| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 173/2020/00116/э |
| Дугаар | 2020/ШЦТ/136 |
| Огноо | 2020-08-18 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | Г.Цолмонгэрэл |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 2020/ШЦТ/136
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Юмжирдулам,
Улсын яллагч Г.Цолмонгэрэл,
Хохирогч *******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Дониддолгор,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Далантай овогт *******од холбогдох 2026000000133 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Далантай овогт *******, регистрийн дугаар:*******,
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр иргэн *******ийн хүн байнга амьдрах зориулалт бүхий монгол гэрт хууль бусаар нэвтрэн орж 20 дугаар зууны эхэн үеийн Монгол дархны хийцтэй бурхан багш 1 ширхэг, Баяннамсрай бурхан 1 ширхэг, 10 см өндөртэй мөнгөн цөгц 1 ширхэгийг тус тус нууцаар хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч 800.000 /найман зуун мянган/ төрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд хангалттай мэдүүлэг өгсөн учраас одоо өөр нэмж хэлэх зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохиролд нэг бурханыг буцааж өгсөн, дээр нь 550.000 төлсөн” гэв.
Хохирогч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 05 дугаар сарын 18-нд хөдөө явсан. Хаалгаа уячихаад явсан. Их удалгүй гэртээ ирсэн. Ирэхэд үүдний уяа алдуурчихсан байсан. Би сайн уясандаа гэж гайхаад гэртээ ортол зул байхгүй байсан. Би өглөө зул өргөсөн дөө гэж бодсон. Тэгээд сайн хартал хоёр бурхан маань байдаггүй. Тэгээд би хүүхэдтэйгээ ярьсан. Гэрт хулгай орсон байна гэж хэлсэн. Дүүрэн тостой цөгц байсан. Тосыг нь данхтай цайруу хийсэн байсан. Цагдаа дуудсаны хүчээр нэг бурханаа олсон. Одоо нэг бурхан, цөгц хоёроо олчихвол хохирол, гомдол хагас ч гэсэн барагдаж байна. Айлын ганц шүтээн бурхандаа байдаг гэж хүмүүс ярьдаг. Үнэлгээг зөвшөөрч байна. Нэг бурханаа авсан. Нэг бурхан, цөгц хоёрын үнэ 55.000 төгрөгийг завсарлага авах хугацаанд төлсөн. Одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.
Хохирогч *******ийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Манайх Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 12 дугаар багийн 11 дүгээр гудамжны 924 тоотод байдаг. 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр адуугаа харахаар хөдөө явахдаа гэрийн хаалгаа гаднаас нь уяад буцаж ирэхэд манайхаас 2 ширхэг жижиг бурхан, 1 ширхэг мөнгөн цөгц хулгайд алдагдсан байсан. Тухайн үед манайд орж архи уудаг хүмүүс л авсан байх гэж бодоод цагдаад хандаагүй юм. харин 2020 оны 05 дугаар сарын 17-ны өдөр цагдаагаас залгаад танай бурхан мөн үү гэхээр нь ирж мэдүүлэг өгсөн. Том гадна талаараа гуутай бурхан багш нэртэй, жижиг гадна талаараа модон гуутай Баяннамсрай нэртэй бурхан байсан. Манай өвөг дээдсээс өвлөж ирсэн. Цөгцний өндөр 10 см орчим хуучных байсан. Нэг бурханыг цагдаа нар олж өгсөн. Бурхан багшийн дүртэй бурханаа олж авсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17, 21-22 хуудас/,
Гэрч *******ын мөрдөн байцаалтанд өгсөн “...2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр байх ******* буюу Баттогтохтой уулзахад модон гуутай жижиг бурхан багшийн хэлбэртэй шавар бурхан гаргаж ирээд та аваач гэхээр нь одоохондоо мөнгө төгрөг муутай байна иймэрхүү бурхан авахгүй гэхэд ....мөнгөний хэрэг байна та 10.000 төгрөгөөр энэ бурханыг түр аваад үлдчих, би маргааш 15.000 төгрөг болгож өгье гээд гуйгаад байхаар нь 10.000 төгрөг өгөөд бурханыг нь түр авч үлдээд маргааш ирж авахаар тохироод явсан тэгээд таг болсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 хуудас/,
Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс ХХК”-ний “...2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 05/26 дугаартай үнэлгээний тайлан, “... 20 дугаар зууны эхэн үеийн Монгол дарханы хийцтэй Бурхан багш бурхан 1 ширхэг 250.000 төгрөг, 20 дугаар зууны эхэн үеийн Монгол дарханы хийцтэй Баяннамсрай бурхан 1 ширхэг 250.000 төгрөг, 20 дугаар зууны эхэн үеийн Монгол дарханы хийцтэй 10 см өндөр хэмжээстэй мөнгөн цөгц 300. 000 төгрөг, Дээрх мэдээллийг үндэслэн дээр дурьдсан хөрөнгүүдийн өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 800.000 /найман зуун мянган/ төгрөг...” гэж үнэлсэн үнэлгээний тайлан /хх-ийн 29-33 хуудас/,
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2026000000133 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 37 хуудас/,
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-10 хуудас/,
Эд зүйл хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-13 хуудас/,
Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хх-ийн 14 хуудас/,
Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн тодорхойлолт /хх-69/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-56/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-45/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийж, шүүгдэгч *******од холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Өвөрахнгай аймгийн Арвайхээр сумын “Зүлэгт” 12 дугаар багийн 11-924 тоотод оршин суух иргэн *******ийн хүн байнга амьдрах зориулалт бүхий монгол гэрт хууль бусаар нэвтрэн орж 20 дугаар зууны эхэн үеийн Монгол дархны хийцтэй бурхан багш 1 ширхэг, Баяннамсрай бурхан 1 ширхэг, 10 см өндөртэй мөнгөн цөгц 1 ширхэгийг тус тус нууцаар хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч 800.000 /найман зуун мянган/ төрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч ******* нь 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын “Зүлэгт” 12 дугаар багийн 11-924 тоотод оршин суух иргэн *******ийн хүн байнга амьдрах зориулалт бүхий монгол гэрт хууль бусаар нэвтрэн орж 20 дугаар зууны эхэн үеийн Монгол дархны хийцтэй бурхан багш 1 ширхэг, Баяннамсрай бурхан 1 ширхэг, 10 см өндөртэй мөнгөн цөгц 1 ширхэгийг тус тус нууцаар хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч 800.000 /найман зуун мянган/ төрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан
Хохирогч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон мөрдөн байцаалтанд өгсөн “...Манайх Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 12 дугаар багийн 11 дүгээр гудамжны 924 тоотод байдаг. 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр адуугаа харахаар хөдөө явахдаа гэрийн хаалгаа гаднаас нь уяад буцаж ирэхэд манайхаас 2 ширхэг жижиг бурхан, 1 ширхэг мөнгөн цөгц хулгайд алдагдсан. Том гадна талаараа гуутай, бурхан багш нэртэй, жижиг гадна талаараа модон гуутай, Баяннамсрай нэртэй бурхан байсан. Манай өвөг дээдсээс өвлөж ирсэн. Цөгцний өндөр 10 см орчим хуучнийх байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17, 21-22/, гэрч *******ын “...2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр байхаа ******* буюу Баттогтохтой уулзахад модон гуутай жижиг бурхан багшийн хэлбэртэй шавар бурхан гаргаж ирээд та аваач гэхээр нь одоохондоо мөнгө муутай байна гэхэд 10000 төгрөгөөр энэ бурханыг түр аваад үлдчих гэсэн. Бурханыг нь түр авч үлдээд маргааш ирж авахаар тохироод явсан..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24/, Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс ХХК”-ний 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 05/26 дугаартай үнэлгээний тайлан, “... 20 дугаар зууны эхэн үеийн Монгрл дарханы хийцтэй бурхан 1 ширхэг, Баяннамсрай бурхан 1 ширхэг, 10 см өндөртэй мөнгөн цөгц 1 ширхэгийг үнэлбэл 800000 /найман зуун мянган/ төгрөг гэж үнэлсэн үнэлгээний тайлан /хх-ийн 29-33/, Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2026000000133 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 37/, Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-10/, Эд зүйл хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-13/, Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хх-ийн 14/, шүүгдэгч *******ын яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Далантай овогт *******од холбогдох хэргийн мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч Далантай овогт *******од холбогдох хэргийн зүйлчлэл зөв шүүхээс түүнийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч *******од эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн гэсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар нэг жил нэг сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч *******од эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял шийтгэл оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан нэг жил нэг сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нь *******од Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2020/ШЗ/366 дугаартай Шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба түүнийг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээлгэж өгсөн байна. Иймд шүүгдэгч *******ын цагдан хоригдсон хоногийг 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 46 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.
Хохирогч ******* нь 20 дугаар зууны эхэн үеийн Монгол дархны хийцтэй Баяннамсрай бурхан 1 ширхэг, 10 см өндөртэй мөнгөн цөгц 1 ширхэгийг буюу Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс” ХХК-ний 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн үнэлгээний тайлан /хх-ийн 44-47 дугаар хуудас/-нд дурьдсан үнэлгээг зөвшөөрч хохиролд 550.000 төгрөгийг нэхэмжилсэн.
Шүүгдэгч ******* нь тус 550.000 төгрөгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирлыг нөхөн төлөх талаар шүүх хуралдааныг завсарлуулах тухай хүсэлт гаргаж шүүхээс шүүх хуралдааныг ажлын 5 өдрийн хугацаагаар завсарлуулж шүүгдэгч ******* нь энэ хугацаанд хохирогч *******д 550.000 төгрөгийг төлж барагдуулсан болох хохирол хүлээлцсэн баримтаар нотлогдож байна.
Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримт, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурьдсугай.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж, давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Далантай овогт *******ыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Далантай овогт *******ыг нэг жил нэг сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан нэг жил нэг сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 46 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.