Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 2020/ШЦТ/181

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж, шүүгч М.Мандахбаяр, Д.Цэцэгээ, нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дашдэмбэрэл,

Улсын яллагч У.Анхжаргал,

Хохирогч *******,

Иргэдийн төлөөлөгч Д.Пүрэвдулам,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Лхааганжав,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт *******д холбогдох 2026000000146 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд...

-Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1/141 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

-Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1/87 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар,

-Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/106 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, Боржигон овогт *******, регистрийн дугаар *******;

 

Үйлдсэн хэргийн талаар:

 

Шүүгдэгч “Чогдонхорлоо овогтой Түмэнжаргал нь согтуурсан үедээ, иргэн *******ын хэвлийн тус газар нь зэвсгийн чанартай зүйл буюу хутга хэрэглэн, хэвлийн хөндий нэвтэрсэн шарх, бүдүүн гэдэс болон их сэмжний гэмтэл, хэвлийн арын гялтан зүсэгдсэн шарх, цусан хураа, хэвлийн хөндийн цус алдалт гэмтлийг үүсгэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан,

Мөн согтуурсан үедээ, 2020 оны 07 дугаар сарын 14-ний өдөр өөрийн эхнэр *******г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж нүүрэн тус газарт нь гараараа цохиж биед нь тархи доргилт, баруун шанаа, баруун буйлны зөөлөн эдийн няцрал гэмтлийг үүсгэж, улмаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргүүдэд холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “...Өглөө 8 цагийн үед гараад орой 8 цаг 30 минутын үед согтуу орж ирсэн. Согтуу орж ирчихээд сандал дээр суугаад босонгуутаа хаалгаа түгжсэн. Би хоолны ус авах гээд халбага аваад явсан чинь “гарах гээд байна ш дээ” гээд эрүү рүү цохьсон. Би арагшаа ойчсон. Би нэлээн удаж байгаад босож ирээд “чи эрүү рүү цохьчихлоо ш дээ яасан сонин юм бэ” гэсэн чинь, юу гэсэн үг вэ чи” гээд ******* нь босонгуутаа өөрөө хаалгаа түгжээд “чи гарах гээд байна” гэсэн. Эрэгнэг рүү явснаа энэ муу ингээд л хутгаа цааш нь нуучихдаг ш дээ муу пизда чинь” гэсэн. “Чи битгий сонин юм яриад байгаа юм” гэсэн чинь ******* нилээн согтуу сандал дээрээс өнхөрч ойчоод байсан. Би хоолоо хийчихээд хоол ид гээд хоолыг нь аягалаад өгсөн чинь хоолоо идэлгүй өөрөө унтаад өгсөн гэв.

 

Хохирогч *******ын мөрдөн байцаалтанд өгсөн “...2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр би найз *******ын гэрт архи уугаад сууж байхад ******* гаднаас орж ирсэн. Тэгээд хамт архи ууж байгаад Улаанбаатар хот руу *******тай хамт явах гээд *******ын мотоцикль дээр мордоод байж байтал ******* араас гарч ирээд ямар нэг юм яриагүй, миний хажууд зогсож байгаад л гэдэс рүү “май чи” гээд цохих шиг болсон. Тэгсэн нээх удалгүй гэдэс рүү сонин оргиод байхаар нь гараараа дараад үзсэн чинь намайг хутгалсан байсан. Тэгээд *******, Түмэнжаргал нар такси авч ирээд  эмнэлэг дээр очсон. Ямар шалтгааны улмаас хутгалсныг мэдэхгүй. Ямар нэгэн маргалдсан зүйл болоогүй. Эмчилгээний зардлаа нэхэмжлэнэ. Баримт нь байгаа. Өөр гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54, 138-139 хуудас/,

 

Гэрч Ө.*******ын мөрдөн байцаалтанд өгсөн “...2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр *******, Улаанбаатар хотоос ирлээ гээд таараад *******ыг дагуулаад гэртээ ирсэн. Тэгсэн манай гэрт Түмэнжаргал ирчихсэн байсан. ...Улаанбаатар хотод Анхбаяр ажил хийж байгаад ирсэн, өнөөдөр эргээд буцна. Цөөхөн хэдэн өдрийн ажил үлдсэн байгаа гэхээр нь “би хамт ажил хийе” гэсэн чинь даргатайгаа яриад нэг хүн бол аваад ир гэж байна гээд хамт явахаар болсон. Тэгээд Анхбаяр Улаанбаатар явахаасаа өмнө гэртээ очиж хувцсаа аваад ирье гээд яваад ирэхдээ дахин архи авч ирсэн. Тэрнийг нь уучихаад 23 цаг өнгөрч байхад унаандаа сууя гээд Анхбаяр бид 2 гарахдаа ууж байгаад үлдсэн байсан тал шил архиа аваад кармандаа хийгээд гарсан. Тэгтэл хашааны гадаа гарч ирээд Анхбаяр яаая гээд тонгойхоор нь хартал Анхбаяр надад хандаж наадах чинь намайг хатгачих шиг боллоо гэсэн. Тэгээд би цамцыг нь сөхөөд хартал хэвлий хэсэгт нь хатгачихсан цус жаахан гарч байсан. Тэгээд таксинд суугаад эмнэлэг дээр ирсэн. Хоорондоо бол ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй байж байгаад шууд л хутгалчихсан байсан. Хажууд нь би л байсан. Өөр хүн байгаагүй.  Ямар нэгэн маргаан болоогүй. Нэг мэдэхэд л хутгалчихсан байсан. Тухайн үед бид нар бүгд согтуу байсан ” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 хуудас/, 

Шинжээч Э.Хүрэлсүхийн мөрдөн байцаалтанд өгсөн “... Үзүүлэгч *******ын биед үүссэн гэмтэл нь ир үзүүр бүхий  хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой” гэсэн мэдүүлэг /хх-49 хуудас/,

 

    Яллагдагч *******ын мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн “...2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн өглөө 09 цагийн үед би найз Ө.*******ынд ганцаараа орсон. Намайг ороход Ө.******* дүү Баатарын хамт хоёулаа байсан. ******* надад “...миний найз сууж бай, найз нь 2, 3 удаа таксинд яваад ирье” гээд гараад явсан. Тэгээд нэг цаг орчим хугацаа өнгөрсний дараа ******* гэх залууг сундлаад ирсэн. Тэгээд бид гурав 2 шил архи хувааж уусан. *******, Анхбаяр нар ирэхдээ 2 шил 0,5 литрийн Нутгийн буян нэртэй архи авчирсан юм. Түүнийг нь ууж дуусаад дараа нь 14 цагийн  орчимд *******, Анхбаяр нар ”Энх тал” дэлгүүр орчихоод ирье гэж яваад буцаж ирэхдээ 2 шил 0,5 литрийн Нутгийн буян нэртэй архи авчирсан. Авчирсан архинаас 1 шил архийг нь уугаад, нөгөө архи нь талдаа орж байхад ******* Ө.*******т “...чи намайг дагаад хот руу явж хэд хоног ажил хий” гэхэд Ө.******* “...тэгье” гээд хувцсаа цүнхэндээ хийгээд явах гэтэл дүү Баатар нь “...битгий яв. Согтуугаар битгий мотоцикль барь, такси бариад яв” гэсэн. Тэгтэл Ө.******* зөрөөд дийлдэхгүй дүүтэйгээ ноцолдож байх хооронд ******* мотоциклийг нь хашаанаас гаргаж асаасан байсан. Тэгэхээр нь би гэр лүү нь орж тогооны саван доогуур иш нь цухуйж байсан шар иштэй жижигхэн хутгыг авч гараад хашааны гадаа *******ыг мотоцикль дээр суусан байхад нь элэг орчимд нь нэг удаа дүрсэн. Тэгсэн ******* Ө.*******ыг дуудаад “...наадах чинь намайг нэг юмаар дүрчихлээ” гэсэн. Ө.******* очоод гэрэл тусгаад “...хутга байна” гэж хэлсэн. Тэгээд ******* мотоциклиос буугаад зам дээр шархаа дараад сууж байсан, тэр хооронд би такси зогсоох гээд зам дээр гараа өргөөд ерөөсөө такси зогсохгүй байсан. Нилээн удсан. Тэгээд нэг машин зогсоогоод дотор нь хүүхэд суулгасан эмэгтэй байсан, тэр эмэгтэйгээс гуйгаад бид 3 хамт эмнэлэг явсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 124-126 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн №269 дугаартай шинжээчийн “...1.Үзүүлэгч *******ын биед хэвлийд хутгалагдаж хэвлийн хөндий нэвтэрсэн шарх, бүдүүн гэдэс болон их сэмжний гэмтэл, хэвлийн арын гялтан зүсэгдсэн шарх, цусан хураа, хэвлийн хөндийн цус алдалт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. З.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт эмчилгээнээс хамаарна. 5.Хэвлийн хөндий нэвтэрсэн шарх гэмтэл амь насанд аюултай гэмтэл тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт/хх-н 11-12-р хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн  2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 68 дугаартай шинжээчийн: Шинжилгээнд ирүүлсэн цамцанд 15х2мм хэмжээтэй 1 ширхэг зүсэгдэлт үүссэн байна. Уг гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн зүсэгдэлт байна. Зүсэгдэлт нь шинжилгээнд ирүүлсэн хутганы нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байж болно. Шинжилгээнд ирүүлсэн цамцны гэмтэл нь шинэ зүсэгдэлт байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 42-44 хуудас/,

 

Хохирогч *******гийн мөрдөн байцаалтанд өгсөн “...2020 оны 07 дугаар сарын 14-ний өдөр би гэртээ амарсан. Тэгээд манай нөхөр өглөө гэрээсээ гараад ирэлгүй байж байгаад орой 20 цаг өнгөрч байхад гэртээ согтуу ирээд гэрийнхээ хаалгыг түгжчихээд хаалганыхаа хажууд зогсоод байсан. Тэр үед нь би хоол хийж байсан учир хоолны халбага авах гээд тавиур луу явсан чинь чи гарах гээд байна гээд миний эрүү хэсэгт гараараа нэг удаа цохьсон. Тэгэхээр нь би чи эрүү рүү цохьдог нь яаж байгаа юм гэсэн чинь татуурга онгойлгоод хутга хайгаад ингээд хутгаа нуучихдаг байхгүй юу, муу пизда гээд байсан. Тэгснээ галын хайч бариад авсан. Тэгээд би наадахаараа яах гээд байгаа юм гэсэн чинь хэсэг барьж сууж байснаа хутгаа хаашаа нуучихдаг пизда вэ гээд галын хайчаа газар хаячихсан. Тэгээд хоол болчихоор нь хоол хийгээд өгсөн чинь хоолоо идчихээд унтах гээд хэвтсэн. Зөндөөн л орилж байгаад унтсан. Би бол ерөөсөө юм хэлээгүй. Маргааш нь миний банкны картыг авч явчихаад өөр хүний карт хийчихээд яваад өгсөн байсан. Картанд байсан мөнгөөр 2 өдөр архи уучихсан байсан. Согтуу орж ирээд л ямар ч шалтгаан байхгүй хэрүүл маргаан хийгээгүй байхад цохьсон. Сүүлд нь сууж байхдаа чи миний хэргийг хүндрүүлээд байна. Эхнэрийгээ аль зодож цохихыг тэр гэдэг юм гээд байсан. Би бол эрүүл байсан. Манай нөхөр нилээн согтуу байсан. Өмнө нь зодож цохиж байсан. Тухайн хэрэгтээ албадан ажил хийх ял авсан байгаа. Би гэртээ ганцаараа байхад орж ирсэн. Гэрт бол Түмэнжаргал бид 2 л байсан. Хүүхдүүд хөдөө байсан юм. Манай 2 хүүхэд хөдөө байж байгаад саяхан ирсэн. Одоо бол надтай хамт амьдарч байгаа. Түмэнжаргал хүүхдүүдээ айлгаж ичээнэ үү л гэхээс нэг өдөр талх бариад ирэх биш. Би л ажил хийж 2 хүүхдийнхээ хувцасыг авч өгч хоолтой залгуулж байгаа юм.” гэх мэдүүлэг” /хх-ийн 153-154 хуудас/,

Гэрч *******гийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Түмэнжаргал багаасаа л хүн юм хэлэхээр их түргэн ууртай өөрийнхөөрөө дураараа хүн байсан юм. Одоо бүүр архинд их ороод тэр зан нь дийлдэхээ болиод байгаа юм. Тэгээд би аргаа бараад хөдөө ах дүү нараа цуглуулаад *******ын талаар яриад юу нь болохгүй байна гэж ярьсан.  ******* бол юу ч хэлэхгүй бараг л бид нарыг тоохгүй суугаад байна лээ. Чамайг архины албадан эмчилгээнд явуулъя гэсэн чинь би ч нэмэргүй байх гээд байсан. Ер нь хүн юм хэлэхэд ерөөсөө тоож байгаа зэнгээ байхгүй байгаад байна лээ. Сүүлийн үед   бүүр их архи ууж ааш авир нь дийлэхгүй болоод байгаа. Архи уучихсан согтуу үедээ юм л болвол хутга шөвөг барьдаг болчихсон. Тэрнээс нь айгаад хүүхдүүд нь ер нь гэртээ харихгүй байгаа. 2020 оны зун бол 2 хүүхэд нь хөдөө айл руу явж маллаад, хурдан морь унаж өнжсөн байгаа. Эхэн үедээ гэрийнхээ эд зүйлийг зарж архи уугаад байдаг байснаа одоо бол хаана хамаагүй архины өр тавьж уугаад тэрнийг нь эхнэр *******гоос   нэхээд байгаа гэж байсан. ******* нь ажил хийгээд ч нэмэр байхгүй цалингаа архины өрөнд өгөөд л таарч байна. *******, ******* 2 анх гэр бүл болж байхдаа 2 талаасаа их л малтай нийлж байсан. Тэнийгээ зарж үрсээр байгаад сүүлдээ айлд малчин хийгээд одоо сүүлийн үед аймгийн төвд орж ирээд ажил хийдэг болоод байгаа. Эд хөрөнгийн байдал бол хашаа, 5 ханатай гэртэй, өөр эд хөрөнгө байхгүй. 2019 онд үлдсэн цөөхөн хэдэн малаа зараад аймгийн төвд орж ирсэн юм. Өмнө нь ял эдлээд хорих ангид хүмүүжиж байсан. Энэ хүнийг сайн хүмүүжүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 155-156 хуудас/,

 

Гэрч *******гийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Өмнө зодож цохиж байсан тэр хэрэг дээрээ цагдаагаар шалгуулаад шүүхээр ял авсан гэж байсан. Тэр албадан ажлаа хийгээд байгаа л гээд байгаа юм. Орой нь согтуу л ирчихсэн байна гэж дуулдаад байгаа юм. Манай хүү ******* нь эрүүлдээ хүний өмнөөс дуугарна гэж байхгүй. Юм асуугаад байхад л дуугардаггүй хүн байгаа юм. Их л дураараа, түргэн ууртай л хүн байгаа юм. Согтуудаа бол хүний өмнөөс үг газар гээхгүй л хэрэлдээд л агсам тавиад байдаг хүн байгаа. Сүүлийн үед бол архи уучихаараа ааш зан нь дийлдэхээ больсон. Юм л болвол чамайг ална би шоронд явна гэж ярьдаг болсон. Цагдаа дуудлаа гэхээр цагдаа яадаг юм намайг 1 л хонуулаад гаргана шүү дээ гээд байдаг болсон. Ер нь бол би сүүлийн үед шөнө ч тайван унтаж чадахаа болиод байгаа. Гэрийн гадаа нэг юм дуугарахаар л сэрээд *******ыг ороод ирэх вий гэж айдаг болсон. Саяхан хүртэл хамаатнуудаа цуглуулаад *******ыг одоо яах уу гэж хүртэл ярилцсан. Тэрэн дээр бол Түмэнжаргал тоож байгаа ч зүйл байхгүй байсан. Тэгээд албадан ажилд явуулахаар болсон чинь цагдаа дээр шалгагдаж байгаа гээд явуулж чадахгүй байсан чинь сүүлд нь архи уучихсан манайд ирээд та нар тэгж ярьсан юм уу би мэдэхгүй би архинаас гарахгүй гээд байсан. Ер нь бол би болон манай хамаатнууд Түмэнжаргалыг дийлэхгүй болоод байна. ...Сүрэнхорлоотой нийлээд хэдэн өдөр гэртээ хорьж архи уулгалгүй аргалах гэж үзсэн. Яаж ийж байгаад л архи уучихаад хүний ярьсан зүйлийг тоохгүй 2 гараа кармандаа хийчихээд л би тэгсэн юм уу би яачихаад байгаад юм гэх зэргээр тоохгүй байгаа юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 157-158 хуудас/,

Шүүгдэгч  *******ын мөрдөн байцаалтанд гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 162-163, 173-174 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн №313 дугаартай “...1,*******гийн биед тархи доргилт, баруун шанаа, баруун буйлны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. З.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах туг Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. б. Дүгнэлт гаргах хугацаанд хэрэгт ач холбогдол бүхий шинээр нөхцөл байдал илрээгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 149 хуудас/,

 

            Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-1 хуудас/,

 

            Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-2-3 хуудас/,

 

            Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-5 хуудас/,

           

Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх- 6-8 хуудас/,

 

            Хутганы урт 18.5 см урттай, ажлын хэсэг 9 см, бариул хэсэг 9.5 см, хэмжээтэй шар өнгийн иштэй хутга, хохирогч *******ын өмсөж байсан гэх цагаан саарал өнгийн ноосон цамц зэргийг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-131-132 хуудас/,

 

            Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 2026000000179 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол /хх-ийн 171 хуудас/,

 

Хохирогч *******ын Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвтэж эмчлүүлсэн №3807 дугаартай өвчний түүхийн хуулбар /хх-ийн 17-34 хуудас/, 

 

            Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхний  лавлагаа /хх-78/, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2020 оны 07 дүгээр сарын 16-ны өдрийн 430 тодорхойлолт, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-91 хуудас/,

 

            Хохирогч ******* шүүхэд ирүүлсэн” хохиролд 1.104.120 төгрөг нэхэмжилсэн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 19 дугаартай албан бичиг зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийж, шүүгдэгч *******д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэдэгт “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж хуульчилжээ.

 

Хохирогч *******, шүүгдэгч ******* нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс буюу эхнэр, нөхөр болох нь хавтаст хэрэгт авагдсан №252/000414 дугаартай гэрлэлт бүртгэлтийн лавлагаа /хх-77/, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн Засаг даргын 430 дугаартай багийн Засаг даргын тодорхойлолт, хүү , нарын №0418257/40, №13 дугаартай төрсний гэрчилгээний хуулбаруудаар /хх-ийн 84-85/ тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч “******* нь согтуурсан үедээ, 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 23 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр баг 38-13 тоот хашааны үүдэнд иргэн *******ын хэвлийн тус газар нь хутгалж түүний эрүүл мэндэд хэвлийн хөндий нэвтэрсэн шарх, бүдүүн гэдэс болон их сэмжний гэмтэл, хэвлийн арын гялтан зүсэгдсэн шарх, цусан хураа, хэвлийн хөндийн цус алдалт бүхий хүнд хохирол санаатай учруулсан,  мөн согтуурсан үедээ 2020 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр баг 22-01 тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр *******г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд  нь тархи доргилт, баруун шанаа, баруун буйлны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтууд тогтоогдсон  бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч ******* нь хэрэг хариуцах, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, болох нь Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Сэтгэцийн шинжээч эмчийн 2020 оны 06 дугаар сарын 30-ний өдрийн 16 дугаартай дүгнэлтээр /хх-37/  тогтоогдож байна.

 

Шүүгдэгч “******* нь согтуурсан үедээ, 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 23 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр баг 38-13 тоот хашааны үүдэнд иргэн *******ын хэвлийн тус газар нь хутгалж түүний эрүүл мэндэд хэвлийн хөндий нэвтэрсэн шарх, бүдүүн гэдэс болон их сэмжний гэмтэл, хэвлийн арын гялтан зүсэгдсэн шарх, цусан хураа, хэвлийн хөндийн цус алдалт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч *******ын “...2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр би найз *******ын гэрт архи уугаад сууж байхад ******* гаднаас орж ирсэн. Тэгээд хамт архи ууж байгаад Улаанбаатар хот руу *******тай хамт явах гээд *******ын мотоцикль дээр мордоод байж байтал ******* араас гарч ирээд ямар нэг юм яриагүй, миний хажууд зогсож байгаад л гэдэс рүү “май чи” гээд цохих шиг болсон. Тэгсэн нээх удалгүй гэдэс рүү сонин оргиод байхаар нь гараараа дараад үзсэн чинь намайг хутгалсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-54, 138-139 хуудас/,  гэрч Ө.*******ын “...2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр *******, Улаанбаатар хотоос ирлээ гээд таараад *******ыг дагуулаад гэртээ ирсэн. ...Тэрнийг нь уучихаад 23 цаг өнгөрч байхад унаандаа сууя гээд Анхбаяр бид 2 гарахдаа ууж байгаад үлдсэн байсан тал шил архиа аваад кармандаа хийгээд гарсан. Тэгтэл хашааны гадаа гарч ирээд Анхбаяр яаая гээд тонгойхоор нь хартал Анхбаяр надад хандаж наадах чинь намайг хатгачих шиг боллоо гэсэн. Тэгээд би цамцыг нь сөхөөд хартал хэвлий хэсэгт нь хатгачихсан цус жаахан гарч байсан. Тэгээд таксинд суугаад эмнэлэг дээр ирсэн. ” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 хуудас/,  шинжээч Э.Хүрэлсүхийн  “... Үзүүлэгч *******ын биед үүссэн гэмтэл нь ир үзүүр бүхий  хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой” гэсэн мэдүүлэг /хх-49 хуудас/, хохирогч *******ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болохыг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 269 дугаартай шинжээчийн дүгнэлт,  Өвөрхангай аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн  2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 68 дугаартай шинжээчийн: Шинжилгээнд ирүүлсэн цамцанд 15х2мм хэмжээтэй 1 ширхэг зүсэгдэлт үүссэн байна. Уг гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн зүсэгдэлт байна. Зүсэгдэлт нь шинжилгээнд ирүүлсэн хутганы нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байж болно. Шинжилгээнд ирүүлсэн цамцны гэмтэл нь шинэ зүсэгдэлт байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 42-44 хуудас/, Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-1 хуудас/, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-2-3 хуудас/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-5 хуудас/,  Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх- 6-8 хуудас/, эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-131-132 хуудас/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар,

 

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2020 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр баг 22-01 тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр *******г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд  нь тархи доргилт, баруун шанаа, баруун буйлны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч *******гийн “...2020 оны 07 дугаар сарын 14-ний өдөр би гэртээ амарсан. Тэгээд манай нөхөр өглөө гэрээсээ гараад ирэлгүй байж байгаад орой 20 цаг өнгөрч байхад гэртээ согтуу ирээд гэрийнхээ хаалгыг түгжчихээд хаалганыхаа хажууд зогсоод байсан. Тэр үед нь би хоол хийж байсан учир хоолны халбага авах гээд тавиур луу явсан чинь чи гарах гээд байна гээд миний эрүү хэсэгт гараараа нэг удаа цохисон.... Маргааш нь миний банкны картыг авч явчихаад өөр хүний карт хийчихээд яваад өгсөн байсан. Картанд байсан мөнгөөр 2 өдөр архи уучихсан байсан. Согтуу орж ирээд л ямар ч шалтгаан байхгүй хэрүүл маргаан хийгээгүй байхад цохисон” гэсэн мэдүүлэг” /хх-ийн 153-154 хуудас/, гэрч *******гийн “...Түмэнжаргал багаасаа л хүн юм хэлэхээр их түргэн ууртай өөрийнхөөрөө дураараа хүн байсан юм. Одоо бүүр архинд их ороод тэр зан нь дийлдэхээ болиод байгаа юм. ...Архи уучихсан согтуу үедээ юм л болвол хутга шөвөг барьдаг болчихсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 155-156 хуудас/, гэрч *******гийн “...Өмнө зодож цохиж байсан тэр хэрэг дээрээ цагдаагаар шалгуулаад шүүхээр ял авсан гэж байсан. Тэр албадан ажлаа хийгээд байгаа л гээд байгаа юм орой нь согтуу л ирчихсэн байна гэж дуулдаад байгаа юм. Манай хүү ******* нь эрүүлдээ хүний өмнөөс дуугарна гэж байхгүй. Юм асуугаад байхад л дуугардаггүй хүн байгаа юм. Их л дураараа түргэн ууртай л хүн байгаа юм. ...Сүүлийн үед бол архи уучихаараа ааш зан нь дийлэхээ больсон. Юм л болвол чамайг ална би шоронд явна гэж ярьдаг болсон. Цагдаа дуудлаа гэхээр цагдаа яадаг юм намайг 1 л хонуулаад гаргана шүү дээ гээд байдаг болсон. Ер нь бол би сүүлийн үед шөнө ч тайван унтаж чадахаа болиод байгаа гэрийн гадаа нэг юм дуугарахаар л сэрээд *******ыг ороод ирэх вий гэж айдаг болсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 157-158 хуудас/, хохирогч *******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 313 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон, мөрдөн байцаалтын үед гүйцэтгэвэл зохих ажиллагааг бүрэн хийгдсэн гэж үзэв.

 

Шүүгдэгч ******* нь урд нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр *******г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/106 дугаартай шийтгэх  тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар   600 цагийн хугацаагаар  нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлэн ялаа эдэлж байхдаа дахин согтуурсан үедээ 2020 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр баг 22-01 тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр *******г нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд  нь тархи доргилт, баруун шанаа, баруун буйлны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн байгаагаас үзэхэд түүний үйлдлийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

Шүүгдэгч ******* нь хохирогч *******ын биед гэмтэл учруулахдаа хутганы урт 18.5 см урттай, ажлын хэсэг 9 см, бариул хэсэг 9.5 см, хэмжээтэй шар өнгийн иштэй хутга хэрэглэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч *******, гэрч  Ө.*******, шинжээч Э.Хүрэлсүх нарын мэдүүлэг, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 269 дугаартай шинжээчийн дүгнэлт, Өвөрхангай аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн  2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 68 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42-44 хуудас/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд хутга нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбарт заасан “зэвсэг” гэсэн ойлголтонд хамаарч байна.

 

Шүүгдэгч *******д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэмт буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай 2 гэмт хэргийг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш  удаа үйлдсэн” гэсэн эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүхээс шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлөөгүй, хор уршгийг арилгаагүй болон шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг  тал бүрээс нь харгалзан үзэж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.4-т зааснаар 5 /таван/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус   шийтгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч ******* нь Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/106 дугаартай шийтгэх  тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар   600 цагийн хугацаагаар  нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, тус 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас 56 цагийн ял эдэлж 544 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлээгүй болох нь Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/106 дугаартай шийтгэх  тогтоол /хх-ийн 227-236/, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн 01/1606 дугаартай албан бичиг /хх-ийн 196/ зэргээр тус тус тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хөнгөн ял болох 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож, 60 /жар/  хоногийн хугацаагаар хорих ялыг, мөн Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/106 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 600 цагийн хугацаагаар  нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 544 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг  нэг хоногоор тооцож 68 хоногийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан хүнд ял болох 5 /таван/ жилийн хугацаагаар хорих ялд тус тус нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 5 /таван/ жил 128 /нэг зуун хорин найм/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 5 /таван/ жил 128 /нэг зуун хорин найм/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

              Шүүгдэгч ******* нь 2020 оны 08 дугаар сарын 18-наас 2020 оны 10  дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 54 хоног цагдан хоригдсон болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны  хэлэлцүүлэгт шинжлэн судалсан 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2020/цхшз/70 дугаартай, /хх-ийн 186-188/ шүүгчийн захирамжаар тус тус тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 54  хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна. 

           

            Хохирогч ******* нь  хүнд гэмтлийн улмаас Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн гэмтлийн тасагт 2020 оны 06 дугаар сарын 16-наас 2020 оны 07 дугаар сарын 03-ныг хүртэлх хугацаанд хэвтэн эмчлүүлсэн зардал 1.104.120 төгрөг нэхэмжилсэн ба энэ нь түүний өвчний түүх, Өвөрхангай аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн №419 дугаартай  албан бичиг зэргээр тогтоогдож байна.  

 

            Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч *******аас 1.104.120  төгрөг гаргуулж хохирогч  *******т олгох нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 18.5 см урттай, бариулын урт 8.5 см хүрэн, ажлын хэсгийн урт 9 см ямар нэгэн бичиглэлгүй шар өнгийн иштэй хутга 1 ширхэг, цагаан саарал өнгийн ноосон цамц 1 ширхэгийг устгаж,

 

 Хохирогч Сүрэнхорлоо нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, . 

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,  давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5, 1.7, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 6,  38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт *******ыг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Боржигон овогт *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 /таван/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус   шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хөнгөн ял болох 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож, 60 /жар/  хоногийн хугацаагаар хорих ялыг, мөн Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/106 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 600 цагийн хугацаагаар  нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 544 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг  нэг хоногоор тооцож 68 хоногийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан хүнд ял болох 5 /таван/ жилийн хугацаагаар хорих ялд тус тус нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 5 жил 128 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 5 жил 128 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан 54 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

          6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч *******аас 1.104.120  төгрөг гаргуулж хохирогч  *******т олгосугай.

 

7. Хохирогч Сүрэнхорлоо нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурьдсугай. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 18.5 см урттай, бариулын урт 8.5 см хүрэн, ажлын хэсгийн урт 9 см ямар нэгэн бичиглэлгүй шар өнгийн иштэй хутга 1 ширхэг, цагаан саарал өнгийн ноосон цамц 1 ширхэгийг  устгасугай.

 

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.