| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Бавуу |
| Хэргийн индекс | 108/2019/0041/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/38 |
| Огноо | 2019-03-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 2019/ШЦТ/38
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ, улсын яллагч *******, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас *******гийн Саруул-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг *******-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Налайх дүүрэгт төрсөн, *******, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, яс үндэс *******, мэргэжилгүй, “Хүннү фитнес”-т багш ажилтай, *******, эхнэр, хамт Налайх дүүрэг 4 дүгээр хороо, тоотод оршин суух, регистрийн дугаартай, *******гийн Саруул-Эрдэнэ нь
/яллах дүгнэлтэд дурдсанаар/ Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн эргүүлийн цагдаа ажилтай нь 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж байхдаа ******* гэртээ агсан согтуу тавьсан гэх дуудлагаар очин авч эрүүлжүүлэх байранд саатуулах үед ******* нь түүний хамар луу нэг удаа гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь цагийн орчимд Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байранд эргүүлийн цагдаа ын тавьсан шаардлагыг эсэргүүцэн нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл явдал болсон байна.
Энэхүү үйл явдал нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* нь мэдүүлэг өгөхгүй гэсэн ба улсын яллагчийн судалсан: Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ж.Саруул-Эрдэнийн өгсөн: “Цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байранд цагдаагийн нүүрэн тус газар буюу хамарт нь гараараа нэг удаа цохиж гэмтэл учруулсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 33-34 дүгээр хуудас/
Мөрдөн байцаалтад хохирогч ын өгсөн: “Цагдаагийн хэлтсийн жижүүрээс Налайх дүүргийн 4 дүгээр хороо тоотод манай нөхөр агсам, согтуу тавиад байна гэх дуудлага ирсний дагуу тус тоотод яваад очиход Саруул-Эрдэнэ гэх залуу гэрийнхээ хойморт цээж нүцгэн согтуу сууж байсан. Саруул-Эрдэнийг машиндаа суулгаад цагдаагийн хэлтэс рүү явж байх замдаа “би фитнесээр хичээллэдэг та хоёрыг нэг л цохино, та хоёрыг алчихсан байхад хэн ч мэдэхгүй гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгээд цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байрны саатуулах өрөөнд хийх гэтэл Саруул-Эрдэнэ хаалга түлхэж гарах гээд байхаар нь хаалгыг нь наанаас нь хаах гэтэл эргэж хараад миний үүрэн тус газар гараараа нэг удаа цохисон” гэх мэдүүлэг, /хх-ийн 14-15 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтад гэрч Ж.Батбаярын өгсөн: “2019 оны 01 дүгээр сарын 06- ны 06 цагийн үед Цагдаагийн хэлтсийн жижүүрээс Налайх дүүргийн 4 дүгээр хороо тоотод манай нөхөр агсам, согтуу тавиад байна гэх дуудлага ирсний дагуу тус тоотод яваад очиход Саруул-Эрдэнэ гэх залуу гэртээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай согтуу байж байсан. Эрүүлжүүлэх байранд ирээд саатуулах өрөөнд хийх гэтэл Саруул-Эрдэнэ хаалга түлхэж гарах гээд байхаар нь хаалгыг нь наанаас цагдаа хаах гэтэл эргэж хараад нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисон.” гэх мэдүүлэг, /хх-ийн 16 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/66 дугаар: “1. ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 23 дугаар хуудас/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн судалсан шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг,
шинжээчийн дүгнэлт зэргийг дүгнэхэд шүүгдэгч ******* нь цагийн орчимд Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байранд эргүүлийн цагдаа ын тавьсан шаардлагыг эсэргүүцэн нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнийг гэм буруутай гэж шүүх үзлээ.
Энэ талаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа нь үндэслэлтэй түүнд энэ зүйл хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж, хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******гийн Саруул-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сар хүртэл хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг *******д мэдэгдсүгэй.
5. ******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
6. Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар *******д оногдуулсан торгох ял биелүүлэхийг Налайх дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт даалгасугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАВУУ