Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 2019/ШЦТ/27

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ, улсын яллагч С.Цэрэндалай, шүүгдэгч Л.Б******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт *******ын Б*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1807006810008 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1982 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотын *******т төрсөн, *******тай, эмэгтэй, ******* боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамтаар ******* 3 дугаар хороо, ******* тоотод оршин суух, регистрийн ******* дугаартай, ******* овогт *******ын Б******* нь:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/ Яллагдагч Л.Б******* 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр архи ууж согтуурсан үедээ ны нутаг дэвсгэрт байрлах тоотод Б.Эийг хайчаар нуруунд нь нэг удаа хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Л.Б******* нь 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ны нутаг дэвсгэрт байрлах тоотод оршин суух Бгийн гэрт Б.У нарын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэх үедээ 07 цагийн орчимд Б.Эийг “дуу чимээ ихтэй байна, хүүхэд унтахгүй уйлаад байна” гэж хэлснийх нь төлөө хайчаар баруун даланд нь хатгаж улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл явдал болсон байна.

Энэхүү үйл явдал нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Б*******ийн өгсөн: “Би шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг болон улсын яллагчийн судалсан:

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Эийн өгсөн: “Би 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ны нутаг дэвсгэрт байрлах МСҮТ-ийн ажилчдын байранд найз М гэдэг айлд эхнэр хүүхдийн хамт ирээд хонож байх үед өглөөний 07 цагийн орчимд хажуу талын айлд хүмүүс архи уугаад орилоод их чимээтэй байсан юм. Тэгээд хүүхэд унтахгүй уйлаад байхаар нь би гарч хажуу айлын хаалга цохиж байгаад гэрт нь орсон чинь хэдэн хүмүүс архи уусан согтуу сууж байсан. Дуу чимээ чинь их байна хүүхэд уйлаад унтахгүй байна пизда нар минь гэж жаахан ширүүн хэлсэн юм. Тэгээд цаашаа хараад тамхи асаах санаатай зогсож байтал Б******* гэгч зүс таних эмэгтэй араас ямар нэгэн зүйлээр баруун даланд хатгах шиг болсон. Эргэж харсан чинь Б******* гартаа хайч барьсан зогсож байсан юм. Ингээд баруун далнаас цус гарсан учир түргэн дуудаад эмнэлэг дээр очиж оёдол тавиулаад цагдаагийн газарт өөрийн биеэр ирж дуудлага өгсөн. Миний баруун даланд Л.Б******* хайчаар нэг удаа хатгаж 3 оёдол тавьсан. Би уг айлд архи ууж байсан хүмүүсийг “дуу чимээ ихтэй байна хүүхэд уйлаад байна пизда нар минь” гэж хэлснээс болж маргаан үүссэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 хуудас/,

Мөрдөн байцаалтад гэрч Б.Угийн “Би 2018 оны 12 дугаар сарын 15- ны өдөр ажлын цалин буугаад ны нутаг дэвсгэрт байрлах МСҮТ-ийн байранд найз Бгийн /Ж/ гэрт нь өөрийн эхнэр Л.Б*******ийг дагуулан очиж 2 шил “Хараа” нэртэй архийг хувааж уусан. Уг өдөр би ээлжинд гараад буусан болохоор нойр муутай байсан болоод их амархан согтсон учир Бгийн гэрт юу болсон талаар юу ч санахгүй байна. Маргааш өглөө нь манай эхнэр Б******* архи уусан согтуу байх үедээ Э гэх залуутай маргалдан даланд нь хайчаар хатгасан гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 хуудас/,

Мөрдөн байцаалтад гэрч Н.Оийн өгсөн: “2018 оны 12 дугаар сарын 15-ны өглөө 06-07 цагийн үед сэрээд намайг гал түлээд сууж байхад Б*******, У хоёр чанга чанга дуу гарган маргалдаад байсан. Энэ үед манай дүүгийн гэрт ирсэн байсан Э орж ирээд “чимээгүй байгаач хүүхэд уйлаад байна, пизда нар минь” гэж хэлсэн чинь Б******* “чамд ямар ч хамаа байхгүй” гэж хэлээд гал тогооны шүүгээнд байсан хөх өнгийн хайч аваад Эийн араас баруун дал орчимд нь нэг удаа хатгахад дал орчиоос нь цус гарсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/20 дугаар: 1. Б.Эийн биед нуруунд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь үзүүр бүхий үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 31 дүгээр хуудас/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54 дүгээр хуудас/,

Л.Б*******ийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 46-50, 52 дугаар хуудас/

зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч мэдүүлэг, улсын яллагчийн судалсан нотлох баримтуудыг дүгнэхэд шүүгдэгч Л.Б******* нь 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ны нутаг дэвсгэрт байрлах тоотод оршин суух Бгийн гэрт Б.У нарын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэх үедээ 07 цагийн орчимд Б.Эийг “дуу чимээ ихтэй байна, хүүхэд унтахгүй уйлаад байна” гэж хэлснийх нь төлөө хайчаар баруун даланд нь хатгаж улмаар түүний эрүүл мэндэд нуруунд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнийг гэм буруутай гэж шүүх үзлээ.

Энэ талаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Л.Б*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа нь үндэслэлтэй түүнд энэ зүйл хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Л.Б******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөх өнгийн хуванцар бариултай хайч 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгох, хохирогч Б.Эд баримтгүй 200.000 төгрөг төлсөн, хохирогч нь цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын Б*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Б*******т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.Б*******т оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг 10 /арав/ сар хүртэл хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг Л.Б*******т мэдэгдсүгэй.

5. Л.Б******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч Б.Эд баримтгүй 200.000 төгрөг төлсөн, хохирогч нь цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөх өнгийн хуванцар бариултай хайч 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгосугай.

7. Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар Л.Б*******т оногдуулсан торгох ял биелүүлэхийг ******* дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт даалгасугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Л.Б*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАВУУ