Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 2020/ШЦТ/158

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралд:ааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Улсын яллагч: Г.Цолмонгэрэл,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Гандулам,

Хохирогч, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ч.Алдар,

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч П.Адъяасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хомоодой овогт *******, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ******* нарт холбогдох 2026000880078 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                                              Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэлгүй Хомоодой овогт *******, регистрийн дугаар *******,

 

Шүүгдэгч: хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэлгүй Боржигон овогт ******* регистрийн дугаар *******,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Хомоодой овогт ******* нь согтуурсан үедээ өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр *******г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодох явцдаа 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр баруун гарын тохойн ар хэсэгт шарх, 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр зодуулсан үйлдэлд тархи доргилт, дух хэсэгт зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун зүүн гарын шуу хэсэгт цус хуралт гэмтлүүд тус тус үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

Шүүгдэгч Боржигон овогт ******* нь 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчоор, 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хохирогчоор мөрдөн шалгах ажиллагааны, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа тус тус “...өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн нөхөр *******т 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр, 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдрүүдэд байнга зодуулж гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ”...2020 оны 02 дугаар сарын 28-ний өдөр эхнэр шөнө хүнээр хүргүүлж ирсэн. Эхнэр согтуу байсан болохоор хэрүүл хийгээд буйдан руу түлхсэн. Өглөө ажилдаа явсан. 03 дугаар сарын 15-ны өдөр маргаан болсон. 03 дугаар сарын 06-нд ямар нэгэн зүйл болоогүй. 03 дугаар сарын 23-нд цагдаа дуудна гээд байхаар нь утсыг нь булааж авах гээд ноцолдсон. Тэгээд цагдаа нар ирж намайг авч явсан” гэв.

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний хувьд  худал мэдүүлэг өгсөн тохиолдол байхгүй. Мартаж санасан зүйл бол байгаа. 02 дугаар сарын 28-нд би нөхөрийгөө намайг зодсон гэж бодож байгаа. Өглөө босоход миний тохой, дух хэсэг хөхөрсөн байсан. 3 дугаар сарын 06-нд би андуураад буруу зүйл хэлсэн байсан. Цагдаа нар мэдүүлэг авахдаа тулгаж асууугаад байдаг юм байна лээ. 03 дугаар сарын 15-нд бид 2 нилээн маргалдсан. 03 дугаар сарын 23-нд бид 2 утас булаацалдаж байгаад тохойгоороо миний хөмсөг рүү цохисон. Надад худлаа хэлж хууль зөрчсөн асуудал байхгүй. Андуурч хэлсэн зүйл байгаа үүндээ уучлалт хүсч байна” гэв.

 

            Хохирогч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...02 дугаар сарын 28-ны өдөр би согтуу гэртээ орж ирсэн. Мөөгий замд тааралдаад намайг авч орж ирсэн байна лээ. Өглөө болоход миний тохой шалбараад дух хэсэгт хөхөрсөн байсан. Би нөхрийгөө намайг зодсон гэж бодож байгаа. 03 дугаар сарын 06-нд эмнэлэгт хэвтэж байсан. 03 дугаар сарын 15-нд нилээн ширүүн хэрүүл болсон. 03 дугаар сарын 23-нд бид 2 утсаа булаацалдаж байгаад миний хөмсөгний дээд тал руу цохьсон. Гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэв.

 

Хохирогч, яллагдагч *******гийн мөрдөн байцаалтын шатанд хохирогч яллагдагчаар, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогчоор өгсөн “...Манай нөхөр архи уух дуртай. Ер нь уухаараа хэдэн өдрөөр гэртээ ирэхгүй алга болчихдог.

2020 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 15 цагийн үед мөн гэртээ хоол хийгээд байж байхад өмнөх асуудлаа сөхөөд хардаж надаас хэрүүл гуйгаад миний зүүн талын нүдний хэсэгт гараараа 1 удаа цохисон. Тухайн үед миний зүүн талын нүд хөхөрсөн.

2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр би 2 найзтайгаа хоолонд орчихоод гэртээ 17 цагийн үед ирэхэд манай 4 хүүхэд байсан. Нөхөр 18 цагийн үед согтуу ирсэн. Тэгээд намайг хэнтэй хоолонд орсон юм гэж хардаад хэрүүл болсон. Тэр үед би цагдаад дуудлага өгөхөөр утсаа авсан чинь миний утсыг булаацалдаад гар мушuиж байсан. Хоёр гарын шуу хэсэгт хөхөрсөн.

Намайг хүнтэй хардаж цохиж зодох болоод байгаа. Нэг удаа нүд хөхөрсөн байхад Эрдэнэцэцэг гэдэг хүн мэдсэн.

 

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын багийн цагдаа, цагдаагийн ахлагч У.Мягмарнасангийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Монгол Улсын Үндсэн хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан эрх үүргийг танилцуулан авсан мэдүүлэгт

 

“...2020 оны 02 дугаар сард согтуу ирж хардаад намайг унагааж чирээд духанд нэг удаа цохисон,

2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 5и найзуудтайгаа уулзаад гэртээ ирсэн чинь намайг хардаад миний духанд 1 удаа гараараа цохисон,

2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 15 цагийн үед гэртээ хоол хийгээд байж байтал миний утас дугараад утсаар ярьсан чинь манай нөхөр ******* намайг хэнтэй яриад байгаа юм гэхээр чамд ямар хамаатай юм гэж хэлсэн чинь миний 2 гарыг мушгиад зүүн талын нүдэн тус газар гараараа нэг удаа цохисон,

2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр ажил дээрээ байж байгаад Номадик гэх газар хоол идчихээд орой 17 цагийн үед гэртээ ирээд байж байтал манай нөхөр архи уучихсан гэртээ ирсэн. Тэгээд над руу хэнтэй хоол идээд хаагуур явж байгаад ирж буй банзал бэ гэж хэрүүл гуйгаад над руу дайрсан...” гэж мэдүүлсэн.

 

... Тус аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч цолтой Э. Чойжил нь 2020 оны 04 дугээр сарын 01-ний өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зуйлд заасан эрх үүргийг танилцуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зуйлийн 1,2 дахь заалт “Худал мэдүүлэх”  гэмт хэргийн хуулийн заалтыг тайлбарлаж, танилцуулан гарын усэг зуруулж хохирогчоор мэдүүлсэн мэдүүлэгтээ:

 

“...Ер нь манай нөхөр архи уух дуртай. Тэгээд би утсаар нэг хүнтэй танилцаад чат бичдэг болсон.

2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр манай найзын төрсөн өдөр болсон. Би архи уугаад нилээн согтуу хүнээр хүргүүлж ирсэн. Тэр үед манай нөхөр ажлаасаа гэртээ ирж орцонд таараад хүргүүлж ирсэн хүнтэй хардаад миний гэртээ орсонхойноо миний баруун хөмсөгний дээд хэсэгт гараараа нэг удаа цохисон. Маргааш нь босоод харахад миний баруун талын хөмсөгний дээд хэсэг хавдчихсан байсан,

2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр гэртээ байхад миний утас дугарахаар авсан чинь манай нөхөр хажуу талаас чи хэнтэй яриад байгаа юм гэж хардаад би нөхөртэйгөө хэрүүл маргаан хийсэн. Тэр үед манай нөхөр миний духны хэсэгт гараараа нэг удаа цохисон,

2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 15 цагийн үед гэртээ хоол хийгээд байж байсан чинь мөн л өмнөх асуудлаа сөхөөд хардаж надаас хэрүүл гуйгаад миний зүүн талын нүдний хэсэгт гараараа нэг удаа цохисон,

2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр би 2 найзтайгаа хоолонд орчихоод гэртээ 17 цагийн үед ирсэн. Манай нөхөр 18 цаг өнгөрөөд согтуу ирээд намайг хэнтэй хоолонд орсон юм гэж хардаад хэрүүл болоход цагдаад дуудлага өгөх гээд утсаа автал миний гарыг мушгисан...” гэж тус тус мэдүүлсэн.

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт заасан хуулийг тайлбарлан мэдүүлэг авахад өгсөн мэдүүлэгтээ:

“...2020 оны 02 дугаар сарын 28-нд би найзуудтайгаа төрсөн өдөр тэмдэглээд согтуу ирсэн. Хамт ирсэн хүнтэй хардсан. Цохиж зодсон эсэхийг мэдэхгүй байна. Өглөө босоход миний дух гэмтсэн байсан,

2020 оны 03 дугаар сарын 06-нд би эмнэлэгт хэвтэж байсан, он сарыг нь андуурч хэлсэн байна,

2020 оны 03 дугаар сарын 15-нд хэрэлдсэн зүйл байхгүй,

2020 оны 03 дугаар сарын 23-нд утсаа булаацалдаж байгаад тохойгоороо миний нүдийг шүргэсэн” гэж тус тус мэдүүлсэн.

 

Мөн шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ТЭ/173/2020/Ш3/320 дугаартай хуралдааны тэмдэглэлд:

Улсын яллагчаас: Тухайн үед танаас мэдүүлэг авахдаа худал мэдүүлэг өгч болохгүй, хэргийн талаар үнэн зөв мэдүүлэхийг тайлбарлах хууль сануулж гарын үсэг зуруулж мэдүүлэг авсан байгаа. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг шүүхийн шатанд өгч буй мэдүүлгээсээ илт зөрүүтэй байна гэж асуусан.

Хохирогч: Энэ хүний хашраая гэж бодсон гэж мэдүүлсэн.

 

2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Эруугийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зуйлийн 1,2 дахь хэсэгт заасан хууль сануулж хохиоогчоор авсан мэдуулэгт:

“...Шүүхэд өгсөн мэдүүлэг үнэн. 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр болсон асуудлын тухайд би согтуу гэртээ ирсэн. Маргааш нь миний тохой шалбарчихсан байсан, манай нөхөр намайг хардаж нилээн ширүүн хэрүүл маргаан болсон. Тэр үед намайг зодож цохиогүй. Яах бэ дээ наадах чинь миний амны алдаа байгаа биз...” гэх мэдүүлэг, /хх-ийн 05-06, 26- 27,128-129-р хуудас/,

 

Насанд хүрээгүй гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... 2019 оны 11 дүгээр сарын 20-дын үеэр байсан яг өдрийг нь сайн санахгүй байна. Би зодож цохиж байхыг нь бол хараагүй. Хоорондоо бол амаараа хэрүүл маргаан хийдэг. Би том өрөөндөө байхад манай аав, ээж 2 жижиг өрөөндөө хэрүүл хийгээд байсан. Манай аав хаяа архи уучихдаг. Архи уусан үедээ намайг болон манай ах, дүү нарыг зоддоггүй. Харин ээжтэй л хааяа даа хэрэлдээд байдаг юм” гэсэн мэдүүлэг /хх-78 хуудас/,

 

Насанд хүрээгүй гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би сайн мэдэхгүй байна. Би дүү нартайгаа жижиг өрөөнд байсан. Манай аав, ээж 2 хоорондоо хэрэлдээд байх шиг л сонсогдоод байдаг. Би тухайн үед аав, ээж хоёрын байгаа өрөөнд ороход хоорондоо хэрэлдээд л байдгаас биш хоорондоо зодоон цохион хийж байхыг нь харж байгаагүй. Аав ээжид гар хүрч зодож цохиод байдаггүй. Тэр үед  ээжийн биед ямар бэртэл гэмтэл учирсан талаар хараагүй” гэсэн мэдүүлэг /хх-76 хуудас/,

 

Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ажил дээрээ багш нарын өрөөнд Болортуяатай таарахад зүүн талын нүд нь хөхөрсөн байсан. Яагаад нүд чинь хөхөрсөн юм бэ гэхэд нөхөр чинь цохисон юмуу гэж асуухад тиймээ гэсэн. Хааяа Болортуяагийн нүд хөхөрсөн байдаг. Тэгээд асуухаар манай нөхөр ******* цохисон гэж хэлж байдаг” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27 хуудас/,

   

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Э.Хүрэлсүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 151 дугаартай "... Үзүүлэгч *******гийн биед тархи доргилт, дух хэсэгт зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд доод зовхи, баруун зүүн гарын шуу хэсэгт цус хуралт, баруун гарын тохой хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Баруун гарын тохой хэсэгт үүссэн шарх гэмтэл нь 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр үүссэн байх боломжтой. Бусад гэмтлүүд нь 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр үүссэн байх боломжтой. 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр, 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр гэмтэл тогтоогдоогүй болно. 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр зодуулсан гэх үйлдэлд баруун гарын тохойн ар хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр зодуулсан гэх үйлдэлд тархи доргилт, дух хэсэгт зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд доод зовхи, баруун зүүн гарын шуу хэсэгт цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. “ гэсэн дүгнэлт /хх-ийн 21 хуудас/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 хуудас/,

 

Аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 10-11 хуудас/,

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-16 хуудас/,

 

Хохирогч, шүүгдэгч *******гийн хувийн байдлыг тодорхойсон баримтууд /хх-ийн 147, 151-152, 155-156, 160-189 хуудас/,

 

Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 34-44, 47-48, 51-53, 56-58, 60-64, 66 хуудас/,

 

Шүүгдэгч *******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 147 хуудас/,

 

Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66 хуудас/,

 

Шүүгдэгч *******гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 138 хуудас/

 

Шүүгдэгч *******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 73-74 хуудас/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоосон байх тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч *******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Хомоодой овогт  ******* нь согтуурсан үедээ Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Арвайхээр 5 дугаар багийн Эрчмийн 24 айлын орон сууцны 2-23 тоотод түр амьдарч буй өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр *******г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодох явцдаа 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр баруун гарын тохойн ар хэсэгт шарх, 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр зодуулсан үйлдэлд тархи доргилт, дух хэсэгт зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун зүүн гарын шуу хэсэгт цус хуралт гэмтлүүд тус тус үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

Шүүгдэгч Боржигон овогт ******* нь 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчоор, 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хохирогчоор мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа тус тус “...Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Арвайхээр 5 дугаар багийн Эрчмийн 24 айлын орон сууцны 2-23 тоотод түр амьдарч буй өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн нөхөр *******т 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр, 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдрүүдэд байнга зодуулж гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн” гэж бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлэг өгсөн үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч Хомоодой овогт ******* нь согтуурсан үедээ Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Арвайхээр 5 дугаар багийн Эрчмийн 24 айлын орон сууцны 2-23 тоотод түр амьдарч буй өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр *******г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодох явцдаа 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр баруун гарын тохойн ар хэсэгт шарх, 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр зодуулсан үйлдэлд тархи доргилт, дух хэсэгт зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун зүүн гарын шуу хэсэгт цус хуралт гэмтлүүд тус тус үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлуүүлэгт мэдүүлсэн хохирогч *******, шүүгдэгч *******, хавтаст хэрэгт авагдсан насанд хүрээгүй гэрч *******гийн “...аав, ээж 2 жижиг өрөөнд хэрүүл хийгээд байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 78/, насанд хүрээгүй гэрч *******ийн “...тухайн үед манай аав ээж 2 гэрийн гадна орцон дотор хэрүүл хийгээд байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 76-р хуудас/, гэрч ийн “...2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ажил дээрээ багш нарын өрөөнд *******тай таарахад зүүн талын нүд нь хөхөрсөн байсан. Яагаад нүд чинь хөхөрсөн юм бэ гэхэд нөхөр чинь цохисон юмуу гэж асуухад манай нөхөр мөнхбаатар цохисон гэж хэлж байдаг” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27/, хохирогч *******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 151 дугаартай шинжээчийн дүгнэлт, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/, Аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 10-11/, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-16 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон,

 

Шүүгдэгч Боржигон овогт ******* нь 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчоор, 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хохирогчоор мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа тус тус “...Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Арвайхээр 5 дугаар багийн Эрчмийн 24 айлын орон сууцны 2-23 тоотод түр амьдарч буй өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн нөхөр *******т 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр, 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдрүүдэд байнга зодуулж гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн” гэж бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч *******гийн “...2020 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 15 цагийн үед мөн гэртээ хоол хийгээд байж байхад өмнөх асуудлаа сөхөөд хардаж надаас хэрүүл гуйгаад миний зүүн талын нүдний хэсэгт гараараа 1 удаа цохисон. Тухайн үед миний зүүн талын нүд хөхөрсөн.

2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр би 2 найзтайгаа хоолонд орчихоод гэртээ 17 цагийн үед ирэхэд манай 4 хүүхэд байсан. Нөхөр 18 цагийн үед согтуу ирсэн. Тэгээд намайг хэнтэй хоолонд орсон юм гэж хардаад хэрүүл болсон. Тэр үед би цагдаад дуудлага өгөхөөр утсаа авсан чинь миний утсыг булаацалдаад гар мугшиж байсан. Хоёр гарын шуу хэсэгт хөхөрсөн.

Намайг хүнтэй хардаж цохиж зодох болоод байгаа. Нэг удаа нүд хөхөрсөн байхад Эрдэнэцэцэг гэдэг хүн мэдсэн.

2020 оны 02 дугаар сард согтуу ирж хардаад намайг унагааж чирээд духанд нэг удаа цохисон,     

2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 5и найзуудтайгаа уулзаад гэртээ ирсэн чинь намайг хардаад миний духанд 1 удаа гараараа цохисон,

2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 15 цагийн үед гэртээ хоол хийгээд байж байтал миний утас дугараад утсаар ярьсан чинь манай нөхөр ******* намайг хэнтэй яриад байгаа юм гэхээр чамд ямар хамаатай юм гэж хэлсэн чинь миний 2 гарыг мушгиад зүүн талын нүдэн тус газар гараараа нэг удаа цохисон,

2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр ажил дээрээ байж байгаад Номадик гэх газар хоол идчихээд орой 17 цагийн үед гэртээ ирээд байж байтал манай нөхөр архи уучихсан гэртээ ирсэн. Тэгээд над руу хэнтэй хоол идээд хаагуур явж байгаад ирж буй банзал бэ гэж хэрүүл гуйгаад над руу дайрсан гэж мэдүүлсэн.

Ер нь манай нөхөр архи уух дуртай. Тэгээд би утсаар нэг хүнтэй танилцаад чат бичдэг болсон.

2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр манай найзын төрсөн өдөр болсон. Би архи уугаад нилээн согтуу хүнээр хүргүүлж ирсэн. Тэр үед манай нөхөр ажлаасаа гэртээ ирж орцонд таараад хүргүүлж ирсэн хүнтэй хардаад миний гэртээ орсонхойноо миний баруун хөмсөгний дээд хэсэгт гараараа нэг удаа цохисон. Маргааш нь босоод харахад миний баруун талын хөмсөгний дээд хэсэг хавдчихсан байсан,

2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр гэртээ байхад миний утас дугарахаар авсан чинь манай нөхөр хажуу талаас чи хэнтэй яриад байгаа юм гэж хардаад би нөхөртэйгөө хэрүүл маргаан хийсэн. Тэр үед манай нөхөр миний духны хэсэгт гараараа нэгудаа цохисон,

2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 15 цагийн үед гэртээ хоол хийгээд байж байсан чинь мөн л өмнөх асуудлаа сөхөөд хардаж надаас хэрүүл гуйгаад миний зүүн талын нүдний хэсэгт гараараа нэг удаа цохисон,

2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр би 2 найзтайгаа хоолонд орчихоод гэртээ 17 цагийн үед ирсэн. Манай нөхөр 18 цаг өнгөрөөд согтуу ирээд намайг хэнтэй хоолонд орсон юм гэж хардаад хэрүүл болоход цагдаад дуудлага өгөх гээд утсаа автал миний гарыг мушгисан гэж тус тус мэдүүлсэн.

2020 оны 02 дугаар сарын 28-нд би найзуудтайгаа төрсөн өдөр тэмдэглээд согтуу ирсэн. Хамт ирсэн хүнтэй хардсан. Цохиж зодсон эсэхийг мэдэхгүй байна. Өглөө босоход миний дух гэмтсэн байсан,

2020 оны 03 дугаар сарын 06-нд би эмнэлэгт хэвтэж байсан, он сарыг нь андуурч хэлсэн байна,

2020 оны 03 дугаар сарын 15-нд хэрэлдсэн зүйл байхгүй,

2020 оны 03 дугаар сарын 23-нд утсаа булаацалдаж байгаад тохойгоороо миний нүдийг шүргэсэн гэж тус тус мэдүүлсэн.

Улсын яллагчаас: Тухайн үед танаас мэдүүлэг авахдаа худал мэдүүлэг өгч болохгүй, хэргийн талаар үнэн зөв мэдүүлэхийг тайлбарлах хууль сануулж гарын үсэг зуруулж мэдүүлэг авсан байгаа. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг шүүхийн шатанд өгч буй мэдүүлгээсээ илт зөрүүтэй байна гэж асуусан.

Хохирогч: Энэ хүний хашраая гэж бодсон гэж мэдүүлсэн.

Шүүхэд өгсөн мэдүүлэг үнэн.

2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр болсон асуудлын тухайд би согтуу гэртээ ирсэн. Маргааш нь миний тохой шалбарчихсан байсан, манай нөхөр намайг хардаж нилээн ширүүн хэрүүл маргаан болсон. Тэр үед намайг зодож цохиогүй. Яах бэ дээ наадах чинь миний амны алдаа байгаа биз” гэх мэдүүлэг, /хх-ийн 05-06, 26- 27,128-129/,бололн хавтаст хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлээ ухамсарлан ойлгож, үйл ажиллагаагаа удирдан жолоодох чадвартай, хэрэг хариуцах чадвартай, сэтгэцийн талаар ямар нэгэн өвчингүй, хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд эрүүл байсан болох нь Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн сэтгэцийн шинжээч нарын 2020 оны 04 дүгээр сарын 16-ний өдрийн 12 дугаартай дүгнэлтээр /хх-ийн 82/ тогтоогдож байна.

 

Шүүгдэгч ******* хохирогч ******* нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 85 тоот тодорхойлолт, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд зэргээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч Хомоодой овогт  *******ыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн, 

Шүүгдэгч Боржигон овгийн *******г хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч *******, ******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч *******, ******* нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт

хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан үзэж шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч *******, ******* нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд, шүүгдэгч *******д оногдуулсан таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялыг 1 жил 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

 

            Шүүгдэгч *******, ******* нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүгдэгч нар нь шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг, 

 

Шүүгдэгч  *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч ******* нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримт, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг,

 

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3.4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 6, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хомоодой овогт *******ыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч Боржигон овогт *******г хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлэг өгсөн  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Хомоодой овогт *******ыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт

 

 

*******г таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд, шүүгдэгч *******д оногдуулсан таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 1 жил 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.

 

5. Шүүгдэгч *******, ******* нар  нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ******* нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримт, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд
шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.