Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2020/0746

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Ц, П.Э

Хариуцагч: СБД-ийн З Д

Гуравдагч этгээд: Б.Я, Б.Н, М.Д, Ж.Б, Б.Н, Б.Т

Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/27..дугаар захирамжийн иргэн Б.Я, Б.Н, М.Д, Ж.Б, Б.Н   нарт холбогдох хэсэг, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/26. дугаар захирамжийн Б.Т-т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”  шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: цахимаар нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц   , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , гуравдагч этгээд М.Д, Б.Я, Д.Н, Ж.Б, Б.Н  нарын өмгөөлөгч Р.Б, гуравдагч этгээд Б.Т-ийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 2007 оноос  Сүхбаатар  дүүргийн  Хандгайтад  зуслангийн  700  м.кв талбай бүхий газрыг  15 жилийн хугацаатайгаар эзэмших эрхийн гэрчилгээ авсан. Миний эзэмшиж   байсан   газрыг  нэр  бүхий  6 иргэнд  2016  онд  олгохдоо  давхардуулж

захирамж гаргасан. Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2020 оны 04

дүгээр сарын 09-ний өдрийн дүгээр албан бичиг ирсэн тул хууль ёсны эзэмших эрх зөрчигдсөн болохыг мэдсэн. Уг  албан бичигт Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.4-т зааснаар газартай холбоотой маргааныг шүүх хяналтын байгууллагаар шийдвэрлүүл гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Миний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын алба зөрчсөн. Газрын хувийн хэрэгт байсан кадастрын зургийг устгасан. Өөрөөр хэлбэл газрын хувийн хэрэгт кадастрын зураг байхгүй. Хавтаст хэргийн 10 дугаар хуудсанд авагдсан байгаа. 2008 оны 07 дугаар сарын 14-ний өдөр гэрчилгээ авахад ... холбогдох мэргэжлийн байгууллага танай газраас хойш том талбай байгаа. Энэ газрыг хүнд эзэмшүүлж болохгүй. Учир нь булаг, шанд, намагтай газар” гэж хэлсэн. Надад өгсөн газрын кадастрын зураг, гэрчилгээг архиваас устгасан. Нэр бүхий 6 хүн маргаан бүхий газрыг авсан бөгөөд цааш худалдсан байдаг. Жишээлбэл Б.Т гэдэг хүн Ч.О-с худалдаж авсан байдаг. Уг газар дээр барилга барьж, 2008 оноос хойш амьдарсан гэх боловч газар нь товойж хөлдөөд барилга барих ямар ч боломжгүй болсон. Газрын албаны хариуцлагагүй байдлаас болж олон иргэн хохирч байна.

Газрын алба хуульд заасны дагуу намайг газрын төлбөр төлөөгүй гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон бол зөв гэж хэлнэ. Эрхийн акт үйлдээгүй бөгөөд бүрэн эрх нь Газрын албанд байсан. Газар бол төрийн өмч бөгөөд төрийн хяналтад байх ёстой. 10 гаруй жил болоход Газрын алба надаас газрын төлбөр нэхээгүй. Маргаан бүхий газар дээр гэр барьсан бол гэрийн буурь үлдэх байсан гэж хэлсэн. Монголчууд мянга, мянган жил гэр барьж, амьдарч явахад монгол гэрийн буурь байдаггүй юм. Агаарын бохирдлоос болж зусланд гарч, 2 сар гаруй амьдарч байсан.

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын 2006 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн зөвлөмжид Газрын тухай хуулийг практикт нэг мөр хэрэгжүүлэх тухай тайлбарласан байдаг. Уг зөвлөмжид Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3, 37.1-д заасны дагуу Газрын алба гэрээнд газрын төлбөрийг тодорхой зааж, байгуулах ёстой. Намайг буруутгахаас илүүтэйгээр захиргааны байгууллагын эрх бүхий ажилтанг буруутгах хэрэгтэй. Захиргааны байгууллага гэрээгээ хийж, араас нь газрын төлбөрийг нэхэх хэрэгтэй бөгөөд Газрын алба хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй. Газрын тухай хууль болон Газрын төлбөрийн  тухай  хуулийг  Дүүргийн Засаг  дарга болон Газрын алба биелүүлээгүй

болно.

Гуравдагч этгээд нар байнга амьдарч байгаагүй талаар газар дээр очиж харсан. Маргаан бүхий хоёр захирамжийг хүчингүй болгож байж, миний эрх сэргэнэ. Мэдээллийн сангаас устсан баримтын талаар удаа дараа холбогдох газарт нь хандаж болох байх. Маргаан бүхий газарт давхцуулж газар олгосон нотлогдож байгаа учраас нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Д нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлд газар эзэмшүүлэх шийдвэр гаргах тухай заасан байдаг. Дүүргийн газрын алба нэр бүхий 6 иргэнд газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа юуг анхаарах ёстой байсан бэ гэвэл усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэр, эрүүл ахуйн бүсэд иргэн хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно гэж заасныг анхаарах ёстой байсан.

Нэгдүгээрт: Гэтэл эзэмшүүлэхийг хориглосон бүсэд газар олгосон байна.

Хоёрдугаарт: Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж заасан. Хэргийн материалаас үзэхэд Б.Т тэй холбоотой газар эзэмших материалууд гарч ирсэн бөгөөд бусад 5 иргэнтэй гэрээ байгуулж, эзэмшүүлсэн асуудал байхгүй. Газрын алба гэрээ байгуулж, гэрээнд газрын төлбөртэй холбоотой үүргийг зааж өгөх ёстой. Гэтэл гэрээ байгуулаагүйн улмаас хэдэн төгрөг яаж төлөхийг мэдэхгүй. Үүнээс болж эрх нь зөрчигдөж байна.

Газрын төлбөрийг тухайн хугацаанд нь төлөөгүй учраас газар эзэмшигчийн эзэмших эрх хүчингүй болсон гэж ярьж байна. Газрын төлбөрийг төлөөгүй гэхэд газрын төлбөр төлүүлэх талаар хэн шаардлага тавих ёстой юм бэ? Газрын төлбөрийн тухай 1997 оны хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан газрын жилийн төлбөрийг ногдуулж тухайн оны 02 дугаар сарын 10-ны дотор татварын албанд хүргүүлнэ” гэж заасан. Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д “Татварын алба энэ зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт заасан газрын төлбөрийн ногдуулалтын талаарх мэдээллийг газар эзэмшигч, ашиглагч этгээдэд цахим, бусад хэлбэрээр мэдэгдэнэ” гэж заасан.

Улсын   Дээд  шүүхийн  2008  оны  03 дугаар сарын 31-ний өдрийн тогтоолоор

 

рын  тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарласан байдаг.

Уг тогтоолын 1дүгээр зүйлийн 1.11-дХуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан “... мэдэгдэнэ ...” гэдэг нь Засаг даргын захирамж эсхүл түүний утгыг бүрэн илэрхийлсэн мэдээллийг эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу барьцаалсан этгээдэд биечлэн гардуулах, түүний оршин суугаа болон ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар хүргүүлэх, утас, факс, и-мэйл, цахилгаан зэргээр холбогдох этгээдэд мэдэгдэж, түүнийгээ баталгаажуулсныг хэлнэ” гэж заасан.

Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасан. Төрийн байгууллагын хууль бус буруутай үйл ажиллагааны улмаас эзэмшигч нарын эрх ашиг зөрчигдөж байгаа учраас Дүүргийн засаг даргын 2016 оны А/, 2019 оны А/26. тоот захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа.

 

Газрын албаны хариуцлагагүй байдлаас болж маргаан үүссэн бөгөөд түүний цаана эд хөрөнгийн асуудал байгаа. Маргаан бүхий газартай холбоотой асуудлыг шийдвэрлэж байж, гэрээг байгуулах нь зүйтэй. Нэхэмжлэгч Б.Ц   гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дүүргийн засаг даргын 2008 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн А/ дугаар захирамжаар Б.Ц   , нарт 700 м.кв талбай бүхий газрыг 15 жилийн хугацаатай олгосон. Газрын тухай хуульд зааснаар зориулалтын дагуу 2 ба түүнээс дээш жил ашиглаагүй тохиолдолд цуцлах үндэслэл болдог.

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т “Газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх” ёстой гэж заасан байдаг. 2008 оноос хойш тухайн иргэн маргаан бүхий газрыг зориулалтын дагуу ашиглаагүй. Ашигласан гэх боловч энэ нь нотлогдоогүй. Газрын төлбөрийг жил болгон төлөх ёстой боловч төлж байгаагүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангах ямар ч боломж байхгүй. Дээрх хоёр нөхцөл биелэгдээгүй тохиолдолд газрын гэрээ, гэрчилгээг цуцлах үндэслэл захиргааны байгууллагад байдаг. Нэхэмжлэгчээс “дүүргийн Газар зохион байгуулалтын  алба  миний  2008  оны  07 дугаар сарын 14-ний өдрийн албан ёсны

кадастрын зургийг устгасан” гэж хэлсэн. Хэрэв устгасан зүйл байгаа бол энэ ньөөрөө эрүүгийн гэмт хэрэг болно. Гэтэл энэ нь нотлогдохгүй байгаа. Иймд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2016 оны А/, 2019 оны А/26. тоот захирамжид хамааралгүй зүйлсийг дурдаж байна. Хэрвээ тийм байгаа бол эрх бүхий албан тушаалтанг холбогдох байгууллагад өгөх нь зүйтэй байх. Нэхэмжлэгч Б.Ц    нь 2008 оноос хойш уг маргаан бүхий газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, төлбөрийг төлөөгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй.

Нэхэмжлэгч Б.Ц    нь төрийн захиргааны байгууллага надтай гэрээ хийгээгүй бөгөөд төлбөр аваагүй гэсэн. Газрын тухай хуулиар авч үзэх юм бол гэрээ байгуулж, гэрчилгээ авахаар хандах эрх нь иргэнд байгаа. Процесс яаж явагддаг бэ гэвэл Дүүргийн Засаг даргын захирамж гарсны дараа тухайн иргэн Дүүргийн Газрын албанд 20000 /Хорин мянган/ төгрөг төлж, маягт бөглөж өгөх бөгөөд газар эзэмших гэрчилгээ авч, гэрээ байгуулдаг. Энэ нь нэхэмжлэгч нарын үүрэг, захиргааны байгууллагын үүрэг биш.

Бид нараас төлбөр нэхээгүй гэж ярьсан. Иргэн хуулиа мэдэхгүй байх нь өөрийгөө зөвтгөх шалтгаан болохгүй. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлйн 35.3.3-д тодорхой заасан байгаа. Газрын тухай  хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” бол хүчингүй болгох эрх захиргааны байгууллагад байдаг. 2008 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн Дүүргийн Засаг даргын А/ дугаар захирамжаар нэхэмжлэгч нарт 700 м.кв талбай бүхий газрыг олгосон. Дүүргийн Засаг даргын 2016 оны А/27..тоот захирамж гарснаараа Б.Ц   гийн газар эзэмших эрх дуусгавар болсон.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь усан сан бүхий газарт нэр бүхий 6 иргэнд хууль зөрчиж газар олгосон байна. Нэхэмжлэгч нарт усан сан бүхий газарт газар олгогдож байсан. Гуравдагч этгээд бусад хүмүүст гэрээ байхгүй гэсэн бөгөөд гуравдагч этгээдийн гэрээ, гэрчилгээ дараагийн асуудал байгаа. 2008 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн Дүүргийн засаг даргын А/ тоот захирамжийн хүрээнд ярьж байна. Энэ акт нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3, 40.1.6-д заасныг зөрчсөн. Актыг гаргахдаа хээрийн судалгаа хийдэг бөгөөд маргаан бүхий газар дээр Б.Ц    ямар нэгэн тэмдэг, тэмдэглэгээ тавиагүй байсан. Уг газарт амьдарч байгаагүй учраас манайд олгосон. Бүх зүйлд захиргааны байгууллага буруутай гэж ярих нь буруу. Энэ бүх үүрэг нь захиргааны байгууллагын үүрэг биш бөгөөд газар эзэмшигчийн үүрэг байдаг.

Нөгөө  талаас  миний  хууль  ёсны  эрх  ашиг  зөрчигдсөн  гэж  ярьдаг. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас ирсэн үйл баримтаар бол нэр бүхий 6 иргэний зарим газартай давхцаж, зарим  газартай давхцаагүй байна. Гэтэл нэхэмжлэгч давхацсан хэсгээр биш, бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байгаа. Б.Ц, Б.П нарын ямар эрх, хууль ёсны ашиг зөрчигдөж байгаа вэ. Анхнаасаа үйл баримтын хувьд өөр өөр байна. Газрын төлбөрийг төлөх ёстойг мэдсээр байж санаатайгаар газрын төлбөрийг төлөөгүй бөгөөд надад хардах эрх бий. 2008 оноос хойш 2020 он хүртэл 12 жил газрын төлбөр төлөөгүй явсан байна. 2020 онд Захиргааны хэргийн шүүхэд хандахын тулд манай тайлбарыг харсны дараа газрын төлбөр төлсөн байх.

 

 Нэхэмжлэгч ... захиргааны байгууллага надаас газрын төлбөр нэхээгүй гэж ярьсан бөгөөд үүргээ ухамсарлаж, 2020 онд газрын төлбөр төлсөн байдаг. Дүүргийн засаг даргын 2016 оны А/27..тоот захирамж гарч нэр бүхий 6 иргэнд газрыг олгосоноор иргэн Б.Ц   , Б.П нарын маргаан бүхий газрыг эзэмших эрх дуусгавар болсон. Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн” гэж заасан. Мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-д “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх” гэж заасан бөгөөд хугацаандаа газрын төлбөрийг барагдуулаагүй юм байна.

Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” бол гэсэн нь тухайн газрыг цуцлах үндэслэл болсон байгаа. Дүүргийн Засаг даргын 2016 оны А/27..дугаар захирамж гарсан учир нь 2008 онд Дүүргийн Засаг даргын захирамжаар Б.Ц, П.Э нарт газар эзэмшүүлснийг мэдэх боломжгүй байсан учраас гарсан. 2016 онд суурин болон хээрийн судалгаа хийсэн. Кадастрын мэдээллийн санд орж давхцал байгаа эсэхийг үзсэн бөгөөд 2013 онд мэдээллийн сангаас устсан байсан учраас 2016 онд мэдэх боломжгүй байсан.

Хээрийн судалгаагаар маргаан бүхий газрыг очиж үзсэн бөгөөд уг газар дээр хүн амьдарч байсан, хашаа байгаа эсэх зэргийг үзсэний үндсэн дээр нэр бүхий 6 иргэний хүсэлтэд үндэслэж газар олгосон. Б.Ц    нар нь газар эзэмших үүргээ биелүүлж газрын төлбөрөө цаг хугацаанд нь төлж байсан бол маргаан бүхий газрыг мэдэх боломжтой байсан. Сансарын зураг болон Газрын харилцаа геодези, зураг зүйн газраас ирсэн зургийг давхцуулж үзэх юм бол гэр барьж амьдарч байсан нь нотлогдохгүй байгаа. Бид нар хээрийн болон суурин судалгаагаар  гэр  байсан  эсэхийг  хардаг.  Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч

хангах боломжгүй учраас бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Б.Ц    нь тухайн маргаан бүхий газрыг 2 ба түүнээс дээш хугацаагаар ашиглаагүй. Газар эзэмшихийг хүссэн бол үүргээ биелүүлж хашаа барьж, амьдарсан байх ёстой. Гэтэл 10 гаруй жил амьдраагүй бөгөөд гэнэт гарч ирсэн. Нэхэмжлэгчийн эзэмшил газар одоогоор хүчингүй болоогүй. Тухайн үед газрыг давхцуулж олгосон асуудлыг тухайн үед хариуцаж байсан газар зохион байгуулагч мэдэх бөгөөд мэдээллийн сан байнга шинэчлэгдэж байдаг. Мэдээллийн сан шинэчлэгдэх явцад иргэн Б.Ц   гийн газрын кадастрын зураг устгагдсан. Хэн гэдэг байцаагч устгасан талаар Газрын харилцаа, геодези, зураг зүйн газарт байхгүй байна гэсэн албан бичиг ирсэн. Нэхэмжлэгч 2 жил маргаан бүхий газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, газрын төлбөрөө төлөөгүй” гэжээ.

Гуравдагч этгээд М.Д шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “2006 оноос 2008 онуудад хэн нэгний эзэмшээгүй, намагтай газрыг тухайн үеийн дүүргийн Газрын алба, хорооны дарга, хэсгийн ахлагч нарт танилцуулж, зөвшөөрүүлэн намгыг хатааж, чанар үзэмжтэй төмөр хашаа, 2 байшин барьж, хүүхдүүд, ач, зээ нартайгаа 2008 оны 06 дугаар сард орцгоосон.

Тэр үед манай урд талд суурьшаад удаагүй байсан Б.Ганбат гээд хоёр айл байсан. Тэд манай хашаа, байшинг харж тусалдаг байсан. Манайх Р.Балжинямых 200-300 м зайтай.

Манай газарт банзан, хашаатай, 5 ханатай гэртэй Б.Ц   гийнх гэдэг айл огт байгаагүй. Шүүхэд худал тайлбар өгсөн, гүтгэлэг юм. Үүнд шүүх дүгнэлт хийхийг хүсэж байна. Б.Ц   гийн нэхэмжлэл, нотлох баримт нь хуурамч тул шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Мөн Б.Ц, П.Э нар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй эсэх нь эргэлзээтэй. 12 жилийн дараа хуурамч баримт бүрдүүлэн нэхэмжлэл гаргаж байгааг нь хууль бус гэж үзэж байна.

Газрын тухай хуульд зааснаар газрын төлбөрөө, жил бүр төлж байгаагүй бөгөөд 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 92400 төгрөгийг төлсөн нь хуульд заасныг зөрчсөн үйлдэл юм. Түүнчлэн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тухайн газар 2 жил, түүнээс дээш жил ашиглаж байгаагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд М.Д, Б.Я, Д.Н нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Маргаан бүхий газарт биднийг эзэмшихээс өмнө намагтай,  дов  ихтэй,  ус  урссан,  хүн суурьшаагүй байдалтай байсныг зуслангийн зориулалтаар эзэмшиж, 2008 оноос хойш хашаа байшин барьж амьдарч байна.

Энэ хугацаанд уг газрын эзэмшлийн талаар хэн нэгэн хүнтэй уулзаж, ямар нэгэн маргаан үүсээгүй. Гуравдагч этгээд Д.Н нь хүнд өвчний улмаас сүүлийн жил уг газарт амьдарч чадаагүй.

Бид хуулийн дагуу тус газрыг эзэмших гэрчилгээг зохих байгууллагад хандан гаргуулж, улсад төлөх ёстой татвараа бүрэн төлсөн. Харин Б.Ц, П.Э нар нь хуулийн хугацаанд газраа эзэмшээгүй, татвараа төлөөгүй, Б.Тнь тус газрыг эзэмших эрхтэй эсэх нь эргэлзээтэй зэрэг асуудлыг хэргийн материалд тэмдэглэгдсэнийг харгалзан хууль ёсоор эзэмшиж байгаа, бидний газрыг хэвээр үлдээж, асуудлыг зөвөөр шийдвэрлэн хэмээн энэхүү тайлбарыг гаргаж байна” гэжээ.

Гуравдагч этгээд М.Д, Б.Я, Д.Н, Ж.Б, Б.Н   нарын өмгөөлөгч Р.Батцогт шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зориулалтын дагуу ашиглаж, газрын төлбөрийг төлж байгаагүй. Үүнийг нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрч байгаа байх. Газраа эзэмшиж байгаагүй гэдгийг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас 3 удаа лавлагаа авахад сансарын зургийг кадастрын зурагтай давхцуулж явуулсан байсан. Уг маргаан бүхий газар дээр нэхэмжлэгч 2008 оноос хойш гэр барьж амьдарч байсан талаар ярьдаг. Гэтэл Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас ирсэн лавлагаагаар бол гэр барьж байсан гэрийн буурь байхгүй байгаа.

Төрийн байгууллага болох Газрын албыг буруутгаж байна. Газрын алба гэхээсээ илүү нэхэмжлэгчийн өөрийнх нь буруутай үйл ажиллагаа юм.  Маргаан бүхий газар дээр гэр барьж амьдардаггүй юм гэхэд очиж тэмдэг, тэмдэглэгээ хийсэн байх ёстой. Хашаа ч бариагүй байгаа. Маргаан бүхий газарт 2000 оноос хойш амьдарч байсан М.Д нь 2016 онд хүсэлт гаргаж, газрын гэрээ, гэрчилгээг гаргуулж авсан. Уг газар дээр хашаа, байшин баригдсан бөгөөд Ч.О эзэмшиж байгаад сүүлд Б.Т-т шилжиж ирсэн.

Миний үйлчлүүлэгч нар гэрээ байгуулаагүй байгаа бөгөөд хүсэлт гаргах юм бол гэрээ байгуулах юм байна гэж ойлголоо. Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмших эрхийг олгохдоо хүсэлт гаргасны дагуу эхэлж хээрийн судалгаа хийдэг. Хээрийн судалгаа гэдэг нь газар дээр очиж үзэхийг хэлнэ. Ямар нэгэн байдлаар хүсэлт гаргасан этгээдийг газар эзэмшиж байгаа зэргийг судалдаг. Суурин судалгаа байдаг бөгөөд 2016 онд миний үйлчлүүлэгч нар хүсэлт гаргасан. Тухайн   үед  кадастрын   зургаар  давхацсан  зүйл  байхгүй  байсан  учраас  миний

 үйлчлүүлэгч нарт газар олгох эрх үүссэн. Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахын тулд газрын төлбөрийн бүгдийг нь нэг өдөр төлсөн. Газрын төлбөрийг төлсний дараа нэхэмжлэл гаргасан гэж ойлгосон. Газрын төлбөр гэдэг татвар юм. Монгол Улсад оршин суугаа иргэн, хуулийн этгээд татвар төлөх үүрэгтэй. Энэ бол татвар төлөгчийн үүрэг. Өөрөөр хэлбэл газар эзэмшигч хүн татвар төлнө. Нэхэмжлэгч маргаан бүхий газрыг 2 жил гаруй ашиглаж, эзэмшээгүй талаар тайлбар өгөхгүй байна.

2008 оноос хойш 12 жил болж байгаа бөгөөд маргаан бүхий газар дээр хашаа бариагүй. Тухайн маргаан бүхий газар дээр очиж нэг өдөр хашаа, байшин барих боломжгүй. Усны сан бүхий газар гэж хэлсэн. 2 жил маргаан бүхий газрыг ашиглаагүй тал дээр тайлбар өгнө үү. Миний үйлчлүүлэгч намагтай газарт шуудуй татсан бөгөөд 3-4 жил хүлээж хатсаны дараа байшингаа барьсан байдаг. Намаггүй болгохын тулд 3-4 жилийн үйл явц явагддаг байна. Түүний дараа байшингаа барьсан бөгөөд 5-6 жил болсон. Нэхэмжлэгч 5-6 жил хаана явсан бэ. Газрын тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй байна. Гуравдагч этгээд нарт газар эзэмших эрх үүссэн үеэс эхэлж, Б.Ц, Б.П нарын газар эзэмших эрх хүчингүй болсон.

Газрын тухай  хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” бол хүчингүй болгох ёстой. Эзэмшиж ашиглаагүй учраас кадастрын зургийг мэдээллийн сангаас устгаж, өөр хүнд газар эзэмших эрхийг олгосон гэж бодож байна. Нэхэмжлэгч нь хамаатан садан буюу холбоо бүхий хүмүүс гэж хэлсэн энэ нь үнэн. Гэхдээ нэр бүхий хүмүүст газар олгож болохгүй гэсэн заалт Газрын тухай хуульд байхгүй. Хэрвээ мэдээллийн сангаас устгасан гэж үзэж байгаа бол эрүүгийн журмаар шалгуулах нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн гаргасан тайлбараас үзэхэд нэгдүгээрт кадастрын зураг яагаад мэдээллийн сангаас устсан тал дээр тайлбар өгье. Кадастрын мэдээллийн сангаас кадастрын зургийг устгахад нэгдүгээрт эзэмшигч иргэний өөрийнх нь хүсэлтээр устгадаг. Нэхэмжлэгч нарын анх гаргаж өгсөн кадастрын зургийн хэлбэр дүрс нь өөр байгаа гэж Б.Б өмгөөлөгч хэлсэн. Үүнийг тодруулж өгнө үү гэсэн хүсэлтийг Б.Б өмгөөлөгч гаргаж байсан. Маргаан бүхий газрыг эзэмших боломж байхгүй. Яагаад гэвэл намагтай газар гэж нэхэмжлэгч тайлбарладаг. Миний үйлчлүүлэгч нар намагтай газар байсан учраас  хатаасан гэж ярьдаг. Тэгэхээр өөр газарт эзэмших хүсэлт гаргасан гэж ойлгогдож байна.

Энд  оруулсан  мэдээллийн  сангийн  зургийг устгасан гэж миний зүгээс үзэж

байна. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй. Яагаад гэвэл нэг бол газар эзэмших эрх нь хөндөгдөж, эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргаж байгаа юм шиг. Нөгөө талаасаа нэхэмжлэгч нарт усны сан бүхий газарт газар эзэмшүүлээгүй, өгөөгүй нь хууль зөрчсөн байна. Хууль зөрчсөн учраас нэр бүхий хүмүүст газар олгогдох боломжгүй гэж ярьдаг. Нэр бүхий 6 иргэнийг газар эзэмших эрхийг хүчингүй болгож өгнө үү гэсэн байгаа. Хоёр өөр утгатай зүйл ярьж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэж үзэж байна. Маргаан бүхий газарт гэр барьж амьдарч байсан нь нотлогдохгүй байна. Жишээ нь маргаан бүхий газарт байсан хашааг устгасан гэж нэр бүхий 6 иргэний цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл гомдол байхгүй. Цагдаагийн байгууллагад өргөдөл, гомдол гаргаж байсан талаар нэхэмжлэгч яриагүй. Энэ бүхнээс үзэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломж байхгүй. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд Б.Тшүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайтын зусланд байрлах 400 м.кв газрыг Ч.О-с худалдах, худалдан авах гэрээ байгуулан, нэгж талбарын 1461361 дугаар бүхий газрыг үл хөдлөх хөрөнгийн хамт авсан.

Бидний хооронд газар шилжүүлэх гэрээ байгуулагдсан бөгөөд Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу эрхийн зөрчилгүй газрыг авсан. Нэхэмжлэгч нар маргаан бүхий газарт гэр барьж амьдарч байсан нь боломжгүй үйл баримт байна.

Маргаан бүхий газар нь нэг хашаатай бөгөөд нэвтрэх боломжгүй бөгөөд нэхэмжлэгч нар нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар 2 жил дараалан ашиглаагүй, ашиглуулахгүй байгаа талаар иргэний болон захиргааны хэргийн шүүхэд энэ хугацаанд хандсан баримт байхгүй, газрын төлбөрийг төлж, газар эзэмших, ашиглах гэрээний биелэлтийг дүгнэж байсан нь эргэлзээтэй бөгөөд бусдын эзэмшлийн газрыг булаах боломжгүй, төдийгүй тухайн асуудлаар хуульд заасан үүргээ биелүүлээгүй атлаа газрын эрхийг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Гуравдагч этгээд Б.Т-ийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Өмгөөлөгчийн  зүгээс  нэхэмжлэлийн  шаардлагыг  дараах  3  үндэслэлээр үгүйсгэж байна. Нэгдүгээрт: Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн” гэж заасан.

Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж заасан. Нэхэмжлэгч газрын гэрчилгээ авсан байж болно. Гэхдээ газар эзэмшиж, ашиглахад тодорхой эрхийн актыг бүрдүүлж, зориулалтын дагуу эзэмших эсэх асуудал яригдана. Хавтаст хэрэгт гэрээ байгуулсан баримт байхгүй. Эзэмших, ашиглах эрх нь хуулийн дагуу бүрдээгүй, үүсээгүй.

Хоёрдугаарт: Нэхэмжлэлийн шаардлага өнөөдрийн хүртэл тодорхойгүй байна. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1/ тоотоор 1654 м.кв талбай бүхий газар нь гуравдагч этгээд Б.Т-ийн газартай хэрхэн давхцаж байгаа талаар тодруулахад давхцалгүй гэсэн.

Гуравдугаарт: Өмнө нь үл хөдлөх хөрөнгийг Ч.О-с шилжүүлж авсан. Ч.О нь Б.Чойжилжав нар нь 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 35 сая төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Эрх шилжүүлж өгье гэсэн баримтаа үйлдэж, Сүхбаатар дүүргийн Газрын албанд хандсан боловч шилжүүлж өгөхгүй байсан учир 2018 онд Ч.О-ийн нэхэмжлэлтэй хэрэг үүссэн. Энэ нэхэмжлэлийн шаардлага нь эрх шилжүүлж өгөхгүй байгаа Дүүргийн засаг даргын эс үйлдлийг хууль бус болохыг тогтоож даалгуулах байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 2019 оны А/26. тоот захирамжийг гаргаан. Өмнө нь нэхэмжлэл гаргаж байсан. Шүүх шийдвэр гаргахдаа дараах зүйлсийг анхаараасай.

Нэгдүгээрт: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д нэхэмжлэгчийн ямар эрхийг сэргээх талаар хуульчилсан, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэхээр заасан. Хэрэгт нотлох баримт байгаа хэдий ч шүүх үүнийг өөрөө тогтооно гэх агуулгаар тайлбарлаж болохгүй. Б.Т-ийн газартай ямар хэмжээгээр давхцаж байгааг тогтоох ёстой. Шүүх нотлох баримтыг цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн ажлыг хийх эрхгүй.

 

Хоёрдугаарт: 2008 онд нэхэмжлэгч Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу кадастрын зураг гаргаж өгсөн. Энэ зургаар бол хэлбэрийн хувьд өөр

байгаа. Сүүлд ирсэн кадастрын баталгаажсан зургаар давхцаж байгаа гэж ойлгож байна.  2008  онд олгосон кадастрын зураг бол өөр газар байршилтай газрын зураг

 

байхыг үгүйсгэхгүй. Кадастрын зургаар давхцаж байсан гэж үзэхэд ямар хэмжээгээр давхцаж байгаа нь тодорхойгүй. Тиймээс шүүх шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэнэ үү. Нэхэмжлэгч нь “...давхцаж байгаа хэсэг нь миний эзэмших эрхийг зөрчиж байна. Бусад нь ойн сан бүхий газар байгаа тул хүчингүй болгож өгнө үү” гэсэн агуулгаар нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлаж байна. Хариуцагчийн хууль зөрчсөн үйлдэл болгоныг нэхэмжлэгч хүчингүй болгуулах боломж байхгүй. Шүүхэд тийм эрх байхгүй.

Гуравдугаарт: Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 4.1.3, 5.1, 27.1-д тус тус заасны дагуу хэргийг хянан хэлэлцүүлэхийг хүсэж байна. Иргэн, хуулийн этгээдэд  өмчлүүлснээс бусад газар төрийн өмч байдаг. Нэхэмжлэгч гэрээ байгуулаагүй гэж хэлсэн бөгөөд гэрээ байгуулах эрх нь нээлттэй байгаа. Гэрээ байгуулж байж, ямар газрыг хэдий хэмжээний төлбөр төлөх, ямар зориулалтаар эзэмших, гэрээний хугацаа хэзээ дуусах зэрэг олон эрх зүйн үр дагавар гардаг. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар гэрээ байгуулаагүй бол эзэмшүүлэхгүйгээр, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т эрхийн гэрчилгээ, гэрээ байгуулаагүй бол газар эзэмших эрхийг хориглосон байгаа. Нэхэмжлэгчийн хууль зөрчиж байгаа асуудал нь Б.Т-ийн хувьд эрхийн гэрчилгээ баталгаажсан, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй хүнээс худалдаж авсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ :

 

Нэхэмжлэгч Б.Ц, П.Э нар нь анх тус шүүхэд Нийслэлийн СБД-ийн З Д д холбогдуулан  “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/27..дугаар захирамжийн иргэн Б.Я, Б.Н, М.Д нарт холбогдох хэсэг, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/26. дугаар захирамжийн Б.Т-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг гаргасан, шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх шатанд нэхэмжлэгч нар нь  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэн “Сүхбаатар  дүүргийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/27..дугаар захирамжийн Ж.Б, Б.Н ад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж тодорхойлон,  нэхэмжлэлийн үндэслэлээ “... 2007 оноос Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо,  Хандгайтад 700 м.кв зуслангийн газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшсэн. Миний эзэмшил газартай давхцуулан нэр бүхий 6 хүнд газар  эзэмшүүлсэн  нь  ...Газрын  тухай  хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т  “ хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэснийг зөрчсөн.  ... Газрын алба ... хувийн хэрэгт байсан газрын кадастрын зургийг устгасан. ... Газрын албаны ... буруутай үйл ажиллагааны улмаас газар эзэмшигч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн...” гэж,  хариуцагч нь “... Нэхэмжлэгч нар нь уг маргаан бүхий газрыг 2 ба түүнээс дээш жилийн хугацаагаар ашиглаагүй, ... газрын төлбөрийг огт төлөөгүй нь газар эзэмших эрх дуусгавар болж, гэрээ, гэрчилгээ цуцлагдах үндэслэл болно. ... Газар эзэмшихийг хүссэн бол үүргээ биелүүлж, хашаа барьж, амьдарсан байх ёстой. Гэтэл нэхэмжлэгч нар эзэмшил газартаа 10 гаруй жил амьдраагүй.  ... Дүүргийн Засаг даргын 2016 оны А/27..дугаар захирамж гарснаар нэхэмжлэгч нарын газар эзэмших эрх дуусгавар болсон ... “ гэж тодорхойлон  маргажээ.

Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогчдын маргасан асуудлаар дүгнэлт хийж, дараах үндэслэлээр хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай, эдгээр асуудал нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж, захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актыг гурван сарын  хугацаагаар түдгэлзүүлж  шийдвэрлэлээ.

Маргаан бүхий захиргааны акт болох Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2016 оны  06 дугаар сарын 28-ны өдрийн А/27..дугаар захирамжаар[1] иргэн Ж.Бт 495 м.кв, М.Дд 700 м.кв, Б.Я-д 700 м.кв, Б.Н ад 700 м.кв, Д.Нд 700 м.кв газрыг тус тус зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/26. дугаар захирамжаар [2] иргэн Б.Т-т Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайтад байрлалтай зуслангийн зориулалттай 400 м.кв газрыг иргэн Ч.О-с шилжүүлэн эзэмшүүлжээ.

  Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг хуульчлан тогтоосон байх бөгөөд 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна” гэж заажээ.

Хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд анх иргэн Б.Ц   , Б.П нар нь 2008 оны 05 дугаар сарын 28, 06 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн Газрын албанд  Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хандгайтын аманд төв замын зүүн талд газар эзэмших хүсэлт[3]  гаргасан, дээрх хүсэлтийн дагуу Сүхбаатар дүүргийн Засаг даргын  2008 оны 07 дугаар сарын 14-ны өдрийн дугаар захирамжаар[4] Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Хандгайтад иргэн Б.Ц   д 700 м.кв, иргэн  Б.Пүрэвдоржид 700 м.кв газрыг тус тус зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж, газар эзэмших эрхийн , дугаар гэрчилгээ[5] олгосон, гуравдагч этгээд М.Д, Б.Я, Д.Н, Ж.Б,  Б.Н  нар нь  2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албанд газар эзэмших хүсэлт [6] гаргасан, дээрх хүсэлтийн дагуу Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/27..дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайтад Ж.Бд 495 м.кв, М.Д, Б.Я, Д.Н, Б.Н  нарт тус бүр 700 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон, гуравдагч этгээд Б.Тнь 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр иргэн Ч.Оийн эзэмшил газрыг өөрийн нэр дээр шилжүүлэн авах хүсэлт[7] гаргасны дагуу Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/26. дугаар захирамжаар иргэн Б.Т-т Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайтад зуслангийн зориулалттай 400 м.кв газрыг шилжүүлэн эзэмшүүлж, газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон, иргэн Б.Ц   гийн нэгж талбарын ******* дугаар бүхий 700 м.кв газар нь гуравдагч этгээд Б.Т-ийн нэгж талбарын ******* дугаар бүхий 400 м.кв   газартай 27 м.кв-аар, Д.Нгийн нэгж талбарын ******* дугаар бүхий 700 м.кв газартай 207 м.кв-аар, Б.Яын нэгж талбарын дугаар бүхий 700 м.кв газартай 177 м.кв -аар,  М.Дгийн нэгж талбарын ******* дугаар бүхий 700 м.кв газартай 156 м.кв талбайгаар, Б.Пүрэвдоржийн нэгж талбарын ******* дугаар бүхий 700 м.кв газар нь гуравдагч Б.Т-ийн нэгж талбарын ******* дугаар бүхий 400 м.кв газартай 155 м.кв-аар,  М.Дгийн нэгж талбарын ******* дугаар бүхий 700 м.кв газартай 231 м.кв талбайгаар,  Б.Н ын нэгж талбарын ******* дугаар бүхий 700 м.кв  газартай 121 м.кв-аар, Ж.Бын ******* дугаар бүхий 700 м.кв газартай 89 м.кв талбайгаар тус тус давхцалтай, газрыг гуравдагч этгээд нар нь хашаалсан, маргаан бүхий газарт  гуравдагч этгээд Б.Т , Б.Я  нарын  зуслангийн  байшин,  М.Дгийн  дутуу  баригдсан

дүнзэн байшин байрлаж байгаа болох нь тогтоогджээ.

 

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дах хэсэгт зааснаар захиргааны байгууллага нь хүсэлт гаргасан газрыг бусад этгээд эзэмшиж байгаа эсэх, бусдын үл хөдлөх эд хөрөнгө байгаа эсэхийг нягтлан шалгах, мөн хуулийн 23 дугаар 23.4.3-т зааснаар эзэмшил ашиглалтад олгогдсон газрын хэмжээ, заагийг газар дээр нь тэмдэгжүүлэх, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрыг улсын бүртгэлд бүртгэх үүрэгтэй байх бөгөөд энэ маргааны тохиолдолд хариуцагч захиргааны байгууллага нь энэ үүргээ хэрэгжүүлээгүйгээс бусдын эзэмших эрх нэгэнт үүссэн газарт давхцуулж, гуравдагч этгээд нарт маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн нь   Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна” гэсэнтэй нийцээгүй байна. 

 

 Хэрэгт авагдсан  Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн сангийн 2006-2020 оны архивын зурган мэдээллээс үзэхэд Б.Ц   гийн нэгж талбарын ******* дугаар бүхий 700 м.кв газар, Б.Пүрэвдоржийн нэгж талбарын ******* дугаар бүхий 700 м.в талбай бүхий газар нь анх эзэмшигчийн мэдээлэлгүйгээр бүртгэгдсэн, 2009 оны 10 дугаар сарын архивын зурган мэдээлэлд  дээрх нэгж талбарын дугаар бүхий газар нь иргэн Б.Ц   , Б.П нарын нэр дээр газар эзэмших эрхтэйгээр бүртгэгдсэн, улмаар дээрх нэгж талбарууд нь 2013 оны 04 дүгээр сарын архивын зурган мэдээлэл хүртэл бүртгэлтэй байснаа  үүнээс хойш мэдээллийн сангаас устгагдсан /бүртгэлгүй болсон/  байх  ба  энэ  талаарх  мэдээлэл  нь  мэдээллийн  санд бүртгэлгүй, ийнхүү  мэдээллийн  сангаас  устгагдсан  үндэслэл,  шалтгаан  тодорхойгүй  байна.

 Түүнчлэн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар  газрыг  хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэх бөгөөд мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаар  газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн дүүргийн Газрын алба нь тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэх үүрэгтэй байна.

 Гэтэл энэ маргааны тохиолдолд захиргааны байгууллага нь нэхэмжлэгч нар

болон гуравдагч этгээд Б.Я, Б.Н, М.Д Ж.Б, Б.Н  нартай шүүхийн шийдвэр гарах хүртэл газар эзэмших гэрээ  байгуулаагүй  байх  бөгөөд  ийнхүү  газар  эзэмших  гэрээ  байгуулаагүй  нь нэхэмжлэгч,  гуравдагч  этгээд  нарыг  буруутгах  үндэслэл  болохгүй бөгөөд энэ нь хариуцагч захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаатай холбоотой байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь “... нэхэмжлэгч нарыг  өөрийн эзэмшил газраа зориулалтын дагуу 2 ба түүнээс дээш ашиглаагүй, газрын төлбөрийг төлөөгүй нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл болно. ...Дүүргийн засаг даргын 2016 оны А/27..дугаар захирамж гарснаар нэхэмжлэгч нарын газар эзэмших эрх дуусгавар болсон ...”  гэж тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар газар эзэмших эрх нь газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэснээр үүсэх бөгөөд мөн хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэлээр газар эзэмших эрх дуусгавар болж, 40 дүгээр зүйлд заасан үндэслэл бүрдвэл газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох ёстой. Өөрөөр хэлбэл нэгэнт олгогдсон газар эзэмших эрх, эрхийн гэрчилгээг хуульд заасан үндэслэлээр хүчингүй болгох ёстой.

 

Маргааны үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч нарт анх маргаан бүхий газарт эзэмших эрх олгосон Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2008 оны дугаар захирамжийг  дээрх үндэслэлээр  хүчингүй болгосон  ямар нэгэн шийдвэр гаргаагүй, тэдгээрт  анх  газар эзэмших эрх олгосон энэхүү захиргааны акт хүчин төгөлдөр байна.

Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар захиргааны актыг цуцлах, хүчингүй болгох эрх бүхий байгууллагын шийдвэр гарах, эсхүл захиргааны актад заасан хугацаа дуусгавар болох хүртэл тухайн захиргааны акт хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэгч Б.Ц   , Б. П  нарт газар эзэмших эрх олгосон дээрх захиргааны актыг хүчингүй болсон буюу цуцлагдсан гэж үзэх үндэслэлгүй.

Мөн шүүх хуралдаанд  нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь “... усан сан бүхий газарт нэр бүхий 6 иргэнд газар эзэмшүүлсэн ...” гэж маргаж байх бөгөөд нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарт эзэмшүүлэхээр олгосон газар нь  намагтай усан сан бүхий газарт хамаарч байгаа болох нь хэрэгт  авагдсан Нийслэлийн Байгаль орчны газрын 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 03/2213 дугаар албан бичиг, фото зургаар [8] тогтоогдож  байна. 

Үүний зэрэгцээ нэхэмжлэгч Б.Ц     нь   “... өөрийн эзэмшил газарт 2008 оноос хойш гэр барьж амьдарч байсан...” гэж маргаж байх боловч энэ үйл баримт нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх ба нэхэмжлэгч нар нь газар эзэмшүүлэх захирамж гарсны дараа өөрийн эзэмшил газраа зааглаж хашаалаагүй буруутай  байна. 

Шүүхээс Ч.С-ийн нэгж талбарын ******* дугаар бүхий газар нь нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын газартай давхцалтай эсэх талаар тодруулахад Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1/ дугаар албан бичгээр “иргэн Ч.С-ийн нэгж талбарын ******* дугаар бүхий газар нь нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын газартай давхцалгүй” гэсэн хариуг ирүүлсэн байх тул гуравдагч этгээд Б.Т-ийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “...газартай давхцалтай” гэсэн тайлбар үндэслэлгүй байна.  

Иймд дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн үзэхэд гуравдагч этгээд нарт газар эзэмших эрх хуульд заасан журмын дагуу үүссэн эсэх, Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн сангаас нэхэмжлэгч нарын нэгж талбарын *******, ******* дугаар бүхий эзэмшил газрын мэдээлэл устгагдсан үндэслэл, шалтгаан, нэхэмжлэгч  нарт газар эзэмших эрх олгосон  захиргааны акт хүчин төгөлдөр эсэх, маргаан бүхий газар нь усан сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүстэй ямар хэмжээтэйгээр давхцаж байгаа эсэх нөхцөл байдлыг захиргааны байгууллагаас цаашид тодруулах шаардлагатай, дээрх асуудал нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул хариуцагч нь дээрх асуудлыг судалсны үндсэн дээр дахин шинэ захиргааны акт гаргах нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 10.3.11-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3,  27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 34 дүгээр зүйлийн 34.1-д заасныг тус тус баримтлан энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дахин шинэ акт гаргах хүртэл Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/27..дугаар захирамжийн иргэн Б.Я, Б.Н, М.Д Ж.Б, Б.Н  нарт холбогдох хэсэг, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/26. дугаар захирамжийн Б.Т-т холбогдох хэсгийг тус тус гурван сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар хариуцагч СБД-ийн З Д  нь шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/27..дугаар захирамжийн  иргэн  Б.Я,  Б.Н, М.Д, Ж.Б, Б.Н    нарт  холбогдох хэсэг, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2019 оны 06

дугаар сарын 20-ны өдрийн А/26. дугаар захирамжийн Б.Т-т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.  

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ц.БАТСҮРЭН

 

[1] 1 дүгээр хавтаст хэргийн 28-37 дугаар хуудсанд

[2]  1 дүгээр хавтаст хэргийн 20-27 угаар хуудсанд

[3] 1 дүгээр хавтаст хэргийн 46, 53 дугаар хуудсанд

[4]  1 дүгээр хавтаст хэргийн 122-155 дугаар хуудсанд

[5] 1 дүгээр хавтаст хэргийн 7, 11 дүгээр хуудсанд

[6] 1 дүгээр хавтаст хэргийн 84-85, 90-91,  96-98, 2 дугаар хавтаст хэргийн  89-91, 63-64 дугаар хуудсанд

[7] 1 дүгээр хавтаст хэргийн 60,68 дугаар хуудсанд

[8] 2 дугаар хавтаст хэргийн 28-37 дугаар хуудсанд