| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Бавуу |
| Хэргийн индекс | 108/2019/0025/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/24 |
| Огноо | 2019-01-19 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | С.Цэрэндалай |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 2019/ШЦТ/24
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ, улсын яллагч С.Цэрэндалай, шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас *******ы *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2*******-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *******-ны өдөр *******т төрсөн, *******, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамтаар *******, Яргайтын 33-11а тоотод оршин суух, регистрийн ******* дугаартай, *******ы ******* нь:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/ Яллагдагч Б.******* нь 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хаан банкны бэлэн мөнгөний машинаас иргэн Ж. алдаатай гүйлгээ хийсний улмаас 500.000 төгрөг бэлнээр гарч ирснийг мэдэлгүй орхиж явсныг авч завшин бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.******* нь 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хаан” банкны салбар луу орж дансны үлдэгдлээ шалгах үедээ алдаа гарган гүйлгээ хийж мөнгө нь шилжилгүй бэлнээр гарч ирснийг мэдэлгүй орхин явсан иргэн Ж.Гантулгын 500.000 төгрөгийг түүний эзэмшлэл, өмчлөл гэдгийг мэдсээр байж завшиж түүнд бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйл явдал болсон байна.
Энэхүү үйл явдал нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ын өгсөн: “Би 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 14 цагийн орчимд Налайх дүүргийн АТМ рүү дансаа шалгах гэж ороод 500.000 төгрөг байсныг авсан. Би тухайн үед “” нэртэй усны үйлдвэрт ажилладаг байсан бөгөөд ажлын цэнхэр өнгийн хувцастай явж байсан” гэх мэдүүлэг болон улсын яллагчийн судалсан:
Мөрдөн байцаалтад хохирогч Ж.Гантулгын өгсөн: “... 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 14 цагийн үед цалин орж ирээд эхнэрлүүгээ 500.000 төгрөг шилжүүлэхээр Хаан банкны АТМ дээр очсон. Тэгээд эхнэрийнхээ дансанд хийчихлээ гэж бодоод яваад өгсөн чинь миний данснаас бэлнээр 500.000 төгрөг гарч ирээд ард зогсож байсан хүн авсан байна лээ. Тэгээд манай эхнэрийн дансанд мөнгө ороогүй байсан.” гэх мэдүүлэг, /хх-ийн 5 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтад гэрч Т.ын өгсөн: “... манай банкинд өөрийн биеэр ирж болсон үйл явдлыг хэлж камер шүүж өгөхийг хүссэний дагуу би өөрийн биеэр хяналтын камерийг шүүж өгсөн. Харилцагч нь АТМ-ээс мөнгө гаргаж аваагүй явсны дараа ард нь байсан хүн авч гарч байсан. Намхан нуруутай туранхай эрэгтэй хүн байсан. Тэр хүн цэнхэр өнгийн ажлын хувцас өмсөж явсан куртикны нуруу хэсэгт “” гэсэн бичиг байсан. Тухайн хүн АТМ-ээс мөнгө гаргаад ирэхийг харж зогсож байгаад авах уу, яах уу гэсэн бодолтой жаахан зогсож байгаад мөнгийг авч манай банкны заал руу орж ирж хоёр тал руу жаахан алхаж байгаад шууд гарч явсан. Тэр үед мөнгөө алдсан хүн тэнд хараад зогсож байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/,
Мөрдөн байцаалтад гэрч Б.*******ын өгсөн: “... 2018 оны 11 дүгээр сарын 21-ний үдээс хойш цайны цагийн дараа Налайх дүүргийн Хаан банкны АТМ-ээс өөрийн данснаасаа мөнгө авах гээд орсон чинь 3 дахь бэлэн мөнгөний машин дээр хүн байхгүй болохоор нь яваад очсон чинь бэлэн мөнгө гараад ирчихсэн байсан. Тэгэхээр нь хүн харж байгаад авчихаад буцаад гараад явсан. Би тухайн үед “” нэртэй усны үйлдвэрт ажилладаг байсан бөгөөд ажлын цэнхэр өнгийн хувцастай явж байсан юм. ” гэх мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/,
Ж.Гантулгын Хаан банкны дансны хуулга /хх-ийн 26 дугаар хуудас/,
Б.*******ын ял шалгах хуудас /хх-ийн 29 дүгээр хуудас/,
Хохирол төлсөн тухай бичиг /хх-ийн 30 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримт /хх-ийн 31-34 дүгээр хуудас/
зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг, улсын яллагчийн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, дансны хуулга зэргийг дүгнэхэд шүүгдэгч Б.******* нь 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хаан” банкны салбар луу орж дансны үлдэгдлээ шалгах үедээ алдаа гарган гүйлгээ хийж мөнгө нь шилжилгүй бэлнээр гарч ирснийг мэдэлгүй орхин явсан иргэн Ж.Гантулгын 500.000 төгрөгийг түүний эзэмшлэл, өмчлөл гэдгийг мэдсээр байж завшиж түүнд бага хэмжээнээс дээш хохирол учруулан Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнийг гэм буруутай гэж шүүх үзлээ.
Энэ талаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа нь үндэслэлтэй, түүнд энэ зүйл хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсаргаж, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******ы *******ыг алдаатай гүйлгээ гэдгийг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.******* 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.*******т оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг 3 сар хүртэл хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.*******т мэдэгдсүгэй.
5. Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсаргасугай.
7. Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар Б.*******т оногдуулсан торгох ял биелүүлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАВУУ