Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 158

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 13 өдөр

    Дугаар 156/ШШ2018/00158

             Хэнтий аймаг

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2018/00116/И

 

            Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

             Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, Т-164-03 тоотод оршин суух, Жагар овогт М.Д-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, Саригийн 02-07 тоотод оршин суух, Халх овогт Н.Э-т холбогдох 

            “гэрлэлт цуцлуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.У нар оролцов.

Хариуцагч Н.Энхбаатарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалгаангүйгээр ирээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүнийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч М.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Н.Э-тай 1998 онд танилцаж нэг гэрт орж, 2001 онд гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон. Хамтран амьдрах хугацаандаа 2000 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүү Д-г, 2001 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр охин О нарыг төрүүлсэн.  Нөхөр маань хамтран аьдрах хугацаандаа архинд дурлаж, агсам согтуу тавьж, амгалан тайван байдлыг маань ихээр алдагдуулж зан харилцааны хувьд бид таарахаа больсон. Ингээд 2011 оноос бид тусдаа амьдарч хүү, охин хоёр маань миний асрамжинд өсөж торнисон. Одоо миний хувьд сүүлд хүнтэй сууж охиныг нь гаргасан. Н. Э-ын хувьд ч өөр хүнтэй суусан байгаа. Тиймээс бид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү? Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй, Хүүхдүүд том болсон учраас Н.Э-с хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэв. /хх-ийн 1х/

 

Хариуцагч Н.Э нь шүүхэд гаргасан тайлбартаа: Н.Э би М.Д-с гэр бүлээ цуцлахад татгалзах зүйлгүй, эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ. /хх-ийн 5х/

 

            Шүүх хуралдаанаар зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад   

                                                        

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч М.Д нь хариуцагч Н.Э-с “гэрлэлт цуцлуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

         Нэхэмжлэгч М.Д нь хариуцагч Н.Э-тэй 1998 онд танилцаж, улмаар хайр сэтгэлийн холбоотой болж  2001 онд гэр бүл болж, Хэнтий аймагт амьдарч тэдний дундаас 2000 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүү  Д.Д мэндэлсэн, 2001 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр охин Э.О нар төрсөн болох нь №110, №05, дугаартай төрсний гэрчилгээнүүдийн хуулбар /хх-ийн 7-8х/, №01 дугаартай зохигчдын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 3х/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

           

            Нэхэмжлэгч М.Д, хариуцагч Н.Э нар нь хоорондын таарамжгүй харьцаа, ялангуяа хариуцагч Н.Э-ийн архидан согтуурдаг байдлаас 2011 оноос тус тусдаа амьдарч, улмаар хэн аль нь бусадтай хамтран амьдарч М.Д-ын хувьд сүүлд ханилсан хүнийхээ хүүхдийг төрүүлсэн байх байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.

          Зохигчид нь эд хөрөнгийн маргаангүй, нэхэмжлэгч нь хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна.. 

 

            Иймд нэхэмжлэгч М.Д-ын гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,  116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:  

     

               1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар нэхэмжлэгч Ж овогт М.Д, хариуцагч Боржигон овогт Н. Э нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

            2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 200 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн хүү Д.Д, 2001 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн охин Э.О нарыг нэхэмжлэгч /эх/ М.Д-ын асрамжинд үлдээсүгэй.

 

           3. Зохигчид нь эд хөрөнгийн маргаангүй, нэхэмжлэгч М.Д-нь хариуцагч Н.Э-с хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй болохыг дурдсугай.

 

          4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан нь хүүхдийн эрх ашиг сонирхлыг хөндөхгүй ба хүүхдийн эцэг, эх болохын хувьд хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээс чөлөөлөгдөхгүй болохыг хэн алинд нь анхааруулсугай.

 

            5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч М.Д-ын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Э-с 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

7. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба  шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Ж.БОЛДБААТАР