Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 2019/ШЦТ/37

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ, улсын яллагч Б.Батбаяр, шүүгдэгч Б.П******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт Б*******ы П*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1907000370029 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* суманд төрсөн, *******тай, эрэгтэй, ******* боловсролтой, яс үндэс Халх, мэргэжилгүй, *******, *******, хамт , тоотод оршин суух, регистрийн дугаартай, ******* овогт Б*******ы П******* нь

/яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Налайх дүүргийн тоотод гэртээ өөрийн том хүү 9 настай буюу бага насны П.Тийг усаар тоглож дэр норгосон гэх шалтгаанаар галын дэгээ төмрөөр цохиж зулайн хуйхны язарсан шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.П******* нь 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Налайх дүүргийн , тоот гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн төрсөн хүү 9 настай П.Тийг ундны усаар тоглолоо гэх шалтгаанаар галын дэгээ төмрөөр толгой хэсэгт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл явдал болсон байна.

Энэхүү үйл явдал нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.П******* мэдүүлэг өгөөгүй ба улсын яллагчийн судалсан: Мөрдөн байцаалтад арван найман насанд хүрээгүй хохирогч П.Тий өгсөн: “Намайг гэртээ байхад манай аав П******* усаар тоглолоо гээд галын дэгээ төмрөөр толгой руу цохьсон, толгой дээрээс цус гарахад ааю өөрөө боож өгөөд эмнэлэг дээр очсон” гэх мэдүүлэг, /хх-ийн 10 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Ш.Нгийн өгсөн: “2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 16 цагийн орчимд баруун гэрт хадам П*******гийн гэрт ороход том хүү Тий толгойн орой хэсэгт цус болчихсон байхаар нь яасын гэхэд аав цэнхэр савтай ундны усаар тоглолоо гээд галын дэгээ төмрөөр толгой руу цохьсон гэж хэлсэн” гэх мэдүүлэг, /хх-ийн 14 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Ё.Бгийн өгсөн: “16 цагийн орчимд хажуу хашаанд амьдардаг манай нөхрийн дүү Н утсаар нөхөр чинь согтуу хүү Тий толгой руу дэгээ төмөр шидээд толгойг нь хагалчихлаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг, /хх-ийн 16 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Ү.Нийн өгсөн: “Толгойн орой хэсэг нь язарсан шархтай байсан ба мэдүүлэг өгөхдөө аав П*******г галын дэгээ төмрөөр цохьсон гэж мэдүүлсэн” гэх мэдүүлэг, /хх-ийн 18 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Б.Бийн өгсөн: “ Тий толгой орой хэсэгт цус болчихсон байхаар яасын гэхэд аав цэнхэр савтай ундны усаар тоглолоо гээд галын дэгээ төмрөөр толгой руу цохьсон гэж хэлсэн” гэх мэдүүлэг, /хх-ийн 19 дүгээр хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1679 дугаар: “1. П.Тий биед зулайн хуйхны язарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэг бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түх хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөний хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэх дүгнэлт, /хх-ийн 26 дугаар хуудас/

Нас тоолох ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл, /хх-ийн 39 дүгээр хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 41-85 дугаар хуудас/

зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн судалсан арван найман насанд хүрээгүй хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргийг дүгнэхэд шүүгдэгч Б.П******* нь 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Налайх дүүргийн , тоот гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн төрсөн хүү 9 настай П.Тийг ундны усаар тоглолоо гэх шалтгаанаар галын дэгээ төмрөөр толгой хэсэгт нь цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүний эрүүл мэндэд нь зулайн хуйхны язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнийг гэм буруутай гэж шүүх үзлээ.

Энэ талаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.П*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа нь үндэслэлтэй түүнд энэ зүйл хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.П******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, арван найман насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нь нэхэмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн галын дэгээ төмрийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт Б*******ы П*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.П*******д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.П*******д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 6 /зургаа/ сар хүртэл хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.П*******д мэдэгдсүгэй.

5. Б.П******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, арван найман насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаараа хүсэлт гаргасан болохыг тус тус дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан галын дэгээ 1 /нэг/ ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар Б.П*******д оногдуулсан торгох ял биелүүлэхийг Налайх дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт даалгасугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.П*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАВУУ