| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Бавуу |
| Хэргийн индекс | 108/2019/0023/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/22 |
| Огноо | 2019-01-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 2019/ШЦТ/22
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ, улсын яллагч Э.Ариунболд, хохирогчийн өмгөөлөгч У.Батцэцэг, хохирогч Э.Д*******, шүүгдэгч Ц.М******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт *******ын М*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1907000090006 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, -ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, тай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилтэй, , , хамт *******,******* тоотод оршин суух, урьд
******* аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 189 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сар хорих ял, 241 дүгээр зүйлд зааснаар 6 сар хорих ял оногдуулж, оногдуулсан 1 жил хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнссэн,
Налайх дүүргийн шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 76 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар 15 жил 5 сар хорих, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ял, мөн 2002.08.05-ны өдрийн 189 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялын зарим буюу 6 сарыг нэмж нэгтгэн нийт 19 жил хорих ял шийтгүүлсэн,
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 21 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сар баривчлах ял оногдуулж, уг ял дээр Налайх дүүргийн шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 76 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 19 жилээс эдлээгүй үлдсэн 11 жил 4 сар 10 хоногийн ялыг нэмж 11 жил 6 сар 10 хоног хорих ял шийтгүүлэн,
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн захирамжаар ялыг дүйцүүлэн хасаж, 2018 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ялыг хугацаа дуусч суллагдсан, регистрийн ******* дугаартай, ******* овогт *******ын М******* нь
/яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 10 цагийн орчим Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт автобус баазын хашаан дотор иргэн Э.Д*******тай маргалдан зодож улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.М******* нь 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт автобус баазын хашаан дотор иргэн Э.Д*******тай 10 цагийн орчим маргалдан зодож улмаар эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл явдал болсон байна.
Энэхүү үйл явдал нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.М******* нь мэдүүлэг өгөхгүй гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Д*******ын өгсөн: “Би 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр шүүгдэгчтэй маргалдаад руу дагаад явсан. Намайг хэрэгслийн той юм яриад зогсож байтал шүүгдэгч миний араас хүрч ирээд шууд цохьсон. Шүүгдэгч намайг эргээд харах хооронд миний нүүр рүү хоёр цохьсноос болж миний шүд хугарсан. Тэр үед манай найз шүүгдэгчийг болиулаад би найзынхаа хамт цагдаа дуудахаар машинтай явсан” гэх мэдүүлэг болон улсын яллагч, хохирогчийн өмгөөлөгч нарын судалсан:
Мөрдөн байцаалтад гэрч О.Нгийн өгсөн “Д******* нь М*******ыг заамдаж авах үед М******* уг залуугийн нүүрэн тус газарт 2-3 удаа гараараа цохисон юм” гэх мэдүүлэг, /хх-ийн 12-14 дүгээр хуудас/
Мөрдөн байцаалтад гэрч Г.Оийн өгсөн: “цагаан өнгийн жижиг машинтай залуу ирээд Э.Д*******тай яриад зогсож байгаад шууд нүүрэн тус газар нь 2-3 удаа цохиж байгаа харагдсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 15-17 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/47 дугаар: “1. Э.Д*******ын биед зүүн дээд 1-р шүдний булгарал, дээд урууланд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.11.52-т зааснаар хөдөлмөрийн ерөнхий чадварыг 5 хувь алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт, /хх-ийн 24 дүгээр хуудас/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолууд, /хх-ийн 36-48 дугаар хуудас/ Хохирогч Э.Д*******аас гаргаж өгсөн шүд, эрүү, нүүрний эмнэлгийн эмчийн магадлагаа, /хх-ийн 51 дүгээр хуудас/
Шүүхэд шинээр гаргаж өгсөн Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 282 дугаар захирамж, 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн суллагдсан тухай тодорхойлолт, хохирогчийн хохирлын баримт зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч, хохирогчийн мэдүүлэг, улсын яллагчийн судалсан шинжээч эмчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргийг дүгнэхэд шүүгдэгч Ц.М******* нь 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт автобус баазын хашаан дотор иргэн Э.Д*******тай 10 цагийн орчим маргалдан түүний нүүрэн тус газар цохиж улмаар эрүүл мэндэд нь зүүн дээд 1-р шүдний булгарал, дээд урууланд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнийг гэм буруутай гэж шүүх үзлээ. Энэ талаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Ц.М*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа нь үндэслэлтэй түүнд энэ зүйл хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгч Ц.М******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж. Хохирогч Э.Д******* нь нийт 4.266.000 төгрөг нэхэмжилснээс баримттай 166.500 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, бусад эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын М*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ц.М*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.М*******т нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1, 162.4 дэх хэсэгт зааснаар Ц.М*******т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг Налайх дүүрэг дэх Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх хэсэгт даалгасугай.
5. Ц.М******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлийн 497.1, 505.1 дэх хэсэгт зааснаар Ц.М*******аас 166.500 төгрөгийг гаргуулан Э.Д*******т олгуулж, бусад эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ц.М*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАВУУ