Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 81

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Мөнхцэцэг,

улсын яллагч Х.Анхцэцэг,         

шүүгдэгч Д.Билгүүн, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1, 147 дугаар зүйлийн 147.1, 126 дугаар зүйлийн 126.1, 153 дугаар зүйлийн 153.1-д тус тус заасан гэмт хэрэгт Д.Билгүүнийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201526012531 дүгээр хэргийг 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн Дадал суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Хэнтий аймгийн Дадал сум, Балж багт оршин суух бүртгэлтэй, одоо Зурагтын эцсийн дугуй засварт ажиллаж амьдардаг,

урьд 1998 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Хэнтий аймгийн сум дундын шүүхийн 208 тоот тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж 1999 оны 8 дугаар сарын 26-ны өдөр тэнсэн суллагдсан, Авзай овогт Дугаржавын Билгүүн /РД:СЙ76042511/.

Шүүгдэгч Д.Билгүүн нь согтуугаар 2015 оны 11 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө хамтран амьдарч байсан иргэн В.Одгэрэлийг Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансрын 5-4 тоот гэртээ байхад нь зодож, бие махбодид нь “зүүн чихний ар гадаргуу хөхлөг сэртэнгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, баруун гуяны хуралт, эрүүний зөөлөн эдийн няцрал, баруун доод агт араа шүдний булгарал бүхий шинэ гэмтэл, зүүн зулайн хуйхны язарсан шарх бүхий хуучин гэмтэл” бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан,

мөн хохирогч В.Одгэрэлтэй хамтран амьдарч байх хугацаандаа буюу 2011 оны хавар “мөнгө нэхлээ” гэх, 2012 оны хавар “өөр орон дээр унтлаа” гэх, 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр “чи гарч ажил хийгээч эр хүн байж яаж ингэж амьдрах гээд байгаа юм бэ” гэж хэллээ гэх, 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр “хүнээс мөнгө төгрөг авах ажил чинь бүтсэн үү, танай тэр Завханы залуу чинь ямар худалч юм бэ? гэсэн гэх шалтгаануудаар, 2011 оны хавар, 2012 оны хавар, 2014 оны 1 дүгээр сард Хэнтий аймагт, 2015 оны 3 дугаар сарын 05, 2015 оны 6 дугаар сарын 15, 2015 оны 10 дугаар сарын 11, 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдрүүдэд байнга зодож тарчлаасан,

Мөн 2015 оны 11 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансрын 5-4 тоот гэртээ хамтран амьдрагч байсан иргэн В.Одгэрэлд хүч хэрэглэн хүчиндсэн,

 2015 оны 11 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансрын 5-4 тоотод хамтран амьдрагч байсан иргэн В.Одгэрэлийн Самсунг Галакси Эс-1 маркийн гар утас, монетон ээмгийг хүч хэрэглэн дээрэмдэн авч 380.000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр В.Одгэрэлийн эзэмшлийн “Тошиба” маркийн зурагтыг өшиглөж хагалан бусдын эд хөрөнгийг санаатай устгаж, 600.000 төгрөгийн хохирол учруулсан тус тус гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Билгүүн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “   ” гэв.

 

201526012531 дүгээр эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

 

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №16811 дугаар дүгнэлтэнд: “...В.Одгэрэлийн биед зүүн чихний ар гадаргуу хөхлөг сэртэнгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, баруун гуяны хуралт, эрүүний зөөлөн эдийн няцрал, баруун доод агт араа шүдний булгарал бүхий шинэ гэмтэл, зүүн зулайн хуйхны язарсан шарх бүхий хуучин гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” Гэжээ /1-хх-32/,

Шүүх эмнэлгийн шинжээчийн №6146 дугаар дүгнэлтэнд: “...шинжилгээнд ирүүлсэн дотоожинд уранхай гарсан байна. Хар дотоожинд гарсан 130 мм, 74 мм, 20 мм, 8 мм, 18 мм, 200 мм хэмжээтэй уранхай нь татах чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ уранхай байна.” гэжээ./1-хх-38/,

Шүүх эмнэлгийн шинжээчийн 10895 дугаар дүгнэлтэнд: “В.Одгэрэлийн гэх хар өнгийн дотоожинд үрийн шингэн, эр бэлгийн эс, цус зэрэг биологийн бусад ул мөр илрээгүй.” гэжээ  /1-хх-41/,

 

 

Хохирогч Ж.Эрхэмбаатарын: “2016 оны 3 дугаар сарын 26-ны орой 21 цагийн үед ...Сайнхүү ...айлаас багажаа аваад ирье гээд айл руу орсон. Орсон хашаандаа хүнтэй муудалцаад байхаар нь би уг айлын нээлттэй байсан хашааны хаалгаар явж ороход өөдөөс махлаг залуу ирж “Чи юу юм бэ” гээд гараараа зүүн шанаа руу цохисон. Гэтэл Сайнхүү боль гээд салгасан. Сайнхүү цагдаа дуудчихъя гээд эргээд гарах гэсэн, би дагаад дөнгөж эргэмэгц араас юмаар цохих шиг болсон. Ингээд би цохиулаад сөхрөөд унасан. Энэ үед намайг хүмүүс зодоод байсан. Ингээд намайг чирч байсныг санаж байна, ухаан алдсан байх. Намайг нэг хүн чирэнгээ өшиглөж байсан. Өөр нэг хүн өшиглөөд байсан. Би больё гэж хэлж байсан. ...Би уг хэрэг болох үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан ба урьд өгсөн мэдүүлэгтээ болсон явдлыг өөрийн санаж байгаагаараа ярьсан боловч Сайнхүү, Батдолгор нартай уулзаж ярилцахад би Сайнхүү, Батдолгор нарын хамтаар А.Доржсүрэнгийн гэрт орсон. Тэдний зуухыг өшиглөсөн болохоо мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-19-22/,

Гэрч Г.Батбуянгийн: “...Ойролцоо байдаг дэлгүүр хаахаас өмнө тамхи авна гээд Доржсүрэнгийн хамт тэднийхээс дэлгүүр орохоор гарсан. Ингээд хашаанаас дөнгөж гармагц миний үл таних, Доржсүрэнгийн зүс таних Сайнаа гэх залуу Доржсүрэнг дуудсан. Ингээд Доржсүрэн явж очоод тэр хоёр юм яриад байсан. Тэр хоёр ярилцаж байснаа дуу нь чангараад маргалдаад эхэлсэн. Би Доржсүрэнг гэртээ оръё гэхэд Сайханаа гэх залуу нь байж бай гээд байсан. Ингээд тэр хоёр барьцалдаад авсан, би Сайханааг боль, яаж байгаа юм бэ гээд хашаа руу нь түлхээд оруулсан. ...Тэгээд Доржсүрэн рүү эргэж ирэхэд Сайханаагийн найз гэх өөр нэг хүнтэй Доржсүрэн зууралдаж байсан. Намайг дөхөөд очиход Доржсүрэн гэр рүүгээ яваад орсон. Би араас нь дагаад орсон. Хашааны хаалга дуугараад байхаар нь би гарахад хашааны цаад талаас хүн чулуу шидээд байгаа бололтой байсан. Намайг гарч очиход чулуу шидэхээ больсон, Сайханаа гэх залуу нь хашаа руугаа яваад орчихсон. ...Ингээд гэрт ороход Сайханаа Отгонжаргал руу дайрч очоод Отгонжаргал түүнийг тэврээд авсан. Доржсүрэн Сайханаагийн найз гэх залуутай ноцолдож байсан. Отгонжаргал Сайханааг гэрээс гаргасан, Отгонжаргал бид хоёр Эрхэмбаатар Доржсүрэн хоёрыг салгаж Эрхэмбаатарыг гэрээс гаргасан. Би гэрийн гадаа гараад гэрийн хаалгыг гаднаас нь дарж байхад Доржсүрэн гэр дотроос хаалга түлхээд гараад ирсэн. Гарч ирмэгцээ “Та нар зуух өшиглөөд, гал голомт самарчихлаа” гэсэн утгатай үг хэлээд хашаанд байсан Эрхэмбаатарыг очоод барьж аваад зодолдоод эхэлсэн. ...Би Эрхэмбаатар, Доржсүрэн хоёрыг салгаад Эрхэмбаатарыг хашаанаас хөөж гаргасан. ...Отгонжаргал, Доржсүрэн бид гурав архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. ...Эрхэмбаатар согтуу байсан” гэх мэдүүлэг /хх-23/,

Гэрч Т.Отгонжаргалын: “...Энэ өдөр найз Доржсүрэнгийн гэрт найз Батбуянгийн хамтаар гурвуулаа байсан. Шар айраг ууж байгаад би унтаад өгсөн байсан. Ингээд унтаж байхад цаг хэд болж байсныг мэдэхгүй, намайг Доржсүрэн сэрээгээд “намайг гудамжинд хүн зодох гээд байна” гэх утгатай зүйл хэлэхээр нь юу болсон талаар асууж байсан. Ингээд байж байтал гаднаас Сайнхүү, Эрхэмбаатар нар орж ирсэн. Уг хүмүүсийг тухайн үед таньдаггүй байсан ба сүүлд цагдаагийн байгууллага дээр ирээд мэдэх болсон. Ингээд Сайнхүү орж ирмэгцээ над руу хүрээд ирэхээр нь би гарыг нь хамж тэвэрч аваад хөдөлгөхгүй байсан, хэсэг хугацааны дараа эсэргүүцэхээ болихоор нь гэрээс түлхэж гаргасан. Ингээд эргээд харахад Доржсүрэн Эрхэмбаатартай шалан дээр ноцолдож байсан. Эрхэмбаатар орж ирээд зуух өшиглөсөн гэсэн. Би энэ үйлдлийг нь анзаараагүй. Дараа нь энэ тухай сонсоод зуух руу харахад байрнаасаа бага зэрэг хөдөлсөн байсан. Доржсүрэн зуух өшиглөлөө гээд Эрхэмбаатартай хашаанд зодолдоод байхаар нь би гарсан, салгах гэсэн боловч толгой өвдөөд Батбуянг салгачих гэж хэлээд гэрт эргэж ороод унтсан...” гэх мэдүүлэг /хх-25/,

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016.04.01-ний өдрийн 4361 дүгээр актын дүгнэлтэд: “1.Ж.Эрхэмбаатарын биед зүүн сарвуун алганы 2-р шивнүүр ясны хугарал, зүүн шаант ясны хугарал, 2 нүдний дээд доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 2 нүдний алимны салстад цус хуралт, дээд доод уруулд шарх, хамрын нуруу, баруун хацарт зулгаралт, үүдэн доод 5 шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэжээ /хх-33/,

А.Доржсүрэнгийн яллагдагчаар өгсөн: “2016 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 16-17 цагийн үед би найз Отгонжаргал, Батбуян нартай уулзаж шар айраг уусан. ...Орой болж, дэлгүүр хаахаас өмнө тамхи авахаар би Батбуянгийн хамт гэрээс гарч дэлгүүр явсан. Гудамжинд зүс таних Сайнхүү ах дуудсан. Очиход үл таних хоёр хүнтэй архи ууж байсан. Надад “танай хашаанд байсан нэг хүн томроод байна, би ална, хүргэн ахыг чинь ирэхээр маргааш зогсоож байгаад тэр залууг зодно, энэ гудамжинд надад томрох хүн байхгүй” гэсэн. Би аргадаж “Хэрэггүй ээ Сайнхүү ах, манай найз байгаа юм” гэх зэргээр тайлбарлаж ярилцаж байгаад улмаар ойлголцохгүй маргалдаж муудалцсан. Муудалцаж байгаад намайг бариад авахаар нь би Сайнхүүгийн энгэрээс мөн адил барьсан. Гэтэл Батбуян ирээд салгасан. Батбуян Сайнхүүг дагуулаад хашаа руу нь явсан. Ингээд байж байх үед Сайнхүүгийн найз Эрхэмбаатар хүрээд ирсэн. Сайнхүүг өмөөрч байгаа бололтой миний энгэрээс зуураад авахаар нь би бас Эрхэмбаатарын куртикний энгэрээс зуурсан. Энэ үед Батбуян ирээд болиулсан. Энэ үед миний углааш тасарсан учраас би гэр рүү орсон. Гэрт унтаж байсан Отгонжаргалыг сэрээж “Гудамжинд намайг хүн зодох гээд байна” гэж хэлээд байж байтал гаднаас Сайнхүү, Батбуян, Эрхэмбаатар нар ороод ирсэн. Сайнхүү Отгонжаргал руу дайраад, Эрхэмбаатар орж ирээд гэрийн голд байсан зуухыг өшиглөчихөөр нь би Эрхэмбаатарыг барьж аваад унагаах гэж ноцолдсон. Ингээд бид хоёр орон дээр унаж ноцолдож байгаад орноос шал руу унасан. Батбуян, Отгонжаргал хоёр намайг Эрхэмбаатараас салгаж Эрхэмбаатарыг гаргасан. Би гэрээс гарах гэтэл гэрийн хаалгыг дараад байсан. Хаалгыг түлхэж байгаад гарахад хашаанд Батбуян, Эрхэмбаатар хоёр байсан. Эрхэмбаатарыг “Гал голомт өшиглөдөг нь яаж байгаа юм, хашаанаас зайл” гэхэд гарахгүй, намайг бариад авахаар нь би унагааж байгаад зодсон. Эрхэмбаатар газар уначихаад “Уучлаарай ахын дүү” гэхээр нь би цохихоо больж түүнийг босгосон. ...Гэрт орж ирээд зуух өшиглөчихөөр нь л уур хүрээд цохиж зодсон. ...Гэрт ороод ирэхэд нь гараараа шанаа руу нь 1-2 удаа цохисон. Гэрээс гараад хашаанд байхдаа гараараа нүүр рүү нь хэд хэдэн удаа цохисон. Унахаар нь хөлөөрөө цээж рүү нь 2-3 удаа өшиглөсөн. Гараараа толгой руу нь, хувцаснаас нь татж байгаад нүүр рүү нь мөргөж цохиж зодсон. ...Тэр хоёр Эрхэмбаатарыг цохиж зодоогүй, бид хоёрыг салгах гэж оролдож байсан” гэх мэдүүлэг /хх-30/,

Гэрэл зургын үзүүлэлтүүд /1-хх-56-58/, гэмтэл согог судлалын үндэсний төвийн яаралтай тусламжийн бүртгэл /1-хх-62/, эд зүйлийн үнэлгээ /1-хх-91, 215/, шүүгдэгчийн ял шалгах хуудас /1-хх-95/, шийтгэх тогтоолын хуулбар /1-хх-96-101/, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан шүүхийн 225 дугаар тогтоол /1-хх-188-189/, СХД-ийн Цагдаагийн 2 дугаар хэлтэсийн бүртгэлийн хуулбар /1-хх-200-201, 206-209/, шүүх эмнэлгийн шинжээчийн 754 дугаар дүгнэлт /1-хх-250/, В.Одгэрэлийн ял шалгах хуудас /2-хх-25/, яллагдагчид холбогдох хэргийг хэрэгэхгүй болгох тухай прокурорын тогтоол /2-хх-38, 40/ зэргийг уншиж шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Д.Билгүүн нь согтуугаар 2015 оны 11 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө хамтран амьдарч байсан иргэн В.Одгэрэлийг Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансрын 5-4 тоот гэртээ байхад нь зодож, бие махбодид нь “зүүн чихний ар гадаргуу хөхлөг сэртэнгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, баруун гуяны хуралт, эрүүний зөөлөн эдийн няцрал, баруун доод агт араа шүдний булгарал бүхий шинэ гэмтэл, зүүн зулайн хуйхны язарсан шарх бүхий хуучин гэмтэл” бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан,

мөн хохирогч В.Одгэрэлтэй хамтран амьдарч байх хугацаандаа буюу 2011 оны хавар “мөнгө нэхлээ” гэх, 2012 оны хавар “өөр орон дээр унтлаа” гэх, 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр “чи гарч ажил хийгээч эр хүн байж яаж ингэж амьдрах гээд байгаа юм бэ” гэж хэллээ гэх, 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр “хүнээс мөнгө төгрөг авах ажил чинь бүтсэн үү, танай тэр Завханы залуу чинь ямар худалч юм бэ? гэсэн гэх шалтгаануудаар, 2011 оны хавар, 2012 оны хавар, 2014 оны 1 дүгээр сард Хэнтий аймагт, 2015 оны 3 дугаар сарын 05, 2015 оны 6 дугаар сарын 15, 2015 оны 10 дугаар сарын 11, 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдрүүдэд байнга зодож тарчлаасан,

Мөн 2015 оны 11 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансрын 5-4 тоот гэртээ хамтран амьдрагч байсан иргэн В.Одгэрэлд хүч хэрэглэн хүчиндсэн,

 2015 оны 11 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансрын 5-4 тоотод хамтран амьдрагч байсан иргэн В.Одгэрэлийн Самсунг Галакси Эс-1 маркийн гар утас, монетон ээмгийг хүч хэрэглэн дээрэмдэн авч 380.000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр В.Одгэрэлийн эзэмшлийн “Тошиба” маркийн зурагтыг өшиглөж хагалан бусдын эд хөрөнгийг санаатай устгаж, 600.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Прокуророос Д.Билгүүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1, 147 дугаар зүйлийн 147.1, 126 дугаар зүйлийн 126.1, 153 дугаар зүйлийн 153.1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Билгүүний олон удаагийн гэмт үйлдэл нь бусдыг

 болон тарчлаах гэмт хэргийн бүрэлдэхүүний бүхий л шинжийг нэгэн зэрэг хангасан гэж үзнэ. 

 

Иймд шүүгдэгч Д.Билгүүнийг бусдыг байнга зодож тарчлаасан, бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж дээрэмдсэн, бусдыг хүч хэрэглэж хүчиндсэн, бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгаж гэмтээсэн тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1, 126 дугаар зүйлийн 126.1, 147 дугаар зүйлийн 147.1, 153 дугаар зүйлийн 153.1-д тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.Билгүүн нь урьд 1998 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Хэнтий аймгийн сум дундын шүүхийн 208 тоот тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж 1999 оны 8 дугаар сарын 26-ны өдөр тэнсэн суллагдсан байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-д “хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш таван жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй” гэж зааснаар дээрх хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй байх тул Д.Билгүүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.

Хохирогч В.Одгэрэл хохиролд баримтаар 980.000 төгрөг нэхэмжилсэн байх ба тус мөнгийг шүүгдэгч Д.Билгүүнээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.

Шүүх ял оногдуулахдаа

 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн дотоож 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

Д.Билгүүн нь 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүртэл нийт 141 /нэг зуун дөчин нэг/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Авзай овогт Дугаржавын Билгүүнийг бусдыг байнга зодож тарчлаасан,

бусдыг хүч хэрэглэн хүчиндсэн,

бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн,

бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгаж гэмтээсэн тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар шүүгдэгч Д.Билгүүнийг  /   / жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар /   / жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар /   / жил /   / сарын хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар /   / жил /    /  сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч Д.Билгүүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн  100.1-д зааснаар оногдуулсан   жил   сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар оногдуулсан   жилийн хугацаагаар хорих ялын заримыг буюу   /  / сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар оногдуулсан     жилийн хугацаагаар хорих ялын заримыг буюу   /    /   сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар оногдуулсан   /    / жилийн хугацаагаар хорих ялын заримыг буюу  /    /   сарын хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг  /   / жил  /    / сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Д.Билгүүнд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримаар хураагдаж ирсэн хар өнгийн дотоож 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Д.Билгүүний цагдан хоригдсон 141 /нэг зуун дөчин нэг/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай. 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч Д.Билгүүнээс 980.000 /есөн зуун наяан мянга/ төгрөг гаргуулж, хохирогч В.Одгэрэлд олгосугай.

8. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.Билгүүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

9.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Д.Билгүүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Билгүүнд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Л.БААТАР