| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Бавуу |
| Хэргийн индекс | 108/2019/0020/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/18 |
| Огноо | 2019-01-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Батбаяр |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 2019/ШЦТ/18
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ, улсын яллагч Б.Батбаяр, шүүгдэгч Н.А******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт *******ын А*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1907000080004 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
******* Улсын иргэн, -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, тай, эрэгтэй, яс үндэс халх, боловсролтой, ******* мэргэжилтэй, ,, , ийн хамт *******, ******* тоотод оршин суух, регистрийн ******* дугаартай, ******* овогт *******ын А******* нь
/яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2018 оны 12 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө ******* “*******” зочид буудлын тоот өрөөнд Ц.Мыг хувийн таарамжгүй харьцаа буюу буудлаас хөөлөө гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.А******* нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны шөнө *******ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” зочид буудлын тоот өрөөнд Ц.Мтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж 01-02 цагийн орчимд түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл явдал болсон байна.
Энэхүү үйл явдал нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.А*******ын өгсөн: “Би Ц.Мтай 2016 онд анх танилцаад тэрнээс хойш уулздаг болсон. Ц.М надтай уулздаг болсноос хойш намайг өөртэй нь гэрлэлтээ батлуулбал Солонгос улс руу явах боломж гарна гэж намайг ятган бид хоёр гэрлэлтээ батлуулсан. 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Ц.М согтуу байх үедээ намайг зайл гэж хэлэн буудлаас хөөсөн учраас би түүнийг зодсон. Намайг байцаагдаж байх хугацаанд Ц.М надаас сална гэдгээ хэлээд Солонгос улс руу явсан. Би Ц.Мтай гэрлэлтээ цуцлуулсан” гэх мэдүүлэг болон улсын яллагчийн судалсан:
Мөрдөн байцаалтад хохирогч Ц.Мын өгсөн: “Би 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Цэргийн амралтын газар найз нарын хамт шинэ жилийн арга хэмжээ тэмдэглэж байгаад шөнө 23 цагийн орчимд Налайх дүүрэгт ирээд -н гадна талын зогсоол дээр ирээд байж байхад нөхөр А******* утсаар яриад хаана байна гэхээр нь би архи уусан согтуу машинтай байна гэхэд А******* ирээд намайг аваад ******* зочид буудалд ороод өрөө аваад би хэвтэж байх үед А******* ганцаараа орж ирээд нүүрэнд гараараа цохиж зодож байхыг санаж байна бусад зүйлийг санахгүй байна.” гэх мэдүүлэг, /хх-ийн 5-9 дүгээр хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/39 дугаар: “1. Ц.Мын биед нүүр, зүүн ташаа, зүүн гуянд зулгаралт, зүүн дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөг, зүүн тохойнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт, /хх-ийн 23 дугаар хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримт /хх-ийн 35-57 дугаар хуудас/
зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг, улсын яллагчийн судалсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргийг дүгнэхэд шүүгдэгч Н.А******* нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны шөнө *******ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” зочид буудлын тоот өрөөнд Ц.Мтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж 01-02 цагийн орчимд түүнийг зодож эрүүл мэндэд нь биед нүүр, зүүн ташаа, зүүн гуянд зулгаралт, зүүн дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөг, зүүн тохойнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнийг гэм буруутай гэж шүүх үзлээ.
Энэ талаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Н.АлтанОчирт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа нь үндэслэлтэй түүнд энэ зүйл хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгч Н.А******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч Ц.М нь нэхэмжилсэн зүйлгүй болохыг дурдаж.
******* Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын А*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.А*******т 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.А*******т оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сар хүртэл хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг Н.А*******т мэдэгдсүгэй.
5. Н.А******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Ц.М нь эмчилгээний болон бусад ямар нэгэн хохирол гаргахгүй тул нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар Н.А*******т оногдуулсан торгох ял биелүүлэхийг Налайх дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт даалгасугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Н.А*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАВУУ