Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 61

 

 Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:

           Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 1 дүгээр багт оршин суух, ЛГ 66020901 регистртэй, Зээрд овогт С.У / утас 88350032, 80451488 /

           Хариуцагч: Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 1 дүгээр баг Бортолгой гэдэг газарт оршин суух, ЛГ62031510 регистртэй, Адуучин овогт С.У  утас 99478625 / 

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан С.Уийн “гэрлэлт цуцлуулах, дундын хөрөнгөнөөс 335 толгой мал буюу 33.400.000 / гучин гурван сая дөрвөн зуун мянга / төгрөг гаргуулах” тухай Б.Ст холбогдох нэхэмжлэл ирүүлснийг 2018.01.17-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч С.У шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Би гаргасан нэхэмжлэлээсээ татгалзахгүй, эвлэрэхгүй. Нэхэмжлэлийнхээ шаардлагыг дэмжиж байна. Бид 1983 онд гэр бүл болсон. Манай нөхөр архи ууж намайг зоддог. Тиймээс би гэр бүлээ цуцлуулна. Архи уугаад намайг зодоод хөөгөөд байдаг. Би энэ хүнд хөөгдөж гэрээсээ гараад 2 жил тус тусдаа амьдарч байна. Тэгэхэд миний хойноос ирээгүй. Энэ хүн байнга архи уудаг болохоор эвлэрэхгүй. Өмнө нь гэрлэлтээ цуцлуулна гэж 2-3 удаа шүүхэд хандаж байсан боловч эвлэрүүлэх арга хэмжээ авдаг байсан боловч энэ хүн засрахгүй байгаа болохоор эвлэрэх боломжгүй. Харин 335 толгой мал авахаар нэхэмжлэсэн боловч бид 2 ярилцаад 98 толгой мал авч өгөхөөр болж эвлэрсэн юм. 98 толгой малд адуу 5, үхэр 13, хонь 60, ямаа 20-ыг авах болсон. Өөр ямар нэгэн маргаан байхгүй гэв

           Хариуцагч Б.С шүүх хуралдаан дээр тайлбартаа: Би гэрлэлтээ цуцлуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Харин бид 2 ярилцаад 335 мал авна гэснээс 98 мал өгөхөөр болж эвлэрсэн гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч С.У нь хариуцагч Б.Ст холбогдуулан “гэрлэлт цуцлуулж, 335 толгой мал буюу 33.400.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 
           Зохигчид 1984.09.01-ний өдөр гэр бүл болсныг 1987.03.13-ны өдөр бүртгэж II A № 07 тоот гэрлэлтийн гэрчилгээ олгожээ.

           Хариуцагч Б.С нь байнга архи ууж агсам тавьдаг байснаас болж тус тусдаа амьдраад 2 жил гаруй хугацаа өнгөрч байгаагаас гадна Сум дундын 19 дүгээр шүүхийн 2015.01.05-ны өдрийн 15 дугаартай шүүгчийн захирамжаар гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлага дээрээ эвлэрснийг баталсан байгаа зэргийг харгалзан үзээд зохигчдыг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

           Нэхэмжлэгч С.У, хариуцагч Б.Соос 335 толгой мал буюу 33.400.000 / гучин гурван сая дөрвөн зуун мянга / төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагаас 237 толгой малыг хасч, 98 толгой малыг авахаар, үүнд адуу 5, үхэр 13, хонь 60, ямаа 20 гаргуулахаар болж эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсныг шүүх батлах боломжтой байна. 

           Нэхэмжлэгч С.Уийн гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагад  улсын тэмдэгтийн хураамж 70200, эд хөрөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад 327.950 төгрөг, бүгд 398.150 төгрөг төлснийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Соос гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг, 98 малд тохирох улсын тэмдэгтийн хураамж 228.054 төгрөгийн тал хувь болох 114027 төгрөг, бүгд 184.227 төгрөг гаргуулж хариуцагч С.Ут олгох зүйтэй гэж үзлээ
 
           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан  Зээрд овогт С.У, Адуучин овогт С.У нарын  нарын гэрлэлийг цуцалсугай.

           2. Иргэний хэрэг шүүхэд хнан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зшйлийн 106.4-д зааснаар нэхэмжлэгч С.У нь хариуцагч Б.Соос 335 толгой мал буюу 33.400.000 / гучин гурван сая дөрвөн зуун мянга / төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагаас 237 толгой малыг хасч 98 толгой мал авахаар, үүнд адуу 5, үхэр 13, хонь 60, ямаа 20 гаргуулахаар болж эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталсугай.

            3. Уг шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Засаг даргын тамгын газарт шийдвэрийн хувийг хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Алтанцэцэгт даалгасугай.

            4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Уарнчимэгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 398.150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Соос улсын тэмдэгтийн хураамжинд 184.227 / нэг зуун наян дөрвөн мянга хоёр зуун хорин долоо / төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Ут олгосугай.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болох ба гомдлыг шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргахыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ш.ОЮУНГЭРЭЛ