Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/119

 

2022          06          06                                     2022/ШЦТ/119

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

              Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга С.Аззаяа, улсын яллагч Т.Өсөхболд, шүүгдэгч ******* овгийн ******* *******, хохирогч Г.Алимаа нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт  зааснаар   яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх саналтайгаар шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овгийн ******* *******д холбогдох эрүүгийн 2236000000090 дугаартай, 178/2022/0110/Э/ индекстэй хэргийг 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2022 оны 06 сарын 06-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хөгжимчин мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжмийн салаанд хөгжимчин ажилтай, ам бүл-2, төрсөн эхийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын 01 дүгээр /Алагтолгой/ багийн 04 дүгээр гудамжны 12 тоотод оршин суух хаягтай, аминдаа гэр нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 1600000 төгрөг,  урьд ял шийтгэлгүй,******* дугаарын регистртэй,  ******* овгийн ******* *******

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Бадамын ******* нь 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөрт шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу 2022 оны 02 дугаар сард сүй  тавьж 2022 оны 02 дугаар сараас хойш хамт амьдарч байгаа найз бүсгүй болох Г.Алимаатай “...намайг хуурлаа,...надад бэлгийн замын халдварт өвчин халдаалаа...” гэсэн шалтгаанаар маргалдах явцдаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, иргэн ******* эрүүл мэндэд хамар ясны 2 талд хугарал, хамрын таславч баруун тийш муруйлт, духны зүүн хэсгийн дотор ялтасны цууралт, зулайн хуйх болон зүүн чамархайн хуйханд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 2 нүдний дээд, доод зовхи болон хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд өнгөц зулгаралт, цус хуралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатайгаар учруулсан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан.

Мөн Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэрт 2022 оны 04 сарын 28-ны өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч  Г.Алимааг зодож биед нь доод уруулын дотор хэсгийн шарх, дээд уруулын дотор дунд хэсгийн цус хуралт болон зулгаралт, дээд эрүүний баруун талын 1, 2 дугаар шүдний хөдлөл, хүзүүний баруун урд хэсгийн цус хуралт, зүүн мөр хэсгийн цус хуралт, зүүн эгэмний зүүн хэсгийн цус хуралт, зүүн эгэмний баруун хэсгийн цус хуралт, цээжний зүүн дээд хэсгийн цус хуралт, баруун суганы урд хэсгийн цус хуралт бүхий гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан  гэмт  хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь:

                     Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

            Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 8-12-рт/

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, нэгдсэн хайлт/хх-ийн 18-33-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ******* өгсөн...Би 2021 оны эхээр 123 дугаар ангид ажилладаг Б.******* гэх залуутай фэйсбүүк чатаар танилцсан юм. Тухайн залуутай фэйсбүүкээр чаталж байгаад 2021 оны 10 дугаар сард үерхэж эхэлсэн ба одоог хүртэл Б.******* бид хоёр хоорондоо үерхэж байна. Өчигдөр орой буюу 2022 оны 03 дугаар сарын 31-ний орой 19 цагийн үед ажил дээр байж байхад манай найз залуу Б.******* намайг ажил дээрээс ирж аваад Б.*******гийн гэрт очсон. Намайг ажил дээрээс ирж авахад Б.******* бага зэрэг архи уучихсан, халамцуу байсан. Бид хоёр шууд ажил дээрээс гараад Б.*******гийн гэрт байж байгаад орой 21 цаг өнгөрөөд 22 цаг болох гэж байхад бид хоёр манай гэрлүү явахаар Б.*******гийн гэрээс гараад гудам уруудаад явж байтал Б.******* бид хоёр хоорондоо үл ойлголцоод хэрэлдсэн. Тэгтэл Б.******* зам дээр байсан архины шил аваад шууд миний толгойны ар, дагз хэсэгрүү цохьсон. Тэгтэл тухайн архины шил нь хагарсан ба дахиад архины шил барьж аваад миний нүүр, хамар хэсэг рүү  цохисон. Тэр хооронд намайг гэрлүүгээ чирж ороод надруу дайрч давшилсан, зандрангуй байдалтай тулгасан асуулт асуугаад байхаар нь би хариулахгүй сууж байтал шууд хажуудаа байсан жижигхэн модон сандал барьж аваад  миний толгойны орой хэсэгрүү цохиж унагасан. Би тэр хооронд ухаан алдаж унасан байсан ба хэсэг хугацааны дараа ухаан ороход намайг татаж босгох гээд, битгий жүжиглээд бай, чи санаа муутай амьтан, худлаа ухаан алдаж уналаа гэх мэтээр үглэж байгаад бид хоёр хэрэлдэх, зодолдохоо болиод унтаж амарцгаасан. Өглөө босоод Б.******* ажилруугаа явсан ба би 10 цагийн үед гэртээ ирсэн.

Б.******* намайг зодох, бид хоёр хэрэлдэх болсон шалтгаан нь намайг өмнө нь үерхэж байсан залуутай хардсан. Мөн чи надад бэлгийн замын халдварт өвчин авч ирж өгсөн гэх шалтгаанаар намайг зодсон. Өмнө нь 2022 оны 03 дугаар сарын дундуур нэг удаа хэрэлдээд миний гарын бугалага хэсэгрүү нэг удаа цохиж байсан. Өөрөөр цохиж зодож байсан зүйл байхгүй. Б.******* бид хоёр үерхээд удаагүй, хамт амьдраад удаагүй байгаа болохоор харьцангуй хэрүүл маргаан гарах нь бага байдаг юм.

******* бид хоёр Б.*******гийн гэрт байж байгаад гэрээс нь гараад манай гэрлүү явж байх замдаа гудманд намайг 2 ширхэг архины шилээр миний толгойны ар дагз хэсэгрүү, мөн архины шилээр миний нүүр, хамар хэсэгрүү 2 удаа цохьсон ба гэртээ дагуулж орчихоод миний толгойны орой, зулай хэсэгрүү жижиг модон сандлаар 1 удаа цохиод гараар 2-3 удаа гэдэсрүү элэгдэж цохьсон. Б.*******гийн гэрээс гараад гудманд намайг цохиж байхад бид хоёрын хажууд танихгүй эрэгтэй хүн ирээд Б.*******г боль гээд салгасан. Тухайн үед харанхуй байсан болохоор ямар хүн байсныг мэдэхгүй байна. Б.*******гийн гэрт ороод намайг цохиход бид хоёрын хажууд хүн байгаагүй бид хоёр хоёулахнаа байсан. Тухайн үед Б.******* архи уучихсан нилээн согтуу байсан юм. Би Б.*******г хаана, хэнтэй архи уусныг нь асуухад гэртээ найзуудыгаа авч ирж хамт архи уусан гэж хэлж байсан. Би Б.*******г цохиж зодсон зүйл байхгүй. Урьд өмнө нь ч гэсэн цохиж зодсон зүйл байхгүй.

Би гомдолтой байна. Миний биед гэмтэл учиртал зодсон. Би одоог хүртэл эмчид үзүүлж чадаагүй, эмчилгээ хийлгээгүй явж байна. Эмчид үзүүлээд эмчилгээ хийлгэсэний дараа хохирол нэхэмжпэх зүйлээ хэлнэ. Ямар ч байсан хуулийн дагуу шалгаж шийдвэрлэж өгнө үү? Манай найз залуу Б.******* надаас уучлалт гуйж бид хоёр учир зүйгээ олсон. Одоо надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Б.*******д холбогдуулан шалгаж байгаа хэргийг хурдан шийдүүлэх хүсэлтэй байна...гэх мэдүүлэг /хэргийн 40-41,44-р хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Уранбилэгийн өгсөн...Манайх 3 хүүхэдтэй, 2 залуу 1 охинтой айл байгаа юм. Манай охин Г.Алимаа дээрээ 2 ахтай бага охин байгаа юм. Би Г.Алимааг найз залуугаараа зодуулсан гэдгийг 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өглөө мэдсэн. Урд өдөр нь буюу  2022 оны 03 дугаар сарын 31-ний орой 18 цагийн үед Г.Алимаа надруу утсаар залгаад “....би ажил дээрээсээ хоол аваад ахыг эргэчихээд яваад очъё....” гэж ярьсан ба тэрнээс хойш тэр орой Г.Апимаатай холбоо барьж чадаагүй. Тэр орой шөнөжингөө би гар утасруу нь залгаад утсаа аваагүй юм. Тэгээд өглөө нь 09 цагийн үед гэртээ ирэхэд нь би юу болсон талаар Г.Алимаагаас асуухад “....манай найз залуу болох Б.******* миний утасанд хүнээс мессэж ирсэнийг харчихаад намайг хүнтэй хардаад зодсон, намайг зодохдоо архины шил, сандалаар зодсон....”гэж хэлсэн. Би тухайн үед охиноо гэмтэл авталаа зодуулсаныг харчихаад шууд цагдаагийн газарт гомдол гаргасан юм. 2022 оны 01 дүгээр сарын эхээр Б.******* гэх залууг манай охин Г.Алимаа гэртээ дагуулж орж ирсэн ба тухайн үедээ Г.Алимаа надад хэлэхдээ  “Б.******* бид хоёр үерхээд бараг 1 жил болж байна, миний найз залуу байгаа юм” гэж хэлж гэртээ дагуулж орж ирсэн. Тэрнээс хойш манайд 5-6 удаа манайд Б.******* ирсэн ба цагаан сараас хойш манайд амьдарч байсан юм. Б.*******, Г.Алимаа нар хоорондоо үерхэж байгаа гэж хэлсэн. Өнгөрсөн 2 сард Б.*******гийн ах  дүү нараас нь хүмүүс ирж манайд сүй  тавьсан юм.

Яг хэзээнээс хойш нэг нэгэнтэйгээ уулзаж үерхэж байгааг мэдэхгүй байна. Манайд өнгөрсөн 1 сарын эхээр ирсэн. Урьд өмнө нь Б.******* манай охин Г.Алимааг зодож байсан зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 49-50-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Галсандоржийн өгсөн...Г.Алимаа миний бага охин байгаа юм. Айлын бага дээрээс нь ганц охин бага зэрэг эрх дураараа өссөн хүүхэд байгаа юм. Б.******* гэх залуу манайд 2022 оны 02 дугаар сард цагаан сарын өмнөөс манайд манай охиныг дагаж ирсэн юм. 2 дугаар сард манайд Б.*******гийн ах дүү нар ирж сүй хадаг өгсөн юм. Ер нь  манай хүргэн болох гэж байгаа залуу юм. Би яг хэзээнээс хойш үерхэж нөхөрлөж байгаа талаар сайн мэдэхгүй байна. Өөрсдөө надад хэлэхдээ үерхэж нөхөрлөөд 2 жил орчим болж байгаа гэж хэлж байсан.Би ийм зүйл болсон талаар сонсоогүй байж байгаад уржигдар буюу 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр сонсоод өчигдөр аймагт ирсэн. Би Дарви суманд өөрийнхөө мал маллаж байгаад ирсэн юм. Урьд өмнө нь Б.******* Г.Алимааг зодож байсан зүйл байхгүй....гэх мэдүүлэг/хх-ийн 52-53-рт/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2022 оны 04 сарын 06-ны өдрийн 312 дугаартай....******* биед гэмтэл учирсан байна. ******* биед хамар ясны 2 талд хугарал, хамрын таславч баруун тийш муруйлт, духны зүүн хэсгийн дотор ялтасны цууралт, зулайн хуйх болон зүүн чамархайн хуйханд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 2 нүдний дээд, доод зовхи болон хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд өнгөц зулгаралт, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.******* биед учирсан дээрхи гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарна. ******* биед учирсан дээрхи гэмтлүүд нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан   гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт гэрэл зургийн үзүүлэлт/63-66-рт/

Мөрдөн шалгах ажиллагаандшүүгдэгч Б.******* хэргээ хүлээн мэдүүлсэн...Би 1988 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Ховд аймгийн Булган суманд эцэг ******* бага хүүхэд болж төрсөн. Дээрээ 2 эгч 1 ахтай айлын бага хүүхэд байгаа юм. Би 1996 онд Ховд аймгийн Үенч сумын 10 жилийн сургуульд элсэн суралцаж 2006 онд  сургуулиа төгссөн. Би 2002 оноос хилийн цэргийн 0130 дугаар ангид хөгжмийн сурагчаар давхар суралцсан ба 2006 оны 05 дугаар сард цэргийн албанд татагдаж хилийн цэргийн 0130 дугаар ангид 1 жилийн цэргийн алба хаагаад  2007 оны 05 дугаар сард цэргээс халагдсан. 2007 оны 07 дугаар сард Хилийн цэргийн дээд сургуулийн урилга авч Хилийн цэргийн дээд сургуульд 2 жил суралцаж байгаад ар гэрийн шалтгаанаар сургуулиас гарсан. 2010 оны 05 дугаар сард Увс аймгийн Баруун туруун сумын хилийн цэргийн 311 дүгээр ангид ажилд орж ажиллаж байгаад 2010 оны 08 дугаар сард Ховд аймгийн Хилийн цэргийн 0130 дугаар ангид шилжин томилогдож ажиллаж байгаад 2011 онд Ховд аймгийн 0123 дугаар ангид шилжиж ирж одоог хүртэл 0123 дугаар ангид хөгжмийн салаанд хөгжимчинөөр ажиллаж байна. Одоо би ээж Цэдэндамбын хамт Жаргалант сумын Алагтолгой багийн 04-12 тоотод амьдарч байна.

Би одоо найз охин Г.Алимаагаас болон хадам ээж, аав, хадам ах, дүү нараасаа уучлалт гуйж учир зүйгээ олсон. Тухайн үед манай хадам ээж надад уурласан уурандаа цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байсан. Яг тухайн үед ******* биеийнх нь аль хэсэгт, хэдэн удаа юугаар цохьсон гэдгээ сайн санахгүй байгаа юм. Маргааш өглөө нь би Г.Алимаагаас юу болсон талаар сонсож Г.Алимааг зодсон гэдгээ мэдсэн юм. Одоо би найз охин болох Г.Алимаатай учир зүйгээ олсон тухайн үед найз охин бид хоёр хэн хэн маань нэг нэгнээ үл ойлгосон байсан учраас энэ асуудал болсон юм...гэх мэдүүлэг,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар...******* овогт ******* ******* нь урьд ял шийтгэлгүй...гэх баримт/хх-ийн 82-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ******* өгсөн...2022 оны 04 сарын 28-ны  орой би ажил дээрээ байж байсан чинь манай нөхөр Б.******* нь ажлын гадаа согтуу ирээд “намайг хамт явъя  гэхээр нь би ажил ихтай байна явахгүй” гэсэн чинь намайг нүүрэн хэсэгт алдагдаад миний хоёр үүдэн шүд гэмтээсэн байна лээ. Тэгээд би цагдаагийн газарт гомдол гаргасан юм. Ямар нэгэн шалтгаан бол байхгүй, намайг найзуудтай хамт явна гээд тэгэхээр нь би явах гэсэн чинь тэгээд л хэрүүл маргаан болоод намайг цохиод авдаг юм. Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэрт болсон юм. Өмнө байнга удаа дараа цохиж зодож байсан.Архи уучихсан байсан нилээн согтуу байсан. Надтай хамт ажилладаг охин Нямкаа байсан. Өөр хүн байгаагүй. Миний толгой их өвдөж байна үүдэн хоёр шүд хөдөлсөн байна. Би шинжээчийн дүгнэлт гаргуулна.Ер нь ааш зан бол муухай ааштай хүн байгаа юм. Би ер нь байнга гэр бүлийн хүчирхийлэлд өрдөж байдаг гэхэд болно. Ер нь байнга үйлдэж байна намайг байнга хэл амаар доромжилоод байдаг...гэх мэдүүлэг/хх-ийн 96-97-рт/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны  2022 оны 05 сарын 04-ний өдрийн 381 дугаартай...******* биед гэмтэл учирсан байна. ******* биед доод уруулын дотор хэсгийн шарх, дээд дуруулын дотор дунд хэсгийн цус хуралт болон зулгаралт, дээд эрүүний баруун талын 1, 2 дугаар шүдний хөдлөл, хүзүүний баруун урд хэсгийн цус хуралт, зүүн мөр хэсгийн цус хуралт, зүүн эгэмний зүүн хэсгийн цус хуралт, зүүн эгэмний баруун хэсгийн цус хуралт, цээжний зүүн дээд хэсгийн цус хуралт, баруун суганы урд хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ******* биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. ******* биед учирсан дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ******* биед учирсан дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. ******* биед учирсан дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой... гэх дүгнэлт гэрэл зургийн үзүүлэлт/103-105-рт/

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, нэгдсэн хайлтын систем/хх-ийн 107-114-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ******* өгсөн...2022 оны 04 сарын 28-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багт үйл ажиллагаа явуулдаг SG цайны газарт ажпаа хийж байтал манай найз залуу болох Б.******* 17 цагийн орчимд согтуу ирээд “Манай найзуудтай хамт явья” гэхээр нь би ажилтай байсан учраас “Чадахгүй ээ, би ажилтай байна” гэтэл “ажлаа зохицуулчих” гээд салахгүй болохоор нь би уурласан. Тэгтэл урдаас уурлаад миний уруул хэсэгт гараа атгаж байгаад 1 удаа цохисон. Тэгээд дахиад зүүн мөр хэсэгрүү гараа атгаж байгаад 1 удаа цохисон. Би салах гээд  зууралдсан, тэр үед миний баруун суга, хүзүү хэсгүүдэд гэмтэл учирсан байсан. Бид хоёр ажил дээр маргалдаж байгаад гэрлүү явсан. Тэгээд гэрт очоод байж байтал манай гэрт цагдаа нар орж ирээд Б.*******г аваад явсан юм. 2020 онд анх танилцсан, 2022 оны 02 сарын 05-ны үед манайд надтай хамт амьдарч байгаа, надтай гэрлэхээр сүйгээ  өгсөн байгаа.

Манай аав, ээж, төрсөн ах нар хамт амьдардаг, Б.*******г хамт амьдарсанаас хойш мөн дээрх хүмүүс хамт амьдарч байгаа.Гэхдээ манай аав Б.*******г хамт амьдарсанаас хойш бараг байгаагүй. Цагаан сарын дараа хүний мал хөлсөөр маллахаар хөдөө явчихсан юм.Саяхан 2022 оны 04 сарын 01-ний өдөр намайг зодсон. Тухайн үед цагдаад мэдэгдэж шалгуулсан. Эрүүгийн хэрэг үүсээд шалгагдаж байгаа, мөн сая 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр бас зодсон. Өмнө нь өөр  ямар нэгэн байдлаар цохиж зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй.

 Бид хоёртой надтай хамт ажилладаг Нямка гэх охин байсан. Өөр хүн байгаагүй. Тухайн үед уруул язарч, дээд талын үүдэн 2 шүд хөдөлж, баруун зүүн мөр гэмтсэн байсан. Одоо эдгэрсэн өвдөж зовуурлаж байгаа зүйл алга байна. Ямар нэгэн байдлаар эмчлүүлээгүй, мөнгө төгрөг зарцуулаагүй өөрөөр нь эдгээсэн байгаа.Б.******* надаас уучлал гуйж, бид 2 эвлэрсэн байгаа, надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжпэх зүйл алга байна...гэх мэдүүлэг/хх-ийн 121-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Уранбилэгийн өгсөн...Үзэж харсан зүйл байхгүй болохоор мэдэхгүй байна, сүүлд харахад Г.Алимаагийн доод уруул язарч, баруун, зүүн мөр нь хөхөрсөн байсан. Хэн цохисон талаар асуухад Б.******* цохисон гэж хэлсэн. 2022 оны 01 сарын эхээр анх манай охины найз залуу гэж манайд анх удаа орж ирж байсан, 2022 оны 02 сарын 05-ны үеэс эхлэн манайд хамт амьдрах болсон, 2022 оны 02 сарын 25-ны өдөр Г.Алимааг гуйж сүй  тавьсан юм. 2020 оноос хойш найзалж нөхөрлөсөн байсан, 2022 оны 04 сарын 01-ний өдөр 1 удаа цохиж зодсоныг цагдаагийн байгууллагаар шалгуулсан. Одоо эрүүгийн хэрэг үүсээд шалгагдаж байгаа. Дахин 2022 оны 04 сарын 28-ны өдөр цохиж, зодсон, өөр цохиж зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй.Уг нь гайгүй залуу байгаа юм, архи уухаараа огцом ширүүн зантай хүүхэд байна лээ...гэх мэдүүлэг/хх-ийн 123-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Алдарын өгсөн...Болсон үйл явдлын талаар надад харсан үзсэн зүйл байхгүй 2022 оны 04 дүгээр сарын 28-ны орой гэртээ ирэхэд Б.******* нь Г.Алимааг цохисон болж таарсан. Г.Алимаагийн уруул нь гэмтчихсэн байсан. Б.******* нь манай хүргэн болох гэж байгаа залуу байгаа юм. 2020 оноос хойш найзалж нөхөрлөж байгаа гэсэн, 2022 оны 04 сарын 01-ний өдөр 1 удаа цохиж зодсоныг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Сүүлд 2022 оны 04 сарын 28-ны өдөр бас цохиж, зодсон байсан.Өөр цохиж зодсон зүйл мэдэгдээгүй. Б.******* 2022 оны 02 сарын 05-наас хойш бид нартай хамт амьдарч байгаа. Сүүлийн үед яагаад ингээд байгааг нь сайн ойлгохгүй байна...гэх мэдүүлэг/хх-ийн 125-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Нямхүүгийн өгсөн...2022 оны 04 дүгээр сарын 28-ны орой 17 цагийн үед ажпаа хийгээд  байж байтал хамт ажилладаг байсан Г.Алимаа гэх охины найз залуу нь ирээд явья гэтэл Г.Алимаа явахгүй гэж байгаад тэр хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэгтэл найз залуу нь уурлаад Г.Алимаагийн нүүр хэсэгрүү нь 1 удаа, зүүн мөр хэсэгт 1 удаа цохиод чирээд аваад гарсан. Өөр надад мэдэх зүйл байхгүй. Б.******* гэх хүнийг ганц хоёр удаа харсан. Өөр байдлаар танихгүй. Г.Алимааг урьд өмнө нь зодож цохиж байсан талаар мэдэх зүйл алга байна.

******* найз залуу гэх хүн Г.Алимааг цохиж, зодсоноор ******* биед ямар гэмтэл учирсаныг нь би сайн хараагүй. Дахиж уулзаагүй юм.Хоорондоо маргалдаж байгаад тийм зүйл болсон. Яг юунаас болж маргасаныг нь нарийн сайн мэдэхгүй байна...гэх мэдүүлэг/хх-ийн 129-рт/ зэрэг болно.

 Шүүгдэгчийг  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж үзэхэд:

Шүүгдэгч Бадамын ******* нь 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөрт шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу 2022 оны 02 дугаар сард сүй  тавьж 2022 оны 02 дугаар сараас хойш хамт амьдарч байгаа найз бүсгүй болох Г.Алимаатай “...намайг хуурлаа,...надад бэлгийн замын халдварт өвчин халдаалаа...” гэсэн шалтгаанаар маргалдах явцдаа зодож, иргэн ******* эрүүл мэндэд хамар ясны 2 талд хугарал, хамрын таславч баруун тийш муруйлт, духны зүүн хэсгийн дотор ялтасны цууралт, зулайн хуйх болон зүүн чамархайн хуйханд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 2 нүдний дээд, доод зовхи болон хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд өнгөц зулгаралт, цус хуралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол учруулсан.

Мөн Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэрт 2022 оны 04 сарын 28-ны өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч  Г.Алимааг зодож биед нь доод уруулын дотор хэсгийн шарх, дээд уруулын дотор дунд хэсгийн цус хуралт болон зулгаралт, дээд эрүүний баруун талын 1, 2 дугаар шүдний хөдлөл, хүзүүний баруун урд хэсгийн цус хуралт, зүүн мөр хэсгийн цус хуралт, зүүн эгэмний зүүн хэсгийн цус хуралт, зүүн эгэмний баруун хэсгийн цус хуралт, цээжний зүүн дээд хэсгийн цус хуралт, баруун суганы урд хэсгийн цус хуралт бүхий гэмтэлүүд бүхий хөнгөн хохирол учруулсан  хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч  нь  гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байгаа ба прокурорын шатанд хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх хүсэлт  гаргаж, шүүгдэгч Б.*******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх саналтайгаар шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.   

Шүүгдэгч Б.*******гийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийвэрлүүлэх хүсэлт гаргасан   нь   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар  хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлд хамаарч  байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Бадамын ******* нь 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөрт шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу 2022 оны 02 дугаар сард сүй хадаг тавьж  2022 оны 02 дугаар сараас хойш хамт амьдарч байгаа найз бүсгүй болох Г.Алимаатай “...намайг хуурлаа,...надад бэлгийн замын халдварт өвчин халдаалаа...” гэсэн шалтгаанаар маргалдах явцдаа зодож...хамар ясны 2 талд хугарал, хамрын таславч баруун тийш муруйлт, духны зүүн хэсгийн дотор ялтасны цууралт, зулайн хуйх болон зүүн чамархайн хуйханд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 2 нүдний дээд, доод зовхи болон хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд өнгөц зулгаралт, цус хуралт бүхий гэмтэл учруулсан,  

Мөн Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэрт 2022 оны 04 сарын 28-ны өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч  Г.Алимааг зодож биед нь доод уруулын дотор хэсгийн шарх, дээд уруулын дотор дунд хэсгийн цус хуралт болон зулгаралт, дээд эрүүний баруун талын 1, 2 дугаар шүдний хөдлөл, хүзүүний баруун урд хэсгийн цус хуралт, зүүн мөр хэсгийн цус хуралт, зүүн эгэмний зүүн хэсгийн цус хуралт, зүүн эгэмний баруун хэсгийн цус хуралт, цээжний зүүн дээд хэсгийн цус хуралт, баруун суганы урд хэсгийн цус хуралт бүхий гэмтэл учруулсан нь шүүгдэгч Б.******* нь  хохирогч Г.Алимааг зодоход эрүүл мэндэд нь гэмтэл учирна гэдгийг мэдсээр байж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан тухайн гэмт хэргийг хүсч, санаатай үйлдсэн  буюу шүүгдэгч Б.*******г  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Б.******* нь хамтран амьдрагч Г.Алимаатай  урьд нь  маргалдаж байсан талаараа мэдүүлсэн, 2022 оны 03 сарын 31- ний өдөр, 2022 оны 04 сарын 28 - ны  өдөр удаа дараа зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, мөн аюулгүйн зэргийн үнэлгээгээр  шүүгдэгч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагчийг хэл амаар цээртэй үгээр байнга гутаан доромжилдог нөхцөл байдал тогтоогдож байх тул хүчирхийлэл үйлдэгч нь согтууруулах ундаа хэрэглэдэг, хэл амаар доромжилдог  ... гэх нөхцөл байдал тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоёр удаагийн үйлдлээр хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсныг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх  үндэслэлтэй байна.

 Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь  хэргийн 2.8-д заасан...гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж...гэх хүндрүүлэх шинжтэйгээр гэр бүлийн хамаарал бүхий  хамтран амьдрагч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэхээр  хуульчилжээ.

Мөн прокуророос  шүүгдэгч Б.*******гийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан 2 удаагийн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар есөн зуун нэгжтэй  тэнцэх хэмжээний  есөн зуун мянган төгрөгөөр торгох ял  оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон улсын яллагчийн дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирч байна.

Иймд шүүгдэгч Б.*******г  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, энэ гэмт хэргийг  Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь  хэргийн 2.8-д заасан... гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж ... гэх хүндрүүлэх  нөхцөл байдалтайгаар  үйлдсэн,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

     Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 Мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгийн явцад хохирогч Г.Алимаа нь  Б.******* надаас уучлал гуйж, бид 2 эвлэрсэн байгаа, надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжпэх зүйл алга байна...гэх мэдүүлэг/хх-ийн 121-рт/ өгсөн тул шүүгдэгч нь  бусдад төлөх төлбөргүй...гэж үзнэ.

     Хоёр.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас...******* овогт ******* ******* нь урьд ял шийтгэлгүй  гэх баримт/хх-ийн 82-рт/-аар тогтоогдож байна.  Мөн шүүгдэгчийн хувийн байдлын талаар  гэрч Б.Амаржаргалын өгсөн…Би Б.*******г танина. Б.*******г 10 жилийн сурагч байхаас нь эхэлж мэднэ. Яагаад гэхээр бид хоёр нэг сумын, нэг сургуульд сурдаг байсан болохоор сайн мэддэг юм. Б.******* нь эрхэлсэн ажилдаа идэвхи  зүтгэлтэй, сайн, сайхан дуулдаг, хөгжим сайн тогдодог, зан аашны хувьд даруухан, хүнд тусархаг, өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлдэг, хувийн зохион байгуулалт сайтай, цэвэрч нямбай сайн залуу байгаа юм. Бага хүүхэд байхаасаа хөгжим тоглох авъястай цэргийн амьдралд дуртай хүүхэд байсан юм. Одоог хүртэл цэргийн амьдралаар амьдарч байгаа залуу байгаа юм. Б.******* бид хоёр хамт нэг байгууллагад ажиллаад 10 гаруй жил болж байгаа ба бүр нэг салаанд ажилладаг. Одоо ээжтэйгээ  хамт хоёулаа амьдарч байгаа байх. Найз охинтойгоо маргалдаад цохьсон, зодсон гэж хэлж байсан. Урьд өмнө ял шийтгэл эдэлж байсан зүйл байхгүй байх. Б.******* одоо Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжмийн салаанд үлээвэр хөгжимчинөөр ажиллаж байгаа…гэх мэдүүлэг /хх-ийн 55-56-рт/,  гэрч Б.Баяраагийн өгсөн...Миний төрсөн дүү Б.******* нь 1996 оны намар Ховд аймгийн Үенч сумын 10 жилийн сургуульд элсэн орж суралцаж байгаад 8 дугаар ангиас байх /сайн санахгүй байна/ Үенч сумын хилийн цэргийн 0130 дугаар ангийн хөгжмийн салаанц орж хөгжимчинөөр суралцаж байгаад 2006 онд тус ангиасаа цэрэгт татагдаж цэргийн алба хаагаад 2007 онд цэргээс халагдаж 0130 дугаар ангидаа хөгжимчөнөөр ажиллаж байгаад манай төрсөн ээж Ховд аймагруу шилжиж ирсэнтэй холбоотойгоор Ховд аймгийн 123 дугаар анги руу шилжин томилогдож одоог хүртэг 123 дугаар ангийн хөгжмийн салаанд хөгжимчинөөр ажиллаж байна. Б.*******гийн зан араншингийн хувьд “...ямар нэгэн илүү дутуу зан аашгүй, хүнд тусархаг, цэвэрч нямбай, ажилсаг, эрхэлсэн ажилдаа идэвхи зүтгэлтэй....”. Ер нь миний дүү Б.******* 2002 оноос цэргийн амьдралаар явж, цэргийн амьдралаар хүмүүжсэн хүмүүжилтэй. Одоо манай төрсөн ээж Цэдэндамбын хамт Алагтолгой багийн 04-12 тоотод амьдарч байна. Найз охинтойгоо маргалдаж, зодсон гэх асуудлаар цагдаагийн байгууллагад шалгагдаж байгааг мэдсэн. Миний дүү Б.******* өнгөрсөн цагаан сараас хойш буюу 2022 оны 02 дугаар сараас хойш найз охинтой болсон, хадмындаа байна гэж сонсох болсон. Би яг албан ёсоор найз охинтой нь танилцсан, түүний аав ээжтэй нь танилцсан зүйл байхгүй. Ер нь манай ах дүү нар 2 сараас хойш хадмынхаараа явж байгаа гэдэг зүйлийг надад хэлсэн. Б.******* урьд өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй.

Миний дүү Б.******* одоо Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжмийн салаанд хөгжимчинөөр ажиллаж байгаа. Б.******* яг одоогоор найз охинтойгоо хамт хадамынхаа гэрт амьдарч байгаа. Гэхдээ хоёр талд л байгаад байх шиг байгаа юм. Миний дүү Б.******* нь төрийн алба хаагч болохоор ямар ч байсан өөрийнхөө амьдралыг зохих түвшинд аваад явчихдаг, боломжийн амьдралтай гэж боддог. Амьжиргааны түвшин ер нь боломжийн амьдралтай...гэх мэдүүлэг, Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн Засаг даргын 2022 оны 04 сарын 27- ны өдрийн 165 дугаартай ...Тус багийн иргэн ******* ******* нь ам бүл-2, эхийн хамт 4 дүгээр гудамж, 13 тоотод оршин суудаг нь үнэн ... гэх тодорхойлолт, Ховд аймаг Зэвсэгт  хүчний 123 дугаар ангийн захирагчийн 2022 оны 04 сарын 27- ны өдрийн 167 дугаартай...Бадам овогтой ******* нь тус ангид үлээвэр хөгжмийн салаанд хөгжимчинөөр ажилладаг нь үнэн ... гэх тодорхойлолт, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг баримт хэрэгт авагдсан байна. 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас:Шүүгдэгч ******* ******* нь 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөрт шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Апаг толгой багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу 2022 оны 02 дугаар сард сүй  тавьж 2022 оны 02 дугаар сараас хойш хамт амьдарч байгаа найз бүсгүй болох Г.Алимааг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодсон, Мөн 2022 оны 04 сарын 28-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу 2022 оны 02 дугаар сард сүй хадаг тавьж 2022 оны 02 дугаар сараас хойш хамт амьдарч байгаа найз бүсгүй болох Г.Алимааг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодсон, түүнчлэн уг үйлдлүүдийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан бөгөөд шүүгдэгч ******* ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж  үйлдсэн байна.

Шүүгдэгч ******* *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн...” гэх, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...гэмт хэрэг үйлдсэний дараа, ...учруулсан хохирлыг төлсөн...” гэх нөхцөл байдлуудыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй. Шүүгдэгчид ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч ******* ******* нь сард тогтмол орлого олдог болохыг дурдах нь зүйтэй бөгөөд энэ талаарх баримт хавтаст хэрэгт тусгагдсан, түүнчлэн шүүгдэгч ******* ******* нь гэмт хэрэг үйлдсэн үйлдэлдээ чин санаанаасаа гэмшиж буй нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан үзэж шүүгдэгч ******* *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч ******* *******д оногдуулсан торгох ялыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, мөн шүүгдэгч ******* *******д  торгох ялыг хэсэгчилэн төлөх 6 сарын хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахьд  заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглохыг үүрэг хүлээлгэх  албадлагын арга хэмжээ хэрэглэх дүгнэлтийг тус тус гаргаж байна. Шүүгдэгч ******* ******* нь хохирогч, иргэний нэхэмжлэгч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байна. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Апимаа нь хохирлын талаар ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй бөгөөд яллагдагч ******* *******гаас нэхэмжлэх хохирол болон эд зүйлгүй болохоо хохирогчоор удаа дараа өгсөн мэдүүлэгтээ дурдсаныг шүүгдэгч ******* *******г хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Апимаатай эвлэрсний улмаас бусдад төлөх өр төлбөргүй болсон гэж үзэх боломжтой. Энэ хэрэгт тусгайлан гаргах иргэний нэхэмжпэл байхгүй, шүүгдэгч нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах төрлийн таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээх саналтай байгаа ба энэ хэрэгт хураагдсан, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйлгүй,  эрүүгийн 2236000000090 дугаартай хэрэгт эрүүгийн 2236000000119 дугаартай хэргийг нэгтгэсэн болохыг дурдаж  байна гэв.

Шүүх хуралдаанд шүүгдэгчээс өөрийгөө өмгөөлж хэлсэн дүгнэлтдээ:  Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй. Торгох ялыг  хүлээн зөвшөөрнө. Мөн торгох ял төлөх хугацаанд архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх үүрэг хүлээлгэхийг миний хувьд хүсэлт гаргасан байгаа.  Эхнэр болох Г.Алимаагаас уучлалт гуйж байна гэв.

Шүүхээс шүүгдэгч ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  анх удаа, хөнгөн ангилалын  гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн , хохирогч гомдолгүй гэсэн зэрэг болон улсын яллагчийн дүгнэлт, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлж гаргасан дүгнэлт зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний есөн мянган төгрөгөөр  торгох ял оногдуулж, шүүгдэгч ******* *******д оногдуулсан торгох ялыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаанд  сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн шүүгдэгч ******* *******д Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох;” үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээг хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан ...ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван  нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.*******д тайлбарлан өгч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйл, 180 дугаар зүйлд  зааснаар  шүүгдэгчид оногдуулсан торгох ял,үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  даалгав.

 Шүүгдэгч ******* ******* нь бусдад төлөх өр төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт хураагдсан, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, эрүүгийн 2236000000090 дугаартай хэрэгт эрүүгийн 2236000000119 дугаартай хэргийг нэгтгэсэн болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж  шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4,36.1,36.2-1,2,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт ******* *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, энэ гэмт хэргийг  Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь  хэргийн 2.8-д заасан...гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж ...гэх хүндрүүлэх  нөхцөл байдалтайгаар  үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний есөн зуун мянган төгрөгөөр торгох  ял  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан 900000 төгрөгний торгох ялыг 6 сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчилэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн 2236000000090 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй,  шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс  гаргуулах хохирол, төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эрүүгийн 2236000000090 дугаартай хэрэгт эрүүгийн 2236000000119 дугаартай хэргийг нэгтгэсэн болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т  зааснаар  шүүгдэгч ******* *******д торгох ялыг хэсэгчилэн төлөх  6 сарын хугацаанд “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох үүрэг хүлээлгэсүгэй.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар...ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван  нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.*******д тайлбарлан өгч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйл, 180 дугаар зүйлд  зааснаар  шүүгдэгчид оногдуулсан торгох ял, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд  хяналт тавихыг  Ховд аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт  даалгасугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Б.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                Т.ЦЭЦЭГМАА