| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Бавуу |
| Хэргийн индекс | 108/2019/0033/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/34 |
| Огноо | 2019-02-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Батбаяр |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 2019/ШЦТ/34
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Нямсүрэн, улсын яллагч Б.Батбаяр, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Батцэнгэл, хохирогч З.О*******, шинжээч эмч Т.Чимэд-Очир, гэрч Н.Б******* шүүгдэгч Г.А******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт Г*******ын А*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1807005810007 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* дүүрэгт төрсөн, *******тай, эмэгтэй, ******* боловсролтой, яс үндэс , мэргэжилтэй, ажилтай, , , , ын хамт ******* дүүрэг 4 дүгээр хороо, тоотод оршин суух, регистрийн дугаартай, ******* овогт Г*******ын А******* нь
/яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2018 оны 09 дүгээр сарын 26-ны шөнө Налайх дүүргийн хорооны нутаг дэвсгэрт улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Улаанбаатар хотоос ******* дүүргийн чиглэлд явж байхдаа зорчигч З.О*******тэй маргалдаж улмаар зодолдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.А******* нь 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотоос ******* дүүрэг рүү З.О*******, Н.Б*******, Б.Т нарыг өөрийн эзэмшлийн улсын дугаартай Приүс 20 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн Налайх дүүргийн хорооны нутаг дэвсгэрт явж байхдаа иргэн З.О*******тэй маргалдан улмаар түүнийг толгой руу цохилоо, машины руль булаалаа гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл явдал болсон байна.
Энэхүү үйл явдал нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.А*******гийн өгсөн: “Би 2018 оны 09 дүгээр сарын 26-ны орой Улаанбаатар хотоос ******* дүүрэг рүү явах гээд зар тавихад хохирогч З.О******* болон хоёр гэрч Т, Б******* нар ирсэн. Би тэднийг аваад ******* дүүрэг рүү явсан. Тэгээд Налайх дүүргийн нутаг дэвсгэр болох Гордокийн замд гадаа харанхуй болох үеэр бороо орж байсан. Тэр үед З.О******* утсаараа оролдоход утасных нь гэрэлд нүд гялбаж, машин барихад хүндрэлтэй болсон. Иймд би З.О*******эс “Таны утасны гэрэлд нүд гялбаад байна. Утасныхаа гэрлийг багасгачих” гэж хэлсэн. Түүнээс өөрөөр захирч, зандарсан зүйлгүй байхад надад “ Чи хүнд үйлчилж байж ингэж хүнтэй харьцаж болдог юм уу” гээд миний толгой руу 2 удаа цохисон. Би тэр үед жолоо барьж байсан учраас гэнэт цочирдоод “Тэнэг авгай минь” гэж хэлсэн. Тэгэхэд З.ОюунЭрдэнэ “Чи намайг авгай гэж хэлдэг хэн юм бэ?” гэж хэлээд над руу дайрч, миний жолоог хүртэл булаасан. Тэр мөчид урдаас том ачааны машин сигналдаж, би нэг мэдэхэд эсрэг урсгал руу орсон байсан. Түүнээс болж ард суусан хоёр гэрч биднийг болиулж, машиныг зогсоосон. Машин зогсох мөчид “Чи намайг авгай гэж хэлдэг хэн юм бэ?” гэж хэлээд миний үснээс зулгаасан. Миний үснээс тавихгүй байхаар нь хохирогчийн үснээс зулгаасан. Бид машинаас буухад хохирогч “Чи миний үснээс зулгаасан” гэж хэлээд над руу шууд дайрч ирсэн. Гэтэл хохирогчийн өргөдөл дээр ганц би л энэ хүнийг зодож, толгойгоор нь юм мөргүүлж, өшиглөсөн гэж бичсэн байсан. Гэхдээ бодит байдал дээр хохирогч ч гэсэн намайг зодсон. Мөн би машин барьж байсан учраас энэ хүний мэдүүлсэн шиг толгойгоор нь юм мөргүүлж, өшиглөх боломжгүй байсан гэдгийг хэлмээр байна. Энэ талаар гэрчийн мэдүүлгээр илүү тодорхой болох байх. Өөр нэмж хэлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч З.Оюун-Эрдэнийн өгсөн: “Би Хүмүүнлэгийн ухааны Их сургуулийн оройн ангид суралцдаг. Тухайн өдөр хичээл оройн 21 цагаас тарсан. Би өөрөө машингүй явж байсан учраас таксигаар ******* руу явахаар шийдэж, интернетээр зар хайсан. Тэгээд Г.А*******гийн зарыг хараад утсаар ярьж, уулзсан. Би очоод “Эгч нь урд нь суучих уу” гэхэд “Үгүй, хойшоо суучих” гэж хэлсэн. Тэгэхээр нь би өмнө нь өөр хүн суух юм байна гэж бодоод хойд талын суудал дээр өөр хоёр охинтой хамт суусан. Шүүгдэгч замдаа өөр газраас юм аваад “Үүнийг өвөр дээрээ аваад урд суух хүн байна уу” гэхээр нь би суусан. Би урд суугаад утсаараа чихэвчээр хөгжим сонсоод, хойшоо налаад явах зорилготой урд суусан. Намайг урд сууж байхад “Энийг аваадах, машин хараадах, ингээдэх” гэсэнд нь ямар нэгэн зүйл бодоогүй. Тэгтэл Гордокийн гурван хаусын тэнд явж байхад над руу их зандрангуйгаар “Чи наад утсаа больчих тэхүү” гэхээр нь миний утасны гэрэл яаж тусаад энэ хүний нүд рүү ойгоод байгаа юм болоо гэж бодож гайхаж, ямар нэгэн зүйл дуугараагүй. Харин машиных нь гэрэл муу байсан болохоор нь “Чиний машины гэрэл муу юм байна даа” гэж хэлэхэд чи миний машинд суучихаад миний машиныг ийм тийм гэж яриад байх шаардлагагүй. Дуугүй яв авгай минь гэж хэлсэн. Би тэгээд шүүгдэгчид “Чи зар тавиад, зорчигч аваад, надаас мөнгө авчихаад намайг хажуу суулгачихаад яагаад намайг доромжлоод байгаа юм бэ” гэж хэлээд хуруугаараа толгой руу нь хальт түлхэхэд гэнэт орилоод машинаа зогсоосон. Машинаа зогсоогоод суудлынхаа бүсийг тайлаад шууд миний толгойг машины урд талын голын хайрцаг руу шууд дараад, үстэж авсан. Би ийм нөхцөлд Г.А*******г цохиж зодох ямар ч боломжгүй байсан учраас гараа дээш нь сарвалзуулсан. Тэр үед шүүгдэгчийн хөл нь миний хөл, гуя, гэдэс рүү өшиглөж байсан. Тэгээд Г.А******* машины гадаа гарч зогсоход би сандарсандаа “Чи намайг зодчихлоо ш дээ” гэж орилсон. Миний нүдний доод хэсэг бага зэрэг хорсох шиг болохоор нь толинд харахад нүдний доод хэсэгт, нүдний ******* зовхинд хумсаараа урсан байсан. Түүний дараа нь би суудлынхаа бүсийг тайлаад гараад Г.А*******д “Чи намайг зодчихлоо” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр муудалцаад машинаа зогсоогоод, замын хажуу талд зогсож байхад араас нэг машин ирээд та хэд яасан бэ? Зүгээр үү гэхэд шүүгдэгч “Бид хоёр зодолдож байна” гэж хэлсэн. Тэр машинд байсан хүнд “Миний дүү ******* явах уу? Намайг аваад явчих” гэхэд Г.А******* хажуунаас “Чи явчихаач, угаасаа явдаг л хүүхэн байна” гэж хэлсэн. Биднийг маргалдаж байхад хамт явж байсан хоёр охин одоо та хоёр болио, орой болчихлоо, хурдан явъя гэж хэлж байсан. Тэр үед орой болчихсон, гадаа бороо болчихсон байхад “Чи одоо буу, чамайг авч явахгүй. Чи хэнтэй орооцолдсоноо мэдэхгүй байна. Би шүүх, цагдаагийн цаагуур явна” гэж хэлээд огт хөдлөхгүй байсан. Г.А*******г явахгүй болохоор нь өөр нэг ******* явна гэж байсан машин руу залгаад “Чи одоо хаана явж байна вэ? Би хүнд зодуулчихаад, харанхуйд ганцаараа хаягдах гээд байна. Чи намайг ирээд авчих тэхүү” гэж хэлэхэд Гордокийн ойролцоо явж байсан учраас намайг ирж аваад явсан” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Н.Б*******ийн өгсөн: “Би 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр “******* руу хүн авч явна” гэсэн зарын дагуу приүс 20 гэсэн улаан өнгийн машинд сууж явсан. Би шүүгдэгч, хохирогч, мөн нэг охинтой хамт ******* руу явсан. Намайг нойрмог явж байхад гэнэт энэ хоёр маргалдаж, хохирогч шүүгдэгчийг машин барьж байхад нь толгой руу гар хүрээд, жолоог нь булаасан. Надтай хамт явж байсан охин энэ хоёрыг болиулах гэж оролдсон. Тэр үед энэ хоёр хүн зодолдож, үснээсээ зулгаалцаад байсан. Үснээсээ зулгаалцаж байхдаа “Чи тавь!” гээд маргалдаж байгаад шүүгдэгч эхлээд тавьсан. Тэгээд шүүгдэгч, хохирогч хоёр машинаасаа буугаад дахин зодолдсон. Би тэр даруй 102 руу залгаж цагдаа дуудсан. Гэхдээ би юунаас болж маргалдаж эхэлснийг сайн мэдэхгүй байна. Тэр өдөр энэ хоёр харилцан зодолдож, үснээсээ зулгаалцаж, харилцан бие биенээ өшиглөсөн. Мөн шүүгдэгчийн хувцас нь урагдаж, цус болсон байсан. Мөн хохирогчийн бие ч маажуулсан харагдсан. Тэгээд бид ******* явах гэхэд шүүгдэгч маш их сандарч машин барих ямар ч боломжгүй байсан. Тэр өдөр гадаа бороо орсон байсан учраас гадаа хүйтэн байсан учраас бид 4 буцаад машиндаа орсон. Түүний дараагаар өөр машин ирж хохирогчийг аваад ******* явсан” гэх мэдүүлэг, Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Т.Чимэд-Очирын өгсөн: “2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр жижүүр эмч хийж байгаад хохирогчийн биед үзлэг хийж зовиур болон биеийн ил хэсэгт байгаа шархи, сорвийг, толгойны зурагт харагдсан хавагнаж хавдсан, тархи доргисон зэргийг дурьдсан дүгнэлт гаргасан. Иймд
Шүүхийн эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын дагуу дүгнэлтийн хэсэгт тархи доргилтын шинж илэрсэн учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулж дүгнэлт гаргасан.” гэх мэдүүлэг болон улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын судалсан: Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 1180: “1. З.Оюун-Эрдэнийн биед зүүн нүдний зовхи, дух, баруун бугалганд цус хуралт, зүүн нүдний зовхи, хоёр гарын сарвуу, зүүн чихний ард зулгаралт, баруун шилбэнд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ойролцоогоор нэг цаг хугацаанд үүссэн байх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт, /хх-ийн 46 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 11776 дугаар: “1. Г.А*******-н биед зүүн чихний ар болон урд хэсэг, ******* уруулын зүүн ******* хэсэг, ц, баруун тохой, шуу, баруун бугуй, сарвуу, зүүн сарвуунд зулгаралт, баруун шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шилбэнд цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх дүгнэлт, /хх-ийн 47 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 1333 дугаар: “1. Г.А*******-н бие үүссэн гэмтэл болон амбулаториор эмчлүүлэгсдийн карт болон яаралтай тусламжийн хуудсанд бичигдсэн гэмтэл, өөрийн утасны гэх фото зураг дахь гэмтлүүд нь 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №11776 тоот дүгнэлтэнд тусгагдсан байна. Уг гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт, /хх-ийн 54-5 хуудас/
Шийтгэлийн хуудас, /хх-ийн 8 хуудас/
Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 74 дүгээр хуудас/
2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн мөрдөгчийн тэмдэглэл, /хх-ийн 3 хуудас/
Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 42-4 хуудас/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч, хохирогч, гэрч, шинжээчийн мэдүүлэг, улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын судалсан шинжээчийн дүгнэлтүүд зэргийг дүгнэхэд шүүгдэгч Г.А******* нь 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотоос ******* дүүрэг рүү З.О*******, Н.Б*******, Б.Т нарыг өөрийн эзэмшлийн улсын дугаартай Приүс 20 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн Налайх дүүргийн хорооны нутаг дэвсгэрт явж байхдаа иргэн З.О*******тэй маргалдан улмаар түүнийг толгой руу цохилоо, машины руль булаалаа гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхи, дух, баруун бугалганд цус хуралт, зүүн нүдний зовхи, хоёр гарын сарвуу, зүүн чихний ард зулгаралт, баруун шилбэнд цус хуралт, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнийг гэм буруутай гэж шүүх үзлээ.
Энэ талаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.А*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа нь үндэслэлтэй түүнд энэ зүйл хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Харин хохирогч З.О******* нь шүүгдэгч Г.А*******гийн биед эрүүл мэндийг сарниулахгүй зүүн чихний ар болон урд хэсэг, ******* уруулын зүүн ******* хэсэг, ц, баруун тохой, шуу, баруун бугуй, сарвуу, зүүн сарвуунд зулгаралт, баруун шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шилбэнд цус хуралт бүхий гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл урирсан ба түүний энэ үйлдлийг гэмт хэргийн шинжийг агуулаагүй тул зөрчлийн тухай хуулиар түүнийг 100.000 төгрөгөөр торгосон нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.А******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, хохирогч З.Оюун-Эрдэний нэхэмжилсэн эмчилгээний зардлаас нотлох баримтын шаардлага хангасан 256.500 төгрөгийг шүүгдэгч Г.А*******гаас гаргуулан олгож, нотлох баримтын шаардлага хангаагүй эмчилгээний зардалтай холбоотой бусад баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Г*******ын А*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.А*******д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.А*******д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сар хүртэл хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг Г.А*******д мэдэгдсүгэй.
5. Г.А******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497, 50 зүйлийн 497.1, 505.1 дэх хэсэгт зааснаар Г.А*******гаас 256.500 төгрөгийг гаргуулан хохирогч З.О*******д олгож, эмчилгээний зардалтай холбоотой бусад баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар Г.А*******д оногдуулсан торгох ял биелүүлэхийг ******* дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт даалгасугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, ******* шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Г.А*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАВУУ