Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/118

 

2022          06          06                                     2022/ШЦТ/118

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Раднаабазар, улсын яллагч Т.Өсөхболд, шүүгдэгч Л.******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх саналтай   шүүхэд шилжүүлэн ирүүлсэн  шүүгдэгч ******* овогт ******* *******д холбогдох эрүүгийн 2136000000111 дугаартай, 178/20221/0109/Э/ индекстэй хэргийг 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцэв.

                           Шүүгдэгчийн биеийн байцаалт

 Монгол Улсын иргэн, 1995 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Ховд аймгийн Буянт суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрхзүйч мэргэжилтэй, хувиараа 8 нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулдаг, аминдаа хувийн 3 өрөө орон сууц, Королла Аxio маркийн автомашин-1, сарын өрхийн орлого-2000000 төгрөг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 2-10 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.******* нь согтуугаар Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Итгэл” баарны гадна 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр “араас татлаа” гэх шалтгаанаар З.Мягмарцоожийг зодож биед нь халдаж, зүүн нүдний хөмсөгний зүүн дээд хэсгийн шарх бүхий гэмтэл үүсгэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ******* өгсөн... 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр би гэртээ ирээд байж байтал манай найз Идэр залгаад намайг “Итгэл” баарны гадна талаас ирээд аваадахаач гэхээр нь би Дөлгөөн төвийн тэнд байх гэрээсээ гараад такси бариад “Итгэл” төвийн үүдэн дээр очтол баарны үүдэнд хэдэн залуучууд хоорондоо барилцаад зодолдож байсан.  Тэгээд би Идэрлүү залгатал утас нь холбогдохгүй болохоор нь таксигаа хүлээлгээд “Итгэл” баарлуу орж бие засаад буцаад гараад такси руугаа алхаж байтал нэг залуу араас мөрнөөс татах шиг болохоор нь эргээд хартал миний нүдрүү цохих шиг болоод цус гоожоод тогтохгүй байсан. Тэгтэл миний сууж явсан таксины жолооч цагдаа дуудсан. Би тухайн үед ганцаараа явж байсан. Л.******* миний зүүн нүдний дээд талруу гараараа нэг удаа цохиод намайг нүдээ дараад тонгойгоод суухаар буцаад явчихсан юм. Би тухайн өдөр эмнэлэг орж хөмсөгөндөө 3 оёдол тавиулсан. Бас  толгойны томографикийн зураг авахуулсан. Эмчийн бичиж өгсөн эмнүүдийг авч уусан.  Өөр ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй. Л.*******эс нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...мэдүүлэг / хэргийн 13-14, 15-16 дугаар хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр 28-ны өдрийн 368 дугаартай...З.Мягмарцоожийн биед гэмтэл учирсан байна. З.Мягмарцоожийн биед зүүн нүдний хөмсөгний зүүн дээд хэсгийн шарх гэмтэл тогтоогдлоо. З.Мягмарцоожийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрхи гэмтэл нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой. З.Мягмарцоожийн биед учирсан дээрхи гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрхи гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 33-34 дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Мөнх-Эрдэнийн хэргээ хүлээн мэдүүлсэн...2022 оны 04 дүгээр сарын 22-ны орой би 21 цагийн үед Бат-Эрдэнэ, Мөнхсайхан гэх 2 найзтайгаа “Итгэл” бааранд ороод 1 цаг караокед дуулж сууж байгаад тэндээсээ гараад бааранд нь орж 2 шил архи ус ундаа аваад хувааж уугаад сууж байтал баар хаах боллоо одоо гараарай гэхээр нь би Бат-Эрдэнийг их согтсон байхаар нь сугадаад Мөнхсайханыг тооцоогоо хийчих гэж хэлээд түрүүлээд гарч байтал Бат-Эрдэнэ бид хоёрыг нэг залуу баарны хаалгатай хавсраад мөрлөөд зөрөөд орсон. Тэгэхээр нь би тэр залууг араас нь чи яаж байгаа юм бэ гэтэл тэр залуу дуугүй байгаарай ална шүү пиздаа минь гэчихээд цаашаагаа яваад өгсөн. Тэгээд Бат-Эрдэнэ бид хоёр такси барихаар алхаж байтал араас нэг залуу ирээд миний зүүн мөрнөөс татахаар нь би намайг баарнаас гарч байхад мөрлөсөн залуу байна гэж бодоод эргээд нүүрлүү нь цохиод автал тэр залуу нүүрээ дараад доошоо тонгойгоод суухаар нь хартал намайг мөрлөсөн залуу биш байхаар нь би тухайн залуугийн хажууд нь Бат-Эрдэнэ, Мөнхсайхан нартай хамт зогсож байтал тэр залуугийн таньдаг бололтой нэг хүн ирээд цагдаа дуудсан. Тэгтэл удалгүй цагдаа нар ирээд Бат-Эрдэнэ, Мөнхсайхан бид 3-ыг цагдаа дээр авч ирээд эрүүлжүүлэхэд хонуулсан юм. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүнтэй андуураад  цохичихсон байна лээ.  Бид хоёрын  дунд ямар нэгэн өр авлага, өш хонзонгийн асуудал байхгүй. Би З.Мягмарцоожийн нэхэмжилсэн бодит хохирлыг барагдуулна. Надад нэмж хэлэх зүйл гэвэл би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч З.Мягмарцоожийн биед халдаж зодсондоо гэмшиж байна. Миний хэргийг хялбаршуулсан журмаар богино хугацаанд шийдвэрлэж өгнө үү...гэх мэдүүлэг зэрэг болно.

Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж үзэхэд:

Шүүгдэгч Л.******* нь согтууруулах ундаа хэрэглэсэн  үедээ Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Итгэл” баарны гадна 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр “араас татлаа” гэх шалтгаанаар З.Мягмарцоожийг зодож биед нь халдаж, зүүн нүдний хөмсөгний зүүн дээд хэсгийн шарх бүхий гэмтэл үүсгэсэн  хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Хохирогч З.Мягмарцоожийн биед зүүн нүдний хөмсөгний зүүн дээд хэсгийн шарх бүхий гэмтэл учирсан нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”- ын 2.4.1-д зааснаар тухайн гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг болох нь шинжээчийн 657 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон тул хохирогч З.Мягмарцоожийн зүүн нүдний дээд хэсэгт шүүгдэгч Л.******* гараараа цохисон нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон дээрхи хөнгөн гэмтлийг учруулсан гэж үзнэ.

Шүүгдэгч Л.******* нь хохирогч З.Мягмарцоожийн нүүрэнд гараараа цохиход гэмтэл учирна гэдгийг мэдсээр байж хүсч дээрхи гэмтэлийг учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Л.******* нь хохирогч З.Мягмарцоожийгараас татлаа” гэж хэлсэний төлөө нь зодож түүний нүүр хэсэгт гараараа цохиж, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон... биед зүүн нүдний хөмсөгний зүүн дээд хэсгийн шарх бүхий гэмтэл...учруулсан нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Л.Мөнх-Эрдэнийн үйлдсэн дээрхи гэмт хэрэгт Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Л.Мөнх-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдэх үедээ архи уусан байсан нь хохирогчийн болон шүүгдэгчийн өөрийн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч Л.Мөнх-Эрдэнийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Хэрэг учрал болох үед шүүгдэгч нь согтуу байсан, бусдыг хүндлэхгүй байдал нь гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан болжээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч З.Мягмарцоож нь...надад Л.******* нь эмчилгээндээ зарцуулаарай гээд 100000 төгрөг өгсөн тэр мөнгийг нь би эмчилгээндээ зарцуулаад дуусгасан юм. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх хүсэлтийг гаргасан /хх-ийн 17-рт/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.******* нь хохирогчид учруулсан хохирлоо төлсөн гэж мэдүүлж байх тул бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: Шүүгдэгч Л.******* нь: анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар... ******* овогт ******* ******* нь урьд ял шийтгэлгүй  гэх баримт/хх-ийн 57-рт/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Л.Мөнх-Эрдэнийн хувийн байдлын талаар гэрч Д.Нэргүйгийн өгсөн...Манай найз Л.******* архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй юм. Саяхан өвөө нь нас бараад сэтгэл санаа жаахан тиймэрхүү явж байгаад ийм хэрэгт орчихлоо гэж хэлж байсан юм. Уг нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн  үедээ зан ааш нь өөрчлөгдөөд байдаггүй юм. Гэр бүл найз нөхдийн хүрээнд нэр хүндтэй тусч даруу төлөв зантай тамхи хэрэглэдэгүй хүн байгаа юм. Л.******* нь Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын 7 дугаар сургуулийг төгсөөд Ховд их сургуулийн эрхзүйн ангийг төгссөн. Манй найз одоогоор эхнэрийнхээ хамт 80 айлын орон сууцанд хувиараа дэлгүүр ажиллуулж байгаа... гэх мэдүүлэг/ хх-ийн 25-рт/, гэрч Б.Сарантуяагийн өгсөн... Манай ах зан ааш сайтай хүнд тусархаг, үгүй гэж хэлж чаддаггүй цагаан цайлган сэтгэлтэй төлөв даруу зантай хүн байгаа юм. Би ахтайгаа багаасаа ойр дотно өссөн болохоор зан аашийг нь сайн мэднэ. Хүний урдаас чанга дуугарч байхыг нь хараагүй ээж ааваа хүндэлдэг дүү нараа их хайрладаг юм. Л.******* нь одоо эхнэрийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багт хүнсний дэлгүүр ажиллуулж амьдарч байна. .. гэх мэдүүлэг хх-ийн 27-28-рт/,

Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 2-10 тоотод оршин суух, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн бүртгэл зэрэг баримтаар тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар шүүгдэгч Л.******* нь хохирогчид учруулсан хохиролоо төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас гаргасан дүгнэлтдээ:Шүүгдэгч Л.******* нь согтуугаар Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Итгэл” баарны гадна 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр “араас татлаа” гэх шалтгаанаар З.Мягмарцоожийг зодож биед нь халдаж, зүүн нүдний хөмсөгний зүүн дээд хэсгийн шарх бүхий гэмтэл үүсгэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******д таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун тавин мянган төгрөгийн торгох ял шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, оногдуулсан торгох ялд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь хохирол нэхэмжлээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид өмнө хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй байна гэв.

Гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгч өөрийгөө өмгөөлж хэлсэн дүгнэлтдээ: Улсын яллагчийн санал болгосон таван зуун тавин нэгжтэй хэнцэх хэмжээний  таван зуун тавин мянган төгрөгийн торгох ялыг хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүгдэгч Л.Мөнх-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрхи нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн байдал, хохирогчид учирсан хохирол төлсөн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн ялын санал, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлж хэлсэн дүгнэлт, хувийн байдал зэргийг тус тус харгалзан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******д таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун тавин мянган төгрөгийн торгох ял шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4. 5 дахь  хэсэгт заасныг баримтлан түүнд оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд  сар бүр хувь тэнцүүлэн  хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүлйийн 5-д заасан ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгчид тайлбарлаж, шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг  Ховд аймаг дахь Шүхийн шийдвэр гүйцэтгэх газарт эдлүүлж, торгох ялын биелэлтэд  хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Шүүгдэгч Л.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүйг дурдаж, шүүгдэгчид өмнө хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* Мөнх-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* Мөнх-Эрдэнийг таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун тавин мянган төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******д оногдуулсан таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун тавин мянган төгрөгийн торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн  хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн 2236000000111 дугаартай хэрэгт шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогчид 100000 төгрөг төлсөн болохыг  дурдаж, шүүгдэгч цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.   

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Л.*******д  тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар  шүүгдэгч Л.Мөнх- Эрдэнэд  оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд  шүүгдэгч Л.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Т.ЦЭЦЭГМАА