Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 2019/ШЦТ/31

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ, улсын яллагч Б.Батбаяр, шүүгдэгч Д.Н*******гийн өмгөөлөгч Г.Наранбаатар, шүүгдэгч П.А*******ын өмгөөлөгч Г.Э, шүүгдэгч Д.Н*******, П.А******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт *******ийн Н*******, ******* овогт *******ийн А******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1907000000012 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны 08 дугаар сарын 12-ны өдөр ******* төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хүү, эхнэр, хүүхдийн нарын хамт тоотод оршин суух, регистрийн дугаартай, ******* овогт *******ийн Н*******,

Монгол Улсын иргэн, оны 11 дүгээр сарын 25-ны өдөр суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт тоотод оршин суух, регистрийн дугаартай, ******* овогт *******ийн А******* нар нь

/яллах дүгнэлтэд дурдсанаар/ яллагдагч Д.Н******* нь П.А*******тай бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ны нутаг дэвсгэрт байрлах “” компаний агуулахын байранд гэрээний дагуу харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байхдаа “” компаниас харуул хамгаалалтын ажилтанд итгэмжлэн хариуцуулсан агуулахын байранд байсан 2 ширхэг обудтай жижиг дугуйг иргэн Э.Ад 15.000 төгрөгөөр зарж борлуулан эд хөрөнгийг завшсан, 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр мөн П.А*******тай бүлэглэн мөн тус агуулахын байрнаас өөрийн итгэмжлэн хариуцсан эд хөрөнгөнөөс автомашины халаагч 1 ширхэг, обудгүй дугуй 1 ширхэг, паяальник 1 ширхэг, аккумлятор 2 ширхэг, дугуй хийлэгч 1 ширхэг, ком түлхүүр багаж 1 ширхэг, ын суурин утасны аппарат 1 ширхэг зэргийг зарж борлуулан ашиг олох зорилгоор завшиж “” ХХК-нд нийт 1.545.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн,

Яллагдагч П.А******* нь Д.Н*******тай бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ны нутаг дэвсгэрт байрлах “” компаний агуулахын байранд гэрээний дагуу харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байхдаа “” компаниас харуул хамгаалалтын ажилтанд итгэмжлэн хариуцуулсан агуулахын байранд байсан 2 ширхэг обудтай жижиг дугуйг иргэн Э.Ад 15.000 төгрөгөөр зарж борлуулан эд хөрөнгийг завшсан, 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр мөн Д.Н*******тай бүлэглэн мөн тус агуулахын байрнаас өөрийн итгэмжлэн хариуцсан эд хөрөнгөнөөс автомашины халаагч 1 ширхэг, обудгүй дугуй 1 ширхэг, паяальник 1 ширхэг, аккумлятор 2 ширхэг, дугуй хийлэгч 1 ширхэг, ком түлхүүр багаж 1 ширхэг, ын суурин утасны аппарат 1 ширхэг зэргийг зарж борлуулан ашиг олох зорилгоор завшиж “” ХХК-нд нийт 1.545.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Н*******, П.А******* нар нь ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” ХХК-нд гэрээт харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэн ажиллаж байхдаа 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр өөрсдийн харж хамгаалж байсан агуулахын байранд байсан 1.545.000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг обудтай жижиг дугуй, автомашины халаагч 1 ширхэг, обудгүй дугуй 1 ширхэг, паяальник 1 ширхэг, аккумлятор 2 ширхэг, дугуй хийлэгч 1 ширхэг, ком түлхүүр багаж 1 ширхэг, ын суурин утасны аппарат 1 ширхэг зэргийг хамтран зарж борлуулсан үйл явдал болсон байна. Энэхүү үйл явдал нь: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.А*******ын өгсөн: “урьд нь байцаалтад үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн учраас ярих шаардлаггүй гэж үзэж байна” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Н*******гийн өгсөн: “мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг болон улсын яллагч, шүүгдэгчдийн өмгөөлөгч нарын судалсан:

2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 2-8 дугаар хуудас/,

2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хэргийн газрын нөхөн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12 дугаар хуудас/,

Эд зүйл хүлээлгэн өгч, хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 12 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Амарсанаагийн өгсөн: “Манай “” ХХК-ны тэсрэх материалын агуулах нь ны нутаг дэвсгэрт байрладаг. Манай байгууллага нь 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр “” ХХК-тай “Х” гэрээ байгуулаад тухайн компани манай агуулахыг 24 цагийн хугацаагаар тогтмол харж манадаг. Гэрээ байгуулснаас хойш байнга харуул хамгаалалттай ажиллаж байгаа. Анх манай байгууллага эд зүйлсээ акт үйлдэж “” ХХК-ний хамгаалалтын албанд хүлээлгэн өгсөн бөгөөд тухайн үед акт үйлдэхдээ уг агуулахын манааны байр, хашаа зэрэгт байсан зарим эд зүйлсийг бичгээр, зарим эд зүйлсийг нь амаар хэлж хүлээлгэж, итгэмжлэн хариуцуулан “” ХХК-ний ажилчдад хүлээлгэн өгсөн. Манай “” ХХК-ний агуулахын байр болон хашаанаас “” ХХК-нд хариуцуулан өгсөн байсан автомашины халаагч 1 ширхэг 420.000 төгрөгийн үнэтэй, обудгүй дугуй /12:22.5/ 1 ширхэг 200.000 төгрөгийн үнэтэй, паяальник 1 ширхэг 25.000 төгрөгийн үнэтэй, аккумлятор том 2 ширхэг нэг бүр нь 319.000 төгрөгийн үнэтэй, дугуй хийлэгч 1 ширхэг 100.000 төгрөгийн үнэтэй, багаж /ком түлхүүр, дорцов/ цоо шинэ 1 ширхэг 50.000 төгрөгийн үнэтэй, обудтай дугуй /205:75:16/ 2 ширхэг 150.000 төгрөгийн үнэтэй, суурин “” утасны аппарат 1 ширхэг 90.000 төгрөгийн үнэтэй эд зүйлс тус тус алдагдсан байснаас обудтай /205:75:16 хэмжээтэй/ 2 ширхэг дугуйнаас бусдыг нь хүлээгээд авчихсан байгаа. Надад одоогоор обудтай 2 ширхэг дугуйг хүлээн аваагүй байгаа тул уг дугуйны мөнгө болох 240.000 төгрөгийг нэхэмжилж байна. Өөр ямар нэгэн хохирол болон санал хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтад гэрч Э.Аийн өгсөн: “ 2О19 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр би Налайх дүүргийн 7 дугаар хороо Бадралын 10 дугаар гудамжны үзүүрт байх найзынхаа гэрийн гадаа өөрийн “Портер” маркын тээврийн хэрэгсэлтэй зогсож байхад дээрхи Н*******, А******* гэх хоёр хүн хүрч ирээд дугуй худалдаж авах уу гэчихсэн хоёр ширхэг төмөр обудтай жижгэвтэр дугуйнууд нэг нэгээр нь барьчихсан явж байсан тэгэхээр нь авахгүй гэтэл тэр хоёр хүн шартаж үхлээ та энэ дугуйнуудыг худалдаж авчихаач гээд гуйгаад байхаар нь 15.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон, тэгээд тэр мөнгөндөө би энэ хоёр хүнд 1 шил 0.75 литрийн Ерөөл нэртэй архи, 1 ундаа, 1 тамхитай авч өгөөд хоёр дугуйг нь аваад салсан. Надад учирсан хохирол нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтад гэрч Б.Мын өгсөн: “2О19 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 13 цагийн орчимд би ны орчимд таксинд явж байтал дээрхи Н*******, А******* гэх хоёр хүнийг гар өргөхөөр нь зогсоод автал тэр хоёр хүн бага зэрэг архи үнэртүүлсэн байдалтай явж байсан. Тэгээд "" үйлдвэр явья гэхээр нь тэр үйлдвэр дээр нь хүргэж өгөөд буухдаа арай ахимаг настай Н******* гэх хүн нь намайг утасны дугаараа өгөөч дараа такси дуудах хэрэгтэй бол хүргүүлж байя гээд миний дугаарыг авсан. Тэр өдрийн маргааш нь буюу 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 12 цагийн орчимд ны нутаг дэвсгэрт байрлах "" үйлдвэр дээр хүрээд Налайх хүргүүлэх гэсэн юм гээд над руу Н******* гэх хүн нь залгахаар нь би удалгүй яваад очсон. Тэр хоёр тэндээ өөрсдөө харуул манаа хийдэг гэж надад ойлгуулсан. Тэндээсээ аккумлятор 1 ширхэг, дан том дугуй, паяалник, торцов, дугуй хийлэгч, халаагч зэргийг миний автомашинд ачсан, ачилцахад нь намайг зөөлцөөд өгөөч гэхээр туслаад ачилцсан. Тэгээд Налайхад ирээд тэр хоёр авч явсан эд зүйлсээ үлдээх газар байхгүй байна чамд үлдээчихье түр үлдээгээд ганц, хоёр хоногоос авья гэхээр нь би зөвшөөрөөд манай хашаанд 1 том дугуй, паяалник, торцов, дугуй хийлэгч, халаагч зэргийг манай Дэнж 1-274 тоотод байрлах хашаанд өөрсдөө оруулж өгч үлдээсэн. Н******* гэх хүн нь буцаж үйлдвэрлүүгээ хүргүүлнэ гээд замдаа дэлгүүр дээр бууж 1 шил архи аваад миний автомашины хойд суудал дээр тэр хоёр уусан. Н******* гэх хүн нь буугаад А******* гэх хүн нь 35.000 төгрөгөөр тохиролцоод Сонгинохайрхан дүүргийн 21-р хороололд нэг байрны гадаа 2 аккумлятороо аваад буусан. Тэндээ миний таксины мөнгийг өгөөд салцгаасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугааар хуудас/,

2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №01/01 дугаартай хөрөнгийг үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн ЗЗ дугаар хуудас/,

Х гэрээ болон ажилд томилсон тухай тушаалууд /хх-ийн 58-69 дүгээр хуудас/,

Шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71, 72 дугаар хуудас/,

Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 73-91 дүгээр хуудас/,

Хохирол төлсөн тухай шүүхэд шинээр гаргаж өгсөн баримт зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч П.А*******ын: “урьд нь байцаалтад үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн учраас ярих шаардлаггүй гэж үзэж байна” шүүгдэгч Д.Н*******гийн: “мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв.

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлгүүд болон улсын яллагч, шүүгдэгчдийн өмгөөлөгч нарын судалсан мөрдөн байцаалтад өгсөн хохирогч Н.Амарсанаа, гэрч Э.А, Б.М нарын мэдүүлэг, Х гэрээ болон ажилд томилсон тухай тушаалууд, хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт зэргийг дүгнэхэд Шүүгдэгч Д.Н*******, П.А******* нар нь ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” ХХК-нд гэрээт харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэн ажиллаж байхдаа 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр өөрсдийн харж хамгаалж байсан агуулахын байранд байсан 1.545.000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг обудтай жижиг дугуй, автомашины халаагч 1 ширхэг, обудгүй дугуй 1 ширхэг, паяальник 1 ширхэг, аккумлятор 2 ширхэг, дугуй хийлэгч 1 ширхэг, ком түлхүүр багаж 1 ширхэг, ын суурин утасны аппарат 1 ширхэг зэргийг хамтран санаатай зарж борлуулан завшиж Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн байх тул тэдгээрийг гэм буруутай гэж үзэв. Харин Налайх, Багахангай дүүргийн прокурорын газар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “бүлэглэн үйлдэх” гэсэн гэмт хэргийн шинжийг тодорхойлоогүй байхад мөн хуулийн ерөнхий ангид заасан “бүлэглэн гүйцэтгэх” гэсэн үйлдлийг тодорхойлсон зүйл заалтыг журамлан тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийг зүйлчилсэн нь шүүгдэгч Д.Н*******, П.А******* нарын эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэхээр байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журмалсаныг хэрэгсэхгүй болгон шүүгдэгч Д.Н*******, П.А******* нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн Эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. Гэхдээ шүүгдэгч Д.Н*******, П.А******* нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаж байх тул хувийн байдлуудыг нь харгалзан тэдгээрийг ялаас чөлөөлж, зан үйлээ засах үүрэг хүлээлгэх нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Н*******, П.А******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.8, 36.10, 36.13, .1, .2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Н*******, П.А******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журмалсаныг хэрэгсэхгүй болгон тэдгээрт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлсүгэй.

2. Шүүгдэгч ******* овогт *******ийн Н*******, ******* овогт *******ийн А******* нарыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овогт *******ийн Н*******, ******* овогт *******ийн А******* нарыг 6 / зургаа / сар хорих ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Н*******, П.А******* нарт оногдуулсан 6 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Д.Н*******, П.А******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, Д.Н*******, П.А******* нар нь бусдад төлөх болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сар хорих ялаас Д.Н*******, П.А******* нарыг чөлөөлж, тэдгээрийг зан үйлээ засах үүрэг хүлээлгэсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.Н*******, П.А******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАВУУ