| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбосүрэнгийн Буяннэмэх |
| Хэргийн индекс | 186/2018/0197/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/285 |
| Огноо | 2018-04-23 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | А.Нямсүрэн |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 2018/ШЦТ/285
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Íèéñëýëèéí Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, ø¿¿ã÷ С.Батгэрэл, Ё.Цогтзандан íàðûí á¿ðýëäýõ¿¿íòýé тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Улсын яллагч А.Нямсүрэн,
Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,
Èðãýäèéí òºëººëºã÷ Б.Үнэнгээ,
Шүүгдэгч У.М, ò¿¿íèé ºì㺺ëºã÷ Г.Баярмаа,
Хохирогч Ж.Б, Б.М нарыг оролцуулан,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Х овогт У-ийн М-д холбогдох 1711009760250 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 3 äóãààð сарын 02-ны өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн, 0000 оны 00 сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянгол дүүргийн 00 дүгээр хороо, 0 дугаар хороолол, 00-00 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд 2015 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 277 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 15 хоногийг өршөөн хэлтрүүлсэн, òºðººñ авсан гавъяа шагналгүй, õýðýã õàðèóöàõ ÷àäâàðòàé, Х овогт У-ийн М, (РД:хх0000000),
нь бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох үйлдлээр,
-М.Б-ийг “БНСУ-руу 3 жилийн хугацаатай гэрээгээр ажиллуулж өгнө” гэж 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Төрийн банкны дансаар 3.000.000 төгрөг, тийзний мөнгө хэрэãòýé гэж 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр дансаар 1.785.000 төгрөг, нийт 4.785.000 төгрөгийг,
-Ж.Б-аас “БНСУ-ын виз гаргаж өгнө” гэж 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн үйлчилгээний төвд дансаар 3.000.000 төгрөг,
-Б.М-аас Ж.Б-аар дамжуулан “БНСУ-ын виз гаргаж өгнө” гэж 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, Бирк буудлын орчимд бэлнээр 3.000.000 төгрөг, “тийзний мөнгө өг” гэж 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Чингис зочид буудлын орчимд бэлнээр 1.570.000 төгрөг, мөн “баталгаажуулах хуудас авна” гэж 430.000 төгрөг, нийт 5.000.000 төгрөгийг,
-Ì.Ïàãàìñ¿ðýíãýýñ “БНСУ-ын виз гаргаж, Солонгос компанид зуучилж өгнө” гэж 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Өргөө кино театрын орчимд бэлнээр 1.600.000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр дансаар 1.400.000 төгрөг, “тийзний мөнгө хэрэгтэй” гэж 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр дансаар 1.570.000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 215.000 төгрөг, нийт 4.785.000 төгрөгийг,
-Б.Б-оос “БНСУ руу виз явуулж өгнө” гэж 2017 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Модны 2-ын орчимд бэлнээр 4.570.000 төгрөгийг,
-О.О-аас “БНСУ руу гэрээгээр ажиллуулах виз гаргаж өгнө” гэж 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Натур худалдааны төвийн орчимд бэлнээр 3.000.000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Ж.Б-ын дансаар дамжуулан 1.500.000 төгрөг, “хилээр саадгүй нэвтрүүлэх бичиг авахад” гэж 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Ж.Б-ын дансаар дамжуулан 210.000 төгрөг, нийт 4.710.000 төгрөгийг,
-М.Ц-аас 74 дүгээр цэцэрлэгт туслах багшаар оруулж өгнө гэж 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 320.000 төгрөгийг тус тус залилан авч, хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт
|
|
|
|
холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судаëæ ТОДОРХОЙЛБОЛ:
Ø¿¿ãäýã÷ ø¿¿õ õóðàëäààíä ìýä¿¿ëýõäýý: -Би хохирогч Ж.Б-аас 3.000.000 төгрөг авсан. Түүнээс 1.000.000 төгрөгийг нь би Ж.Б, Б.Б, Б, Г нартай үрсэн. Харин хохирогч Б.М-аас 3.000.000 төгрөг, түүний найз залуу Б-ээс 2.000.000 төгрөгийг тус тус авсан. Хохирогч П-ээс 4 удаагийн үйлдлээр нийт 4.785.000 төгрөг авсан. Хохирогч Б.Б-оос 4.570.000 төгрөг авсан бөгөөд Ж.Б, Б., Г, Б, Б бид нар “Модны хоёр”-ын тэндэх буудал руу орж уг мөнгийг хэрэглэсэн. Хохирогч О-аас эхлээд 3.000.000 төгрөг авсан. Дараа нь 1.500.000 төгрөгийг аваагүй харин 1.400.000 төгрөг авч нийт 4.400.000 төгрөг авсан. Хохирогч Ц-аас 350.000 төгрөгийг авсан. Хохирогч Б-ээс эхлээд 1.785.000 төгрөг, дараа нь 3.000.000 төгрөг авсан. Дээрх авсан бүх мөнгөө “....................” ХХК-ийн захирал С.Д-т өгсөн гэв.
У.М ìºðäºí øàëãàõ àæèëëàãààíä яллагдагчаар ìýä¿¿ëýõäýý: -Би дээрх хүмүүсийг Солонгос улс руу гаргаж өгнө гэж хэлээд мөнгө авсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа учир оргон зайлаад зугтаагаад байх шаардлага байхгүй хуулийн дагуу хариуцлага хүлээхэд татгалзахгүй гэжээ.
Хохирогч Ж.Б ш¿¿õ õóðàëäààíä ìýä¿¿ëýõäýý:-Би 2017 оны 3 дугаар сард Бүгд Найрамдах Солонгос Улсад гэрээт ажилтнаар явах хүсэлтээ өгсөн байсан. Миний багын найз Б хувь хүнээр дамжуулж Солонгос руу явсан. Тэгээд намайг энэ хүнтэй яриад үз гэж М-ын дугаарыг өгсөн. 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр “Өргөө кино театр”-ын автобусны буудал дээр Б-ийн эхнэрийн 2 хамаатан буюу хохирогч П, Т бид нар М-тай уулзаж ярилцсан. Тэгээд надад Солонгос улсад 10 жил ажилласан талаараа хэлсэн. Мөн компани оруулж ирэх гэж байгаа. Тэрний дагуу түншлэлийн гэрээгээр хэдэн ажилчид явуулах гэж байгаа, цаад компанийн захирал нь Солонгосын элчин сайдын яаманд нөлөө ихтэй хүн, тийм учраас виз гаргах боломжтой гэж хэлсэн. М-ын ярьсан зүйл миний хэрэгцээ шаардлагад нийцсэн байсан учир түүнд итгэж маргааш нь бүх бичиг баримт, мөнгөө өгсөн. 2017 оны 7 дугаар сарын 19-нөөс 21-ний өдрийн хооронд М-тай утсаар ярихад “би хотоос гадуур явж байна хот руу ороод залгана” гэж хэлсэн. Тэгээд 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр надтай уулзаад виз чинь гарсан. Харин өмнө нь явах байсан хүмүүсийн 2 хүн нь явахаа больсон гэж хэлсэн. Энэ талаараа найз М-аад хэлсэн. 2017 оны 7 дугаар сарын 06-ны орой М-гын данс руу 3.000.000 төгрөг шилжүүлсэн. 3.000.000 төгрөг шилжүүлэхийн тулд дүүгийнхээ газрыг барьцаанд тавьж тухайн мөнгийг авсан. Үүнээс болж надаар дамжуулж М-тай танилцсан 4 хүн хохирсон ãýâ.
Хохирогч Ж.Б ìºðäºí øàëãàõ àæèëëàãààíä ìýä¿¿ëýõäýý:-Миний бие 2017 оны 6 дугаар сараас хойш хугацаанд БНСУ руу зорчих виз хөөцөлдөж байсан юм. Тэгээд виз гаргаад өгчих боломжтой хүн судалж байгаад У.М-тай танилцсан юм. Ингээд 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр У.М-тай уулзахад өөрийгөө Солонгос улсын компанитай хамтарч ажиллаж байгаа, би өөрөө Солонгос улсад уг компанид 10 гаруй жил ажилласан хүн байгаа юм. Тэгээд уг компанид ажиллах хүн хайж байгаа талаар надад хэлсэн, тэгэхдээ би бол зуучлалын хөлс авахгүй гэж ярьж байсан. Би өөрөө Солонгос улс руу зорчих виз тууштай хөөцөлдөж байсан тул түүнд итгээд 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр ХУД-ийн нутаг дэвсгэр үйлчилгээний төвийн Төрийн банкны АТМ-ээс У.М-ын дансанд 3.000.000 төгрөг шилжүүлсэн. Удалгүй баяр наадам болоод асууж сураглалгүй 14 хоног явж байгаад нэг уулзахад виз чинь гарчихсан гэхээр нь би харж болох уу гэтэл нөгөө Солонгос хүмүүст байгаа харуулах боломжгүй байна гэж хэлж байсан. Тэр үедээ уулзаж байхад дахиад 2 хүн хэрэгтэй, хүн дутаад байна гэхээр нь найз М-аад энэ талаар хэлээд явахаар болсон тул М-тай Ñîíãèíîõàéðõàí ä¿¿ðãийн нутаг дэвсгэр 21 дүгээр хороолол орж түүнээс 3.000.000 төгрөг бэлнээр аваад У.М-тай 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Бàÿíãîë ä¿¿ðãийн нутаг дэвсгэр Гандангийн хойд талын Бирк буудлын орчимд бэлнээр 3 сая төгрөг өгсөн. Тухайн үед дансаар өгөх гэсэн боловч татвараас хянаад байдаг, хэл ам ихтэй байдаг гээд байхаар нь бэлнээр өгсөн. Ингээд 2017 оны 8 дугаар сарын 19-нөөс 25-ны хооронд виз гараад явчихна гэж хэлсэн байдаг. М өөрийгөө Бàÿíç¿ðõ ä¿¿ðãийн нутаг дэвсгэр 13 хорооллын орчимд нэг барилгын компанийн захиралаар ажилладаг, Солонгос улсад нэг үйлдвэрт 10 гаруй жил ажилласан, Солонгос улсад ажиллаж байсан үйлдвэрийн менежер Монголд ирсэн байгаа тэр хүнээр дамжуулан уг байгууллагад ажилд орох хүнийг би олж байгаа юм гэж хэлж байсан. Тухайн үед түүний ярьж байгаа зүйлд их итгэсэн юм. Улмаар Солонгос улс руу түүний яриад байгаа компанид 3 жилийн гэрээгээр ажиллахаар 3 сая төгрөгийг өгөх болсон гэжээ.
Хохирогч Б.М ш¿¿õ õóðàëäààíä ìýä¿¿ëýõäýý:-Ж.Б надад У.М-ын талаар хэлсэн. Найзынх нь виз гараад 8 дугаар сарын 25-нд явна гэж Ж.Б надад хэлсэн. Нэмж 1 эмэгтэй, эрэгтэй хүн явах боломжтой юм байна гэж хэлэхэд нь би мөнгөө шууд өгсөн. Мөнгөө өгснөөс хойш 2 хоногийн дараа У.М-тай өөртэй нь уулзахад гэрээт ажилтнаар явуулна гэж хэлсэн. Тэрнээс хойш хэд хэдэн удаа уулзсан. Эхлээд Ж.Б-аар дамжуулж М-д 3.000.000 төгрөг өгсөн. Энэ мөнгийг хүнээс зээлсэн байсан учир сүүлд 1.000.000 төгрөгийг нь буцаан авсан. Манай найз залуу мөн надтай хамт явна гэж материалаа бүрдүүлсэн боловч мөнгөө өгөөгүй байсан. Тэгтэл М тизний мөнгө гэж 1.570.000 төгрөг, дараа нь баталгаажуулах хуудасны мөнгө гэж 430.000 төгрөг авсан. Нийт М-д 4.000.000 төгрөг өгсөн” ãýâ.
Хохирогч Б.М ìºðäºí øàëãàõ àæèëëàãààíä ìýä¿¿ëýõäýý:-2017 оны 7 дугаар сарын сүүлээр Ж.Б-тай уулзахад би У.М гэдэг хүнд Солонгос улс руу зорчих виз гаргуулахаар материал бүрдүүлээд өгсөн чинь миний виз гарчихсан байгаа гэж хэлсэн гээд надад ярьсан, мөн 2 хүн байвал бас виз гаргаж өгнө гээд байна гэдгийг надад мэдээлэл болгож хэлсэн. Түүний дагуу би виз гаргуулахаар 2017 оны 7 дугаар сарын 28-ны орой Ж.Б-аар дамжуулан Ж.М-д 3.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Ж.Б нь мөнгийг аваад У.М-д дамжуулж өгнө гээд явсан. Тэгээд мөнгөө өгчихөөд байж байтал У.М-тай утсаар ярьж байгаад 1.000.000 төгрөгөө буцаан авсан. Дараа нь 8 äóãààð сарын 23-ны хавьцаа санагдаж байна. У.М-тай уулзаж байгаад Чингис зочид буудлын орчимд 1.570.000 төгрөгийг тийзний мөнгө гэж бэлнээр авсан. Дараа нь баталгаажуулах хуудас авна гэж хэлээд 430.000 төгрөг өгсөн. Ингээд нийт 4,0 сая төгрөгийг Солонгос улс руу гэрээгээр ажиллах виз гаргуулахаар өгсөн. У.М-тай биеэр уулзаж үзсэн бөгөөд өөрийгөө барилгын компанийн захирал бөгөөд тухайн компанийн нэр дээр Солонгос улсаас үйлдвэр оруулж ирж байгаа, тэгэхээр 10 ажилтан солилцоогоор явуулах шаардлагатай гэж байсан. Мөн өөрийгөө Солонгос улсад одоо ажилтан солилцоогор явуулах гэж байгаа, компанидаа 10 гаруй жилийн турш ажиллаж байсан гэж хэлж байсан гэжээ.
Мөрдөн байцаалтад хохирогч нараас мэдүүлэхдээ:
1.М.Б-ээс:-Манай хамаатны дүү П гэж эмэгтэйгээр дамжуулан М-тай 000000000 гэсэн дугаараар 2017 оны 8 дугаар сарын 28-нд холбогдоод, 8 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод орж ирээд өглөө нь У.М-тай уулзахад 9 хүн явуулах гэж байгаа 8 хүн мөнгөө тушаасан бэлэн байгаа, одоо чи өгчихвөл 9 хүн бүрдчих гээд байна гэсэн, òэгээд гадаад паспорт, нийгмийн даатгалын дэвтэр, 2% цээж зураг, 3 үеийн намтар зэрэг материалаа өгчихөөд, тэгээд үдээс хойш Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Төрийн банкны төв салбараар М-ын 000000000000000 дугаарын дансад 3.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд шилжүүлснээ хэлсэн чинь за би одоо элчин дээр ирж байна, материалыг чинь өгөх гэж байна гэсэн. Тэгээд 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр М өөрөө над руу залгаад, та нарын виз гарчихсан, одоо тийзнийхээ мөнгийг шилжүүлэх хэрэгтэй байна, нэгдсэн журмаар тийз захиалаад нэгдсэн журмаар ниснэ гэсэн. Тэгээд би 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр дээрх дансанд 1.570.000 шилжүүлсэн чинь Гадаад хэргийн яамнаас зөвшөөрлийн бичиг авна, тэрэнд 215.000 төгрөг шаардлагатай гээд дахиж шилжүүлээд нийтдээ 1.785.000 төгрөгийг шилжүүлж үндсэндээ нийт 4.785.000 төгрөгийг У.М-д өгөөд залилуулж байгаа юм. Би тэгээд залилуулсанаа мэдсэн ба би бичиг баримтаа авъя гээд нэхсэн. 2017 оны 10 дугаар 02-ны өдөр Андуудын урд талын ТҮЦ-д бичиг баримтыг чинь үлдээсэн шүү гэж хэлсэн. Тэгээд тэр ТҮЦ-нээс бичиг баримтаа авсан. Ямар нэгэн байдлаар виз мэдүүлсэн юмгүй, анх өгсөн тэр чигээрээ байсан ãýæýý.
2.М.П-ээс:-Манай нөхөр 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Солонгос улс руу явсан ба би араас нь явахаар хөөцөлдөж байхад манай хадам аавын эгчийн охин Э нь манай нөхөрт Солонгос улс руу гаргаж өгдөг хүн байгаа талаар хэлсэн гэсэн. Тэгээд 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр манай нөхөр Солонгос улсаас над руу залгаад Э-тай очоод уудзаадах гэхээр нь би Замын-Үүдээс 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр сууж 06-ны өглөө Улаанбаатар хотод ирээд тэр өдөртөө Э-ай Өргөө кино театрын хажууд "Good luck" нэртэй пабад уудзахад Э-гийн нөхрийн найз Б, өөрийн хүргэн ах М нар байсан ба уулзахад М нь би барилгын компани ажиллуулдаг та нарыг өөрийн ажиллаж байсан Солонгос компанид зуучилж өгч байгаа гэж хэлээд мөнгөө одоо өгчих гэхээр нь би тэр өдөртөө надад 1.600.000 төгрөг байсан учраас үлдэгдэл 1.400.000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 20 ны өдрөөс өмнө өгөхөөр болж бичиг баримтаа бүрдүүлэн өгсөн юм. Тэгээд би маргааш нь буюу 2017 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Замын-Үүд рүү буцсан юм. Дараа нь манай нөхөр 7 дугаар сарын 16-ны өдөр над руу яриад нөгөө хүн чинь үлдэгдэл мөнгөө шилжүүл гэж байна гэхээр 19-ний өдөр Замын-Үүдэд байрлах Төрийн банкнаас М-ын өөрийн 0000000000000 дугаарын данс руу 1 400.000 төгрөгийг шилжүүлсэн ба юу болж байна гээд асуухад наадмын олон хоногийн амралт таараад байна гэхээр нь хүлээж байгаад дахин 8 сарын 16-ны үед М руу залгаад ярьтал чиний виз гарсан хэзээ явуулах талаар Солонгос талтайгаа ярьж байгаад хэлье гэсэн. 8 дугаар сарын 23-ны өдөр М над руу залгаж зарим Монголоос явах хүний тоо хүрэхгүй байгаа учраас Солонгос тал нь авч явахгүй гээд байна, тийм учраас яаралтай тийзний мөнгө болох 1.570.000 хийчих, тэгвэл би зохицуулъя гэхээр нь мөн Замын-Үүд дэх Төрийн банкнаас шилжүүлсэн. Тэгээд би дараа нь мөнгөө авъя гэхээр янз бүрийн шалтаг хэлээд мөнгө өгөхгүй байгаа юм. У.М-тай биеэр уулзаж үзсэн бөгөөд өөрийгөө барилгын компанийн захирал бөгөөд тухайн компанийн нэр дээр Солонгос улсаас үйлдвэр оруулж ирж байгаа, 10 ажилтан солилцоогоор явуулах шаардлагатай гэж байсан. Мөн өөрийгөө Солонгос улсад одоо ажилтан солилцоогор явуулах гэж байгаа компанидаа 10 гаруй жилийн турш ажиллаж байсан гэж хэлж байсан гэжээ.
3.Б.Б-оос:-Анх 2017 оны 8 дугаар сарын сүүлээр өөрийн найз Б-ээр дамжуулан У.М-тай танилцаж байсан. У.М нь Солонгос улсаас барилгын тоног төхөөрөмж оруулж ирэх гэж байгаа, Солонгосын захирал нь Солонгос улсад үйлдвэрт ажиллах 10 хүн хэрэгтэй байна гээд байгаа юм, гэтэл 10 хүнээс 2 хүн дутчихаад байгаа юм, тэгэхээр чи явах боломж байвал нэг хүнийх нь тоон дээр явж болно гэж хэлэхээр нь хичнээн төгрөг шаардлагатай болох талаар тодруулахад 4.570.000 төгрөг, энэ мөнгөний 1.570.000 төгрөг нь визний мөнгө, үлдсэн 3.000.000 төгрөг нь Солонгос улс руу явуулж өгч байгаа ажпын хөлс гэж хэлсэн юм. Тэгснээ 7 хоногийн дотор л чи мөнгө төгрөгөө өгөх хэрэгтэй шүү нөгөө хүмүүсийн виз гарчихсан гэж хэлсэн. Тэгэхээр нь ингэж уулзсанаас хойш 3 хоногийн дотор өөрийн гадаад паспорт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулга, 3 үеийн намтар зэрэг бичиг баримтуудыг бүрдүүлээд У.М-тай уулзаж байгаад өгсөн. Дараа нь 2017 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр найз М-гийн ХААН банкны дансанд 4.570.000 төгрөг шилжүүлээд М-тай уулзаж байгаад данснаас нь 4.570.000 төгрөгийг бэлнээр гаргуулж аваад М, Б бид гурав М-тай Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Модны хоёрын орчимд байх бэлэн мөнгөний тооцооны машинаас мөнгө гаргуулж аваад М, Б хоёрын хажууд У.М-д бэлнээр 4.570.000 төгрөг өгсөн. У.М нь мөнгөө авчихаад Солонгос хүнтэйгээ уулзана гэж хэлээд яваад өгсөн. Ингэж мөнгө өгсөн цагаас хойш У.М нь ажил хойшлогдоод байна гээд хугацаа аваад яваад байсан юм. Тэгэж явсаар байгаад огт сураггүй алга болчихсон юм. Анх Солонгос улс руу гэрээгээр ажиллах виз гаргуулах зорилгоор танилцаж байсан юм. Б нь манай найз, харин М нь Б-гийн найз охин нь байгаа юм. М нь У.М-д виз гаргуулахаар мөнгөө өгсөн, тэгээд Б нь намайг М-тай танилцуулж өгсөн байдаг. Би гомдолтой байна түүнд өгсөн мөнгөө нэхэмжилж байна гэжээ.
4.М.Ц-аас:-Би 2017 оны 10 дугаар сард өөрийн фейсбүүк хуудсан дээр цэцэрлэгийн багшаар ажилд орох талаар зар байршуулсан байсан юм. Гэтэл 2017 оны 10 дугаар сарын эхээр өөрийгөө М гэж танилцуулсан эрэгтэй залгаад Боловсролын яамнаас залгаж байна, чамайг ажилд оруулмаар байна ирж уулзаарай гэж хэлсэн. Ингээд тэр өдрөө хорооллын Өргөө кино театрын урд уулзахад үндсэн багшаар ажилд орох хэрэгтэй юм чинь зөөврийн компьютер шаардлагатай, чамд байгаа юу гэхээр нь байхгүй гэдгээ хэлсэн гэтэл би чамд 400.000 төгрөг зээлэе, чи надад бэлэн 200.000 төгрөг өгчих гэж хэлсэн. Тэгээд бид хоёр цээж зураг авахуулах гээд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Талбайн хажууд талд байх Коника минолто дотор зургаа авахуулчихаад М-д бэлнээр 200.000 төгрөг өгсөн байдаг. Тэгээд мөнгө өгсний маргааш нь Боловсролын яамны урд уулзахад би наашаа ирж явахдаа машинаар хүн шүргэчихлээ гээд гэмтлийн эмнэлэг орсон, гэмтлийн эмнэлэг орчихоод гарч ирэхдээ, чи надад 400.000 төгрөгөө өгөх хэрэгтэй байна гэж хэлэхээр нь надад мөнгө байхгүй гэж хэлээд салаад явсан. Тэгээд орой нь би гэртээ байхад мөнгө хэрэгтэй байна гээд байхаар нь дансаар 120.000 төгрөгийг У.М-д шилжүүлсэн байдаг. Тэгээд маргааш нь дахиж уулзахад дахиад 500.000 төгрөг шаардлагатай гээд байсан. Тэгээд нэг л сэжигтэй санагдаад байхаар нь би цагдаад дуудаад өгчихсөн юм. У.М нь надтай өөрөө миний тавьсан зарын дагуу холбогдсон.
…У.М нь намайг нийслэлийн 74 дүгээр цэцэрлэгт багшаар оруулж өгнө гэж хэлсэн. Яг ямар журмаар гэдгээ сайн хэлээгүй гэхдээ Боловсролын яамаар дамжуулж багшаар оруулж өгнө гэж байсан. У.М-д мөнгө өгөхдөө баримт үйлдээгүй эхний 200.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Талбайн баруун талд байх зурагчины газарт 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр бэлнээр өгсөн. Дараа нь 120.000 төгрөгийг 2017.11.09-ны орой өөрийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо 0-00 тоотоос мобайл банкаар шилжүүлсэн байдаг. Гомдолтой байна 320,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
5.О.О-аас:-Уг хэрэгт хохирогчоор оролцож байгаа Ж.Б нь манай хамаатны дүү байгаа юм. Тэгээд Ж.Б-тай 2017 оны 8 дугаар сард утсаар ярихад би Солонгос улс руу гэрээгээр ажил хийхээр явах гэж байна, та намайг Солонгос улс руу гаргаж өгч байгаа хүнтэй уулзаад үзэх үү гэхээр нь би бас Солонгос улс руу гэрээгээр ажиллах санаатай байсан учир Б-аар дамжуулан У.М-тай Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Халдвартын Натур худалдааны төвийн орчимд уулзсан. У.М нь надтай уулзаад ярихдаа би Солонгос улс руу гэрээгээр ажиллах иргэдийг зуучилж байгаа юм гээд олон л юм ярьж байсан би одоо ярьсан зүйлийг нь мартчихаад байна. Тэр үедээ урьдчилгаа 6.000.000 төгрөг шаардлагатай 1.000.000 төгрөгийг нь дараа өгчихөж болно. Одоо бол 5.000.000 төгрөг хэрэгтэй гэхээр нь би надад байгаа нь 3.000.000 төгрөг байна гэхэд тэр мөнгөө надад өгчих гэж хэлсэн юм. Энэ 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр өөрийнхээ данснаас 3.000.000 төгрөгийг бэлнээр аваад дүү Б, Ц болон эхнэр С нарын хажууд У.М-д бэлнээр 3.000.000 төгрөг өгсөн байдаг. Ингээд мөнгөө өгчихөөд 2017.09.01-ний өдөр У.М над руу яриад таны виз чинь гарчихсан байна, та үлдэгдэл мөнгөө өгөх боломж байна уу гэхээр нь дансаа өгчих би мөнгөө шилжүүлье гэхэд миний данс болохгүй байна, та Б-ын данс руу шилжүүлчих би Б-аас авчихъя гэж хэлсэн учир энэ өдрөө өөрийн ХААН банкны данснаас Б-ын дансанд 1.500.000 төгрөгийг шилжүүлсэн, Б нь дансаараа 1.500.000 төгрөгийг аваад У.М-д өгсөн байсан. Тэгээд 2017.09.08-ны үеэр У.М-тай уулзахад та нарыг Солонгос улс руу гаргах гэхээр болохгүй болчихоод байна, Солонгос улсаас хилээр саадгүй нэвтрүүлэх бичиг хэрэгтэй гэж байна, тийм болохоор энэ бичгийг авахын тулд 215.000 төгрөг хэрэгтэй байна гэж ярьж байсан. Ингээд 2017.09.13-ны өдөр Ж.Б-ын дансаар дамжуулан У.М-д 210.000 төгрөг, нийт У.М-д 4.710.000 төгрөгийг Солонгос улс руу зорчих виз гаргуулахаар өгөөд авч чадахгүй залилуулаад байгаа юм. У.М нь надтай уулзаж байхдаа миний гадаад паспорт болон 2 хувь цээж зургийг авчихаад би маргаашнаас эхлээд таны бичиг баримтыг Солонгос улсын элчинд сайдын яаманд очиж хөөцөлдөнө гэж байсан, тэгэхдээ яг ямар журмаар визэнд оруулж өгөх талаар хэлээгүй, ямар ч байсан 3 жилийн хугацаатай гэрээгээр ажиллах виз гаргаж өгнө гэж хэлсэн. Би гомдолтой байна түүнд өгсөн мөнгөө нэхэмжилж байна. ...Би өдрийг нь андуурсан байна 2017.08.24-ний өдөр У.М-д 3.000.000 төгрөгийг өгсөн юм байна энэ дансны хуулга дээрээс 1.000.000 төгрөг, 1.500.000 төгрөг, 500.000 төгрөгөөр зарлага гарсан баримтаар харагдаж байгаа юм гэжээ.
Мºðäºí øàëãàõ àæèëëàãààíä гэрчүүдээс ìýä¿¿ëýõäýý:
1.Х.Б-ээс:-Тэр үедээ У.М нь 10 хүн явах ёстой юм гэтэл явах хүнийх нь тоо дутчихсан гээд байхаар нь Замын-Үүдэд ажилладаг найз Б-т Солонгос улс руу гэрээгээр ажиллахаар явах талаар хэлэхэд би явмаар байна гэсэн. Тэгэхээр нь найз Б-ыг У.М гэгчтэй уулзуулж өгсөн. Тэр үед У.М нь Солонгос улс руу 10 хүн 3 жилийн хугацаагаар 2,4 сая воны цалинтай үйлдвэрт ажиллуулахаар явуулах гэж байгаа, мөнгө байхад асуудал байхгүй гэж хэлж байсан. Ингээд У.М нь Б-ыг нийт 4.570.000 төгрөгөөр гаргаж өгнө, мөнгөө яаралтай өгчих гэж хэлсэн. 1.570.000 төгрөг нь тийзний мөнгө, үлдсэн мөнгө нь визэнд зарцуулна гэж хэлж байсан. Ингээд тухайн үед Б-т бэлэн мөнгө байсан тул манай найз охин М-ийн ХААН банкны дансанд 4.570.000 төгрөг байршуулаад тэр өдрөө М-ийн данснаас 4.570.000 төгрөг бэлнээр гаргуулж аваад Б нь М бид хоёрын хажууд У.М-д бэлнээр 4.570.000 тоол гэж өгсөн. Ингээд У.М нь за одоо асуудалгүй, угаасаа Б л мөнгөө өгчихвөл болчих гээд байна, бусад нь болсон гээд байсан. Ингээд Б мөнгө өгсөнөөс хойш хугацаанд 1 удаа Нисэх онгоцны буудал руу явуулах хүмүүсийг дагуулж очоод онгоцны буудал дээр байхад виз гарчихсан тийз нь хүртэл гарчихсан байгаа гээд хүнтэй утсаар яриагүй ямар нэгэн дуудлага хийгээгүй утасных нь дэлгэц харагдаад байхад л худлаа ярьж байгаа мэтээр яриад л урдуур хойгуур гүйгээд л байсан. Би тэр үедээ энэ байдлыг анзаараад Б, М, Б нарт хэлж байсан гэжээ.
2.Д.Ц-аас: -Тэгээд нэг танихгүй ахтай уулзсан бөгөөд Солонгос улс руу зорчих виз гаргах талаар л яриа өрнөөд байсан. Тэгж байгаад О ах тэр хүнд 3.000.000 төгрөг бэлнээр өгсөн. Ингээд мөнгөө өгчихөөд тэд нар юм ярьж байгаад бид салаад явсан гэжээ.
Ø¿¿õ äýýðõ áàðèìòóóäûã ä¿ãíýí ¿çâýë, ø¿¿ãäýã÷ У.М нь барилгын компани байнга ажиллуулдаггүй, орлогын эх үүсвэргүй, үйлдвэрийн тоног төхөөрөмж авах бодит боломжгүй, бололцоогүй, БНСУ-д үйлдвэрийн ажилчид солилцоогоор ажиллуулах эрхгүй атлаа өөрийгөө “барилгын компанийн захирал бөгөөд тухайн компанийн нэр дээр Солонгос улсаас үйлдвэр оруулж ирж байгаа, 10 ажилтан солилцоогоор явуулах шаардлагатай” хэмээн бусдыг хуурч мэхлэн, 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс мөн оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд, Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт М.Б-ээс 4.785.000 төгрөг, Ж.Б-аас 3.000.000 төгрөг, Б.М-аас 4.000.000, М.П-ээс 4.785.000, Б.Б-с 4.570.000, О.О-аас 4.710.000 төгрөг тус тус бэлнээр болон банкны дансаар авсан, мөн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр М.Ц-г 74 дүгээр цэцэрлэгт туслах багшаар оруулж өгнө хэмээн 320.000 төгрөг авч, бусдад үлэмж хэмжээний буюу 26.170.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь
шүүгдэгч У.М-ын яллагдагчаар мэдүүлсэн “Би дээрхи хүмүүсийг Солонгос улс руу гаргаж өгнө гэж хэлээд мөнгө авсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа“ гэх мэдүүлэг,
хохирогч Ж.Б-ын “У.М-тай уулзахад өөрийгөө Солонгос улсын компанитай хамтарч ажиллаж байгаа, би өөрөө Солонгос улсад уг компанид 10 гаруй жил ажилласан. Тэгээд уг компанид ажиллах хүн хайж байгаа талаар надад хэлсэн, Би өөрөө Солонгос улс руу зорчих виз тууштай хөөцөлдөж байсан тул түүнд итгээд 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр ХУД-ийн нутаг дэвсгэр үйлчилгээний төвийн Төрийн банкны АТМ-ээс У.М-ын дансанд 3.000.000 төгрөг шилжүүлсэн” гэх мэдүүлэг,
хохирогч Б.М-ийн “У.М-тай өөртэй нь уулзахад гэрээт ажилтнаар явуулна гэж хэлсэн. Тэрнээс хойш хэд хэдэн удаа уулзсан. Эхлээд Ж.Б-аар дамжуулж М-д 3.000.000 төгрөг өгсөн. М тизний мөнгө гэж 1.570.000 төгрөг, дараа нь баталгаажуулах хуудасны мөнгө гэж 430.000 төгрөг авсан. Нийт М-д 4.000.000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг,
хохирогч М.Б-ийн “У.М-тай уулзахад 9 хүн явуулах гэж байгаа 8 хүн мөнгөө тушаасан бэлэн байгаа, одоо чи өгчихвөл 9 хүн бүрдчих гээд байна гэсэн, òэгээд гадаад паспорт, нийгмийн даатгалын дэвтэр, 2% цээж зураг, 3 үеийн намтар зэрэг материалаа өгчихөөд, тэгээд үдээс хойш Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Төрийн банкны төв салбараар М-ын 00000000000000 дугаарын дансад 3.000.000 төгрөг шилжүүлсэн. 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр М өөрөө над руу залгаад, та нарын виз гарчихсан, одоо тийзнийхээ мөнгийг шилжүүлэх хэрэгтэй байна, нэгдсэн журмаар тийз захиалаад нэгдсэн журмаар ниснэ гэсэн. Тэгээд би 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр дээрх дансанд 1.570.000 шилжүүлсэн чинь Гадаад хэргийн яамнаас зөвшөөрлийн бичиг авна, тэрэнд 215.000 төгрөг шаардлагатай гээд дахиж шилжүүлээд нийтдээ 1.785.000 төгрөгийг шилжүүлж үндсэндээ нийт 4.785.000 төгрөгийг У.М-д өгөөд залилуулж байгаа юм. Би тэгээд залилуулсанаа мэдсэн ба би бичиг баримтаа авъя гээд нэхсэн. 2017 оны 10 дугаар 02-ны өдөр Андуудын урд талын ТҮЦ-д бичиг баримтыг чинь үлдээсэн шүү гэж хэлсэн. Тэгээд тэр ТҮЦ-нээс бичиг баримтаа авсан. Ямар нэгэн байдлаар виз мэдүүлсэн юмгүй, анх өгсөн тэр чигээрээ байсан” гэх мэдүүлэг,
хохирогч М.Па-ийн “М нь би барилгын компани ажиллуулдаг та нарыг өөрийн ажиллаж байсан Солонгос компанид зуучилж өгч байгаа гэж хэлээд мөнгөө одоо өгчих гэхээр нь би тэр өдөртөө надад 1.600.000 төгрөг байсан учраас үлдэгдэл 1.400.000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 20 ны өдрөөс өмнө өгөхөөр болж бичиг баримтаа бүрдүүлэн өгсөн юм. 8 дугаар сарын 23-ны өдөр М над руу залгаж зарим Монголоос явах хүний тоо хүрэхгүй байгаа учраас Солонгос тал нь авч явахгүй гээд байна, тийм учраас яаралтай тийзний мөнгө болох 1.570.000 хийчих, тэгвэл би зохицуулъя гэхээр нь мөн Замын-Үүд дэх Төрийн банкнаас шилжүүлсэн” гэх мэдүүлэг,
хохирогч Б.Б-ын “У.М нь 10 хүнээс 2 хүн дутчихаад байгаа юм, тэгэхээр чи явах боломж байвал нэг хүнийх нь тоон дээр явж болно гэж хэлэхээр нь хичнээн төгрөг шаардлагатай болох талаар тодруулахад 4.570.000 төгрөг, энэ мөнгөний 1.570.000 төгрөг нь визний мөнгө, үлдсэн 3.000.000 төгрөг нь Солонгос улс руу явуулж өгч байгаа ажпын хөлс гэж хэлсэн. ...өөрийн гадаад паспорт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулга, 3 үеийн намтар зэрэг бичиг баримтуудыг бүрдүүлээд У.М-тай уулзаж байгаад өгсөн. У.М-д бэлнээр 4.570.000 төгрөг өгсөн. У.М нь огт сураггүй алга болчихсон” гэх мэдүүлэг,
хохирогч О.О-ын “У.М нь надтай уулзаад ярихдаа би Солонгос улс руу гэрээгээр ажиллах иргэдийг зуучилж байгаа юм гээд олон л юм ярьж байсан. Тэр үедээ урьдчилгаа 6.000.000 төгрөг шаардлагатай 1.000.000 төгрөгийг нь дараа өгчихөж болно. Одоо бол 5.000.000 төгрөг хэрэгтэй гэхээр нь би надад байгаа нь 3.000.000 төгрөг байна гэхэд тэр мөнгөө надад өгчих гэж хэлсэн. ... өөрийн ХААН банкны данснаас Б-ын дансанд 1.500.000 төгрөгийг шилжүүлсэн, Б нь дансаараа 1.500.000 төгрөгийг аваад У.М-д өгсөн байсан. Тэгээд 2017.09.08-ны үеэр У.М-тай уулзахад та нарыг Солонгос улс руу гаргах гэхээр болохгүй болчихоод байна, Солонгос улсаас хилээр саадгүй нэвтрүүлэх бичиг хэрэгтэй гэж байна, тийм болохоор энэ бичгийг авахын тулд 215.000 төгрөг хэрэгтэй байна гэж ярьж байсан. Ингээд 2017.09.13-ны өдөр Ж.Б-ын дансаар дамжуулан У.М-д 210.000 төгрөг, нийт У.М-д 4.710.000 төгрөгийг Солонгос улс руу зорчих виз гаргуулахаар өгөөд авч чадахгүй залилуулаад байгаа юм” гэх мэдүүлэг,
хохирогч М.Ц-ийн “У.М нь намайг нийслэлийн 00 дүгээр цэцэрлэгт багшаар оруулж өгнө гэж хэлсэн. ... эхний 200.000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр бэлнээр өгсөн. Дараа нь 120.000 төгрөгийг 2017.11.09-ны орой мобайл банкаар шилжүүлсэн” гэх мэдүүлэг,
гэрч Х.Б-ийн “Болор мөнгө өгсөнөөс хойш хугацаанд 1 удаа Нисэх онгоцны буудал руу явуулах хүмүүсийг дагуулж очоод онгоцны буудал дээр байхад виз гарчихсан тийз нь хүртэл гарчихсан байгаа гээд хүнтэй утсаар яриагүй ямар нэгэн дуудлага хийгээгүй утасных нь дэлгэц харагдаад байхад л худлаа ярьж байгаа мэтээр яриад л урдуур хойгуур гүйгээд л байсан. Би тэр үедээ энэ байдлыг анзаараад Б, М, Б нарт хэлж байсан” гэх мэдүүлэг,
гэрч Д.Ц-ны “О ах тэр хүнд 3.000.000 төгрөг бэлнээр өгсөн” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, ярианы бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч нь иргэдээс авсан дээрх мөнгийг бусдад өгсөн хэмээн мэдүүлж байгаа боловч түүний мэдүүлэг нь бичгийн болон бусад баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна.
Иймд шүүгдэгч Х овогт У-ийн М-ыг хуурч бусдын эд хөрөнгийг залилж авсан гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцож, түүнд Ýð¿¿ãèéí õóóëèéí 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт çààñàí эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар хохирлын хэмжээг тодорхойлов.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгчид 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан боловч шүүгдэгчээс бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан байдлыг харгалзан шүүхээс түүнд 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн боловч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй тул түүнд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах боломжгүй юм.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоолоо. Шүүгдэгчийн 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш цагдан хоригдсон нийт 162 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.
Шүүгдэгч У.М нь бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулаагүй тул түүнээс 26.170.000 òºãðºã ãàðãóóëæ, хохирогч М.Б-д 4.785.000 төгрөг, Ж.Б-т 3.000.000 төгрөг, Б.М-д 4.000.000 төгрөг, М.П-д 4.785.000 төгрөг, Б.Б-т 4.570.000 төгрөг, О.О-т 4.710.000 төгрөг, М.Ц-д 320.000 төгрөг òóñ òóñ îëãуулахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Х овогт У-ийн М-ыг Ýð¿¿ãèéí õóóëèéí 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д çààñàí хуурч бусдын эд хөрөнгийг залилж авсан гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд òîîöñóãàé.
2.Ýð¿¿ãèéí õóóëèéí 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар шүүгдэгч У.М-ыг 6 (зургаа) жилийн хугацаагаар õîðèõ ÿëààð øèéòãýñ¿ãýé.
3.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.М-д оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.М-ын цагдан хоригдсон нийт 162 (нэг зуун жаран хоёр) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч У.М-ас 26.170.000 (хорин зургаан сая нэг зуун далан мянга) òºãðºã ãàðãóóëæ, хохирогч Ц овогт М-ны Б (РД:0000000000)-д 4.785.000 төгрөг, Б овогт Ж-ийн Б (РД:000000000)-т 3.000.000 төгрөг, М овогт Б-ын М (РД:00000000)-д 4.000.000 төгрөг, Б овогт М-ийн П (РД:0000000)-д 4.785.000 төгрөг, Ө овогт Б-ийн Б РД:00000000)-т 4.570.000 төгрөг, Х овогт О-гийн О (РД:00000000)-т 4.710.000 төгрөг, Б овогт М-ын Ц (РД:00000000)-д 320.000 төгрөг òóñ òóñ îëãîñóãàé.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн камерийн бичлэгийн хуулбар бүхий 2 ширхэг СД-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.М-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үðãýëæë¿¿ëсүгэй.
8.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БУЯННЭМЭХ
ШҮҮГЧИД С.БАТГЭРЭЛ
Ё.ЦОГТЗАНДАН