Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2019/ШЦТ/41

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ, улсын яллагч С.Цэрэндалай, хохирогч Э.Л*******, шүүгдэгч Б.С******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт Б*******ын С*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1907000230020 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанб******* хот Налайх дүүрэгт төрсөн, *******тай, эрэгтэй, ******* боловсролтой, ******* мэргэжилтэй, ажилтай, , , хамт , тоотод оршин суух, регистрийн дугаартай, ******* овогт Б*******ын С******* нь

/яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 5 дугаар хороо тоотод Э.Л*******ын нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.С******* нь 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Налайх дүүргийн 5 дугаар хороо тоот өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 15 цагийн орчим Э.Л*******тай маргалдан нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл явдал болсон байна.

Энэхүү үйл явдал нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.С******* мэдүүлэг өгөхгүй гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Л*******ын өгсөн: “2018 оны 10 дугаар сарын 22-ны өглөө 09 цагийн үед барилгын ажил хийж байгаад гэртээ ирсэн. Гэртээ ирээд найз Эрдэнэчулуунтай нэг шил архи хувааж уучихаад Б.С******* рүү залгаад нэг шил архи хувааж уух уу гэхэд С******* гэртээ хүүхдээ харж байна. Очиж чадахгүй гэхээр нь би машинтай очиж авъя гэж хэлээд Чулуунб******* бид хоёр С*******ийг гэрээс нь очиж авсан. Бид гурав дэлгүүрээс 0,75 литрийн Хараа архи аваад манай гэрт очиж уусан. Уугаад сууж байтал Чулуунб******* нэлээн согтсон байсан болохоор С******* түүнийг гэрт нь хүргэж өгчихөөд эргээд ороод ирсэн. Тэгээд С******* бид хоёрыг манай гэрт сууж байтал гаднаас Отгонб******* гэх манай найз ороод ирэхээр нь бид гурав С*******ийн гэрт нь очсон. Гэрт нь байж байтал нь С*******ийг “чи гутлын тавиураа янзалчихгүй яасан юм” гээд хоорондоо маргалдаад эхлэхээр нь би “яагаад муудаад байгаа юм бэ” гээд дундуур нь ороод салгасан чинь С******* “чамд хамаагүй” гэж хэлээд 2-3 удаа намайг цохиод авсан. Цохиод авахаар нь би цагдаа дуудлаа гэсэн чинь “чи муу яасан их цагдаа дууддаг юм бэ” гэж хэлээд миний ам руу заазуур хийж завжийг маань зүссэн бөгөөд дээр гарч сууж байгаад намайг цохисон. Тухайн үед С*******ийн нь байгаагүй хүүхэд нь байсан. Тэгээд цагдаа нар ирээд би гэр лүүгээ явсан. Ийм л зүйл болсон” гэх мэдүүлэг болон улсын яллагчийн судалсан: Мөрдөн байцаалтад гэрч Н.Жүгдэрнамжилын өгсөн: “нөхөр Б.С*******, Л*******ын хамт 15 цагийн үед байх манайд ороод ирсэн тэгээд би нөхрийгөө чи энэ гутлын тавиураа янзалчихгүй яасан юм гээд хэлээд зогсож байтал Л******* цаанаас гарч ирээд чи юу болоод яагаад байгаа юм гэж хэлтэл манай нөхөр Б.С******* чамд хамаагүй гэж хэлсэн чинь Л******* дахин дахин пизда наахуугаар нь дуудаад байхаар нь Б.С******* чи байж чадахгүй бол манайхаас зайл гэж хэлсэн чинь Л******* С*******ийн араас нь татсан чинь С******* өрөөсөн гараа хойш нь саваад Л*******ын нүдийг шүргэх шииг болсон. Тэгээд тэр 2 хоорондоо маргалдаад барилцаад авсан чинь манай хүүхэд айгаад уйлахаар нь би хүүхдээ аваад гадаа гарсан.” гэх мэдүүлэг, /хх-ийн 32 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч О.Лийн өгсөн: “Л******* нь С*******ийн гэрийн гадаа байж байсан ба нүүр нь нэлэнхүйдээ цус болчихсон С*******ийн гэрт ороход гэрийнх нь хамаг эд зүйл эвдэрч хэмхэрсэн байдалтай байсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 33 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08шэ/17 дугаар: “1. Э.Л*******ын биед зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 45 дугаар хуудас/

зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өгсөн мэдүүлэг, улсын яллагчийн судалсан гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргийг дүгнэхэд шүүгдэгч Б.С******* нь 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Налайх дүүргийн 5 дугаар хороо тоот өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 15 цагийн орчим Э.Л*******тай маргалдан нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнийг гэм буруутай гэж шүүх үзлээ.

Энэ талаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.С*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа нь үндэслэлтэй түүнд энэ зүйл хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.С******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогчид /баримтгүй/ 1.490.000 төгрөг төлсөн бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт Б*******ын С*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.С*******д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.С*******д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг 3 / гурав/ сар хүртэл хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.С*******д мэдэгдсүгэй.

5. Б.С******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хохирогчид /баримтгүй/ 1.495.000 төгрөг төлсөн бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар Б.С*******д оногдуулсан торгох ял биелүүлэхийг Налайх дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт даалгасугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.С*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАВУУ