Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цогийн Одмаа |
Хэргийн индекс | 128/2019/0604/З |
Дугаар | 128/ШШ2020/0761 |
Огноо | 2020-12-10 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүхийн тогтоол
2020 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 128/ШШ2020/0761
,
2020 оны 12 сарын 10 өдөр Дугаар 128/ШШ2020/0761 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Ц.Одмаа, шүүгч С.Ганбат нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн 5 танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С.Н
Хариуцагч:У.Б.Е.Г
Гуравдагч этгээд: Г.М, “Г**б ***стракшн” ХХК, ““ХХБ” ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: “******* *******, , , , ******* тоот хаягт байрлах орон сууцны өмчлөх эрхийг улсын бүртгэлийн Ү-******* т бүртгэсэн, № ******* тай гэрчилгээг олгосон улсын байцаагчийн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, Ү-******* тай бүртгэл, № ******* тай гэрчилгээг хүчингүй болгуулах”-ийг хүссэн шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, нэхэмжлэгч С.Н, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.О, гуравдагч этгээд “Г**б ***стракшн” ХХК-ийн төлөөлөгч Ж.М, гуравдагч этгээд Г.М-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээд ““ХХБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, гэрч П.З, М.Ц, Ч.П нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Л.П нь 2005 оны 5 сарын 13-ны өдөр /31 тоот “Орон сууц захиалгын гэрээ”-ний дагуу “Г**б ***стракшн” ХХК-аас уг орон сууцыг худалдаж авсан байдаг ба миний бие С.Н 2009 оны 11 сарын 20-ны өдөр БЗД, -р , , /13360/ , Глоб ******* ******* тоотод байрлах орон сууцыг Л.П-ас Орон сууц худалдан авах гэрээ байгуулж, худалдан авсан юм. Өнөөдрийг хүртэл уг байранд амьдарч байгаа ба улсын комиссын дүгнэлт гараагүй, барилга ашиглалтад оруулах комисс ажиллаагүй гэх шалтгаанаар гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулж, улсын бүртгэлд бүртгүүлж чадалгүй өнөөдрийг хүрсэн юм.
Гэтэл “Г**б ***стракшн” ХХК нь БЗД, -р , , /13360/ инд ******* байрыг улсын комисст хүлээлгэн өгөлгүйгээр мэргэжлийн байгууллагын акт, дүгнэлтгүйгээр, хууль бусаар БЗД, -р , , /13360/ ******* байрыг улсын бүртгэлд бүртгүүлж, ******* тоотод байрлах орон сууцны өмчлөх эрхийг Г.М-д шилжүүлж, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* т бүртгэгдэж, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан байна.
БЗД, -р , , /13360/ , ******* ******* тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлийн Ү-******* т бүртгэсэн, №-******* тай гэрчилгээг олгосон үйлдлийг дараах үндэслэлээр хууль бус гэж үзэж байна.
Дээрх Ү-******* тай улсын бүртгэлийн гэрчилгээ хүчингүй болгуулахаар С.Н миний зүгээс 2019 оны 06 сарын 07-ны өдөр У.Б.Е.Г-т хандаж, гомдол гаргасан ба У.Б.Е.Г-ын 2019 оны 06 сарын 26-ны өдрийн 7/935 тай албан бичгээр бүртгэл нь хууль тогтоомжийн хүрээнд хийгдсэн, шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариу өгсөн.
Иймд ******* *******, -р , , /13360/ , ******* байр, ******* тоот хаягт байрлах орон сууцны өмчлөх эрхийг улсын бүртгэлийн Ү-******* т бүртгэсэн, №-******* тай гэрчилгээг иргэн Г.М-д олгосон Нийслэлийн Улсын Бүртгэлийн Газрын улсын байцаагчийн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, Ү-******* тай бүртгэл, №-******* тай гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.” гэжээ.
Хариуцагч У.Б.Е.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн С.Н нь У.Б.Е.Г-ын ******* дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэрэгт хариуцагчаар оролцуулах, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* ын үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
******* дүүргийн , /13360/, байр хаягтай, орон сууцны зориулалттай барилгыг “Г**б ***стракшн” ХХК нь шинээр баригдсан орон сууц анх удаа бүртгэж баталгаажуулах тухай жагсаалтыг гаргасан байна.
а/ ******* дүүргийн нд байршилтай, “Г**б ***стракшн” ХХК-ийн захиалгаар баригдсан орон сууцны зориулалттай барилгыг бүртгүүлэхийг хүссэн өргөдөл, “Г**б ***стракшн” ХХК-ийн 2016 оны 02 сарын 15-ны өдрийн 06/02 тоот, 2015 оны 0 сарын 09-ний өдрийн 0-01 тоот, 2017 оны 11 сарын 17-ны өдрийн 11/16 тоот, 2017 оны 12 сарын 0-ний өдрийн 12/01 тоот, 2017 оны 12 сарын 18-ны өдрийн 12/09, 12/10 тоот, 2018 оны 01 сарын 15-ны өдрийн 01/19 тоот, 2018 оны 01 сарын 09-ний өдрийн 01/1 тоот, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2016 оны 06 сарын 17-ны өдрийн 07/1920 тоот, 2017 оны 11 сарын 01-ний өдрийн 5/3895 тоот, 2017 оны 11 сарын 10-ны өдрийн 0/09 тоот, Мэргэжлийн хяналтын газар 2015 оны 06 сарын 25-ны 02-07-005/972 тоот, Банк, хадгаламж зээлийн хоршоодыг төлбөр барагдуулах ажлын албаны 2017 оны 11 сарын 17-ны өдрийн 3/11168 тоот, ******* дүүргийн Засаг даргын 200 оны 05 сарын 17-ны өдрийн 113 тай захирамж, газар эзэмших гэрээ, гэрчилгээ, “Г**б ***стракшн” ХХК, “Д*л импекс” ХХК нарын хооронд байгуулсан 2003 оны 08 сарын 10-ны өдрийн барилга худалдах, худалдан авах гэрээ, 2005 оны 01 сарын *******-ны өдрийн №Б3/0-2005 тай архитектур төлөвлөлтийн даалгавар, техникийн нөхцөлүүд, батлагдсан ажлын план болон фото зураг гэх мэт холбогдох бусад нотлох баримтыг үндэслэн эрхийн улсын бүртгэлд жагсаалтаар бүртгэсэн болно.
б/ “Г**б ***стракшн” ХХК-ийн гаргасан жагсаалт нь холбогдох эрхийг бүртгэх талаар шийдвэр гаргахад шаардлагатай бүх мэдээллийг багтаасан нотлох баримтыг бүрдүүлэх үүрэгтэй бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 17 зүйлийн 17.3, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 зүйлийн 13.9 дэх хэсэгт “Улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэт, үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө” хэмээн заасан байдаг.
в/ Захиалгаар баригдсан орон сууц, авто зогсоолын өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхэд “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн 13 зүйл, У.Б.Е.Г-ын даргын 2011 оны 38 тушаалаар батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын зүйлийг тус тус үндэслэн бүртгэдэг.
Иргэн Г.М нь тус бүртгэлийн хэлтэст хандаж, 2018 оны 12 сарын 18-ны өдөр гаргасан мэдүүлэг нотлох баримтыг үндэслэн, анх удаа өмчлөх эрх үүсгэн бүртгэсэн тухайн бүртгэл нь хууль тогтоомжийн дагуу бүртгэл хийсэн болох нь доор нөхцөл байдлаар тодорхойлогдоно.
******* дүүргийн , Цэргийн /13360/, байр, ******* тоот орон сууцыг бүртгүүлэхийг хүссэн мэдүүлэг, /******* тоот орон сууцны захиалгын гэрээ, “Г**б ***стракшн” ХХК-ийн 2018 оны 12 сарын 18-ны өдрийн 12/05 тоот, 12/03 тоот албан бичиг зэрэг бусад нотлох баримтуудыг үндэслэн иргэн Г.М-гийн өмчлөлд анх удаа өмчлөх эрх үүсгэн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* т бүртгэгдсэн байна.
Уг орон сууц нь Худалдаа хөгжлийн банктай байгуулсан 2019 оны 2 сарын 1-ний өдрийн ЗГ/ВСС190213018-2 тоот 150.000.000 сая төгрөгийн зээлийн зээлийн барьцааны гэрээ бүртгэлтэй байна. Тухайн орон сууц нь хууль дүрэм журмын дагуу бүртгэгдсэн байна.
Иймд иргэн С.Нийн нэхэмжлэлийг хангахгүй орхиж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Тухайн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд “Г**б ***стракшн” ХХК-ийг гуравдагч этгээдээр татан оролцуулж өгнө үү.” гэжээ.
Гуравдагч этгээд Г.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Г овогтой М миний бие “Г**б ***стракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.М-тай Сүхбаатар дүүргийн 15-р “Ар хустайн ам”-нд байрлах айлын таунхаус барилгын ажлыг гүйцэтгэл, 8 автомашины грашийн угсралт барилгын ажлыг 2018 оны 12-р сарын 19-ний өдрийн 18/05 тоот ажил гүйцэтгэх гэрээг байгуулж нийт ажлын 200.000.000 /хоёр зуун сая/ төгрөгний хөлсөнд Нийслэлийн ******* *******, -р , 13360 , ******* байр ******* тоот 80 м2 талбай бүхий орон сууц, мөн тус байранд 28 тоот 7.5 м2 талбай бүхий 3 өрөө 2 орон сууцыг бардерт 200.085.000 /хоёр зуун наян таван сая/ төгрөгөөр тооцуулан зөрүү мөнгийг миний бие 2 автомашин болон бэлнээр 0.000.000 /төгрөг Ж.М-т өгч дээрхи байруудыг ажил гүйцэтгэх гэрээний дагуу өөрийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлж хуулийн дагуу өмчлөх эрхийн анхны удаа бүртгүүлж гэрчилгээг гаргуулж авсан болно. Тус ******* тоотыг “Г**б ***стракшн” ХХК нь П гэдэг хүнд түрээслүүлсэн байгаа өвлийн улиралд айлыг хөөж гаргаж болохгүй байгаа тул 2018 оны 0-р сарын 15-нд байрыг суллаж өгөх санал тавьсныг бид зөвшөөрч гэрээнд тусгасан. Миний бие 18/05 тоот ажил гүйцэтгэх гэрээнд тусгасан ажлуудыг бүрэн дуусгаж өгсөн. 2019.0.15-нд тус байрыг суллаж өгөхийг Ж.М-аас шаардахад шүүхэд хандсан байгаа түр хүлээ гэдэг байсан. Тэгээд миний бие байрыг суллахыг шаардсан албан бичиг шуудангаар тус ******* тоот хаягаар нь өгөхөд П-с худалдаж авсан гэх С.Н гэгч хүн өнөөдрийг хүртэл байрыг суллаж өгөхгүй намайг чирэгдүүлж эдийн засаг, цаг хугацаа, эд материал сэтгэл санаагаар хохироож байна. Нийслэлийн ******* *******, -р 13360 ******* байр ******* тоот үл хөдлөх гэрчилгээг барьцаалан Худалдаа хөгжлийн банканд 2019 оны 02 сарын 1-нд №ЗГ/ВСС190213018-2 тоот зээлийн гэрээгээр 60.000.000 /жаран сая/ төгрөгийн зээл авч үйл ажиллагаандаа хэрэглэсэн болно. Одоо тус банканд барьцаанд байгаа бүртгэлтэй.
Иймд миний бие хууль ёсны өмчлөгч болох тул тус байрыг чөлөөлж өгөхийг хүсч байна. ...” гэжээ.
Гуравдагч этгээд Худалдаа, хөгжлийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн С.Н-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч У.Б.Е.Г-т холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээд болох ХХБ-ны зүгээс дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:
Г.М нь Худалдаа хөгжлийн банктай 2019 оны 2 сарын 1-ний өдөр №ЗГ/ВВС190213018-2 тоот “Зээлийн гэрээ”, №3Б/ВВС190213018-2-1,№3Б/ВВС190213018-2-2, №3Б/ВВС190213018-2-3 тоот “үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-нүүдийг байгуулан 150,000,000.00 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлж авсан.
Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Улсын бүртгэлийн Ү-*******, 0068639 тай, ******* *******, , /13360/, ******* ******* тоот хаягт байрлах 80-н м.кв талбай бүхий орон сууцыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалж үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан.
№ЗБ/ВВС190213018-2-3 тоот барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 зүйлийн шаардлагыг хангасан, барьцааны бүртгэл нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 зүйлийн 15.1, 16 зүйлийн 16.-д заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны бүртгэлийн шаардлагуудыг хангасан байх тул хүчин төгөлдөр гэрээ юм.
Маргаан бүхий гэрчилгээг иргэн Г.М-гийн гаргасан мэдүүлгийг үндэслэн анх удаа өмчлөх эрх үүсгэн түүний нэр дээр бүртгэсэн үйлдэл нь хууль дүрэм журамд нийцсэний дээр байранд оршин суугчдын нийтлэг эрх ашгийг хамгаалсан үйлдэл юм.
Иймд гуравдагч этгээд болох ХХБ-ны хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндөхгүйгээр уг маргааныг үнэн зөв шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Талуудын тайлбар болон тэдгээрээс гаргаж өгснөөр хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэгч С.Н-ийн гаргасан ******* *******, , , , ******* тоот хаягт байрлах орон сууцны өмчлөх эрхийг улсын бүртгэлийн Ү-******* т бүртгэсэн, № ******* тай гэрчилгээг олгосон улсын байцаагчийн үлдлийг хууль бус болохыг тогтоолгох, Ү-******* тай бүртгэл, № ******* тай гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
******* дүүргийн Эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэст 2018 оны 12 сарын 18-ны өдөр Гуравдагч этгээд Г.М нь Нийслэлийн ******* дүүргийн , Доржийн , ******* тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд анх удаа бүртгүүлэхээр мэдүүлэг гаргаж, холбогдох нотлох баримтуудыг хавсаргасан байх ба үүний дагуу үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* т бүртгэж, №******* тай гэрчилгээг олгожээ.
Нэхэмжлэл гаргагчаас “...******* дүүргийн -р , Доржийн ны байрыг улсын комисс ашиглалтад хүлээж аваагүй бөгөөд Нийслэлийн хот байгуулалт, ерөнхий төлөвлөгөөний газар /хуучин нэрээр/ болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дүгнэлт, акт гараагүй байхад улсын бүртгэлд бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгсөн ...” гэж тайлбарлан маргажээ.
Нийслэлийн ******* дүүргийн , Доржийн , ******* тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд анх удаа бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* т бүртгэж, №******* тай гэрчилгээг олгосон улсын байцаагчийн үйлдлийн хууль зүйн үндэслэлийн талаар:
Улсын бүртгэлийн тухай хуулийн 8 зүйлийн 8.1.1-д зааснаар эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэл нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн төрөлд багтдаг. Уг төрлийн улсын бүртгэл нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 зүйлийн 10.2 дахь хэсэгт “Орон сууц болон хэсгээр өмчлөх дундын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг бүртгэхэд энэ хуулийн .-т заасныг баримтлан бүртгэж, тус бүрд нь хувийн хэрэг нээнэ.” гэж, зүйлийн . дэх хэсэгт “Орон сууц болон хэсгээр өмчлөх дундын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг тухайн үл хөдлөх эд хөрөнгийн доорх болон орчны газрын нэгж талбарын т үндэслэн бүртгэнэ.” гэж заасны дагуу бүртгэж, мөн хуулийн 5 зүйлийн 5.3 дахь хэсэгт “Улсын бүртгэлийн байгууллага энэ хуулийн 5.1-д заасан өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэснийг нотолж эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгоно.” гэж заасны дагуу гэрчилгээ олгогджээ.
******* дүүргийн Засаг даргын 2008 оны 0 сарын 26-ны өдрийн 110 тоот захирамжийн дагуу “Г**б ***стракшн” ХХК-д тус дүүргийн , Магнай трейд шатахуун түгээх станцын зүүн талд, авто засварын зориулалтаар 225м2 газрыг олгосон болохыг дурдах нь зүйтэй байна.
Нийслэлийн ******* дүүргийн , Доржийн , ******* тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд анх удаа бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* т бүртгэж, №******* тай гэрчилгээг олгосон улсын байцаагчийн үйлдлийн шийдвэр гаргах ажиллагааны журам баримталсан эсэх талаар:
Үүний дагуу эд хөрөнгийн өмчлөх эрхийг анх удаа бүртгэхэд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 зүйлийн 10.3 дахь хэсэгт заасны дагуу иргэн, хуулийн этгээдээс үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бүртгүүлэх тухай мэдүүлэгт хавсаргах нотлох баримтыг мөн хуулийн 10 зүйлийн 10.6 дахь хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бүртгүүлэх тухай мэдүүлэгт дараах нотлох баримтыг хавсаргана: 10.6.1.өмчлөх эрхийг нотолсон баримт бичиг; 10.6.2.газар өмчлөх эрх олгосон шийдвэр; 10.6.3.газрын мэдээллийн санд бүртгэгдсэн газрын кадастрын зураг; 10.6..иргэнд өмчлүүлсэн газрын хувьд газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт; 10.6.5.барилга байгууламжийн зураг төсөл, бүтэн харуулсан гэрэл зураг; 10.6.6.тухайн үл хөдлөх эд хөрөнгөд эрх бүхий байгууллагаас олгосон байршлын хаяг; 10.6.7.улсын тэмдэгтийн хураамж, үйлчилгээний хөлс төлсөн баримт; 10.6.8.тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд тодорхой болзол хангаснаар ирээдүйд өмчлөх эрх үүсэх гэрээ, хэлцэл хийгдсэн эсэх, хийгдсэн бол гэрээ, хэлцлийн хуулбар, захиалагчийн нэрс, тэдгээрийн оруулсан хөрөнгийн хэмжээг тусгасан жагсаалт”-ыг тус тус мэдүүлэг гаргагч өөрийн мэдүүлэгтээ хавсаргахаар зохицуулжээ.
Мөн У.Б.Е.Г-ын даргын 2011 оны 01 сарын 17-ны өдрийн 38 тушаалын 1 хавсралтаар батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам” хүчин төгөлдөр үйлчилж байсан тул уг журамд заасан шийдвэр гаргах ажиллагааны журмыг мөн баримтлах шаардлагатай байна. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам (2011)-ын зүйлийн ..1-д “энэхүү журмын .3-т заасан шаардлагыг хангасан байх;” гэж, мөн зүйлийн .3.1-д “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 зүйлд заасан нотлох баримт бүрдсэн байх; .3.2.тухайн эд хөрөнгийн оршин байгаа хаяг, зориулалт, хэмжээ, үнэ, чанар байдал, ашиглалтанд орсон хугацаа, хамтран өмчлөгчдийн тоо, нэр, регистрийн , уг эд хөрөнгийн өмчлөх эрхтэй холбоотой ямар нэгэн гэрээ хэлцэл бий эсэх зэргийг тодорхой тусгасан өргөдөл, албан бичгийг авах, өмчлөгч нь иргэн бол өмчлөх эрхээ бүртгүүлэхийг хүссэн өргөдөлд өргөдөл гаргагчаар гарын үсгийг зуруулж, иргэний үнэмлэхийг хуулбарлан авч хавсаргана, хуулийн этгээдийн хувьд тухайн хуулийн этгээдийн албан ёсны хэвлэмэл хуудас, тамга, тэмдэг, эрх бүхий этгээдийн гарын үсгээр баталгаажсан байна; .3.3.мэдүүлэг гаргагч нь өргөдөл, мэдүүлэгт өмчлөгчдийн тоог тодорхойлон бичсэн байх шаардлагатай; .3..батлагдсан ажлын зураг, төсөлгүй байшин барилгын /хашаа байшин, зуслангийн сууц гэх мэт/ хэмжээг кадастрын зураглалаас тодорхойлох бөгөөд кадастрын зураглалд байшин, барилга тусгагдсан байх; .3.5.хуулийн этгээдийн өмчлөх эрхийг бүртгэхэд аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар, хөрөнгө оруулагч, үүсгэн байгуулагчийн иргэний үнэмлэхний хуулбар, аж ахуйн нэгжийн үүсгэн байгуулах гэрээ, дүрмийн хуулбарыг мэдүүлэгт хавсарган авна.” гэж журамласны дагуу улсын бүртгэгч эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэх, гэрчилгээ олгож шийдвэрлэхдээ дээрх шийдвэр гаргах ажиллагааны журмыг баримтлахаар байна.
Энэ дагуу иргэн Г.М-гаас өмчлөх эрхтэй болохоо нотолсон /******* тай “Г**б ***стракшн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М-тай байгуулсан гэрээ, ******* дүүргийн Засаг даргын 2008 оны 0 сарын 26-ны өдрийн 110 тоот захирамжийн дагуу “Г**б ***стракшн” ХХК-д тус дүүргийн , Магнай трейд шатахуун түгээх станцын зүүн талд, авто засварын зориулалтаар 225м2 газар, түүний кадастрын зураг, барилга байгууламжийн зураг, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын Хот байгуулалт, газрын кадастр, мэдээллийн хэлтсийн 2016 оны 03 сарын 02-ны өдрийн 3/38 тоот албан бичгээр тухайн үл хөдлөх хөрөнгийн байршлын хаягийг тодорхойлсон бичиг зэргийг үндэслэн улсын бүртгэлд бүртгэсэн байна.
Хэрэв уг нотлох баримтын бүрдлийн аль нэгийг мэдүүлэг гаргагч өөрийн мэдүүлэгтээ хавсаргаагүй тохиолдолд мөн хуулийн 8 зүйлийн 8.1.3 дахь заалтад заасны дагуу мэдүүлэг хүлээн авахаас татгалзах буюу улсын бүртгэлд бүртгэхгүй байх эрх зүйн үр дагавартай байна.
Иймд улсын байцаагчийн үйлдэл нь шийдвэр гаргах ажиллагааны журмыг баримталсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн мэдүүлэг гаргахад хавсаргах нотлох баримтад тухайн үл хөдлөх эд хөрөнгийг улсын комисс хүлээж авсан тухай акт хавсаргахыг шаардахгүй байх тул нэхэмжлэгчийн маргаж буй ******* дүүргийн , Доржийн ны байрыг улсын комисс хүлээж аваагүй байхад улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ гаргаж өгсөн гэж хариуцагчийн буруутгаж буй нь үндэслэлгүй байна.
Мөн нэхэмжлэгчийн зүгээс уг асуудалтай холбоотойгоор цагдаагийн байгууллагад гомдол гаргасны дагуу хэрэг бүртгэлтийн 190602*******9 тай хэрэг нээж шалгалтын ажиллагаа явуулж, 2020 оны 09 сарын 17-ны өдрийн 776 тай прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн байх тул эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-******* т бүртгэж, №******* тай гэрчилгээг олгоход хавсаргасан нотлох баримтыг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 зүйлийн 106.1, 106.3, 106.3.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 зүйлийн 8.1-д заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 зүйлийн 11.1-д заасны дагуу гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 1 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.БАТСҮРЭН
ШҮҮГЧ Ц.ОДМАА
ШҮҮГЧ С.ГАНБАТ