Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 2018/ШЦТ/284

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Íèéñëýëèéí Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга Т.Солонго,

            Улсын яллагч Д.Нямсүрэн,

            Шүүгдэгч Х.У, түүний өмгөөлөгч Ц.Алтанцол,

Хохирогч Б.Е-, түүний өмгөөлөгч А.Бүдханд нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ýð¿¿ãèéí õóóëèéí 17.3 äóãààð зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэгт холбогдсон Б овогт Х-ийн У-д холбогдох 201625030234 дугаартай эрүүгийн хэргийг 2017 îíû 3 дугаар ñàðûí 19-ний ºäºð хүлээн авч íýýëòòýé хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1965 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 00 тоотод түр оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Чингэлтэй дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 capын хугацаагаар  баривчлах ялаар шийтгүүлж, 2013 оны 8 дугаар сарын 09-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан. òºðººñ авсан гавъяа шагналгүй, õýðýã õàðèóöàõ ÷àäâàðòàé, Б овогт Х-ийн У (РД:хх00000),

íü 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороонд байрлах ХААН банкны “Хүчит шонхор” тооцооны төвөөс банкны баталгаа гаргуулахаар өөрийн данс руугаа хийлгэсэн иргэн Б.Е-ын 103.000.000 төгрөгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилан авч их хэмжээний хохирол учруулсан ãýìò õýðýãò õîëáîãäæýý.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судаëæ ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүх хуралдаан дээр шүүгдэгчээс мэдүүлэхдээ:-Би визний баталгаа гаргуулахаар Мэндбаяраас асуусан. Тэгээд Ардын тэнд ХААН банкин дээр 100,0 сая төгрөг хэрэгтэй гэж Ерболтой уулзаж хэлсэн. Тэгээд тийм их мөнгө орохоор нь авмаар санагдаад авсан. Гадаад паспорт, иргэний үнэмлэх хэрэгтэй гэхээр нь Ерболд өгсөн байсан. Маргааш нь өгнө гэсэн. Хүчит шонхор захын ХААН банкнаас маргааш өглөө нь өөрийн иргэний үнэмлэхээр 2 удаа орж мөнгө авсан. Авсан мөнгөөрөө архи уусан. 73,0 сая төгрөг төлнө. Дотроо их гэмшиж байгаа. Мөнгөө биедээ авч явдаг, заримыг энд тэнд тавьчихдаг байсан. Хохиролгүй болгоно гэв.  

            Х.У мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “Би одоо яг он сарыг нь санахгүй байна ямар ч байсан оноос өмнө би өөрийн дүү Мэндбаярын хамт явж байтал Мэндбаяр нь надтай хамт явж байхдаа Ербол гэдэг залуутай уулзаад мөнгө өгч байсан юм. Тэгэхээр нь би дүү Мэндбаяраас энэ ямар учиртай залуу юм гэж асуухад Мэндбаяр надад би энэ хүнтэй зараар танилцсан юм, гадагшаа виз мэдүүлэх хүнд банкны баталгаа гаргаж өгдөг юм гэж хэлж байсан. Тэгэхээр нь би тэр үедээ талийгаач том ах Ихболдын хүүхдүүд нь намайг АНУ-д ирээч гээд байдаг байсан болохоор визэнд орвол хэрэгтэй хүн юм байна гэж бодоод өнгөрсөн. Тэгээд он гарсны дараа би судалж байтал банкны баталгаа гаргуулахад тэр нь нэг сарын хүчинтэй байдаг гэж мэдээд ер нь залуугаар банкны баталгаа гаргуулаад бэлдэж байя гэж бодоод ХААН банкинд очиж өөртөө данс нээлгэсэн. Тэгээд хуучин утасны дугаараа сэргээх гэхэд удаад устгагдчихсан байсан болохоор мөн Мобикомын шинэ 94110608 гэсэн дугаар худалдаж авсан. Би өөрөө 6 дугаар сарын 08-ны өдөр төрсөн болохоор ийм төгсгөлтэй дугаар худалдаж авсан. Тэгээд Мэндбаяраас нөгөө Ербол гэдэг залуугийн утасны дугаарыг нь аваад банкны баталгаа хэрхэн гаргуулдаг талаар нь заалгаж авсан. Тухайн үед би Ихболд ахын хүүхдүүд дээр нь очмоор байна АНУ-н визэнд орно тэгэхдээ л баталгаа гаргуулна гэж Мэндбаярт ойлгуулсан. Тэгээд би тэр Ербол гэдэг залуутай нь уулзаад банкны баталгаа гаргуулна гээд 103.000.000 төгрөг дансандаа хийлгээд нэг хонуулаад маргааш 10.00 цагт энэ газраа уулзаж мөнгийг нь эргүүлж өгнө гээд хүүнд нь 500.000 төгрөг өгсөн юм. Тэгээд би дансандаа их хэмжээний мөнгөтэй болчихсон болохоор гэнэт тэр мөнгийг нь түрүүлээд авах санаа төрөөд маргааш өглөө эрт онгойдог ХААН банк судалж байгаад Хүчит шонхор захын ХААН банк 09.00 цагт онгойдог гэдгийг мэдээд маргааш тэр салбараас өөрт байсан илүү иргэний үнэмлэхээрээ мөнгийг нь түрүүлээд авчихсан юм. Мөнгийг авахдаа монгол төгрөг нь хүрэхгүй байсан болохоор 10.000 доллар оролцуулж хоёр хувааж авсан юм. Тэгээд авсан мөнгө овор хэмжээний хувьд их, цүнхэнд багтахгүй байсан болохоор би өөрийн ах Ганболдынд очоод 30.000.000 төгрөгийг хадгалуулаад үлдсэн мөнгийг нь аваад гарсан. ...Би иргэний үнэмлэхээ гаргуулж хаячихаад дахин иргэний үнэмлэх гаргуулж авсан ба дараа нь хаясан гэх иргэний үнэмлэхээ хувцасныхаа халааснаас олоод хоёр иргэний үнэмлэхтэй болчихсон юм. Түүнээс биш энэ хэргийг үйлдэх гэж урьдаас бэлтгэж шинээр иргэний үнэмлэх гаргуулаагүй. Би уг иргэний үнэмлэхээ бүр урьд онд нь авчихсан байсан юм. Би уг 73.000.000 төгрөгөөр дандаа үнэтэй буудалд ороод архи уугаад ер нь бол тансаглаад л дуусгачихсан юм. Би буудалд орохдоо дөрвөн замын Нарантуул зочид буудал болон төмөр замд байдаг Хабул зочид буудалд ордог байсан. Орохдоо хамгийн үнэтэй өрөөг нь авч ороод мөн биеэ үнэлэгч хүүхэн авч хонодог байсан. Нэг шөнө хоёр биеэ үнэлэгч авч хонох ч үе байсан. Нэг биеэ үнэлэгийг 300.000-350.000 төгрөгөөр авдаг байсан. Мөн согтуудаа тэр хүүхнүүдэд илүү мөнгө ч өгдөг байсан. Бас 1-р сургуулийн урд талын Оранж гэдэг тайчдаг хүүхнүүдтэй бааранд их ордог байсан. Мөн өдрийн цагаар хоол унданд орохдоо дандаа үнэтэй тансаг газрыг нь сонгож ордог байсан. 13-р хороолол орчмоор байдаг саун массажний газраар бас их ордог байсан. Тэгээд л ер нь 2-3 сарын дотор л уг мөнгийг үрээд дуусгасан. Таньдаг хүн амьтан тааралдахад бас л мөнгө өгчихдөг байсан. Би мөнгө авахдаа ганцаараа очиж авсан. Эхлээд мөнгөө авчихаад банкнаас гараад гэдсэндээ болон хувцсандаа тарааж хийчихээд буцаж орж үлдэгдэл мөнгө авсан. Мэндбаяр бол энэ хэрэгт оролцоогүй. Би баригдсан даруйдаа айж сандраад ингээд худлаа мэдүүлэг өгчихсөн юм. Мөн манай ах дүү нараас би Мэндбаяртай ойр дотно байдаг, Мэндбаяр ч арай боломжийн амьдралтай болохоор ингээд хэлчихвэл Мэндбаяр миний учруулсан хохирлыг төлчих байх гэж бодсон юм. Түүнээс биш Мэндбаяр энэ хэрэгт оролцоогүй. Би өөрөө Мэндбаярт ахыгаа байх газар олоод өгөөч гэж гуйсан болохоор Мэндбаяр надад найзаараа дамжуулж Нисэхэд байр олж өгсөн юм. Гэхдээ байрны түрээсийг би өөрөө төлсөн. Мэндбаяр ч намайг энэ хэргийг хийсэн гэдгийг мэдсэн ба би түүнээс ахыгаа битгий цагдаад хэлээрэй гэж гуйсан юм. Тэгээд Мэндбаяр бид хоёр ах дүү болохоор намайг цагдаад мэдэгдэж чадаагүй байх.

Би хэн нэгэнтэй хамт яваагүй. Тэр өдөр би ганцаараа явсан. Би банк онгойхыг хүлээж байх үедээ нэг ажлын хар хувцастай, махны ченж гэх эрэгтэйтэй махны үнэ ханшийн талаар ойр зуурын зүйл ярьсан. Тэр хүнийг танихгүй, тухайн өдөр тэр газар банк онгойхыг хүлээж байхдаа л ярилцсан. Ямар нэгэн бодож санасан юм байхгүй. …Тэгээд банк онгойгоод тэнд байсан хүмүүс бөөнөөрөө орсон. Тэгээд би мөнгөө аваад буцаад гарсан.

Би ямар ч байсан нэлээд хэдэн төгрөг согтуу явж байгаад алдсан. Би хэрэг үйлдээд их мөнгөтэй явж байхдаа дандаа л согтуу байдаг болохоор 12.000.000 төгрөг алдаж байсан. Согтуу байсан болохоор хаана алдсанаа мэдэхгүй. Тэгээд би өөрөө хэрэг үйлдээд Цагдаагаас зугтааж байсан болохоор цагдаагийн байгууллагад хэлж тэмдэглүүлэзгүй юм.” гэжээ.

Шүүх хуралдаан дээр хохирогчоос мэдүүлэхдээ: -Ер нь бол маш их гомдолтой байна. Тухайн үед орон байраа зараад мөнгөө эргэлдүүлж бизнес хийх зорилготой виз мэдүүлэх гэж байгаа хүмүүст банкны баталгаа гаргаж өгдөг байсан. Анхны өгсөн мэдүүлгүүд нь үнэн байсан байх гэж бодож байна. Мэндбаяр гэх хүнтэй нийлж залилан мэхэлсэн гэж үзэж байгаа. Мэндбаяр нь надтай ярьж холбогддог байснаа энэ хүнийг гарч ирснээс хойш огт холбогдохоо больсон. Дараа нь Мэндбаярыг Улаанхүүтэй хамаатан садан гэдгийг нь мэдсэн. Тухайн үеийн мөрдөн байцаалтын ажиллагаа муу явагдсан. Нотлох баримт хэрэгт хангалттай цуглараагүй. Хамтарч бүлэглэж зохион байгуулалттай л энэ гэмт хэргийг үйлдсэн гэж бодож байна гэв.

            Хохирогч Б.Е- мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:-2016 оны 01 дүгээр сарын 29-ний 17 цагийн үед Ард кино театрын тэнд байрладаг ХААН банкны тооцооны төв дээр Хаймчиг овогтой Улаанхүү гэгчтэй уулзаж дансанд нь визний баталгаа болох бэлэн мөнгө байршуулах талаар ярьж, иргэний гэрээ хийж нотариатаар орж баталгаажуулж түүний ХААН банкны 5027193030 дугаарын данс руу 103.000.000 төгрөгийг хийсэн юм. Тэгээд маргааш нь буюу 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өглөө 10 цагт энэ газартаа уулзаж мөнгөө гаргуулж авахаар тохирсон юм. Тэгээд 01 дүгээр сарын 30-ны өглөө 09 цаг 55 минутын үед очоод банк 10 цагаас онгойхоор нь орж мөнгө авах гэтэл теллер нь "Х.У гэдэг хүн Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Хүчит шонхор" ХААН банкны тооцооны төвөөс 103.000.000 төгрөгийг бэлнээр гаргуулж аваад явсан байна" гэсэн. Ингээд би Х.У гэдэг хүнд залилуулснаа мэдэж цагдаагийн байгууллагад хандсан юм. Би Улаанхүү гэдэг хүнийг урьд нь таньдаггүй байсан. Би өөрөө интернетэд банкны баталгаа гаргана гэсэн зар тавьсан байсан юм. Зарын дагуу ярьж байна гээд 2016 оны 01 сарын 28-ны 14 цагийн үед миний утас руу 94110608 гэсэн дугаараас залгаж надтай банкны баталгаа гаргуулах гэсэн юм уулзъя гэж хэлээд 16 цагийн үед Ард кино театрын ХААН банкинд уулзаж, тэгээд маргааш нь дансанд нь мөнгөө байршуулах болсон юм. Тухайн үед Улаанхүү нь гэр бүлээрээ АНУ-ын визэнд орох гэж гэж байна гээд визний баталгааны мөнгө байршуулаад өгөөч гэсэн юм. Х.У нь гадаад паспорт, иргэний үнэмлэхээ үлдээж маргааш мөнгө авахдаа авна гэж хэлээд явсан юм. Өөр баталгаа гаргаагүй, маш их гомдолтой байна, мөнгөө олж авмаар байна гэжээ.

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчүүдээс мэдүүлэхдээ:

            1.Б.Батцэцэгээс:-Би Улаанхүүтэй багын найзууд. Улаанхүү 2016 оны 01 сарын 30-нд Баянгол дүүргийн 10 дугаар хороо 33-48 тоотод байх манай гэрт 18 цаг болж байхад ганцаараа ирсэн. Завхан аймагт байж байгаад ирлээ гэж байсан. Оюунчимэг гэх эгчийнх нь Америкт байдаг охин нь 500.000 төгрөг явуулсан гэж хэлсэн. Худлаа хэлсэн ч байж магадгүй. Миний ихэр 2 зээ охинд тус бүрт нь 20.000 төгрөг өгсөн. Яасан баян явж байгаа юм гэхэд, дүү мөнгө өгсөн гэж байсан. Тэгээд 20 цаг өнгөрөөгөөд гараад явсан, миний бор юүдэнтэй хятадын зузаан хүрэмийг  аваад явсан. Өөрөө томдчихсон цайвар хүрэм өмсөөд явж байсан. Дүү нарын хүрэм сэжиглээд байх юм байхгүй гэхээр нь би сольж өмссөн юм гэжээ.

            2.Б.Өлзийбатаас:-2016 оны 05 сарын 04-нд Мэндбаяр над руу утасдаад "Улаанхүү ах хорооллын хүнсний захын зүүн урд талд гаднаа саадтай байранд байна гэнэ, наадахаа хажуудаа аваад байж байгаач, би жуулчин аваад хөдөө явах ажилтай болчихоод байна" гэхээр нь Улаанхүүг ажил дээрээ туслах ажилтнаар ажиллуулсан. Мэндбаярыг хажуудаа байлгаж байгаарай гэсэн болохоор цалин хөлс өгөлгүй хажуудаа байлгаж байгаад байр хөлслүүлэх зар хараад Нисэхэд 1 өрөө байр хөлсөлж өгсөн. 2016 оны 05 сарын 07-нд байранд нь оруулж өгөөд энэ талаар Мэндбаярт мэдэгдээд салсан. Түрээсийн мөнгийг Улаанхүү өөрөө өгсөн гэжээ.

             3.С.Амарбаясгаланаас:-Би энэ Улаанхүү гэх хүний зургийг харлаа. Уг хүнийг энэ оны эхээр байх аа манай бааранд орж ирж байсан шиг санагдаж байна. Би гэрэл муутай газар бүжиглэдэг бөгөөд олон сар өнгөрсөн болохоор хэдэн удаа ирж байсныг нь санахгүй байна. Ямар ч байсан зургийг нь харахад бол орж ирж байсан хүн шиг харагдаж байна гэжээ.

 

Шүүх дээрх баримтуудыг дүгнэвэл, шүүгдэгч Х.У íü бусдыг хууран мэхэлж, хууль бусаар мөнгө олох зорилгоор 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Б.Е-ын 103.000.000 төгрөгийг нэг хоногийн хугацаатай, банкны баталгаа гаргуулах нэрээр ХААН банкин дахь өөрийн дансандаа түр байршуулж, маргааш нь буюу 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороонд байрлах ХААН банкны “Хүчит шонхор” тооцооны төвөөс уг мөнгийг бэлнээр авч, хохирогч Б.Е-д буцааж өгөлгүй их хэмжээний хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн “Тэгээд би тэр Ербол гэдэг залуутай нь уулзаад банкны баталгаа гаргуулна гээд 103.000.000 төгрөг дансандаа хийлгээд нэг хонуулаад маргааш 10.00 цагт энэ газраа уулзаж мөнгийг нь эргүүлж өгнө гээд хүүнд нь 500.000 төгрөг өгсөн юм. Тэгээд би дансандаа их хэмжээний мөнгөтэй болчихсон болохоор гэнэт тэр мөнгийг нь түрүүлээд авах санаа төрөөд маргааш өглөө эрт онгойдог ХААН банк судалж байгаад Хүчит шонхор захын ХААН банк 09.00 цагт онгойдог гэдгийг мэдээд маргааш тэр салбараас өөрт байсан илүү иргэний үнэмлэхээрээ мөнгийг нь түрүүлээд авчихсан юм” гэх мэдүүлэг, хохирогч Б.Е-ын “2016 оны 01 дүгээр сарын 29-ний 17 цагийн үед Ард кино театрын тэнд байрладаг ХААН банкны тооцооны төв дээр Хаймчиг овогтой Улаанхүү гэгчтэй уулзаж дансанд нь визний баталгаа болох бэлэн мөнгө байршуулах талаар ярьж, иргэний гэрээ хийж нотариатаар орж баталгаажуулж түүний ХААН банкны 5027193030 дугаарын данс руу 103.000.000 төгрөгийг хийсэн юм. Тэгээд маргааш нь буюу 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өглөө 10 цагт энэ газартаа уулзаж мөнгөө гаргуулж авахаар тохирсон юм. Тэгээд 01 дүгээр сарын 30-ны өглөө 09 цаг 55 минутын үед очоод банк 10 цагаас онгойхоор нь орж мөнгө авах гэтэл теллер нь "Х.У гэдэг хүн Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Хүчит шонхор" ХААН банкны тооцооны төвөөс 103.000.000 төгрөгийг бэлнээр гаргуулж аваад явсан байна" гэсэн. Ингээд би Х.У гэдэг хүнд залилуулснаа мэдэж цагдаагийн байгууллагад хандсан юм” гэх мэдүүлэг, Хадгаламж, дансан дахь мөнгийг захиран зарцуулах" тухай Итгэмжлэл /1-р хх-ийн 13/, Эд зүйл хураан авч /Хохирлын мөнгө/ хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 16-17/, гэрэл зургууд /1-р хх-ийн 18-20/, ХААН банкны камерийн бичлэгийн хуулбарын тэмдэглэл, /2-р хх-ийн 55/, Б.Өлзийбат, Д.Ариунтунгалаг нарын хооронд хийсэн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Анар хотхоны 801 дүгээр байрны 138 тоот 1 өрөө орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ /1-р хх-ийн 151/, мөрдөн байцаалтын туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд / .....хх-ийн 58-62/, Х.У-гийн Хаан банкны 5027193030 дугаартай дансны хуулга /.....хх-ийн 233/, Х.У-гийн Хаан банкны 5027193030 дугаартай данснаас 10.0 ам доллар авсан зарлагын мэдүүлэг /2-р хх-ийн 78/, 25.360.000 төгрөг авсан зарлагын мэдүүлэг /2-р хх-ийн 79/, 58.000.000 төгрөг авсан зарлагын мэдүүлэг /2-р хх-ийн 80/ болон бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна. 

Иймд шүүгдэгч Б овогт Х-ийн У-г Ýð¿¿ãèéí õóóëèéí 17.3 äóãààð зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь 2002 оны хуучин Эрүүгийн хууль мөрдөгдөж байх үед буюу 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн боловч 2015 оны шинэ Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд зааснаар оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэхээр заасан тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.   

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан шүүгдэгчийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид 30.000.000 төгрөг хүлээлгэн өгсөн байх тул үлдэх 73.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэлээ.  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1.Шүүгдэгч Б овогт Х-ийн У-г Ýð¿¿ãèéí õóóëèéí 17.3 äóãààð зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2.Ýð¿¿ãèéí õóóëèéí 17.3 äóãààð зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч Х.У-г 7 (долоо) жилийн хугацаагаар хорих ял øèéòãýñ¿ãýé.

            3.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.У-д оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Х.У-гийн цагдан хоригдсон нийт 556 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Х.У-гээс 73.000.000 (далан гурван сая) төгрөг гаргуулж, хохирогч У овогт Б-ын Е (РД:хх000000)-д олгосугай.

6.Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн бичлэг бүхий СД-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.

            7.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.У-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнийг энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

            8.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ