| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 173/2020/00177/э |
| Дугаар | 2020/ШЦТ/188 |
| Огноо | 2020-10-28 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Г.Цолмонгэрэл |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 2020/ШЦТ/188
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Улсын яллагч Г.Цолмонгэрэл,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхнасан,
Хохирогч *******,
Хохирогч *******, түүний өмгөөлөгч П.Адъяасүрэн,
Иргэний нэхэмжлэгч *******, ,
Гэрч *******, *******, *******,
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Хандмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд зарим хэсгийг хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Хорьд овогт *******д холбогдох эрүүгийн 1826004320090 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Хорьд овогт *******, регистрийн дугаар: *******.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь иргэний нэхэмжлэгч *******ы эзэмшлийн улсын дугаартай улаан өнгийн хово маркийн ачааны автомашин, шар өнгийн улсын дугааргүй World маркийн ковш 1 ширхэг, гар аргаар хийсэн жижиг оврын усан буу 1 ширхэг, жижиг оврын дизель мотор 1 ширхэг, иргэний нэхэмжлэгч ийн эзэмшлийн улсын дугааргүй Hyundai Robeh 3000LC-7 маркийн экскаватор 1 ширхгийг тус тус ашиглан 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр, 2018 оны 08 дугаар сарын 30-наас 31-ний өдрийн хооронд, 2018 оны 09 дүгээр сарын 04-нөөс 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хооронд нийт 29 хоног орчим Өвөрхангай аймгийн Уянга сумын Бөөрөлжүүт 6 дугаар багийн нутаг Өвөр бүргэдэй гэх газар хойд өргөрөгийн 46°39 09.2 '46°33 09.6 , зүүн уртрагийн 102°14 57.1 ”-102°14 56.0, хойд өргөрөгийн 46°33 07.9 -46°33 07.9”, зүүн уртрагийн 102°14 58.2”-102°14 58.0, хойд өргөрөгийн 46°33 01.1 ”-46°33 00.5 ,зүүн уртрагийн 102°14 56.7”’-102°14 57.0, хойд өргөрөгийн 46°32 01.1 -46°32 59.3 ,зүүн уртрагийн 102°14 54.4 -102°14’ 55.3 гэсэн солбицол бүхий цэгүүдэд төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал хайх, ашиглах, олборлох үйл ажиллагаа явуулж байгаль экологид 3.285.504.78/ гурван сая хоёр зуун наян таван мянга таван зуун дөрөв/-н төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 21 цагийн орчим Өвөрхангай аймгийн Уянга сумын Онги 8 дугаар багийн Жаргалант хорооллын 06-01 тоотод оршин суух иргэн *******ийн хашааны үүдэнд *******ыг зодож тархи доргилт, баруун зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу зүүн хацрын төвгөр зүүн чихний дэлбэн, хүзүү хоолой, цээж, баруун зүүн гарын бугалга, баруун зүүн хөлийн гуя хэсэгт зулгаралт, цус хуралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэргүүдэд тус тус холбогджээ /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “ .... “АУМ алт” ХХК-ны компани захирал гэдэг хүн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр чи уурхай ажиллуулах сонирхолтой байна уу? Над руу нэг хүн 25.000.000 төгрөг өгөөд гарья гэсэн санал тавьсан. Хэрвээ чи ажиллах сонирхолтой бол өнөөдөр мөнгөө шилжүүлчих би чиний арыг даана гэж хэлсэн. “Аум алт” ХХК нь олон жил болж байгаа ажлын туршлагатай том компани болохоор би тухайн үед итгэсэн. Жилдээ 20-иос доошгүй бичил уурхай ажиллуулдаг. Би тухайн үед той чатласан, чатуудыг хавтаст хэрэгт хавсаргуулсан. Намайг хуурч, залилж байна гэж тухайн үед би бодоогүй. Том компани болохоор зөвшөөрч, би 2018 он 04 дүгээр сарын 19-ний өдөр мөнгө шилжүүлсэн. Нөгөө ажил чинь юу болж байна вэ гээд чатаар байнгын холбогдож байсан. Тэгэхэд сумын Засаг дарга Доржтогоо гэдэг хүнтэй яриад ажил зохицуулж өгнө. Би одоогоор Бээжинд явж байна. Очоод би чамайг гаргана гэж хэлсэн. 2018 оны 08 дугаар сарын 18-ний өдөр манай кампанид очоод манай хуулийн зөвлөхтэй уулзчих гэхээр нь очиж уулзсан. Хуулийн зөвлөх нь насаараа хуулийн зөвлөх хийж байгаад тэтгэвэртээ гарсан. Хуулийн зөвлөхийг надад хуурамч гэрээ хийж өгнө гэж бодоогүй. 2018 оны 08 дугаар сарын 18-ний өдөр тамга тэмдэгтэй гэрээ хийгээд ийн данс руу нь шилжүүлчих гэхэд нь би 2.000.000 төгрөг шилжүүлээд гэрээг авсан. Ашиглах техник байхгүй учраас би техник хайсан. Тэгээд түрээслэх хүмүүсээ олоод уурхай руу гарахаар болсон. Өвөрбүрэгдэй дээр гараарай гэж тухайн үед хэлж байсан. Өвөрбүргэдэй гэдэг газрын голын хажуу талд байдаг айлын хажууд нь байх газрын голын эхийг дээд тал гэнэ. Өмнө нь “Эрэл” ХХК-ний ажиллаж байсан хуулсан хоосон шал байсан. Тэр газрыг гар аргаар алт олборлодог хүмүүс надад санал болгосон. Эвдэрхий техниктэй шал руу нь ороод байж байтал тухайн сумын өвөлжөөний эзэн гэх хүн сумын Засаг дарга руу залгаж дуудлага өгч. Засаг дарга Доржтогоогийн захирамжийн дагуу ирлээ гээд хэсэг хүмүүс болох Д.Санжидмаа *******, Х.Дашрэнцэн, Чойжил, бас нэг танихгүй цагдаа нар ирсэн. Яагаад зөвшөөрөлгүй газар ажиллаад байна вэ гэхэд Би гэрээгээ үзүүлсэн. Энэ газар чинь Аум компани эзэмшлийнх биш наад гэрээ чинь хууль бус гэрээ байна. Энэ газарт ажиллаж болохгүй гээд түрээсэлж байсан техникүүдийг сум руу авч яваад түр саатуулах хашаанд журамласан. ахад тантай байгуулсан гэрээг хууль бус гэрээ байна гээд түрээсэлж авсан машинуудыг журамлуулчихлаа гэж хэлсэн. Миний дүү энэ жилдээ ингээд буучих, наана чинь бас Насанжаргал асуудал үүсээд байна. Би чамайг ажиллуулж чадалгүй буулгаж байна. Дараа жил Өлт рүү гарч ажиллаарай. Үгүй бол гэрээнийхээ мөнгийг буцаагаад авчих гэсэн. Тухайн үед нь хүүхдийн хөл хугарсан болохоор мөнгөний хойноос явалгүй. Цагдаагийн байгууллагад очиж миний машин техникийг өгчих, эгч нь одоо бууя гэж гуйж, түрээсэлж байсан машин техникийг авсан. Иргэний нэхэмжлэгч *******ы машин эвдэрч. Хот руу сэлбэг захиалж, турбо салган, гагнуурчин хайж тухай газар олон хоносон. Гэхдээ тэнд байх хугацаандаа нэг ч грамм алт олборлоогүй. ******* бид хоёр өмнө нь уурхай ажиллуулж үзээгүй. Гар гаргаар буу ажиллуулж үзье гээд. Өмнө нь Эрэл ХХК-н хуулсан газрын сул шороо асгасан байхаар нь буунд шороо хийж ажиллуулах гэтэл буу нь ажиллаагүй. Одоо нэгэнт ийм юм болсон тул би гэм буруугаа хүлээж байна. Хохирлоо нөхөн төлнө....”
“... нь манай дэлгүүр дээр 2019 оны 10 дугаар сарын 19, 21-ны өдрүүдэд 17 цаг 30 минутанд согтуу ирж хайрын сэдэвтэй “мessagge” бичсэн байна гэж элдэв янзаар доромжилж, дэлгүүрийн жинг авч шидэн хагалж, би таныг гэр бүл үймүүлсэн хэргээр шүүхэд өгнө, эсвэл 5.000.000 төгрөг өг, тэгэхгүй бол интернэт фэйсбүүкэд “мessagge”-ийг чинь тавина гэж сүрдүүлсэн. Үүнээс хойш 2019 оны 11 дүгээр сарын 16-ний орой над руу залгасан. Тухайн үед би ын дугаарыг мэдээгүй. Утсаа автал байна танай гадаа нөхөртэйгөө хүлээж байна, гараад ирээч гэхээр нь би айлд хоол идэх гэж байна жоохон удах байх гэж хэлсэн. Тэгэхэд нь надаас уучлалт гуйж, эвдэлж хэмхэлсэн зүйлээ янзалж өгөх гэж байна гэж бодсон. Нөхрийнхөө хамт хэсэг хугацааны дараа гэрийнхээ гадаа очтол нөхөртэйгөө хүлээж байсан. Машинаас буугаад очтол манай нөхөр Баасандорж хохирогч ын нөхөр болох Лхагвасүрэнтэй барилцаж авсан. Би шөнө болсон хойно хэрүүл битгий хийгээд бай өглөө болъё, та нар чинь юу болоод барилцаж авцгаагаад байгаа юм гэж хэлээд гэр лүүгээ ороход хохирогч нөхөртэйгөө маргалдаад үлдсэн. Дараа нь гэрээ цэвэрлэчхээд 1 цаг орчмын дараа бие засах гээд гартал хаалга тогшиход нь хэн бэ гэхэд Батжаргал цагдаа байна, ******* мөн үү гараад ир гэхээр нь би гараад очиход чамайг зодсон гээд байна. Үнэн үү гэж асуухад нь би бид хоёрын хооронд юу ч болоогүй, маргааш уулзъя гээд тохиролцоод салсан. нь нөхөртэйгөө хэрэлдээд үлдсэн гэж хэлсэн. Тухайн үед зүгээр утсаа барьчихсан хэрүүл хийгээд бичлэг хийгээд байсан. аа би чамайг зодоогүй биз дээ хүнийг гүтгэх хуультай шүү. Зодсон гэсэн бичлэг, зураг болох нотлох баримтаа аваад ир гэж хэлсэн. Яагаад тэгж хэлсэн гэвэл манай дэлгүүр үзүүрийн дэлгүүр учраас хажууд байдаг ШТС-ийн камер, Сумын цагдаагийн газрын камер, дэлгүүрийн камер зэрэг байдаг. Иймд нотлох баримтаа аваад ир гэж хэлсэн. Шаардлагатай гэвэл би маргааш өглөө цагдаагийн газар яваад ирье гэсэн. Тухайн үед нь орилоод гүйгээд байсан. Сумын цагдаа нарт би бичлэг хийгээрэй тэгэхгүй бол гэх хүн намайг гүтгээд байна гэж хэлсэн. ...Би гэм буруутай эсэхээ шүүхээр шийдүүлэх хүсэлтэй байсан. Шүүх гэм буруутайд тооцсон учир гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Шүүхээс гаргаж шийдвэрлэсэн 301.170 төгрөгийг одоо шүүх хурал тараад д хүлээлгэж өгнө” гэв.
Хохирогч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...******* нь 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 10 дугаар сарын 01-ний хооронд хууль бусаар ашигт малтмал олборлох гэсэн үндэслэлээр шалгагдаж байгаад эрүүгийн хэрэг үүсгэгдсэн. Миний хувьд бол төрийн ашиг сонирхлыг хамгаалах зорилго, буюу төрд учирсан хохирлыг нэхэмжлэхээр томилогдсон эрх үүргийн хүрээнд хохирогчоор оролцож байна. Шүүгдэгч ******* 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх буюу дунд нь 5 хоног цагдаагийн байгууллагад техникийг нь түр саатуулж зогсоосон байгаа. Бусдаар төрийн байгууллага зогсоогоогүй, үйл ажиллагаа явуулсан байдаг. Техник эвдэрсний улмаас ажиллаагүй гэж байна. Энэ асуудлыг бол би мэдэхгүй. Тухайн үед ажилласан гэж үзнэ. 2018 оны 09 дүгээр сараас эхэлж цагдаагийн байгууллагад хэрэг үүсгэж шалгагдсан. 2018 оны 10 дугаар сард би энэ хэрэгт хохирогчоос томилогдож ирсэн. Тухайн үед эвдрэл үүсгэсэн нь 2018 оны 10 дугаар сард Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний Монслов ХХК-ны байгаль орчин хохирол учирсан байна гэж тооцсон. ...Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Байгаль орчин аялал зуучлалын газраас усанд учруулсан хохирлыг тооцуулсан. Байгаль орчинд 7.957.707 төгрөгний хохирол, усны нөөцөд 10.988.544 төгрөгний хохирол, нөхөн сэргээх зардал нь 4.963.387 төгрөгний хохирол учруулсан. Нийтдээ бол одоо 23.909.638 төгрөгний хохирлыг шүүгдэгч *******оос нэхэмжилж байна” гэв.
Хохирогч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2019 оны 11 сарын 16-ны орой 09 цагийн орчим буюу хагас сайн өдөр байсан болохоор гэр бүлээрээ хоол ундаа идээд, унтах гэж байтал. 9932 гэх утасны дугаартай ******* нь 2-3 удаа над руу залгасан. Утсаа автал над руу дайраад ...утасны цаанаас орилоод байсан. Өөдөөс нь энэ асуудлаа болиоч гэж хэлэхэд чаддаг юм бол яваад ир гэж хэлсэн. Тухайн үед би нялх нойтон хүүхэдтэй болохоор очоод хэл амаараа учраа олчих байх гэж бодоод ӨВР71-10 улсын дугаартай Toyota corolla маркийн машинтай *******ы гэрийн гадаа очиход ард зэрэгцээд ******* нь нөхөртэйгөө ирсэн. ...*******ы нөхөр нь жолоочийн хаалгаар, *******, эгчтэйгээ нөгөө талын хаалгаар бууж ирээд шууд хаалга онгойлгоод, чи муу яасан овоо гичий вэ гээд үснээс базаж авсан. Харин эгч нь зүүн гарын бугалагнаас барьсаар байгаад шууд машины хамар нэг удаа мөргүүлж, цаашаа явахад нь би газар ойчсон. Газар унасны дараа миний цээжин хэсэгт 2-3 удаа өшиглөж, өвдөглөсөн. Үснээс зулгаасан, бас зүүн талын гараас 2 гараараа зуурчихсан байсан болохоор би хүч алдаад газар унасан. Бас газар унахад ******* нь миний шанаа хэсэгт 2-3 удаа өшиглөсөн. Тухайн үед өшиглүүлээд бие сонин болоод байхаар нь ханиа намайг авраарай гэж хашгирсан. Тэгээд Лхагвасүрэн та нар хүн аллаа ш дээ гээд ирж намайг босгосон. Би тэгээд цагдаагийн байгууллага руу явсан. Одоо гэм хорын хохиролд Эм тарианы үнэ 662.636 төгрөг, түлш шатахууны зардал 1.510.963 төгрөг, хүнс ахуйн хэрэглээ 5.807.307 төгрөг, эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэний төлбөр 312.420 төгрөг, куртикны үнэ 20.000 төгрөг, Д.орхоны үйлдлээс болж ажлаа хийх аргаггүй болж ажлаасаа гарсан тул ажилгүй байсан 10 сарын цалин /1сарын 629.328 төгрөгөөр тооцож/ 6.293.280, Хөвсгөл аймагт ээжийндээ очиж байр хөлсөлсөний байрны түрээс 1.400.000 төгрөг нийт 16.006.606 төгрөг нэхэмжилж байна гэв.
Иргэний нэхэмжлэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би ******* эгчтэй адилхан нэг үйл ажиллагаа буюу хүнсний дэлгүүр ажиллуулдаг. Тэрнийхээ хүрээнд юм уу ******* эгч надад санал тавьсан. ...Нүүрсэнд явдаг улсын дугаартай улаан өнгийн Хово, нүүрс ирэхээр түрдэг улсын дугааргүй Word маркийн Ковш нарыг нь ээлжилж унаж уурхай гэх газар очсон. Очиход тухайн газар нилдээ ухсан газар байсан. Өмнө лицензтэй Мянганбаярын уурхай гэдэг газар орсон. Нуур нь гадаргын ус буюу булгаас орж ирдэг тогтмол нуур байсан. Манай нутаг болохоор би өмнө нь тухайн газрыг мэднэ. Тэр нуур нь 2-3 жилийн өмнө тогтсон нуур. ...эвдрэлтэй байсныг нь засаж байгаад тухайн газар 10-аад хоносон. Дөнгөж ажиллуулах гээд байж байтал сумаас хүмүүс ирж миний 2 техникийг хураагаад явж явсан. Одоо *******оос нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.
Иргэний нэхэмжлэгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Үйл ажиллагаагаа явуулахгүй байж байгаад буух үед арга ядахдаа миний эксковаторыг гуйсан. Таны экскаваторыг түрээслье гэж гуйхад нь наадах чинь хөдлөхгүй гэж хэлсэн боловч эксковатор олдохгүй байна гэхээр нь за тэгүүл авбал ав гэж хэлсэн. Шүүгдэгч ******* нь ажиллаагүй тул нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.
Гэрч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2019 оны 11 дүгээр сарын 16-ний өдөр 09-10 цагийн орчим ******* нь манай эхнэр ын утас руу 3-4 удаа залгаад байхаар нь эхнэр ярьсан. Гэрийн гадаа хүрээд ир, үнэн учраа ольё, яагаад хүн гүтгээд байгаа юм гээд ******* нь дуудсан. Гэрийнх нь гадаа машинтайгаа бид хоёр очоод 30 минут хүлээгээд зогсож байтал. ******* нь эгч, нөхөр хоёртойгоо хамт ирцгээсэн. Эхнэр нь машинаас буух гэтэл ******* нь эгчтэйгээ ирээд зодоон эхэлсэн. Би машинаас буух гэтэл *******ы нөхөр нь ирээд намайг заамдаж аваад шанаа хэсэгт нэг удаа гараараа цохисон. Тухайн үед харахад ******* нь эхнэрийг машины хамар мөргүүлж байгаа харагдсан. Удалгүй манай эхнэр ханиа намайг авраарай гэж хашгирахаар нь би *******ы нөхрийг түлхээд очиход эхнэр газар унасан байхаар нь босгосон. ...Эхнэр толгой өвдөөд байна гэхээр нь эмнэлгийн гадаа ирээд үзүүлэх юм уу? гэсэн чинь өнөөдөртөө өвчин намдаагч ууя. Болохгүй бол маргааш өглөө уулзаад больё гээд амарсан. Маргааш нь энхэртэйгээ хамт 10-11 цагийн орчим *******ы дэлгүүр очиж уулзсан” гэв.
Гэрч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Тухайн хэрэг болсон өдөр судрын сайн санахгүй байна. Би эхнэр болох *******той хамт эгчийнд хоол идэх гээд хүлээгээд байж байхад. гэх эмэгтэй манай эхнэр лүү залгаж уулзъя гэж хэлсэн. Гэрийнх нь гадаа очиход нөхөртэйгөө манай хашааны үүдэнд ирсэн байсан. Тухайн үед би ын нөхөр болох Лхагвасүрэнтэй барилцаж аваад байж байтал манай эхнэр намайг салгаад гэр лүү дагуулаад орсон. Гэртээ байж байгаад эхнэр гарч бие засна гээд гарахад нь цагдаа нар ирсэн байсан” гэв.
Гэрч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2019 онд Өвөрхангай аймгийн Уянга суманд олон нийтийн цагдаагаар ажиллаж байсан. Тухайн хэрэг болсон өдрийг санахгүй байна. Шөнийн 11 цагийн орчим гэртээ амарч байхад дуудлага ирлээ гээд хэсгийн төлөөлөгч Уянга дэлгүүр дээр хүрээд ир гэсэн. Тухайн газар Лхагвасүрэн, , *******, Баасандорж нар хоорондоо маргалдсан бололтой байсан. Хэсгийн төлөөлөгч Лхагвасүрэн, нарыг маргааш өргөдлөө бариад ажил дээр яваад очоорой гээд гэрт нь хүргэж өгсөн. Маргааш нь Хөвсгөл аймгаас ын ээж гэх нэг эмэгтэй хүн залгаад. Хүргэн манай охин болох ыг зодоод байна гэсэн дуудлага өгсөн. Тухайн дуудлагын дагуу Дашзэвэг гэх олон нийтийн цагдаатай хамт ын гэрт очсон. Гэрт нь очиход нөхөртэйгөө зодолдсон бололтой тавилга нь хэмхэрсэн байсан. Тэгтэл өөрийнх нь хашаанаас дээш гурав дахь Ленин гэх айлын хашааны зүүн талд байх амбаарны хажууд Лхагвасүрэн нь согтуу эхнэр болох ыг заамдаад зогсож байсан. Тухайн үед нь гэх эмэгтэй нь нүд нь хөхөрч, хавдсан, цээжин хэсэг нь хөхрөлтэй айсан байдалтай байсан. Хамт явж байсан Дашзэвэг гэх цагдаа Лхагвасүрэнг ажлын байр луу аваад явсан. Би гэх эмэгтэйг машинд нь суулгаад гэрт нь очиж хувцсыг нь солиулж айлд хүргэж өгөөд машиныг журмын хашаанд хийсэн. Маргааш нь нь би гэртээ очиж хувцсаа авах гэсэн юм. Лхагвасүрэн намайг өчигдөр ингэсэн юм чинь одоо очихоор алчих байх гээд Дашзэвэг цагдааг дагуулаад явсан” гэв.
Хохирогч *******гийн мөрдөн байцаалтанд өгсөн “... Иргэн ******* нь Уянга сумын “Өвөрбүргэдэй” гэх газар анх 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр манай сумын цагдаа, байгаль орчны байцаагч нарыг шалгалтаар явах үед анх буусан байсан. Тухайн үедээ ажиллаж болохгүй албан мэдэгдэл өгсөн байсан. Үүнээс хойш 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Уянга сумын Бөөрөлжүүт гэх газар буусан уурхайнуудыг тараахаар албан мэдэгдэл өгөх үед ******* нь өөрөө байхгүй, үйл ажиллагаа явуулсан газар шороо хөндсөн байсан. Тэгээд ажилчин гэх нэг залуу байсан тэр нь мэдэгдэлд гарын үсэг зуруулсан тухайн үеийнх нь гэрэл зургийн үзүүлэлт, техник хэрэгсэл, эвдэрсэн газрынх нь зургийг би авч баримтжуулсан. Ажилласан газар нь тусгай зөвшөөрлийн лицензтэй талбайд хамаарахгүй. ******* нь удаа дараа шаардлага тавьж байхад нүүхгүй шөнө өдрөөр нууцаар ажиллаад байдаг байсан намайг эзгүйд 2018 оны 08 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө манай байгаль хамгаалагч Х.Дашрэнцэн, Байгаль орчны хяналтын улсын байцаагч Санжидмаа, цагдаа нар ажиллаж байхад нь үйлдэл дээр нь очиж техник хэрэгслийг нь зогсоож зарим техникийг нь сумын журмын хашаанд аваачсан байсан. Үүнээс хойш би гэхэд л 2-3 удаа очсон, цагдаа нар нь хэд хэдэн удаа очсон иргэдийн мэдээллээр ажиллаад байна гээд мэдээлэл ирдэг байсан. Очихоор техникүүд нь байдаг хариуцсан хүн нь алга гэдэг байсан. Анх шалгалтаар 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр ажилласан байсан нь тогтоогдсон. Үүнээс хойш 2018 оны 08 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө техникээ түр саатуулагдаж зогсоод 2018 оны 09 дүгээр сарын 04-нд техникээ буцааж аваад 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ажилласан. Нийтдээ 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж дундуур нь 4-5 хоног завсарласан. Ажилласан хугацааг нь би өөрөө сайн мэдэж байна байнга шалгаж байсан, иргэдээс мэдээлэл авч байсан ажилласан талбай нь нэмэгдээд байдаг байсан. 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотоос “Монслов ХХК”-ны мэргэжилтнүүд ирж ухагдсан талбайнуудын газрыг хэмжихэд Орхонд цагдаагаас мэдэгдсэн боловч би ажиллаагүй очих шаардлагагүй гэсэн хариу өгсөн. Ажилласан талбайг нь би мэдэж байсан учраас хэмжүүлсэн мөн тухайн үед иргэн Насанжаргал, Даваажав нар өөр өөрсдийнхөө талбайг хэмжүүлсэн хамт байсан. Ухагдсан талбайн хэмжилтэнд ямар нэгэн маргаан байхгүй би өөрийн биеэр хэмжүүлсэн, уг нь Орхон өөрөө ирэх ёстой байтал ирээгүй. Ажилчидын тоог тодорхой мэдэхгүй Баярсайхан гэх хүний техникийг түрээсэлж байгаа гэж Баярсайхан өөрөө хэлж байсан эксковатор 1 ширхэг, ковш 1 ширхэг, усан буу 1 ширхэг, дизель мотор 1 ширхэг, зөөврийн ачааны машин 1 ширхэг зэрэг техниктэй байсан хэний эзэмшлийн техникүүдийг би мэдэхгүй. Экологи эдийн засгийн хохирлын үнэлгээнд гарсан байгаль орчны хохирол, нөхөн сэргээлтийн зардлыг нэхэмжилнэ, хохирлоо төлчихвөл миний зүгээс гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 23-24 хуудас/,
Хохирогч *******ын мөрдөн байцаалтанд өгсөн “...Тэр өдөр 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр байсан юм. Хагас сайн өдөр байсан шиг санаж байна. ...Тэр өдрийн орой буюу 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн орой 21 цаг 30 минутын орчимд миний 95118269 дугаарын гар утас руу 99310688 дугаарын утас 3-4 удаа залгасан. тухайн үед утсаа аваагүй юм. Энэ дугаарыг Орхон гэх хүүхний дугаар мэдэж байсан болохоор тухайн үед аваагүй юм. Тэгээд залгаад байхаар нь утасныхаа сүлжээг хэсэг хугацаанд хаасан. Хэсэг хугацааны дараа утасныхаа сүлжээг нээхэд 99310688 дугаараас дуудлага ирсэн байсан. Ахиад залгаад байхаар нь би утсаа авахад Орхон гэх хүүхэн “...чи надтай уулзаж чадахгүй шүү дээ чи айж байгаа болохоор утсаа авахгүй байгаа биз дээ. Танай ээж чинь янхан болохоор 4 хүүхдээ тэжээх гэж янхандаад явдаг байсан биз дээ” гэх зэргээр элдвээр хэлээд байсан. Тэгэхээр нь би Орхон гэх хүүхэнд “... чамтай очиж уулзъя, учраа олъё” гэж хэлсэн. Тэгээд би өөрийн нөхөр болох Лхагвасүрэнгийн хамт манай гэрээс урагш 2 гудамжны цаана байх Орхоны гэрийн гадаа очсон. Нөхөр Лхагвасүрэн машин бариад би хажууд нь суугаад Орхоны гэрийн гадаа очсон. Гэрээс гарахад оройн 21 цаг 40 минут л болж байсан байх, Орхоны гэрийн гадаа очиход ойролцоогоор оройн 22 цаг л болж байсан байх, гэхдээ цаг хараагүй. Тэгээд Орхоны гэрийн гадаа очиход Орхон гэрийнхээ гадаа машинтайгаа зэрэгцээд ирээд зогссон. Орхон нөхөр Баасандорж, эгч /нэрийг нь мэдэхгүй байна/ нарын хамт явж байсан. Тэгээд би Орхоныг машинаасаа буугаад ирэхээр нь машинаасаа буух гээд хаалгаа онгойлготол Орхон тойрч, ирээд миний үснээс зулгаагаад машинаас буулгасан. Орхоны эгч нь миний зүүн гарын булчингаас гараараа базаад буулгасан. Тэгээд машинаас буулгаад Орхон үснээс зулгаасан чигээрээ, эгч нь зүүн гараас базсан чигээрээ чирээд манай машины хамрыг духаар мөргүүлсэн. Духаар машин мөргүүлээд цаашаа чирэхэд нь би газар унасан. Намайг газар унасан хойно Орхон миний үснээс зулгаасан чигээрээ миний цээж орчимд 2 удаа өвдөглөсөн. Орхоны эгч нь зүүн талын гарыг гараараа базаад дараад байсан. Тэгтэл Орхон миний үснээс зулгаасан чигээрээ зүүн талын шанаа орчимд 3-4 удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд би “...туслаач ээ” гээд хашхирахад манай нөхөр Лхагвасүрэн гүйж ирээд “...та нар хүн алчихлаа ш дээ” гээд салгасан. Намайг Орхон эгчтэйгээ бариад зодож байх хооронд Орхоны нөхөр Баасандорж нь бас манай нөхөр Лхагвасүрэнг барьчихсан хэрүүл хийгээд байсан. Нөхөр Лхагвасүрэн ирж бид нарыг салгасан. Тэгээд би босоод шууд Цагдаагийн тасаг руу гүйсэн. Намайг зам хөндлөн гараад явж байтал араас манай нөхөр Лхагвасүрэн, Орхоны эгч хоёр манай машинтай ирээд намайг машинд суулгах гээд зууралдаад байсан. Орхоны эгч гэх хүүхэн намайг “...чи цагдаагийн газар очих хэрэггүй, хүн гэр бүлээ аварч байгаа биз дээ” гээд байсан. Тэнд ямар нэгэн зодоон болоогүй. Цагдаагийн тасаг дээр очтол цагдаа нар байгаагүй, Орхоны гадаа ирчихсэн байна гэхээр нь очтол Орхоны гадаа Батжаргал цагдаа, манай хадам аав Ганболд нар ирчихсэн байсан. Би очоод “...наад хүнд чинь зодуулчихлаа ш дээ" гэхэд Орхон хүүхэн “...чи чамд ерөөсөө гар хүрээгүй ш дээ, чи баримтаа аваад ир, камерын бичлэгээ аваад ир” гээд байсан. Тэгээд тэнд мөн ямар нэгэн зодоон болоогүй тэндээсээ гэртээ харьцгаасан. Орхон миний үснээс зулгаагаад машинаас намайг чирч буулгаад манай машины хамрыг духаар 1 удаа мөргүүлсэн. Тэгээд үснээс чирсэн чигээрээ чирээд намайг газар унахад миний цээж рүү 2 удаа өвдөглөсөн. Мөн баруун талын шанаа руу 3-4 удаа хөлөөрөө өшиглөсөн. Тухайн үед миний толгой өвдөөд туслаарай гэж хашхирсан. Орхоны эгч гэх хүүхэн машинаас зүүн гараас чирч буулгасан. Тэгээд зүүн гараас барьсан чигээрээ газар унахад ч гэсэн зүүн гар дээр дарчихаад тавихгүй байсан. Цохиж зодсон зүйл байхгүй. Өөр надад гар хүрсэн хүн байхгүй. Миний толгой доргисон. Баруун талын шанаа өвдөлт ихтэй, юм зажилж чадахгүй байгаа. Толгойноос хамаараад нуруу нугасаар их өвдөж байна. 2 нүд хөхөрч хавдсан. Цээж улайсан, цээжин дээр болон чихэн дээр хумсны сорви болсон байсан. Үс унасан. Зүүн болон баруун гар хөхөрсөн, 2 гуя хөхөрсөн байсан. Манай нөхөр Лхагвасүрэнтэй Орхон гэх хүүхэн 2016 оноос хойш холбоотой болсон байсан. Түүнийг нь өмнө нь мэдээд уучлаад өнгөрсөн. Түүнээс хойш ямар нэгэн холбоогүй байж байгаад буцаад холбогдож эхэлснийг нь мэдээд би Орхонд болон түүнийг нөхөр Баасандорж нарт хэлсэн. Тэрнээс л хэрүүл болсон байх. Тэр өдрийн орой унтахаар хэвтэх гэж байсан юм. Орхон болон түүний эгч архи уусан байсан эсэхийг мэдэхгүй байна. Хөхөрсөн хэсэг арилсан боловч толгой байнга өвддөг, нуруу нугасаар өвдөж байна. Юм мартаж байна. Гомдолтой байна. Эмчилгээний зардал нэхэмжилнэ. Зодуулсны дараа манай хадам аав Ганболд ирсэн байсан. ...Тухайн өдрийн орой зодоон дууссаны дараа дуудлагаар Батжаргал, Даашка, Мөрөн цагдаа нар Орхоны гэрийн гадаа ирсэн байхаар нь би зодуулсан талаараа хэлсэн. Энэ хүмүүс мэднэ. Миний нүүр битүү хавдсан байсан. Маргааш өглөө нь Орхоны дэлгүүр дээр ирэхдээ нүүрээ будсан байсан. 1 дэх өдөр буюу 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ирж үзүүлсэн. 1 дэх, 2 дахь өдөр эмнэлгээр явсан. 3 дахь өдөр эмнэлэгт хэвтсэн. 1 дэх өдөр үзүүлэхээр эмнэлэгт ирэхэд битүү хавдсан, хөхөрсөн байсан. Юм идэж чадахгүй байсан. Одоо хүртэл баруун талын чамархай хэсэг хөндүүрлээд юм идэж ч чадахгүй байна. Орхоны нөхөр Баасандорж 2019.11.20-ны өдөр буюу 3 дахь над руу 2 удаа залгасан байсан. Би тухайн үед утсаа аваагүй. Тэгээд над руу оройн 20 цаг 54 минутанд “...сонин юу байна, би өнөөдөр жаахан юм уугаад гадуур явж байна. Чи хаана байгаа юм бэ, харагдахгүй байх юм асуух юм байна” гэж мессеж бичсэн байсан. Би хариу бичээгүй. Над руу залгаад байхаар нь би утсаа аваад “...танай эхнэрийн буянаар би эмнэлэгт хэвтэж байна” гэж хэлсэн. Тэгтэл Баасандорж “...танай нөхөр чинь надаас уучлалт гуйгаад мессеж бичиж буруугаа хүлээсэн байна лээ, манай эхнэр харин буруугаа хүлээхгүй байгаа. Хаана хэвтэж байгаа юм бэ, би аймаг орохоороо очно” гэж ярьсан. 4 дэх өдөр буюу 2019.11.21-ний өдөр намайг эмнэлэгт хэвтэж байхад Орхоны нөхөр Баасандорж эмнэлэг дээр ирсэн. Эмнэлэг дээр ирээд надтай уулзаад “...үр хүүхэдтэй хүмүүс үр хүүхдээ бодмоор байна, танайх 2, манайх 3 хүүхэдтэй, цагдаа шүүх гэмээргүй байна” гэж хэлж байсан. Орхонд зодуулсныхаа маргааш нь буюу 2019.11.17-ны өдрийн өглөө 11 цагийн орчимд Орхоны дэлгүүр дээр нөхөр Лхагвасүрэнгийн хамт очсон. Бид хоёрыг очиход Орхон нөхөр Баасандоржийн хамт байсан. Тэгээд би дэлгүүрт нь ороод Орхонд “...чамаас болж би унтаж чадсангүй, чи яах гэж намайг зодож байгаа юм бэ, адилхан амьдрах гэж байгаа юм байж” гэж хэлсэн. Намайг тэгж хэлсэн чинь Орхон хүүхэн “...танай ээж янхан, та 4, 4-лээ янхан юм байна лээ, багаасаа тэгээд яваад сурчихсан хүмүүс" гээд орилоод байсан. Нөхөр Баасандорж нь “...манай эхнэр манай дэлгүүрийн утсаар хэн нэгэн мессеж бичсэн байх гээд байгаа юм. Би ч эхэндээ тийм юм болов уу даа гэж бодсон, гэтэл үгүй юм байна лээ” гэсэн. Тэгэхээр нь Лхагвасүрэн бид хоёр “...за за тэгвэл цагдаа дээр нь очъё" гээд дэлгүүрээс нь гараад явсан. Дэлгүүрээс нь гараад шууд гэртээ ирсэн. Тэгээд гэртээ ирээд би “...Орхон гэгч хүүхнээс болоод би ээж, хэдэн дүү нартайгаа бүгд янхан болчихсон байна, бие өвдөөд байхад дээрээс нь янхан нэр зүүчихлээ, энэ хүүхнээс болоод миний амьдрал ийм болчихлоо” гэж хэлсэн. Тэгээд би уурлаад ээж Цэцэгсүрэн рүү утсаар болсон асуудлын талаар хэлсэн. Тэгтэл Лхагвасүрэн “...миний буруу гэж хэлсэн ш дээ, явалдсан нь үнэн гэж хэлсэн ш дээ, тэгээд одоо яах гээд байгаа юм бэ, одоо болоо ш дээ” гээд намайг нэг удаа алгадсан. Миний хацар руу нэг удаа алгадсан, гэхдээ аль хацар луу алгадсаныг нь би санахгүй байна. Тэгээд би “...надад хэцүү юм, би энэ гэрээс чинь явлаа” гээд гэрээс гарахад Лхагвасүрэн араас гарч ирээд “...чи одоо хаачих гээд байгаа юм бэ” гээд надад цамцаа өмсгөх гээд байсан. Тэгээд бид хоёрыг хашаанаасаа 2-3 хашааны наана явж байхад Уянга сумын хэсгийн төлөөлөгч Батжаргал нэг цагдаатай ирсэн. Ямар ч байсан Батжаргал хэсгийн төлөөлөгч байсан. Цагдаа нарыг ирэхэд ******* нь намайг хашаанд боогоод зогсож байсан гэдэг нь худлаа байна. Нөхөр Лхагвасүрэн бид хоёр гэрээсээ гараад хашаанаасаа цааш 3 дахь хашааны ойролцоо явж байсан юм. Манай нөхөр ******* нь гэртээ намайг гараараа нэг удаа алгадсан. Түүнээс өөрөөр надад гар хүрээгүй, намайг цохиж зодоогүй. Нөхөр Лхагвасүрэнгийн цохилтоос /нэг удаа алгадсанаас/ ямар нэгэн гэмтэл миний биед учраагүй. Миний биед учруулсан гэмтлийг Орхон хүүхэн учруулсан. Эгч нь зүүн талын гарыг дарчихаад байсан. Би юм мартаад байна, толгойны эм уудаг болсон, үе үе даралт ихсээд байдаг болсон. Би Орхон хүүхнээс болж ажлаа өглөө. Гэрээсээ явах шалтгаан болсон, дээрээс нь эрүүл мэндээрээ хохирч байгаа тул гомдолтой байна. хэрүүл маргаан болоход манай том хүүхэд байсан. Өөр хүн байгаагүй. “ гэсэн мэдүүлэг /2хх-ийн 48-50, 51-53 хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Б.Эрдэнэзаяагийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Миний бие 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөгч Д.Лхагвасүрэнгийн шинжээч томилох тогтоолын дагуу Уянга сумын Бөөрөлжүүт 6 дугаар багийн нутагт очиж *******ы үйл ажиллагаа явуулсан талбайд хэмжилт хийж экологи эдийн засгийн хохирлын үнэлгээг гаргаж хүргүүлсэн. Уг талбайд хэмжил хийж, дүгнэлт гаргуулсан ажлын хөлс болох 1.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Нэхэмжлэх хуудсыг дүгнэлтийн хамт хүргүүлсэн. Нэхэмжилж байгаа мөнгөө авчихвал надад өөр гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 27-28 хуудас/,
Иргэний нэхэмжлэгч *******ы мөрдөн байцаалтанд өгсөн “...52-29ӨВР улсын дугаартай улаан өнгийн Хово маркийн ачааны автомашин 1 ширхэг, шар өнгийн дугааргүй World маркийн ковш 1 ширхэг, гар аргаар хийсэн жижиг оврын усан буу 1 ширхэг, жижиг дизель мотор 1 ширхэг зэргийг түрээслэсэн. Эдгээр техникүүд нь бүгд миний өөрийн эзэмшлийнх байгаа юм улсын дугаартай техникийн гэрчилгээг би гээгдүүлсэн. Одоо надад байхгүй байна. Үнэлгээтэй танилцлаа, санал хүсэлт байхгүй.Би өөрийн техникүүдээ түрээсэлж ажиллуулсан хөлс мөнгө огт аваагүй. Надад одоогоор гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 30 хуудас/,
Иргэний нэхэмжлэгч ийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Улсын дугааргүй шар өнгийн Хьюндэй маркийн эксковатор нь миний өөрийн эзэмшлийнх. 2018 онд манай дүү ******* АУМ алт ХХК-тай гэрээ хийж уурхайд ажиллах гэж байна эксковатор олдохгүй байна танаас түрээслэх гэсэн юм гэхээр нь би муу юм байгаа эвдрээд болохгүй байж магадгүй. Болно гэвэл аваад яв гээд өгөөд явуулсан. Авч яваад буцаагаад хашаанд тавьчихсан байсан. Ашигласан үгүйг нь би мэдэхгүй тэр дор нь буцаагаад аваад ирсэн. Одоо тэр эксковатор надад байхгүй сэлбэгэнд тараагаад дуусчихсан” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 32 хуудас/,
Гэрч Э.Нарантуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Би ******* гэж хүнийг огт танихгүй, *******той ямар нэгэн гэрээ байгуулаагүй, гэрээнд гарын үсэг зураагүй, аюулгүй байдал хариуцсан хуулийн зөвлөх надад гэрээ байгуулсан талаар ямар нэгэн мэдээлэл өгөөгүй. Л.Зориг нь Уянга суманд 7-р баг Өлтөд ажиллаж байгаа уурхайтай гэрээ хэлцэл байгуулах ажлыг хариуцдаг. Уянга сумын 6-р баг ”Өвөр бүргэдэй” гэх газарт би одоогийн байдлаар ямар нэгэн гэрээ байгуул гэсэн тушаал гаргаагүй. Тэнд хүмүүс ажилласныг мэдээгүй, би ямар ч гэрээнд гарын үсэг зураагүй. Энэ талаар одоо л сонсож байна. Гэрээнд зурсан гарын үсэг минийх байна лээ. Өвөрхангай аймгийн Уянга сумын Бөөрөлжүүт 6-р багийн “Өвөр бүргэдэй” гэх газар нь одоогоор манай компанийн эзэмшилийн талбай биш. 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр “АУМ АЛТ” ХХК-ний захиралтай миний бие ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрх шилжүүлэх гэрээг байгуулсан. Одоогоор Татварын Ерөнхий Газарт хянагдаж байгаа учир албан ёсоор манай компанийн эзэмшилд ирээгүй. Ийм учраас “Өвөр бүргэдэй”-д манай компани ямар ч гэрээ байгуулах үндэслэл байхгүй. Энэ гэрээ хууль бус хийгдсэн, надад мэдэгдсэн зүйлгүй гэрээ байна. Би энэ гэрээг хийгээгүй. Би ******* гэж хүнийг танихгүй учраас мөнгө шилжүүлсэн эсэхийг мэдэхгүй. Хэрэв мөнгө шилжүүлсэн бол манай компани 5554140907 тоот хаан банкны дансаар шилжүүлсэн байх ёстой. Уг дансны орлого, зарлагаар татварын тайлангаа гаргадаг. Компанид гэрээ байгуулсан бол компани дансаар орлого орох ёстой. Хувь хүний дансаар гэрээний төлбөр орохгүй. Уянга суманд байгуулсан гэрээгээ явуул гэж Зоригоод үүрэг болгодог. Ирсэн гэрээнүүдэд Орхон гэж хүний гэрээ байгаагүй. Бүх гэрээг ирүүл гэсэн болохоор бүх гэрээ ирсэн байх ёстой. Улаанбаатар хот дахь манай оффисын гэрээний хувиуд хадгалагдсан, татвараас шаардлагатай гэсэн үед нь хүргэдэг. Энэ хүнтэй байгуулсан гэрээ гэж надад ирээгүй” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 42-44 хуудас/,
Гэрч ийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Би “Аум алт” ХХК-ний ерөнхий захирал, үүсгэн байгуулагч гэдэг албан тушаалд ажилладаг. Иргэн ******* нь Өвөрхангай аймгийн Уянга сумын Бөөрөлжүүт 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Өвөрбүргэдэй” гэх газар ажиллая гэсэн хүсэлтийг утсаар 2017 оны сүүл, 2018 оны эхээс эхлээд байнга тавьдаг байсан. Үүний дагуу *******ыг нөхөн сэргээлтийн барьцааныхаа мөнгийг өгөөд “Өвөрбүргэдэй” гэх газар ажиллавал ажилла” Манай хуулийн зөвлөх Зоригоотой уулзаад гэрээгээ байгуул гэж хэлсэн. Тэгээд би хуулийн зөвлөх Л.Зоригоод утсаар *******той “Өвөрбүргэдэй” гэх газар гэрээ байгуулаад ажиллуул. Өмнө нь Баярсайхан гэх хүн ажиллаж байсан хуучин талбай юм гарахгүй байж магадгүй гэж хэлсэн. МУ-16700 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй “Өвөрбүргэдэй” талбай нь манай компаний эзэмшлийн талбай мөн. Уг талбай нь одоогоор “Аум алт” ХХК-ний нэр дээр бүргэлтэй байгаа 2011 оноос хойш манай компаний эзэмшилд шилжүүлэхээр гэрээ хийгдээд одоогоороо жил болгон гэрээгээ шинэчилж явж байгаа. 2015 онд Өлтийн ордыг “АУМ” ХХК-наас шилжүүлж авсан “Өвөрбүргэдэй” нь шилжүүлэгдэж амжаагүй яваад байгаа. Шалтгаан нь ашигт малтмалын газраас танай лицензтэй талбайн доор 270 кг алт байгаа тэрний татварын тооцоог татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлогын хяналтын газарт шилжүүлж төлбөр тооцоогоо дуусгаж байж тусгай зөвшөөрлийг шилжүүлнэ гээд гацаад байгаа. Анх “Эрэл” ХХК Бөөрөлжүүтийн “Өвөрбүргэдэй”-н ордод хайгуул хийж 437 кг алтны нөөц тогтоосон. Тухайн газарт нь малчдын зуслантай газрууд хамаараад байна хэрэгцээтэй үедээ уг газраа буцааж ашиглана уу гэсэн хүсэлт тавьсны дагуу лицензийн талбайгаас түр чөлөөлүүлж хассан, уг хассан талбайн нөөц болох 270 кг алт давхцаад, түүний татварыг төлж байж “Өвөрбүргэдэй”-н орд манайх руу шилжих ёстой болчихоод орд нөөц нь үлдээд талбай нь түр хасагдчихаад байна. Хасагдсан талбайд л уг хүмүүс ажилласан болж таараад байна гэж би ойлгоод байгаа. Би наанаа гэрээ хийгээд өгчихгүй юм гарвал гарна биз яахав дээ ядарсан эмэгтэй хүмүүс гэж бодож л Зоригоод хэлсэн. Хэрэв ямар нэг асуудал болвол талбай дотроо юм чинь би өөрөө хариуцна гэж хэлсэн. Зоригоо яаж газраа зааж өгсөнийг мэдэхгүй байна. Манай лицензтэй талбайд гэрээ хийж өг гэж хэлсэн. Уг талбай нь 2005 оноос хойш хэн дуртай компаниуд нь орж ажиллаж байсан хуучин эвдрэлтэй талбай байсан. Жилийн жилд хүмүүс ажиллаж байсан, “Баярсгоулд ХХК”-ийн Орхоны доод талбайд зэрэгцээд ажиллаж байсан гэж хуулийн зөвлөх Зоригоо хэлсэн би өөрөө очиж биеэр үзэж хараагүй уурхайнуудаар тэр болгон очиж чаддаггүй. 2012 онд “Өвөрбүргэдэй”-н ихэнх талбайг өөрийн зардлаар нөхөн сэргээлт хийж аймгийн Мэргэжлийн хяналтын газарт өгч байсан акт нь байгаа. Дүгнэлттэй холбоотой одоогоор тайлбар алга, хуучин эвлдэгдсэн талбай байсан. ******* нь өөрсдөө манай талбайд ажиллая гэсний дагуу би Зоригоод зөвшөөрөлтэй талбайдаа гэрээ байгуул гэж хэлсэн. Тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй гэж гарсанд би гайхаж байна. Яг хаана яаж ажилласаныг би мэдэхгүй байна. Надад ажиллаж байгаад төлбөрөө төлье гэсэн болохоор би аваагүй байсан одоогоор надад төлсөн төлбөр тооцоо байхгүй. Уянга сумын ашигт малтмал олборлолттой холбоотой гэрээг хуулийн зөвлөх Зоригоо байгуулж хийдэг, гэрээнийх нь хувь нь өөрт нь үлддэг. Би байгуулсан гэрээг нь хараагүй. Нарантуяа нь манай “Аум алт” ХХК-ний гүйцэтгэх захирал албан тушаалтай. Би Нарантуяад гэрээ байгуул гэж хэлээгүй. Зоригоог чи явчих гэрээ байгуулаад өгчих л гэж хэлсэн. Нарантуяа өөрөө гарын үсэг зурсан эсэхийг мэдэхгүй. *******, Ц.Насанжаргал нар 2018 оны 2 сард байх 16700А /хуучнаар 421/ дугаартай ашиглалтын зөвшөөрөл бүхий талбай дээр гэрээ хийж өгөөч гэсний дагуу гэрээ хийж өгөхийг зөвшөөрсөн. Би барьцаа мөнгө *******оос 10.000.000, Ц.Насанжаргалаас 10.000.000 төгрөг авсан. Энэ мөнгийг нөхөн сэргээлт хийхгүй үлдээсэн тохиолдол нөхөн сэргээлт хийнэ гэж барьцаалан авч үлдсэн. Гэрээг би биш манай Өвөрхангай аймагт байгаа “Аум алт” ХХК-ны Өлтийн алтны уурхайн хуулийн зөвлөх Зоригт хийсэн. Тийм учраас надад гэрээ байхгүй хуулийн зөвлөх Зоригт дээр байгаа. *******, Ц.Насанжаргал нар уг мөнгийг яг хэзээ хэдний өдөр надад өгсөн гэдгийг нь би сайн санахгүй байна 2018 оны хавар миний данс руу шилжүүлэн өгсөн. Энэ бол гэрээний төлбөр биш нөхөн сэргээлтийн барьцаа төлбөр. *******, Ц Насанжаргал нартай яг хэзээ гэрээ байгуулсан нь мэдэхгүй байна. Ямар ч байсан гэрээ байгуулах зөвшөөрөл өгсөн тэрний дагуу хуулийн зөвлөх Зоригт гэрээ хийсэн. 16700 дугаартай ашиглалтын зөвшөөрөл бүхий талбай дээр ашиглалт хийгээд нөхөн сэргээлт хийх гэрээ байгуулсан байх. Би гэрээг нь уншиж үзээгүй. Гэхдээ манай компани гэрээ хийх төсөл байдаг түүнийхээ дагуу л хийсэн байх. Гэрээнд ашигт малтмал олборлох, нөхөн сэргээлт хийх, туслан гүйцэтгэх чиглэлээр ямар нөхцөл тусгагдсан талаар би сайн мэдэхгүй байна гэрээг уншиж үзээгүй учраас. Миний бодоход гэрээ байгуулахдаа *******, Ц.Насанжаргал нар нь тус тусдаа Зоригттой гэрээ байгуулсан байх. Тэрийг нь би сайн мэдэхгүй байна. Гэрээнд координат цэг тусгагдаагүй байгаа нь 16700А зөвшөөрөлтэй талбай дээр үйл ажиллагаа явуулах гэрээ хийсэн байх. Ер нь бол цэг зааж өгөх шаардлага байхгүй. 16700А гэх зөвшөөрөлтэй талбайгаа л зааж өгсөн байх. Талбайг Зоригт зааж өгөх ёстой. Компанитай гэрээ хийсэн бол координат цэг гэрээнд тусгаж өгөх байсан иргэнтэй гэрээ хийхдээ цэг тусгах шаардлага байхгүй. Талбайгаа заагаад өгөхөд болно гэж үздэг. Ашиглалтын талбайн цэг 16700А зөвшөөрөл дээр тодорхой байгаа. Хуучнаар 421А дугаартай, шинэ 16700А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй талбай байгаа юм. Урт нэртэй хуулийн заалттай давхцал байхгүй. 2015 оны урт нэртэй хуулийн бүсээс чөлөөлөх тухай засгийн газрын тогтоол гарч манайх чөлөөлөгдсөн байгаа. Тийм учраас зөвшөөрөлтэй талбай. Надад ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрх шилжүүлэх гэрээ байгаа үүнийгээ хэрэгт хавсаргуулъя гэж бодож байна аа. Би Солонгос улсад эхнэрээ хагалгаанд оруулахаар 2019 оны 03 дугаар сарын 28-нд яваад 2019 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр ирсэн” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 47-48, 53-54 хуудас/,
Гэрч Л.Зоригийн мөрдөн байцаалтанд өгсөн “...2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр “Нөхөн сэргээлт хийлгэх, туслан гүйцэтгэх” гэрээг иргэн ******* нь “Аум алт” ХХК-тай байгуулсан. Гэрээ байгуулснаас хойш цагдаа мэргэжлийн хяналтаас хүмүүс ирээд шалгаад байна гэхээр нь би тэгвэл буучих л гэж хэлсэн би ер нь ажиллаагүй л гэж бодож байна. *******ы буусан газарт нь сүүлд нь ажлаар явах үедээ очсон. Гэрээ байгуулахдаа захирал Мягмардоржтой утсаар яриад Орхонтой гэрээ байгуулах уу гэхэд байгуул гэж хэлэхээр нь гэрээгээ байгуулсан. Миний ойлголтоор Орхон өөрөө тэр газраа тайлбарлаж захиралд хэлсэн байсан байх. Захирал надад хэлэхдээ наад байгаа талбайд нь гэрээ байгуулчих гэж хэлсэн. Координат цэгийг нь хэмжээгүй, захирал Мягмардорж наад талбайд нь гэрээ байгуулчих гэж хэлсэн координат цэгийг нь хэмжээг миний бодлоор ажиллах талбайгаа Орхон захиралтай ярьж ойлгуулсан юм байна гэж бодсон намайг утсаар ярихад наад талбай дээр нь байгуулчих гэж хэлсэн тиймээс “Аум алт” ХХК-ний талбайд хамаарах юм байна гэж ойлгосон. Гэрээний төлбөр тооцоо хийсэн эсэхийг би мэдэхгүй байна. захирал Мягмардорж гэрээ хий л гэж хэлсэн. ******* нь үйл ажиллагаа явуулсан газрынхаа нөхөн сэргээлтийг хариуцаж “Аум алт” ХХК-нд хүлээлгэн өгөх ёстой” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 40-41 хуудас/,
Гэрч Д.Санжидмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн “... Өвөрхангай аймгийн Уянга сумын Бөөрөлжүүт 6 дугаар багийн нутаг “Өвөр бүргэдэй” гэх газар иргэн ******* нь ашигт малтмал олборлох зорилгоор усан буугаа байрлуулж суурилуулж техникүүдээ авчирсан байсан. Би анх хэзээ ирснийг нь мэдээгүй. Тэгээд буучихсан байхаар нь нүүх шаардлага тавиад 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр албан мэдэгдэл өгсөн. Тухайн үед бичиг баримтын бүрдэлгүй байсан. Байгаль хамгаалагч Дашрэнцэн багийн хэсгийн дарга Д.Энхболд нар хамт явсан. Тэгэхэд Орхон мэдэгдлийг нь авахаас татгалзаж гарын үсэг зураагүй, татгалзсан талаар тэмдэглэсэн, яг тэр үед ажиллаж эхлээгүй байсан. Техник байсан эсэхийг санахгүй байна. Дараа нь 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Бөөрөлжүүтэд буусан компаниудыг нүүлгэх шаардлага тавьж мэдэгдэл тарааж гарын үсэг зуруулах үед Орхон өөрөө байгаагүй ажилчин гэх нэг залуу байхаар нь мэдэгдлийг уншуулж гарын үсэг зуруулсан одоо хэн гэдгийг нь танихгүй жижигхэн залуу байсан. 2018 оны 08 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө “Өвөр бүргэдэй” гэх газар ******* гэх хүн ашигт малтмал олборлож байна гэх мэдээллийн дагуу байгаль хамгаалагч Х.Дашрэнцэн сумын хэсгийн цагдаа Чойжил, Сугаржав, Нямбаяр олон нийтийн цагдаа Дашзэвэг нарын хамт тухайн газарт шалгалтаар очсон. Очиход ******* нөхөр гэх хүн нэрийг нь мэдэхгүй байна эксковатортой шороо ухаж байсан, Том машин нь шороогоо зөөгөөд усан бууныхаа хажууд асгаж байхад нь бид нар очсон тэгээд үйл ажиллагааг нь зогсоож техникийн хөдөлгөөнийг нь зогсоосон. 2018 оны 08 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө “Өвөр бүргэдэй” гэх газар ирэхэд Орхон өөрөө байгаагүй, нөхөр нь гэх хүн эксковатор унасан газар ухаж шороо гаргаж байсан. Ачааны машинаар шороо ачиж усан бууны хажууд асгаж байсан. Нэг ковш усан бууны хажууд байсан. Өөр техник харагдаагүй. Хэдэн ажилтан байсныг нь мэдэхгүй” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 55-56 хуудас/,
Гэрч Х.Дашцэрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн “...2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Уянга сумын Засаг дарга Б.Доржтогоогоос баталсан удирдамжийн дагуу Уянга сумын Цагдаагийн хэсгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Энхболд, сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Санжидмаа нарын хамтаар Уянга сумын Бөөрөлжүүт 6 дугаар багийн нутаг дэвсгэрт ашигт малтмал олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг шалгасан. Тухайн үед Уянга сумын Бөөрөлжүүт 6 дугаар багийн “Өвөрбүргэдэй” гэх газар иргэн Ц.Насанжаргал болон ******* нар нь гэрээ буулгасан байсан. Ямар нэгэн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл бичиг баримт байгаагүй болохоор нь энэ талбайдаа үйл ажиллагаа явуулж болохгүй талаар албан мэдэгдэл өгч даруй нүүхийг сануулсан. Үүнээс хойш 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр аймгийн Мэргэжлийн хяналтын газраас батлагдсан удирдамжийн дагуу хяналт шалгалтаар хүмүүс ирэхэд иргэн Ц.Насанжаргал нь үйл ажиллагаа явуулж байгаа зөрчил илэрч материалжуулагдсан гэж сонссон. Тухайн үед би суманд байгаагүй хяналт шалгалтаар хамт очоогүй. Орхон нь үйл ажиллагаа явуулаагүй байсан гэсэн. Сүүлд 2018 оны 09 дүгээр сарын эхээр одоо өдрийг нь санахгүй байна шөнө Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Санжидмаа утсаар залгаад хувцсаа өмсөөд гараад ир Бөөрөлжүүт явъя гээд тэгээд шууд гарсан. Тухайн үед сумын хэсгийн төлөөлөгч дэслэгч Сугаржав, дэд ахлагч Нямбаяр, олон нийтийн цагдаа Дашзэвэг нарын хамт Уянга сумын Бөөрөлжүүтийн “Өвөрбүргэдэй” гэх газар очиход иргэн ******* нь зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байхад нь очоод шаардлага тавьж үйл ажиллагааг нь зогсоогоод зөөврийн том машин, 1 ковшийг нь сумын төв рүү тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаа руу зөөсөн. Үүнээс хойш би ахиж очиж шалгаагүй. Үйл ажиллагаа явуулаагүй байсан угаах төхөөрөмж болох усан бууг нь мэргэжлийн хяналтын газрын байцаагч Жавхлан лацадсан гэж байсан. “Өвөрбүргэдэй” хуучин эвдэгдсэн байсан карьер дотор карьерын шорооны шалыг эксковатороор малтаад ачиж байсан. Усан буу нь ч ажиллаж байсан. Эрүүл газар биш хуучин эвдрэлтэй, зөвшөөрөлгүй газар байсан. Иргэн ******* нь өөрөө байхгүй 1 экскаватор, 1 машин, 1 ковш, 1 усан буу байсан. Үүнээс зөөвөрлөх боломжтой 1 машин, 1 ковшийг нь сумын төв рүү аваачсан. Тухайн газар нь аль ч компаний зөвшөөрөлтэй талбайд хамаарагддаггүй. Тухайн иргэн ******* болон Ц.Насанжаргал нар нь зөвшөөрөлгүй талбайд үйл ажиллагаа явуулсан. болон, Т.Соёл-Эрдэнэ нар нь тухайн талбай дээр миний бодлоор гэрээ хийх үндэслэлгүй. Хуучин Монгол газрын хасагдсан талбай. Одоо талбай нь “Баярсгоулд” ХХК-нд шилжсэн нөхөн сэргээлт хийх үүргээс чөлөөлөгдөхгүй гэсэн ашигт малтмалын тухай хуулинд заагдсан заалтаар тэр талбай нь “Баярсгоулд” ХХК-ны эзэмшилд ордог, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл байхгүй. “АУМ” ХХК-нд дээрх 2 иргэний тус бүрдээ үйл ажиллагаа явуулсан талбай нь огт хамаарагдахгүй талбай байгаа юм. Тухайн газарт дээрх 2 иргэнтэй ямар нэгэн гэрээ хийх эрх зүйн орчин байхгүй. Ганцхан хуулийн заалтад нөхөн сэргээлт хийх үүрэг нь тухайн аж ахуйн нэгжид байдаг болохоор миний бодлоор “Баярсгоулд” ХХК энэ үүргийг дангаараа хариуцна өөр аж ахуйн нэгж оруулах эрх байхгүй гэж бодож байгаа” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 208-209 хуудас/,
Гэрч Т.Соёл-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Манайх Уянга сумын Бөөрөлжүүт 6 дугаар багт 17764 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй, уг талбайдаа ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байна. Манай компанитай туслан гүйцэтгэх гэрээтэй “Шаазгай бадмаараг” ХХК, “Арвайн Уянга" ХХК тус тус үйл ажиллагаа явуулдаг, нөхөн сэргээлтийн гэрээтэй Жигжидсүрэн, Амгаланбаатар гэх хувь хүмүүс байгаа. Үүнээс өөр иргэн аж ахуйн нэгжүүдтэй ямар нэгэн байдлаар гэрээ хийсэн үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн асуудал байхгүй. Нөхөн сэргээлтийн гэрээтэй хүмүүс нөхөн сэргээлтээ хүлээлгэн өгөх хугацаа нь 2018 оны 10 сарын 15-ны өдөр дуусгавар болно. Одоогоор хүлээлгэн өгөөгүй байгаа. Гэрээнд заагдсан нөхцлөөрөө ажиллаж байгаа байх. Би ойрын хугацаанд очоогүй байгаа. Дээрх хүмүүс надтай нөхөн сэргээлтийн болон туслан гүйцэтгэх ямар нэгэн гэрээ хийгээгүй байгаа. Би өөрөө хүмүүстэй нөхөн сэргээлтийн гэрээ хийхгүй” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 38-39 хуудас/,
Гэрч Б.Энхсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн “...2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/388 дугаартай Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын сайдын тушаалаар баталсан аргачлалын дагуу ажилласан нийт хоногоос ус ашигласан хоногийг тооцож гаргадаг. 1 мЗ усны суурь үнэлгээ нь 2240 төгрөг байгаль, ус нь дотроо гадаргын болон гүний гээд үнэлгээ нь тусдаа өөр бусад тооцох итгэлцүүрүүд нь өөр өөр байдаг болохоор аргачлал, журмын дагуу усны хохирлын үнэлгээг гаргадаг. Усны хохирлыг гаргахад ус ашиглахад ашигласан техникийн хүчин чадал, ашигласан талбайн хэмжээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон тухайн суманд хяналт тавьж байгаа байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтнүүд болох байгаль хамгаалагч, байгаль орчны хяналтын улсын байцаагч нарын мэдээллийг үндэслэн ус ашигласан хоногийг тогтоодог. томилох тогтоолд ирүүлсэн материалаас ажилласан нийт хоног үүнээс ажиллаагүй сул зогссон хоног, байгалийн хүчин зүйлс тоног төхрөөмжийн эвдрэл, гэмтэл техникийн хүчин чадал зэргийг үндэслэж хоногийн тооцоог гаргадаг. Нийт ажилласан хоногоор усны хохирлыг тооцох боломжгүй дээр дурдагдсан хүчин зүйлсийг харгалзаж усны хохирлыг тооцдог” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 57-58 хуудас/,
Гэрч Б.Цэцэгсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Манай охин нь 2019.11.16-ны өдрийн орой Орхонд зодуулсан талаараа утсаар хэлсэн. Тэгээд маргааш нь буюу 2019.11.17-ны өдрийн өглөө дахин над руу охин утсаар залгаад “...Лхагвасүрэн намайг алгадчихлаа” гэж хэлсэн. Тухайн үед би Хөвсгөл аймагт амьдарч байсан болохоор Уянга сум руу яриад хүнээс цагдаагийн утсыг олж аваад энэ цагдаа руу залгаж дуудлага өгсөн. Би дуудлага өгсөн цагдаагийнхаа нэрийг асуугаагүй. Би танихгүй. Охин над руу залгаж хэлсэн юм. Хүүхэд нь залгаагүй. Би аас Лхагвасүрэнг зодсон талаар асуугаагүй, ч надад юм яриагүй.” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 60-62 хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Л.Анар-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Би он сарыг нь сайн нээх санахгүй байна. Тэр үед манай ээж, аав 2 гэртээ байж байгаад маргалдаад байсан. Тэгэхээр нь би эмээ Цэцэгсүрэн гэх хүн рүү утсаар ярьж аав, ээж 2 хэрэлдээд байна гэж хэлсэн. Тэгээд аав ээж 2 тэгээд гараад явсан. Би гэртээ үлдсэн юм. Эмээ цагдаа дуудсан юм шиг байна лээ. Аав, ээж 2 маргалдсан өдрийн урьд орой нь 22 цагийн орчимд аав, ээж хоёрын утас ээлжилж дуугараад байсан. Тэгсэн манай ээж надад хандаж дүүтэйгээ байж байгаарай гэж хэлчихээд аавтай хамт гараад явсан юм. Тэгээд буцаад ирэхдээ ээж ******* гэх хүн зодуулчихсан ирсэн. Гэртээ ирэх үедээ ээжийн нүд нь хөхөрчихсөн, толгойн духныхаа баруун хэсэгт хавдчихсан орж ирсэн. Тэгээд би ээжээс хэн зодсон талаар асуугаагүй. Сүүлд нь ээж аав хоёрын яриан дундаас л Орхон гэж хүн зодсон талаар ойлгосон. Тэр шөнөө ээж толгой өвдөөд гээд унтаж чадаагүй. 22 цаг өнгөрч байхад яваад нээх удалгүй л 40-50 минут болоод хүрээд ирсэн. /Бодож байгаад бараг цаг болсон байх гэж хэлэв/” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 93-94 хуудас/,
Гэрч Л.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Тэр өдөр 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр байсан. Тэр өдрийн орой эхнэр бид хоёрыг гэртээ байхад ******* манай эхнэр ын гар утас руу 99310688 дугаарын утсаар залгаад манай гэрийн үүдэнд хүрээд ир уулзъя гэсэн. Тэгэхээр нь би эхнэр ын хамт Уянга сумын 8 дугаар багт байх Орхоны гэрийн гадаа очсон. Орхоны гэрийн гадаа очиход Орхон өөрөө байгаагүй. Тэгээд хүлээгээд машиндаа сууж байхад Орхон нөхөр Баасандорж эгч нарын хамт хашааныхаа гадаа ирсэн. Тэр гурвыг машинаасаа түрүүлээд буухад манай эхнэр машинаас буусан. Намайг машинаас буух гэхэд Орхоны нөхөр Баасандорж миний өмнөөс хүрээд ирсэн. Эхнэр ыг машинаас буухад Орхон ыг бариад авсан. Цаанаас нь Орхоны эгч ирээд гурвуулаа зууралдаад эхнэр ыг машины копуд мөргүүлээд газар унагаасан. Намайг машинаас буух гэтэл Орхоны нөхөр намайг буулгахгүй гараараа хоёр удаа зүүн талын шанаа руу цохисон. Тэгтэл манай эхнэр ханиа намайг авраарай гээд орилхоор нь би Баасандоржийг түлхээд машинаас бууж ирсэн. Намайг бууж ирэхэд эхнэр газар уначихсан хэвтэж байсан. Орхон ын дээрээс дараад зууралдчихсан Орхоны эгч хажууд нь зогсож байсан. Би гүйж очоод Орхоныг түлхээд ыг босгосон. Тэгээд тэд нар салцгаасан. Орхон нөхөр Баасандоржийн хамт гэр рүүгээ орсон. Манай эхнэр цагдаа дуудна гээд явган цагдаагийн хэсэг рүү алхсан. Би Орхоны эгчтэй ын араас машинтай очиход цагдаагийн хэсэг дээр замдаа явж байсан. Тэгээд би Орхоны эгчийг Орхоны гэрийн гадаа буулагчихаад цагдаагийн хэсэг дээрээс ыг аваад буцаад Орхоны гэрийн гадаа очсон. Орхоны гэрийн гадаа очиход сумын хоёр цагдаа ирчихсэн байсан. Тэгээд Орхоныг дуудаж гэрээс нь гаргаж ирэхэд Орхон цагдаа нарт би ын биед гар хүрээгүй гээд байсан. Тэгээд маргааш нь учраа олохоор болоод тарцгаасан. бид хоёр гэртээ харьсан. ын толгой өвдөөд байна гэхээр нь сумын эмнэлэг рүү дагуулж явсан. Тэгээд олж үзүүлэлгүй эм олж ууя гээд харьцгаасан. Маргааш нь буюу 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өглөө ын нүүр хавдчихсан байсан. Тэгээд нүүр нь хавдчихсан байна гээл Орхоны дэлгүүрт ороод үзүүлэхэд Орхон би гар хүрээгүй зодоогүй гээд байсан. Тэгээд аймгийн төв рүү эмнэлэгт үзүүлэхээр явсан. ын нүүр нь хавдаад хөхөрсөн хүзүү хэсгийг нь самардсан ганц нэг газар хөхөрсөн байдалтай байсан. Тухайн үед Орхон ыг барьж аваад машины копуд мөргүүлсэн. Орхоны эгч салгах гээд зууралдаад байсан юм уу мэдэхгүй байна. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлаггүй. Би өмнө нь Орхон гэх хүүхэнтэй уулздаг байсан. Миний утсанд мессэж ирснийг манай эхнэр харчихсан. Тэгээд Орхонтой хэрүүл маргаан зодоон болсон. Тухайн үед архи уугаагүй эрүүл байсан. Орхон архи уусан эсэхийг мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 67-70, 75-76 хуудас/,
Гэрч *******ийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Би өдрийг нь санахгүй байна. 2019 оны 11 дүгээр сарын дундуур байсан юм. Тэр өдрийн орой ойролцоогоор 18 цагийн орчимд Орхоны эгч Оюунбилэгийн гэрт эхнэр Орхоны хамт цай уухаар очсон юм. Гэхдээ очихдоо цаг хараагүй. Тэгээд тэдний гэрт хоол идчихээд байж байтал эхнэр Орхон “... утасдаад байна, учраа олъё нөхөртэйгөө манай гэрийн гадаа ирчихсэн байна” гэхээр нь би “...тэгье” гээд болон түүний нөхөртэй уулзахаар Оюунбилэг эгчийн гэрээс гарсан. Оюунбилэг эгчийн гэрээс гарахдаа цаг хараагүй, тэдний гэрт нэг цаг орчим л болсон байх. Тэгээд Оюунбилэг эгч манай дэлгүүр орж ундаа авна гээд эхнэр Орхон, эгч Оюунбилэг бид гурав гэр лүү явсан. Гэрийн гадаа ирэхэд нөхөртэйгөө машинтайгаа гэрийн гадаа ирчихсэн байсан. Тэгээд миний уур хүрээд машинаасаа буугаад Лхагвасүрэнгийн машин дээр очоод Лхагвасүрэнг заамдаж машинаас нь гаргаад “...чи яахаараа гэр бүл үймүүлж явдаг юм бэ” гээд бариад авсан. Тэгтэл Лхагвасүрэн “...чи муу юу юм бэ, би чамайг дүрчихнэ шүү” гээд куртикнийхээ халаасыг ухаад байсан. Тэгэхээр нь би “...дүрэхгүй юу чи” гээд барилцаж аваад зууралдсан. Лхагвасүрэн халааснаасаа ямар нэгэн зүйл гаргаж ирээгүй. Лхагвасүрэн бид хоёр нилээн зууралдсаны дараа эхнэр Орхон цаана зогсож байхаар нь би эхнэр Орхоныг “...та хоёр ямар харилцаатай юм бэ, одоо хэл” гэхэд Орхон намайг гэр лүү чирээд орсон. Би дахин гэрээс гараагүй. Цагдаа нарыг ирэхэд ч би гараагүй, цагдаа нар манай гэрт орж ирээгүй. Лхагвасүрэн бид хоёрыг зууралдаад байж байхад Орхон хоёр Лхагвасүрэнгийн машины урд талд хэрэлдээд байсан. Зодолдож байхыг нь хараагүй. Би Орхон, , Оюунбилэг нарыг зодолдохыг хараагүй. Машины цаана муудалцаад, хэрэлдээд байхыг нь харсан. Би Лхагвасүрэнг харин машинаас нь заамдаад гаргасан. Би Лхагвасүрэнг зориуд цохисон зүйл байхгүй. Харин барилцаж авах гэж байгаад энд тэнд нь хүрсэн байж магадгүй. Би ын “...ханиа намайг аваарай” гэж хашхирахыг нь сонсоогүй. Маргааш өглөө нь манай гэрт Лхагвасүрэн, хоёр орж ирсэн. Лхагвасүрэн нь “...хэн хэн нь амьдралаа аваад үлдчихмээр байна. Би танай эхнэртэй явалдсан юм байхгүй, буруугаар ойлгоод хэцүү юм. Үнэн зөвийг нь олчихмоор байна” гэхээр нь би “...тэгвэл манай хүн та хоёр мессежээ шалгуулаад эхнэртээ болон надад үзүүлчих. Тэрнээс чинь болоод л ийм зүйл болж байгаа шүү дээ” гэж хэлсэн. Орхонд “...чи энэ мессежээ хар” гэхэд Орхон “...би наад мессежийг чинь бичээгүй, өөр хүн бичсэн юм байгаа биз. Манай дэлгүүрээр өчнөөн хүн орж гардаг” гээд хэрэлдээд байсан. Тэгээд л Лхагвасүрэн, хоёр манай дэлгүүрээс гараад явцгаасан.” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 73-74 хуудас/,
"Монслов" ХХК-ний 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 18/113 дугаартай албан бичигт дурдсан шинжээчийн иргэн ******* нь нийт 825.75 м2, 555.99 м2 бүхий 2 хэсэг талбайд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа болох нь 2018.11.17-ны өдрийн хэмжилтээр тогтоогдсон. Түүнчлэн 582.34 м2 талбай бүхий тунаах нуур, 2585.97 м2 суурийн талбай овоолго үүсгэсэн байна. Уг талбайд нь хүчин төгөлдөр ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцаагүй байна. /АМГТГ-ын 2018.11.27-ны өдрийн 7/7979 тоот албан бичгийг хавсаргав. Иргэн ******* нь нийт 825.75 м2, 555.99 м2 бүхий 2 хэсэг талбайд үйл ажиллагаа явуулсан нь “Монслов" ХХК-ний 2018 оны 11 дугаар сарын 17-ны өдрийн хэмжилтээр тогтоогдсон. Түүнчлэн 582.34 м2 талбай бүхий тунаах нуур, 2585.97 м2 суурийн талбай овоолго үүсгэсэн байна. Тиймээс экологи эдийн засгийн үнэлгээг тогтоохдоо овоолго, нуурын талбайн эдэлбэр газрын болон ургамлан нөмрөгийн хохирлыг нэмж тооцсон болно. Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг Бөөрөлжүүт 6-р багийн нутаг дэвсгэрт иргэн Д. Орхон нь хууль бусаар ашигт малтмал олборлосон гэх газар нь “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн 4.3, тус хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2.1-т заасны дагуу Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор баталсан Гол мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн заагтай бүтэн давхцалтай байна. БОАЖЯ-ны 2018 оны 11-р сарын 27-ны өдрийн 066/8351 дугаар бүхий албан тоотыг хавсаргав. /1хх-ийн 62-80 хуудас/,
“Монслов ХХК”-ний 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 18/072 дугаартай нэмэлт шинжээчийн дүгнэлт. Иргэн ******* нь нийт 825.75 м2, 555.99 м2 бүхий 2 хэсэг талбайд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан болох нь 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хэмжилтээр тогтоогдсон. Түүнчлэн 582.34 м2 талбай бүхий тунаах нуур, 2585.97 м2 суурийн талбай бүхий овоолго үүсгэсэн байна. Нийт техникийн нөхөн сэргээлтийн ажлын зардал 5.159.587.16 төгрөг, Нийт биологийн нөхөн сэргээлтийн ажлын зардал 803.800 төгрөг, Нийт нөхөн сэргээлтийн зардал 4.963. 387.16 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 90-100 хуудас/,
Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Байгаль орчин аялал жуулчлалын газрын 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 05/03 дугаартай “******* нь хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаандаа усны нөөцийг зөвшөөрөлгүй ашигласаны улмаас усны нөөцөд учруулсан хохирлын үнэлгээ 10.988.544 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж байна гэсэн” шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 86-87 хуудас/,
Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс” ХХК-ний 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 05/06 дугаартай үнэлгээний тайлан /1хх-ийн 104-110 хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч цагдаагийн дэслэгч Э.Хүрэлсүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 577 дугаартай шинжээчийн 1. Үзүүлэгч *******ын биед тархи доргилт, баруун зүүн нүдний дээд доод зовхи, хамрын нуруу, зүүн хацрын төвгөр, зүүн чихний дэлбэн, хүзүү хоолой, цээж, баруун, зүүн гарын бугалга, баруун, зүүн хөлийн гуя хэсэгт зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт /2хх-ийн 69-97 хуудас/,
Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 02/198 дугаартай албан бичиг /1хх-ийн 19-20 хуудас/,
Прокурорын яллах дүгнэлтийн хавсралтанд хэрэгт ач холбогдол бүхий баримтууд гэж бичигдсэн: АУМ-АЛТ ХХК-ны улсын бүртгэлийн гэрчилгээ, координат, АУМ ХХК-ны Өвөрбүргэдэй гэх газрын ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, АУМ ХХК, АУМ алт ХХК-ны хооронд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэх гэрээ /1хх-ийн 180-189 хуудас/, Албан мэдэгдэл, албан мэдэгдэл тараасан бүртгэл, Уянга сумын 6 дугаар багийн нутагт Байгаль орчны хууль тогтоомжийн биелэлтийг шалгах удирдамж, хийсэн ажлын талаарх баримт бичгүүд, АУМ алт ХХК-тай *******ы байгуулсан гэрээ, /1хх-ийн 190-200 хуудас/, Хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тогтоол, хохирогчоор тогтоосон тогтоол, мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг /1хх-ийн 201-211 хуудас/, АУМ-АЛТ ХХК-тай холбоотой албан бичиг, хувийн байдлыг тогтоосон банкны лавлагааны хуулбар /1хх-ийн 212-242 хуудас/,
2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 1926004850158 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /2хх-ийн 121 хуудас/,
Шүүгдэгч *******ы хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн хуулбар /2хх-147/, Өвөрхангай аймгийн Уянга сумын 8 дугаар багийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 06/508 дугаартай тодорхойлолт /2хх-148/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 175/
Өвөрхангай аймгийн Уянга сумын Бөөрөлжүүт 6 дугаар багийн нутаг Өвөрбүргэдэй хэмээх газарт иргэдийн үйл ажиллагаа явуулсан газрын байршил зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоосон байх тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Хорьд овогт ******* нь иргэний нэхэмжлэгч *******ы эзэмшлийн улсын дугаартай улаан өнгийн Хово маркийн ачааны автомашин, шар өнгийн улсын дугааргүй World маркийн ковш 1 ширхэг, гар аргаар хийсэн жижиг оврын усан буу 1 ширхэг, жижиг оврын дизель мотор 1 ширхэг, иргэний нэхэмжлэгч ийн эзэмшлийн улсын дугааргүй Hyundai Robeh 3000LC-7 маркийн эксковатор 1 ширхгийг тус тус ашиглан 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр, 2018 оны 08 дугаар сарын 30-наас 31-ний өдрийн хооронд, 2018 оны 09 дүгээр сарын 04-нөөс 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хооронд нийт 29 хоног орчим Өвөрхангай аймгийн Уянга сумын Бөөрөлжүүт 6 дугаар багийн нутаг “Өвөрбүргэдэй” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж байгаль экологид 3.285.504.78/ гурван сая хоёр зуун наян таван мянга таван зуун дөрөв/-н төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 21 цагийн орчим Өвөрхангай аймгийн Уянга сумын Онги 8 дугаар багийн Жаргалант хорооллын 06-01 тоотод оршин суух иргэн *******ийн хашааны үүдэнд *******ыг зодож тархи доргилт, баруун зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу зүүн хацрын төвгөр зүүн чихний дэлбэн, хүзүү хоолой, цээж, баруун зүүн гарын бугалга, баруун зүүн хөлийн гуя хэсэгт зулгаралт, цус хуралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тус тус тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Хорьд овогт ******* нь иргэний нэхэмжлэгч *******ы эзэмшлийн улсын дугаартай улаан өнгийн Хово маркийн ачааны автомашин, шар өнгийн улсын дугааргүй Word маркийн ковш 1 ширхэг, гар аргаар хийсэн жижиг оврын усан буу 1 ширхэг, жижиг оврын дизель мотор 1 ширхэг, иргэний нэхэмжлэгч ийн эзэмшлийн улсын дугааргүй Hyundai Robeh 3000LC-7 маркийн эксковатор 1 ширхгийг тус тус ашиглан 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр, 2018 оны 08 дугаар сарын 30-наас 31-ний өдрийн хооронд, 2018 оны 09 дүгээр сарын 04-нөөс 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хооронд нийт 29 хоног орчим Өвөрхангай аймгийн Уянга сумын Бөөрөлжүүт 6 дугаар багийн нутаг “Өвөрбүргэдэй” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж байгаль экологид 3.285.504.78/ гурван сая хоёр зуун наян таван мянга таван зуун дөрөв/-н төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч *******гийн “...Иргэн ******* нь Уянга сумын “Өвөрбүргэдэй” гэх газар анх 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр манай сумын цагдаа, байгаль орчны байцаагч нарыг шалгалтаар явах үед анх буусан байсан. Тухайн үедээ ажиллаж болохгүй албан мэдэгдэл өгсөн байсан. Үүнээс хойш 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Уянга сумын Бөөрөлжүүт гэх газар буусан уурхайнуудыг тараахаар албан мэдэгдэл өгөх үед ******* нь өөрөө байхгүй, үйл ажиллагаа явуулсан газар шороо хөндсөн байсан. Тэгээд ажилчин гэх нэг залуу байсан тэр нь мэдэгдэлд гарын үсэг зуруулсан тухайн үеийнх нь гэрэл зургийн үзүүлэлт, техник хэрэгсэл, эвдэрсэн газрынх нь зургийг би авч баримтжуулсан. Ажилласан газар нь тусгай зөвшөөрлийн лицензтэй талбайд хамаарахгүй. ******* нь удаа дараа шаардлага тавьж байхад нүүхгүй шөнө өдрөөр нууцаар ажиллаад байдаг байсан намайг эзгүйд 2018 оны 08 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө манай байгаль хамгаалагч Х.Дашрэнцэн, Байгаль орчны хяналтын улсын байцаагч Санжидмаа, цагдаа нар ажиллаж байхад нь үйлдэл дээр нь очиж техник хэрэгслийг нь зогсоож зарим техникийг нь сумын журмын хашаанд аваачсан байсан. Үүнээс хойш би гэхэд л 2-3 удаа очсон, цагдаа нар нь хэд хэдэн удаа очсон иргэдийн мэдээллээр ажиллаад байна гээд мэдээлэл ирдэг байсан. Очихоор техникүүд нь байдаг хариуцсан хүн нь алга гэдэг байсан. Анх шалгалтаар 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр ажилласан байсан нь тогтоогдсон. Үүнээс хойш 2018 оны 08 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө техникээ түр саатуулагдаж зогсоод 2018 оны 09 дүгээр сарын 04-нд техникээ буцааж аваад 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ажилласан. Нийтдээ 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж дундуур нь 4-5 хоног завсарласан. Ажилласан хугацааг нь би өөрөө сайн мэдэж байна байнга шалгаж байсан, иргэдээс мэдээлэл авч байсан ажилласан талбай нь нэмэгдээд байдаг байсан. 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотоос Монслов ХХК-ны мэргэжилтнүүд ирж ухагдсан талбайнуудын газрыг хэмжихэд Орхонд цагдаагаас мэдэгдсэн боловч би ажиллаагүй очих шаардлагагүй гэсэн хариу өгсөн. Ажилласан талбайг нь би мэдэж байсан учраас хэмжүүлсэн. ...Ажилчидын тоог тодорхой мэдэхгүй Баярсайхан гэх хүний техникийг түрээслэж байгаа гэж Баярсайхан өөрөө хэлж байсан эксковатор 1 ширхэг, ковш 1 ширхэг, усан буу 1 ширхэг, дизель мотор 1 ширхэг, зөөврийн ачааны машин 1 ширхэг зэрэг техниктэй байсан хэний эзэмшлийн техникүүдийг би мэдэхгүй” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 23-24/, Иргэний нэхэмжлэгч Б.Эрдэнэзаяагийн “...Миний бие 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөгч Д.Лхагвасүрэнгийн шинжээч томилох тогтоолын дагуу Уянга сумын Бөөрөлжүүт 6 дугаар багийн нутагт очиж *******ы үйл ажиллагаа явуулсан талбайд хэмжилт хийж экологи эдийн засгийн хохирлын үнэлгээг гаргаж хүргүүлсэн” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 27-28/, Иргэний нэхэмжлэгч *******ы “...52-29ӨВР улсын дугаартай улаан өнгийн Хово маркийн ачааны автомашин 1 ширхэг, шар өнгийн дугааргүй World маркийн ковш 1 ширхэг, гар аргаар хийсэн жижиг оврын усан буу 1 ширхэг, жижиг дизель мотор 1 ширхэг зэргийг түрээслэсэн ” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 30/, Иргэний нэхэмжлэгч ийн “...Улсын дугааргүй шар өнгийн Хьюндэй маркийн эксковатор нь миний өөрийн эзэмшлийнх. 2018 онд манай дүү ******* “Аум алт” ХХК-тай гэрээ хийж уурхайд ажиллах гэж байна эксковатор олдохгүй байна танаас түрээслэх гэсэн юм гэхээр нь би муу юм байгаа эвдрээд болохгүй байж магадгүй. Болно гэвэл аваад яв гээд өгөөд явуулсан” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 32/, гэрч Э.Нарантуяагийн “...Би ******* гэж хүнийг огт танихгүй, *******той ямар нэгэн гэрээ байгуулаагүй, гэрээнд гарын үсэг зураагүй, аюулгүй байдал хариуцсан хуулийн зөвлөх надад гэрээ байгуулсан талаар ямар нэгэн мэдээлэл өгөөгүй. ...би ямар ч гэрээнд гарын үсэг зураагүй. Энэ талаар одоо л сонсож байна. Гэрээнд зурсан гарын үсэг минийх байна лээ. Өвөрхангай аймгийн Уянга сумын Бөөрөлжүүт 6-р багийн “Өвөр бүргэдэй” гэх газар нь одоогоор манай компанийн эзэмшилийн талбай биш. 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр “АУМ АЛТ” ХХК-ний захиралтай миний бие ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрх шилжүүлэх гэрээг байгуулсан. ...Компанид гэрээ байгуулсан бол компани дансаар орлого орох ёстой. Хувь хүний дансаар гэрээний төлбөр орохгүй. Уянга суманд байгуулсан гэрээгээ явуул гэж Зоригоод үүрэг болгодог. Ирсэн гэрээнүүдэд Орхон гэж хүний гэрээ байгаагүй. Бүх гэрээг ирүүл гэсэн болохоор бүх гэрээ ирсэн байх ёстой. Улаанбаатар хот дахь манай оффисын гэрээний хувиуд хадгалагдсан, татвараас шаардлагатай гэсэн үед нь хүргэдэг. Энэ хүнтэй байгуулсан гэрээ гэж надад ирээгүй” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 42-44/, гэрч ийн “...Би “Аум алт” ХХК-ний ерөнхий захирал, үүсгэн байгуулагч гэдэг албан тушаалд ажилладаг. Иргэн ******* нь Өвөрхангай аймгийн Уянга сумын Бөөрөлжүүт 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Өвөрбүргэдэй” гэх газар ажиллая гэсэн хүсэлтийг утсаар 2017 оны сүүл, 2018 оны эхээс эхлээд байнга тавьдаг байсан. Үүний дагуу *******ыг нөхөн сэргээлтийн барьцааныхаа мөнгийг өгөөд “Өвөрбүргэдэй” гэх газар ажиллавал ажилла” Манай хуулийн зөвлөх Зоригоотой уулзаад гэрээгээ байгуул гэж хэлсэн. ...2015 онд Өлтийн ордыг “АУМ” ХХК-наас шилжүүлж авсан “Өвөрбүргэдэй” нь шилжүүлэгдэж амжаагүй яваад байгаа. Шалтгаан нь ашигт малтмалын газраас танай лицензтэй талбайн доор 270 кг алт байгаа тэрний татварын тооцоог татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлогын хяналтын газарт шилжүүлж төлбөр тооцоогоо дуусгаж байж тусгай зөвшөөрлийг шилжүүлнэ гээд гацаад байгаа. ...Уянга сумын ашигт малтмал олборлолттой холбоотой гэрээг хуулийн зөвлөх Зоригоо байгуулж хийдэг, гэрээнийх нь хувь нь өөрт нь үлддэг. Би байгуулсан гэрээг нь хараагүй. Нарантуяа нь манай “Аум алт” ХХК-ний гүйцэтгэх захирал албан тушаалтай. Би Нарантуяад гэрээ байгуул гэж хэлээгүй. Зоригоог чи явчих гэрээ байгуулаад өгчих л гэж хэлсэн. Нарантуяа өөрөө гарын үсэг зурсан эсэхийг мэдэхгүй. ...Би барьцаа мөнгө *******оос 10.000.000 төгрөг авсан. Энэ мөнгийг нөхөн сэргээлт хийхгүй үлдээсэн тохиолдол нөхөн сэргээлт хийнэ гэж барьцаалан авч үлдсэн. Гэрээг би биш манай Өвөрхангай аймагт байгаа “Аум алт” ХХК-ны Өлтийн алтны уурхайн хуулийн зөвлөх Зоригт хийсэн. Тийм учраас надад гэрээ байхгүй хуулийн зөвлөх Зоригт дээр байгаа. *******, Ц.Насанжаргал нар уг мөнгийг яг хэзээ хэдний өдөр надад өгсөн гэдгийг нь би сайн санахгүй байна 2018 оны хавар миний данс руу шилжүүлэн өгсөн. Энэ бол гэрээний төлбөр биш нөхөн сэргээлтийн барьцаа төлбөр. ...Гэрээнд координат цэг тусгагдаагүй байгаа нь 16700А зөвшөөрөлтэй талбай дээр үйл ажиллагаа явуулах гэрээ хийсэн байх. Ер нь бол цэг зааж өгөх шаардлага байхгүй. 16700А гэх зөвшөөрөлтэй талбайгаа л зааж өгсөн байх. Талбайг Зоригт зааж өгөх ёстой. Компанитай гэрээ хийсэн бол координат цэг гэрээнд тусгаж өгөх байсан иргэнтэй гэрээ хийхдээ цэг тусгах шаардлага байхгүй” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 47-48, 53-54/, гэрч Л.Зоригийн “...2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр “Нөхөн сэргээлт хийлгэх, туслан гүйцэтгэх” гэрээг иргэн ******* нь “Аум алт” ХХК-тай байгуулсан. Гэрээ байгуулснаас хойш цагдаа мэргэжлийн хяналтаас хүмүүс ирээд шалгаад байна гэхээр нь би тэгвэл буучих л гэж хэлсэн би ер нь ажиллаагүй л гэж бодож байна. *******ы буусан газарт нь сүүлд нь ажлаар явах үедээ очсон. Гэрээ байгуулахдаа захирал Мягмардоржтой утсаар яриад Орхонтой гэрээ байгуулах уу гэхэд байгуул гэж хэлэхээр нь гэрээгээ байгуулсан. ...Захирал надад хэлэхдээ наад байгаа талбайд нь гэрээ байгуулчих гэж хэлсэн. Координат цэгийг нь хэмжээгүй, захирал Мягмардорж наад талбайд нь гэрээ байгуулчих гэж хэлсэн координат цэгийг нь хэмжээг миний бодлоор ажиллах талбайгаа Орхон захиралтай ярьж ойлгуулсан юм байна гэж бодсон намайг утсаар ярихад наад талбай дээр нь байгуулчих гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 40-41/, гэрч Д.Санжидмаагийн “...Өвөрхангай аймгийн Уянга сумын Бөөрөлжүүт 6 дугаар багийн нутаг “Өвөр бүргэдэй” гэх газар иргэн ******* нь ашигт малтмал олборлох зорилгоор усан буугаа байрлуулж, суурилуулж техникүүдээ авчирсан байсан. Би анх хэзээ ирснийг нь мэдээгүй. Тэгээд буучихсан байхаар нь нүүх шаардлага тавиад 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр албан мэдэгдэл өгсөн. Тухайн үед бичиг баримтын бүрдэлгүй байсан. Байгаль хамгаалагч Дашрэнцэн багийн хэсгийн дарга Д.Энхболд нар хамт явсан. Тэгэхэд Орхон мэдэгдлийг нь авахаас татгалзаж гарын үсэг зураагүй, татгалзсан талаар тэмдэглэсэн, яг тэр үед ажиллаж эхлээгүй байсан. Техник байсан эсэхийг санахгүй байна. Дараа нь 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Бөөрөлжүүтэд буусан компаниуудыг нүүлгэх шаардлага тавьж мэдэгдэл тарааж гарын үсэг зуруулах үед Орхон өөрөө байгаагүй ажилчин гэх нэг залуу байхаар нь мэдэгдлийг уншуулж гарын үсэг зуруулсан одоо хэн гэдгийг нь танихгүй жижигхэн залуу байсан. 2018 оны 08 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө “Өвөр бүргэдэй” гэх газар ******* гэх хүн ашигт малтмал олборлож байна гэх мэдээллийн дагуу байгаль хамгаалагч Х.Дашрэнцэн сумын хэсгийн цагдаа Чойжил, Сугаржав, Нямбаяр олон нийтийн цагдаа Дашзэвэг нарын хамт тухайн газарт шалгалтаар очсон. Очиход ******* нөхөр гэх хүн нэрийг нь мэдэхгүй байна эксковатортой шороо ухаж байсан, Том машин нь шороогоо зөөгөөд усан бууныхаа хажууд асгаж байхад нь бид нар очсон тэгээд үйл ажиллагааг нь зогсоож техникийн хөдөлгөөнийг нь зогсоосон. 2018 оны 08 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө “Өвөр бүргэдэй” гэх газар ирэхэд Орхон өөрөө байгаагүй, нөхөр нь гэх хүн эксковатор унасан газар ухаж шороо гаргаж байсан. Ачааны машинаар шороо ачиж усан бууны хажууд асгаж байсан. Нэг ковш усан бууны хажууд байсан. Өөр техник харагдаагүй. Хэдэн ажилтан байсныг нь мэдэхгүй” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 55-56/, гэрч Х.Дашцэрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн “...2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Уянга сумын Засаг дарга Б.Доржтогоогоос баталсан удирдамжийн дагуу Уянга сумын Цагдаагийн хэсгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Энхболд, сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Санжидмаа нарын хамтаар Уянга сумын Бөөрөлжүүт 6 дугаар багийн нутаг дэвсгэрт ашигт малтмал олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг шалгасан. Тухайн үед Уянга сумын Бөөрөлжүүт 6 дугаар багийн “Өвөрбүргэдэй” гэх газар иргэн Ц.Насанжаргал болон ******* нар нь гэрээ буулгасан байсан. Ямар нэгэн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл бичиг баримт байгаагүй болохоор нь энэ талбайдаа үйл ажиллагаа явуулж болохгүй талаар албан мэдэгдэл өгч даруй нүүхийг сануулсан. Үүнээс хойш 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр аймгийн Мэргэжлийн хяналтын газраас батлагдсан удирдамжийн дагуу хяналт шалгалтаар хүмүүс ирэхэд иргэн Ц.Насанжаргал нь үйл ажиллагаа явуулж байгаа зөрчил илэрч материалжуулагдсан гэж сонссон. Тухайн үед би суманд байгаагүй хяналт шалгалтаар хамт очоогүй. Орхон нь үйл ажиллагаа явуулаагүй байсан гэсэн. Сүүлд 2018 оны 09 дүгээр сарын эхээр одоо өдрийг нь санахгүй байна шөнө Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Санжидмаа утсаар залгаад хувцсаа өмсөөд гараад ир Бөөрөлжүүт явъя гээд тэгээд шууд гарсан. Тухайн үед сумын хэсгийн төлөөлөгч дэслэгч Сугаржав, дэд ахлагч Нямбаяр, олон нийтийн цагдаа Дашзэвэг нарын хамт Уянга сумын Бөөрөлжүүтийн “Өвөрбүргэдэй” гэх газар очиход иргэн ******* нь зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байхад нь очоод шаардлага тавьж үйл ажиллагааг нь зогсоогоод зөөврийн том машин, 1 ковшийг нь сумын төв рүү тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаа руу зөөсөн. Үүнээс хойш би ахиж очиж шалгаагүй. Үйл ажиллагаа явуулаагүй байсан угаах төхөөрөмж болох усан бууг нь мэргэжлийн хяналтын газрын байцаагч Жавхлан лацадсан гэж байсан. “Өвөрбүргэдэй” хуучин эвдэгдсэн байсан карьер дотор карьерын шорооны шалыг эксковатороор малтаад ачиж байсан. Усан буу нь ч ажиллаж байсан. Эрүүл газар биш хуучин эвдрэлтэй, зөвшөөрөлгүй газар байсан. Иргэн ******* нь өөрөө байхгүй 1 экскаватор, 1 машин, 1 ковш, 1 усан буу байсан. Үүнээс зөөвөрлөх боломжтой 1 машин, 1 ковшийг нь сумын төв рүү аваачсан. Тухайн газар нь аль ч компанийн зөвшөөрөлтэй талбайд хамаарагддаггүй. Тухайн иргэн ******* болон Ц.Насанжаргал нар нь зөвшөөрөлгүй талбайд үйл ажиллагаа явуулсан. болон, Т.Соёл-Эрдэнэ нар нь тухайн талбай дээр миний бодлоор гэрээ хийх үндэслэлгүй. Хуучин Монгол газрын хасагдсан талбай. Одоо талбай нь “Баярсгоулд” ХХК-нд шилжсэн нөхөн сэргээлт хийх үүргээс чөлөөлөгдөхгүй гэсэн ашигт малтмалын тухай хуулинд заагдсан заалтаар тэр талбай нь “Баярсгоулд” ХХК-ны эзэмшилд ордог, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл байхгүй. “АУМ” ХХК-нд дээрх 2 иргэний тус бүрдээ үйл ажиллагаа явуулсан талбай нь огт хамаарагдахгүй талбай байгаа юм. Тухайн газарт дээрх 2 иргэнтэй ямар нэгэн гэрээ хийх эрх зүйн орчин байхгүй. Ганцхан хуулийн заалтад нөхөн сэргээлт хийх үүрэг нь тухайн аж ахуйн нэгжид байдаг болохоор миний бодлоор “Баярсгоулд” ХХК энэ үүргийг дангаараа хариуцна өөр аж ахуйн нэгж оруулах эрх байхгүй гэж бодож байгаа” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 208-209/, гэрч Т.Соёл-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Манайх Уянга сумын Бөөрөлжүүт 6 дугаар багт 17764 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй, уг талбайдаа ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байна. Манай компанитай туслан гүйцэтгэх гэрээтэй “Шаазгай бадмаараг” ХХК, “Арвайн Уянга" ХХК тус тус үйл ажиллагаа явуулдаг, нөхөн сэргээлтийн гэрээтэй Жигжидсүрэн, Амгаланбаатар гэх хувь хүмүүс байгаа. Үүнээс өөр иргэн аж ахуйн нэгжүүдтэй ямар нэгэн байдлаар гэрээ хийсэн үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн асуудал байхгүй. Нөхөн сэргээлтийн гэрээтэй хүмүүс нөхөн сэргээлтээ хүлээлгэн өгөх хугацаа нь 2018 оны 10 сарын 15-ны өдөр дуусгавар болно. Одоогоор хүлээлгэн өгөөгүй байгаа. Гэрээнд заагдсан нөхцөлөөрөө ажиллаж байгаа байх. Би ойрын хугацаанд очоогүй байгаа. Дээрх хүмүүс надтай нөхөн сэргээлтийн болон туслан гүйцэтгэх ямар нэгэн гэрээ хийгээгүй байгаа. Би өөрөө хүмүүстэй нөхөн сэргээлтийн гэрээ хийхгүй” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 38-39 хуудас/, гэрч Б.Энхсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн “...2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/388 дугаартай Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын сайдын тушаалаар баталсан аргачлалын дагуу ажилласан нийт хоногоос ус ашигласан хоногийг тооцож гаргадаг. 1 мЗ усны суурь үнэлгээ нь 2240 төгрөг байгаль, ус нь дотроо гадаргын болон гүний гээд үнэлгээ нь тусдаа өөр бусад тооцох итгэлцүүрүүд нь өөр өөр байдаг болохоор аргачлал, журмын дагуу усны хохирлын үнэлгээг гаргадаг. Усны хохирлыг гаргахад ус ашиглахад ашигласан техникийн хүчин чадал, ашигласан талбайн хэмжээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон тухайн суманд хяналт тавьж байгаа байгаль орчины асуудал хариуцсан мэргэжилтнүүд болох байгаль хамгаалагч, байгаль орчны хяналтын улсын байцаагч нарын мэдээллийг үндэслэн ус ашигласан хоногийг тогтоодог” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 57-58/, "Монслов" ХХК-ний 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 18/113 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 62-80/, “Монслов ХХК”-ний 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 18/072 дугаартай нэмэлт шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 90-100/, Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Байгаль орчин аялал жуулчлалын газрын 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 05/03 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 86-87/, Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс” ХХК-ний 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 05/06 дугаартай үнэлгээний тайлан /1хх-ийн 104-110/, Албан мэдэгдэл, албан мэдэгдэл тараасан бүртгэл, Уянга сумын 6 дугаар багийн нутагт Байгаль орчны хууль тогтоомжийн биелэлтийг шалгах удирдамж, хийсэн ажлын талаарх баримт бичгүүд /1-р хх-ийн 191-197/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,
Шүүгдэгч ******* нь 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 21 цагийн орчим Өвөрхангай аймгийн Уянга сумын Онги 8 дугаар багийн Жаргалант хорооллын 06-01 тоотод оршин суух иргэн *******ийн хашааны үүдэнд *******ыг зодож тархи доргилт, баруун зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу зүүн хацрын төвгөр зүүн чихний дэлбэн, хүзүү хоолой, цээж, баруун зүүн гарын бугалга, баруун зүүн хөлийн гуя хэсэгт зулгаралт, цус хуралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч *******ын “...Тэр өдөр 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр байсан юм....Тэр өдрийн орой буюу 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн орой 21 цаг 30 минутын орчимд миний 95118269 дугаарын гар утас руу 99310688 дугаарын утас 3-4 удаа залгасан. тухайн үед утсаа аваагүй юм. Энэ дугаарыг Орхон гэх хүүхний дугаар мэдэж байсан болохоор тухайн үед аваагүй юм. Тэгээд залгаад байхаар нь утасныхаа сүлжээг хэсэг хугацаанд хаасан. Хэсэг хугацааны дараа утасныхаа сүлжээг нээхэд 99310688 дугаараас дуудлага ирсэн байсан. Ахиад залгаад байхаар нь би утсаа авахад Орхон гэх хүүхэн “...чи надтай уулзаж чадахгүй шүү дээ чи айж байгаа болохоор утсаа авахгүй байгаа биз дээ. Танай ээж чинь янхан болохоор 4 хүүхдээ тэжээх гэж янхандаад явдаг байсан биз дээ” гэх зэргээр элдвээр хэлээд байсан. Тэгэхээр нь би Орхон гэх хүүхэнд “... чамтай очиж уулзъя, учраа олъё” гэж хэлсэн. Тэгээд би өөрийн нөхөр болох Лхагвасүрэнгийн хамт манай гэрээс урагш 2 гудамжны цаана байх Орхоны гэрийн гадаа очсон. Нөхөр Лхагвасүрэн машин бариад би хажууд нь суугаад Орхоны гэрийн гадаа очсон. Гэрээс гарахад оройн 21 цаг 40 минут л болж байсан байх, Орхоны гэрийн гадаа очиход ойролцоогоор оройн 22 цаг л болж байсан байх, гэхдээ цаг хараагүй. Тэгээд Орхоны гэрийн гадаа очиход Орхон гэрийнхээ гадаа машинтайгаа зэрэгцээд ирээд зогссон. Орхон нөхөр Баасандорж, эгч /нэрийг нь мэдэхгүй байна/ нарын хамт явж байсан. Тэгээд би Орхоныг машинаасаа буугаад ирэхээр нь машинаасаа буух гээд хаалгаа онгойлготол Орхон тойрч, ирээд миний үснээс зулгаагаад машинаас буулгасан. Орхоны эгч нь миний зүүн гарын булчингаас гараараа базаад буулгасан. Тэгээд машинаас буулгаад Орхон үснээс зулгаасан чигээрээ, эгч нь зүүн гараас базсан чигээрээ чирээд манай машины хамрыг духаар мөргүүлсэн. Духаар машин мөргүүлээд цаашаа чирэхэд нь би газар унасан. Намайг газар унасан хойно Орхон миний үснээс зулгаасан чигээрээ миний цээж орчимд 2 удаа өвдөглөсөн. Орхоны эгч нь зүүн талын гарыг гараараа базаад дараад байсан. Тэгтэл Орхон миний үснээс зулгаасан чигээрээ зүүн талын шанаа орчимд 3-4 удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд би “...туслаач ээ” гээд хашхирахад манай нөхөр Лхагвасүрэн гүйж ирээд “...та нар хүн алчихлаа ш дээ” гээд салгасан. Намайг Орхон эгчтэйгээ бариад зодож байх хооронд Орхоны нөхөр Баасандорж нь бас манай нөхөр Лхагвасүрэнг барьчихсан хэрүүл хийгээд байсан. Нөхөр Лхагвасүрэн ирж бид нарыг салгасан“ гэсэн мэдүүлэг /2хх-ийн 48-50, 51-53/, гэрч Б.Цэцэгсүрэнгийн “...Манай охин нь 2019.11.16-ны өдрийн орой Орхонд зодуулсан талаараа утсаар хэлсэн. Тэгээд маргааш нь буюу 2019.11.17-ны өдрийн өглөө дахин над руу охин утсаар залгаад “...Лхагвасүрэн намайг алгадчихлаа” гэж хэлсэн. Тухайн үед би Хөвсгөл аймагт амьдарч байсан болохоор Уянга сум руу яриад хүнээс цагдаагийн утсыг олж аваад энэ цагдаа руу залгаж дуудлага өгсөн. Би дуудлага өгсөн цагдаагийнхаа нэрийг асуугаагүй” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 60-62/, гэрч Л.Лхагвасүрэнгийн “...Тэр өдөр 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр байсан. Тэр өдрийн орой эхнэр бид хоёрыг гэртээ байхад ******* манай эхнэр ын гар утас руу 99310688 дугаарын утсаар залгаад манай гэрийн үүдэнд хүрээд ир уулзъя гэсэн. ...Орхон нөхөр Баасандорж эгч нарын хамт хашааныхаа гадаа ирсэн. Тэр гурвыг машинаасаа түрүүлээд буухад манай эхнэр машинаас буусан. Намайг машинаас буух гэхэд Орхоны нөхөр Баасандорж миний өмнөөс хүрээд ирсэн. Эхнэр ыг машинаас буухад Орхон ыг бариад авсан. Цаанаас нь Орхоны эгч ирээд гурвуулаа зууралдаад эхнэр ыг машины копуд мөргүүлээд газар унагаасан. ...Тэгтэл манай эхнэр ханиа намайг авраарай гээд орилхоор нь би Баасандоржийг түлхээд машинаас бууж ирсэн. Намайг бууж ирэхэд эхнэр газар уначихсан хэвтэж байсан. Орхон ын дээрээс дараад зууралдчихсан Орхоны эгч хажууд нь зогсож байсан. Би гүйж очоод Орхоныг түлхээд ыг босгосон. ...ын толгой өвдөөд байна гэхээр нь сумын эмнэлэг рүү дагуулж явсан. Тэгээд олж үзүүлэлгүй эм олж ууя гээд харьцгаасан. Маргааш нь буюу 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өглөө ын нүүр хавдчихсан байсан. Тэгээд нүүр нь хавдчихсан байна гээл Орхоны дэлгүүрт ороод үзүүлэхэд Орхон би гар хүрээгүй зодоогүй гээд байсан. Тэгээд аймгийн төв рүү эмнэлэгт үзүүлэхээр явсан. ын нүүр нь хавдаад хөхөрсөн хүзүү хэсгийг нь самардсан ганц нэг газар хөхөрсөн байдалтай байсан” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 67-70, 75-76/, гэрч *******ийн “...2019 оны 11 дүгээр сарын дундуур байсан юм. ...эхнэр Орхон “... утасдаад байна, учраа олъё нөхөртэйгөө манай гэрийн гадаа ирчихсэн байна” гэхээр нь би “...тэгье” гээд болон түүний нөхөртэй уулзахаар Оюунбилэг эгчийн гэрээс гарсан. ...Гэрийн гадаа ирэхэд нөхөртэйгөө машинтайгаа гэрийн гадаа ирчихсэн байсан. Тэгээд миний уур хүрээд машинаасаа буугаад Лхагвасүрэнгийн машин дээр очоод Лхагвасүрэнг заамдаж машинаас нь гаргаад “...чи яахаараа гэр бүл үймүүлж явдаг юм бэ” гээд бариад авсан. Тэгтэл Лхагвасүрэн “...чи муу юу юм бэ, би чамайг дүрчихнэ шүү” гээд куртикнийхээ халаасыг ухаад байсан. Тэгэхээр нь би “...дүрэхгүй юу чи” гээд барилцаж аваад зууралдсан. Лхагвасүрэн халааснаасаа ямар нэгэн зүйл гаргаж ирээгүй. Лхагвасүрэн бид хоёр нилээн зууралдсаны дараа эхнэр Орхон цаана зогсож байхаар нь би эхнэр Орхоныг “...та хоёр ямар харилцаатай юм бэ, одоо хэл” гэхэд Орхон намайг гэр лүү чирээд орсон. Би дахин гэрээс гараагүй. Цагдаа нарыг ирэхэд ч би гараагүй, цагдаа нар манай гэрт орж ирээгүй. Лхагвасүрэн бид хоёрыг зууралдаад байж байхад Орхон хоёр Лхагвасүрэнгийн машины урд талд хэрэлдээд байсан. Зодолдож байхыг нь хараагүй. Би Орхон, , Оюунбилэг нарыг зодолдохыг хараагүй. Машины цаана муудалцаад, хэрэлдээд байхыг нь харсан.” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 73-74/, насанд хүрээгүй гэрч Л.Анар-Эрдэнийн “...Аав, ээж 2 маргалдсан өдрийн урьд орой нь 22 цагийн орчимд аав, ээж хоёрын утас ээлжилж дуугараад байсан. Тэгсэн манай ээж надад хандаж дүүтэйгээ байж байгаарай гэж хэлчихээд аавтай хамт гараад явсан юм. Тэгээд буцаад ирэхдээ ээж ******* гэх хүн зодуулчихсан ирсэн. Гэртээ ирэх үедээ ээжийн нүд нь хөхөрчихсөн, толгойн духныхаа баруун хэсэгт хавдчихсан орж ирсэн. ...Сүүлд нь ээж аав хоёрын яриан дундаас л Орхон гэж хүн зодсон талаар ойлгосон. Тэр шөнөө ээж толгой өвдөөд гээд унтаж чадаагүй” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 93-94/,Хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 577 дугаартай шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 69-97/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч *******д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч ******* нь шүүхээс түүний гэм бурууг хэлэлцэж шийдвэрлэх хүртэл өөрийн гэм буруугийн талаар эсрэг байр суурьтай байсан болно. Гэвч тэрээр эрүүгийн хариуцлагын асуудлыг хэлэлцэхээс өмнө гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг дурьдаж байна.
Дээрх байдал нь шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрөх боломжийг олгосноос гадна хохирогчид учирсан хохирлыг арилгах эрүүгийн хариуцлагын зорилготой бүрэн нийцнэ.
Шүүхээс шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан, шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 7.000.000 /долоон сая/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хөнгөн ял болох нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хүнд ял болох долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 7.000.000 /долоон сая/ төгрөгөөр торгох ялд нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг найман мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 8.000.000 /найман сая/ төгрөгөөр торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ы хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж түүнд оногдуулсан найман мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 8.000.000 /найман сая/ төгрөгөөр торгох ялыг 1 жил 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус дурдаж байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******оос байгаль орчинд учирсан хохирол 3.285.504.78 төгрөг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлөх зардал 4.672.202.85 төгрөг нийт 7.957.707.63 төгрөг,
Шүүгдэгч *******ы эвдрэлд оруулсан талбайн нөхөн сэргээлтийн зардал 4.963.387.16 төгрөг, усны нөөцөд учруулсан хохирол 10.988.544 төгрөгийг бүгд 23.909.638.79 төгрөг гаргуулж Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж,
Хохирогч ******* нь хорын хохиролд Эм тарианы үнэ 662.636 төгрөг, түлш шатахууны зардал 1.510.963 төгрөг, хүнс ахуйн хэрэглээ 5.807.307 төгрөг, эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэний төлбөр 312.420 төгрөг, куртикны үнэ 20.000 төгрөг, *******ы үйлдлээс болж ажлаа хийх аргаггүй болж ажлаасаа гарсан тул ажилгүй байсан 10 сарын цалин /1сарын 629.328 төгрөгөөр тооцож/ 6.293.280, Хөвсгөл аймагт ээжийндээ очиж байр хөлсөлсөний байрны түрээс 1.400.000 төгрөг нийт 16.006.606 төгрөг нэхэмжилсэн.
Шүүх хохирогч *******ын гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судлаад хохирогч *******ын нэхэмжилсэн 16.006.606 төгрөгийн нэхэмжлэлээс эм тарианы үнэ гэж нэхэмжилсэн баримтууд нь зайлшгүй авах эм тариа эсэх нь тодорхойгүй, хохирогчийн эрүүл мэндийн карт авагдаагүй, Түлш шатахуун зардлын баримтууд нь хаанаас явахдаа авч хэрэглэсэн нь тодорхойгүй, хүнс ахуйн хэрэглээний зардлын баримтууд нь зайлшгүй авах ёстой зүйл гэдэг нь тодорхойгүй, эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн төлбөрийн баримтаас нэг баримт нь баларч бүдгэрсэн тоо нь гүйцэд харагдахгүй, байр түрээсэлсэн баримт нь Цэцэгсүрэн гэсэн хүний байр түрээсэлсэн баримттай, мөн түрээсийн гэрээ авагдаагүй, ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилсэн боловч *******ы үйлдлийн улмаас ажлаасаа гарсан гэсэн баримт хэрэгт авагдаагүй гэсэн үндэслэлээр 15.705.428 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж,
Эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн төлбөр 281.178 төгрөг, куртикны хохирол 20.000 төгрөг нийт 301.178 төгрөгийн баримтуудыг нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэн шүүгдэгч *******оос гаргуулж хохирогч *******д олгуулахаар шийдвэрлэлээ.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******оос 301.178 төгрөг гаргуулж хохирогч д олгож, хохирогч ын нэхэмжилсэн 16.006.606 төгрөгийн нэхэмжлэлээс 15.705.428 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хэлэлцэхгүй орхисон хохирол 15.705.428 төгрөгийн нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *******ы гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугааргүй Word-30 маркийн ковшийн үнэ 10.000.000 төгрөг, жижиг оврын усан бууны үнэ 500.000 төгрөг, жижиг оврын дизель моторын үнэ 500.000, Хово маркийн ачааны автомашины үнэ 8.000.000 төгрөг, улсын дугааргүй Хьюндэй Robex 3000LC7 маркийн эксковаторын үнэ 18.000.000 төгрөг нийт 37.000.000 төгрөгийг шүүгдэгч *******оос гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох шинжээчийн хөлс 1.000.000 төгрөгийг шүүгдэгч *******оос гаргуулж “Монслав” ХХК-д олгохыг,
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж, давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.5, 3.6, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 1.7, 1.9, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 6 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хорьд овогт *******ыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хорьд овогт *******ыг долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 7.000.000 /долоон сая/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хөнгөн ял болох нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хүнд ял болох долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 7.000.000 /долоон сая/ төгрөгөөр торгох ялд нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг найман мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 8.000.000 /найман сая/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан найман мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 8.000.000 /найман сая/ төгрөгөөр торгох ялыг 1 жил 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******оос байгаль орчинд учирсан хохирол 3.285.504.78 төгрөг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлөх зардал 4.672.202.85 төгрөг нийт 7.957.707.63 төгрөг, *******ы эвдрэлд оруулсан талбайн нөхөн сэргээлтийн зардал 4.963.387.16 төгрөг, усны нөөцөд учруулсан хохирол 10.988.544 төгрөгийг бүгд 23.909.638.79 төгрөг гаргуулж Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******оос 301.178 төгрөг гаргуулж хохирогч д олгож, хохирогч *******ын нэхэмжилсэн 16.006.606 төгрөгийн нэхэмжлэлээс 15.705.428 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч ******* нь хэлэлцэхгүй орхисон хохирол 15.705.428 төгрөгийн нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурьдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *******ы гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугааргүй Word-30 маркийн ковшийн үнэ 10.000.000 төгрөг, жижиг оврын усан бууны үнэ 500.000 төгрөг, жижиг оврын дизель моторын үнэ 500.000, Хово маркийн ачааны автомашинны үнэ 8.000.000 төгрөг, улсын дугааргүй Хьюндэй Robex 3000LC7 маркийн эксковаторын үнэ 18.000.000 төгрөг нийт 37.000.000 төгрөгийг шүүгдэгч *******оос гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох шинжээчийн хөлс 1.000.000 төгрөгийг шүүгдэгч *******оос гаргуулж “Монслав” ХХК-д олгосугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
13. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.