз Д нь Ш гэх залуутай тамхинаас болж муудалцсан. Би тэр хоёрыг салгах гэж байхдаа Н*******тай муудалцчихсан. Дараа нь 2018 оны 11 дүгээр сарын 25- ны шөнө би шүүгдэгчид зодуулж газар унахад шүүгдэгч миний нүүр лүү өшиглөж би эрүүний ясаа хугалуулсан. Үүнээс болж хагалгаанд орж хоёр шүдээ авахуулсан” гэх мэдүүлэг болон улсын яллагчийн судалсан:
Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Н*******ын гэрчээр өгсөн: “2018 оны 11 дүгээр сарын 25-ны шөнө 03 цагийн орчимд Эрчмийн урд найз Ш, Казырбек, М нартай таарч уулзаад зогсож байхад хэдэн залуу ирээд хэрэлдээд цааш явж зодолдох болоход нэг залуу нь намайг татаж холдуулахад би эргэж хараад баруун гараараа нэг удаа нүүрэнд нь цохиж, зууралдаж явсаар холдоод уг залууг дахин 2 удаа эрүү шанаанд нь баруун гараараа цохиж унагасан. 2018 оны 11 дүгээр сарын 20-21нд шилжих шөнө баарнаас үүдэнд гарч байгаад буцаад ортол намайг мөрлөөд би зөрөөд яваад буцаад хартал Б ах байсан би Б ах байна гээд мэндлэх гээд очтол Б ахаа сайн уу гэж хэлээд гар барих гэтэл намайг алгадаад авсан тэгэхээр нь би цохиод тэнд байсан хүмүүс салгасан” гэх мэдүүлэг, /хх-ийн 14, 27 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтад хохирогч М.*******ын өгсөн: “2018 оны 11 дүгээр сарын 21-ний шөнийн 03 цагийн орчимд байх баар хаагаад би гарах гээд хаалга чиглээд явж байхад нэг залуу намайг мөрлөөд өнгөрөхөөр нь эргэж хараад яаж байгаа юм бэ гэхэд уруул ам хавьд цохиход нь хойшоо савж унаад зууралдахад найзууд салгаж би гарч явсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 11 дүгээр хуудас/
Мөрдөн байцаалтад гэрч М.Дын өгсөн: “муудалцаад дууссаны дараа Б******* намайг өндөр залуу зодсон гээд эрүүгээ бариад яваад байсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 19 дүгээр хуудас/
Мөрдөн байцаалтад гэрч Э.Мын өгсөн: “Б жижиг биетэй залууг нь татаж холдуулаад заамдаж аваад нүүр толгой хавьд нь нэг удаа цохиж байхыг би харсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 20 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтад гэрч Б.Шын өгсөн: “Н******* надтай уулзаад ярихдаа тэр шөнө та нарыг зууралдаж байхад Б******* гэдэг залууг нь булан руу аваачаад нүүр шанаа руу нь 2-3 удаа цохичихсон чинь эрүү нь хугарчихжээ гэж ярьж байсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 21 дүгээр хуудас/
Мөрдөн байцаалтад гэрч Б.Эын өгсөн: “зүс таних нэг залуу ирээд манай нөхрийг мөрлөсөн тэгээд манай нөхрийг чи муу юу вэ? муу бөгс минь гээд доромжилж байгаад 2-3 удаа цохиод авсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 25 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтад гэрч З.Огийн өгсөн: “нэг өндөр залуу *******ыг мөрлөөд тэгсэн чинь ******* эргээд харсан чинь хэрүүл маргаан болоод *******ыг нэг удаа цохисон” гэх мэдүүлэг, /хх-ийн 29 дүгээр хуудас/ Мөрдөн байцаалтад гэрч З.Нын өгсөн: “*******ыг нэг өндөр залуу мөрлөөд маргалдаж байгаад *******ыг зүүн гараараа нэг удаа цохисон чинь *******ын уруул нь сэтэрчихсэн” гэх мэдүүлэг, /хх-ийн 32 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/596 дугаар: “1. Б.Б*******н биед эрүү ясны ооч хэсгийн хөндлөн хугарал, эрүү ясны зүүн булан хэсгийн зөрүүгүй хугарал, зүүн шуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт, /хх-ийн 36 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/573 дугаар: “1. М.*******ын биед дээд урууланд шарх, зүүн дээд 4-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 44 дүгээр хуудас/
зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогчийн мэдүүлэг, улсын яллагчийн судалсан шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргийг дүгнэхэд шүүгдэгч Б.Н******* нь 2018 оны 11 дүгээр сарын 21-ний шөнө Налайхргийн *******ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 03 цагийн орчим хохирогч М.*******тай мөрлөлөө гэх шалтгаанаар маргалдан нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь дээд урууланд шарх, зүүн дээд 4-р шүдний сулрал бүхий хөнгөн хохирол учруулсан, 2018 оны 11 дүгээр сарын 25-ны шөнө Налайхргийн *******ны нутаг дэвсгэрт байрлах хүчний баруун талын гудамжинд тамхи өгсөнгүй гэж 22 цагийн орчимд хохирогч Б.Б*******тэй маргалдан нүүрэн тус газар нь цохиж унаган улмаар нүүр лүү нь өшиглөж эрүүл мэндэд нь эрүү ясны ооч хэсгийн хөндлөн хугарал, эрүү ясны зүүн булан хэсгийн зөрүүгүй хугарал, зүүн шуунд зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учруулан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнийг гэм буруутай гэж шүүх үзлээ.
Энэ талаар Налайх, Багахангайргийн прокурорын газраас Б.Н*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа нь үндэслэлтэй түүнд энэ зүйл хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Н******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч Б.БатИрээдүйд 600.000 төгрөг төлсөн ба үлдэх 398.460 төгрөгийг түүнээс гаргуулан олгож, бусад хохиролтой холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1-38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын Н*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Н*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр нэмж нийт 700 /долоон зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Н*******ад нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Б.Н******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч М.******* нь нэхэмжилсэн зүйлгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Б.Б*******д 600.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
6.Хохирогч Б.Б******* нь хохиролтой холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлийн 497.1, 505.1 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Н*******аас 398.460 төгрөг гаргуулан хохирогч Б.Б*******д олгосугай.
8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1, 162.4 дэх хэсэгт зааснаар Б.Н*******ад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг Налайхрэг дэх Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх хэсэгт даалгасугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Н*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАВУУ