| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Бавуу |
| Хэргийн индекс | 108/2019/0028/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/26 |
| Огноо | 2019-02-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 2019/ШЦТ/26
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх ргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ, улсын яллагч Э.Ариунболд, шүүгд Г.О******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Налайх, Багахангай ргийн прокурорын газраас ******* овогт *******гийн О*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 д хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1907000170016 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, -ний өдөр Улаанбаатар хотын ******* төрсөн, тай, эмэгтэй, яс үндэс халх, боловсролтой, ******* мэргэжилтэй, Анар салонд ******* ажилтай, , , , , , хамт *******,******* тоотод оршин суух, регистрийн ******* дугаартай, ******* овогт *******гийн О******* нь
яллах дүгнэлтэд дурдсанаар: Яллагдагч Г.О******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ны нутаг дэвсгэрт байрлах М клаб нэртэй бааранд 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 23 цагийн орчим Г.Зтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар үстэж унагаан өшиглөж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгд Г.О******* нь 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ны нутаг дэвсгэрт байрлах “М” клаб нэртэй бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 23 цагийн орчимд Г.Зг “янхан, гичийгээр дуудлаа” г шалтгаанаар үсдэж газар унаган өшиглөж улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл явдал болсон байна.
Энүү үйл явдал нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгд Г.О*******ийн өгсөн: “Би шүүхийн хэлэлцүүлэгт мэлэг өгөхгүй” г мэлэг болон улсын яллагчийн судалсан:
Мөрдөн байцаалтад хохирогч Г.Згийн өгсөн: “ Би 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 23 цагийн үед нөхөр О, эмэгтэй найз Э нарын хамт "М" клаб бааранд орсон. Тэгээд бид гурав ширээн дээр суугаад 0,5 граммтай нэг архи, хүний тоогоор нэг нэг пиво аваад уусан. Манай нөхрийн багийн найз нь уг бааранд Ш.О*******ийн ширээн дээр цуг сууж байсан ба манай нөхөр багийн найзтайгаа уулзахаар ширээн дээр нь очоод найзыгаа тэвэрч аваад юм яриад байж байтал Элжи гэсэн байхаа би сайн танихгүй тэр хүн манай нөхрийг түлхээд байхаар нь би очоод “чи яагаад манай нөхрийг түлхээд байгаа юм бэ” гэж хэлтэл Г.О******* хажуунаас ирээд “чи хүн түлхээд байдаг ямар далдагануур охин бэ” гэж хэлээд миний толгойтой үснээс зулгаагаад газар унагаан дээрээс 2-3удаа өшиглөсөн. Г.О******* хөлөөрөө миний баруун гуя, зүүн нүд, зүүн чих хэсэгт өшиглөсөн. Г.О******* тухайн үед архи уусан согтуу байсан. Би Г.О*******т зодуулаад газар унах үедээ миний халаасанд байсан гар утас шалан дээр унаж хагарсан учраас гар утас мөнгө болох 600,000 төгрөг өгчихвөл надад гомдол, санал байхгүй.” г мэлэг /хх-ийн 6-10 дугаар хуудас/,
Мөрдөн байцаалтад гэрч Ц.Оын өгсөн: “ 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 23 цагийн үед найз О*******, Б нарын хамт нд байрлах “М” клаб бааранд орсон. Тухайн үед бид нар бааранд ороод 0,5 граммтай нэг шил архи мөн хүний тоогоор нэг нэг пиво захиалаад уусан. Тэгээд архи, пиво уугаад сууж байтал тухайн үед нэг согтуу эмэгтэй хүн ширээн дээр сууж байсан хүмүүстэй маргалдаад яваад өгсөн. Тэгээд Б бид хоёр ширээн дээрээ сууж байтал хүмүүс орилолдоод байсан ба би эргээд хартал нөгөө согтуу эмэгтэй манай найз О*******тэй зууралдаад байж байхаар нь би очоод салгасан. Бааран дотор О******* тэр согтуу эмэгтэйг газар унасан байх үед нь 1-2 удаа өшиглөсөн.”г мэлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/,
Мөрдөн байцаалтад гэрч Б.Бын өгсөн: “ Би 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 22 цагийн үед намайг гэртээ байхад манай хоёр найз болох О*******, О нар манайд ирээд гадуур гарах уу гээр нь гаръя гээд гэж хэлээд манайхаас 23 цагийн үед гараад хамт "М" клаб бааранд орсон. Тэгээд бид гурав 0,5 граммтай эдэн нэртэй нэг шил архи аваад бас хажуугаар нь ундаа авсан. Тэгээд архиа уугаад бүжиглээд байж байсан. О бид хоёр ширээн дээрээ сууж байтал баарны текний тэр хавьд манай найз О******* нэг согтуу эмэгтэй хүнтэй зодолдоод байж байхаар нь О бид хоёр салгаад баарнаас аваад гарсан. Манай найз О******* тэр согтуу эмэгтэйг газар унасан байхад нь 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд О бид хоёр О*******ийг салгаад баарнаас аваад гарсан." г мэлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,
Мөрдөн байцаалтад гэрч Э.Оын өгсөн: “ 2019 оны 01 дүгээр сарын 02-ны 23 цагийн үед нэр З, найз Э нарын хамт нд байрлах “М” клаб бааранд орсон. Тэгээд авсан архи уугаад сууж байтал хажуугийн ширээн миний нэг танил Элжи г залуу сууж байсан ба би уг залуутай очоод уулзсан чинь тэр Элжи г залуу намайг “чи их согтсон байна чи цаашаа яв” гээд байсан. Тэгээд би муудалцсан юм шиг байсан. Тухайн үед маш их согтсон байсан болохоор юу болсныг сайн санахгүй байна. Би тухай үед тус баарны 00 өөрөө орохоор явсан байсан. Зодоон болсныг мэдээгүй. Дараа нь манай нэр З нь О******* г хүн намайг зодчихоод гараад явчихлаа гэж байсан.” г мэлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/54 дугаар: 1. Г.Згийн биед тархи доргилт, баруун хацарт зулгаралт, нүүр, баруун ташаа, ахар сүүлэнд цус хуралт, толгойн хуйх, хэвлий, ууц хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” г дүгнэлт /хх-ийн 19 дүгээр хуудас/,
Ял шийтгэгдсэн эсийг шалгах хуудас /хх-ийн 48 дугаар хуудас/,
Г.О*******ийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 32-42 дугаар хуудас/
зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрл тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгд мэлэг, улсын яллагчийн судалсан нотлох баримтуудыг дүгнэд
Шүүгд Г.О******* нь 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ны нутаг дэвсгэрт байрлах “М” клаб нэртэй бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 23 цагийн орчимд Г.Зг “янхан, гичийгээр дуудлаа” г шалтгаанаар үсдэж газар унаган өшиглөж улмаар түүний эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун хацарт зулгаралт, нүүр, баруун ташаа, ахар сүүлэнд цус хуралт, толгойн хуйх, хэвлий, ууц хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнийг гэм буруутай гэж шүүх үзлээ.
Энэ талаар Налайх, Багахангай ргийн прокурорын газраас Г.О*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 д хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа нь үндэслэлтэй түүнд энэ зүйл хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлг нь зүйтэй байна.
Шүүгд Г.О******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч Г.Зд мөрдөн шалгах ажиллагааны явцад 600.000 төгрөг төлсөн, хохирогч нь цаашид нэмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрл тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгд ******* овогт *******гийн О*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 д хэсэгт зааснаар Г.О*******т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнц хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 д хэсэгт зааснаар Г.О*******т оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнц хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг 5 /тав/ сар хүртэл хугацаанд хэслэн төлүүлээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнц хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг Г.О*******т мэдэгдсүгэй.
5. Г.О******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид 600.000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол санал, нэмжл зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
6. Шүүхийн Шийдвэр Гүйцэтг тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 д хэсэгт зааснаар Г.О*******т оногдуулсан торгох ял биелүүлийг Налайх рэг д Шүүхийн шийдвэр гүйцэтг хэсэгт даалгасугай.
7. Шийтг тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтг тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүл хүртэл Г.О*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийл арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАВУУ