Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 2018/ШЦТ/327

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Ýрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,

            Улсын яллагч Ц.Отгонсүрэн,

            Ø¿¿ãäýã÷ Г.А, түүний өмгөөлөгч ×.Ãàíáàò нарыг оролцуулан,

            Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Д овогт Г-ийн А-эд холбогдох 1811002660059 äóãààðòàé ýð¿¿ãèéí õýðãèéã 2018 îíû 4 ä¿ãýýð ñàðûí 11-íä õ¿ëýýí àâч, нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Д-У аймгийн Мэргэжил сургалтын үйлдвэрийн төвд суралцдаг гэх, ам бүл 3, эгч Ц.Х, түүний хүү Т нарын хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 00 дугаар хороо Дэнжийн 00 тоотод оршин суух хаягтай, урд ял шийтгүүлж байгаагүй, төрөөс авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Д овогт Г-ийн А, (РД:хх000000),

нь 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Мэргэжил сургалт үйлдвэрийн төвийн орчмоос Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ын 2 дугаар жагсаалтанд орсон дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий өвс гэх нэршилтэй ургамалыг түүж бэлтгэсэн, мөн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэл Чингэлтэй дүүргийн 00 дугаар хороо ........0 дугаар гудамжны 000 тоотод Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ын 2 дугаар жагсаалтанд орсон дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий өвс гэх нэршилтэй уутны хамт 76,1 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт

 

 

 холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судаëæ ТОДОРХОЙЛБОЛ:

            Øүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: Би Төв аймгийн Заамар суманд авто засвараар сурахаар бүртгүүлэх гэж очсон. Тэгээд багш нар нь байхгүй болохоор найз Б-эй цуг Дархан аймаг руу найзынхаа гэр рүү явсан. Тэгээд орой нь дэлгүүр орохоор явж байтал жалганы хажууд тухайн өвс маш их ургасан байсан. Тухайн өвсний талаар тэнд амьдардаг хүмүүс хоорондоо ярьж байхыг сонсож байсан. Тэгээд сонирхож үзэж түүсэн. Гэтэл яаралтай хот руу буцахаар болж тэндээс явсан. Би өвсийг хэрэглэлгүй халаасандаа хийж гэртээ үлдээсэн байсан ãýâ.

            Г.А ìºðäºí øàëãàõ àæèëëàãààíä ìýä¿¿ëýõäýý:-2017 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн орой би Ө-ын гэрээс ганцаараа гаран дэлгүүр орох санаатай явж байхдаа Дарханы мэргэжил сургалт үйлдвэрийн төвийн ар талд байх Толгойт гэх газарт жалганд мансууруулах үйлчилгээтэй өвс ургадаг гэж хүүхдүүд ярилцдаг байсныг санаад тийшээ явсан юм. Дарханы мэргэжил сургалтын үйлдвэрлэлийн төвийн ар талд байх жалганд очиход баахан хатсан өвс байсан юм. Би ...өвс түүж гялгар уутанд хийн хүрэмнийхээ халаасандаа хийгээд нөгөө хэдээсээ нуугаад буцаад Ө-ын гэрт очсон юм. ...Тэгээд хотод гэртээ ирээд хүйтэн болчихсон байсан болохоор өвлийн хүрмээ гаргаж өмссөн юм. Нөгөө халаасанд нь өвс хийсэн аүрмээ гэртээ үлдээгээд мартчихсан байсан юм. Тэгээд цагдаад баригдахаас 2-3 хоногийн өмнө Х эгч миний хувцасыг эмхэлж цэгцэлж байгаад миний халаасанд байх өвсийг олчихоод надаас энэ юу юм бэ гэж асуухад нь би эгчид ганга өвс байгаа юм гэж хэлсэн юм. Х эгч тухайн өвсийг буцаагаад миний халаасанд хийж байх шиг харагдсан. ...орой болж Х эгч гаднаас ирэхдээ согтуу ирсэн ба гал түлээгүй юм уу гээд хэрүүл хийж эхэлсэн тул би уурлаад хаалга саваад гараад явсан юм. Тэгээд маргааш өглөө нь гэртээ ирэхэд Х эгч чиний халаасанд байсан өвсийг цагдаад өгчихсөн шүү гэсэн ãýæýý.

Гэрч Ц.Х ìºðäºí øàëãàõ àæèëëàãààíä ìýä¿¿ëýõäýý:-2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гэрээ цэвэрлэж байхад дүү А-ийн хувцас эмх замбраагүй байсан ба би хувцаснуудыг нь эмхэлж цэгцлээд, зарим хувцасыг нь угаах хувцсандаа ялгаад сууж байхад А-ийн Дархан явах замдаа өмсөж явсан хар ногоон өнгийн богино хүрэмний халаасанд нэг зүйл байх шиг байсан юм. Тэгээд би халаасан дахь зүйлийг гаргаж иртэл цэнхэр өнгийн ууттай ургамал байхаар нь би А-ээс энэ юу юм бэ гэж асуухад ганга өвс байгаа юм, гэхдээ минийх бишээ гэсэн тул би нэг их юм бодохгүй буцаагаад халаасанд нь хийсэн. Гэхдээ би зурагт радиогоор хар тамхины талаар мэдээлэл яваад байдаг, хүүхдүүд хар тамхи гэх ургамал түүгээд байгаа талаар үзэж байсан ба миний дүү арай тийм хар тамхины зүйл хэрэглэхгүй байх гээд дүүдээ итгэсэн юм. ...2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр найзуудтайгаа уулзан архи хувааж уугаад жаахан халаалттай хүүхдээ цэцэрлэгээс нь аваад гэртээ харихад гэрт гал түлээгүй хүйтэн байсанд би А-д хандан галаа түлээд гэр орноо дулаахан байлгаж байхгүй яасан юм бэ гэж дүүдээ гомдонгүй байдлаар хэлсэн. Тэр үед нь дүүдээ их гомдоод цагдаад дуудлага өгчихсөн юм. Удалгүй цагдаа нар ирсэн надаас дүү чинь хаана байна гэрийн эвдэрсэн эд зүйл чинь хаана байна гээд олон юм асуугаад байсан тэр үед би цагдаад манай дүү энэ зүйлийг халаасандаа хийчихсэн байсан энэ юу юм болоо гээд цагдаагаас асуусан юм. Тэгтэл цагдаа наад өвсийг чинь авч явж шинжилж үзээд юу гэдгийг нь мэдэж болно юу ч гэсэн аваад явъя гэсэн ãýæýý.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018.01.04-ний ºäðèéí ¹639 òîîò øèíæýý÷èéí ä¿ãíýëòýä:

            1.Шинжилгээнд ирүүлсэн “Г.А 2017.12.27 ЧДЦХ-2” гэж хаягласан хуванцар савтай шээс 50 мл орчим байсан ба шинжилгээнд тэнцэнэ.

            2.Шинжилгээнд ирүүлсэн “Г.А 2017.12.27 ЧДЦХ-2” гэж хаягласан шээсэнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй ãýæýý.

           

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018.01.02-ны ºäðèéí ¹582 òîîò øèíæýý÷èéí ä¿ãíýëòýä:

            1.Шинжилгээнд ирүүлсэн өвс мэт зүйл шинжилгээнд тэнцэнэ гэж үзлээ.

            2.Шинжилгээнд ирүүлсэн цэнхэр өнгийн ууттай өвс мэт зүйлд дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydro-cannabinol/-ын агууламж илрэв.

3.Тетрагидроканнабинол /THC/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтанд багтдаг.

4, 5 асуулт нь шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй тул хариулах боломжгүй байна ãýæýý.

            Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг дүгнэвэл, ø¿¿ãäýã÷ Г.А нь 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Мэргэжил сургалт үйлдвэрийн төвийн орчмоос Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны 02 дугаар сарын 21-ний өдөр баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенци”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан бодисыг урвуулан ашиглахыг хориглосон байхад уг жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий өвс гэх нэршилтэй ургамал түүж бэлтгэсэн ба уг 76,1 грамм бүхий өвсийг худалдаалах зорилгогүйгээр 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэл Чингэлтэй дүүргийн 00 дугаар хороо ............ 00 дугаар гудамжны 000 тоот гэртээ хадгалсан áîëîõ íü ø¿¿ãäýã÷èéí “2017 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн орой би Дарханы мэргэжил сургалт үйлдвэрийн төвийн ар талд байх Толгойт гэх газарт жалганд мансууруулах үйлчилгээтэй өвс ургадаг гэж хүүхдүүд ярилцдаг байсныг санаад тийшээ явсан... жалганд очиход баахан хатсан өвс байсан... Би өвс түүж халаасандаа хийгээд нөгөө хэдээсээ нуугаад” гэх мэдүүлэг, гэрч Ц.Х-ийн “2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гэрээ цэвэрлэж байхад дүү А-ийн хувцаснуудыг нь эмхэлж цэгцлээд, ялгаад сууж байхад А-ийн Дархан явах замдаа өмсөж явсан хар ногоон өнгийн богино хүрэмний халаасанд цэнхэр өнгийн ууттай ургамал байсан юм. Тэгэхлээр нь би А-ээс энэ юу юм бэ гэж асуухад ганга өвс байгаа юм гэхдээ минийх бишээ гэсэн тул би нээх юм бодохгүй буцаагаад халаасанд хийсэн юм. ...Тэр үед нь дүүдээ их гомдоод цагдаад дуудлага өгчихсөн юм. Удалгүй цагдаа нар ирсэн ... би цагдаад манай дүү энэ зүйлийг халаасандаа хийчихсэн байсан энэ юу юм болоо гээд цагдаагаас асуусан юм. Тэгтэл цагдаа наад өвсийг чинь авч явж шинжилж үзээд юу гэдгийг нь мэдэж болно юу ч гэсэн аваад явъя гэсэн” гэх мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох зорилгоор эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тогтоол, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018.01.04-ний ºäðèéí ¹639 òîîò øèíæýý÷èéí ä¿ãíýëò, шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн “Шинжилгээнд ирүүлсэн цэнхэр өнгийн ууттай өвс мэт зүйлд дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydro-cannabinol/-ын агууламж илрэв. Тетрагидроканнабинол /THC/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтанд багтдаг” гэх 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 582 дугаартай дүгнэлт, áè÷ãèéí áóñàä áàðèìòààð íîòëîãäîí òîãòîîãäëîî.

 

Иймд шүүгдэгч Д овогт Г-ийн А-ийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Ýð¿¿ãèéí õóóëèéí 20.7 äóãààð ç¿éëèéí 1 дэх õýñýãò заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн саналыг харгалзав. 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй буюу 17 нас 11 сар 23 хоногтой байсан, шүүхийн шийдвэр гарах үед тэрээр өсвөр насны тул Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн 8.1, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж, уг хугацаанд îðøèí ñóóõ ãàçар, ажил сургуулиа ººð÷ëºõ зорчин явахдаа õÿíàëò òàâüæ áàéãàà ýðõ á¿õèé áàéãóóëëàãàä урьдчилан ìýäýãäýõ үүрэг õ¿ëýýëãýõ, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын àðãà õýìæýý àâ÷ шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. Мөн шүүх шийдвэр гаргахдаа шүүгдэгчийн бүтэн өнчин өссөн байдлыг харгалзсан болно.  

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1, 18.7, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Øүүгдэгч Д овогт Г-ийн А-ийг Ýð¿¿ãèéí õóóëèéí 20.7 äóãààð ç¿éëèéí 1 дэх õýñýãò заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Ýð¿¿ãèéí õóóëèéí 20.7 äóãààð ç¿éëèéí 1 дэх õýñýãò зааснаар шүүгдэгч Г.А-ийг 1 (нэг) жилийн хугацаагаар õîðèõ ÿëààð øèéòãýñ¿ãýé.

3.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-эд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 7.3 äóãààð ç¿éëèéí 2 äàõü õýñãèéí 2.5, 3 дахь хэсгийн 3.3, 8.1, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Г.А-эд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж, энэ хугацаанд îðøèí ñóóõ ãàçар, ажил сургуулиа ººð÷ëºõ зорчин явахдаа õÿíàëò òàâüæ áàéãàà ýðõ á¿õèé áàéãóóëëàãàä урьдчилан ìýäýãäýõ үүрэг õ¿ëýýëãýж, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.

5.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр өнгийн ууттай 76,1 грамм хатсан өвсийг øèéòãýõ òîãòîîë õ¿÷èí òºãºëäºð áîëìîãö зохих журмын дагуу óñòãàñóãàé.

7.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.А-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үðãýëæë¿¿ëñүгэй.

8.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ