| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2019/0135/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/84 |
| Огноо | 2019-07-04 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.3., |
| Улсын яллагч | С.Цэрэндалай |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 2019/ШЦТ/84
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг, улсын яллагч С.Цэрэндалай, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Март, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт Төмөрбаатарын Алтансүхэд холбогдох эрүүгийн ******* хэргийг *******-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *******-ний өдөр Хөвсгөл аймгийн Хатгал суманд төрсөн, *******, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *******, *******ийн хамтаар Баянзүрх дүүргийн ******* *******од оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаартай, овогт Төмөрбаатарын Алтансүх.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/ Яллагдагч ******* нь согтуугаар Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр улсын дугаартай Т.Саксед маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 12.3 дахь хэсэгт заасан заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган зорчигч гийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Нэмж мэдүүлэх зүйлбайхгүй. Архи уусан байсан. Миний машин гар удирдлагаар удирдах тоноглолтой. Хохирол 1,600,000 төгрөгийг хохирогчид төлсөн. Хохирогчтой уулзсан мөнгө нэхэхгүй гэсэн. Үйлдсэн хэргийн гэм буруугийн талаар маргаан байхгүй. Би 1976 онд жолооч болоод группт ороод 2014 онд жолоочийн бичиг баримттай болсон. Тэр үед бензин авах гэж яваад Нэргүй нартай тааралдаад архи уусан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн шийтгэж өгнө үү...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэнсудлав. Үүнд: Шүүгдэгч ******* нь яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...Намайг ямар хэргийн учир яллагдагчаар татаж байгааг яллагдагчаар татсан тогтоолыг уншиж мэдлээ, яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрч байна. би өмнө нь гэрчээр өгсөн мэдүүлэгтээ үйлдсэн бүх зүйлсээ үнэн зөвөөр нь ярьсан байгаа тул өөр надад нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 57 дугаар хуудас/
Хохирогч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 17 цагийн орчимд манай Налайх дүүргийн 6 дугаар хороо Шар булгын 47 тоотод байрлах гэрт манай танил Нэргүй ирсэн. Ирэхдээ Алтансүхийн хамтаар ирцгээсэн. Жолоог Алтансүх барьж явсан. Ингээд тэр 2 манайд хоноод маргааш нь өдөр манай гэрээс гараад Тэрэлжийн төвд ирээд бид 3 1 шил, 0,75 литрийн Цагаан нэртэй архи авч уугаад Алтансүхийн машин дотор ууцгаасан. Тэгээд бензин колонк ороод бензин авсан. Тухайн үед би нэлээн согтсон байсан учир унтаад өгсөн. Яагаад согтсон бэ гэхээр тэр өдрийн урьд орой нь бид нар архи ууцгаагаад тасраад унтацгаасан байсан юм. Ингээд нэг сэртэл Тэрэлжийн даваан дээр гарчихсан байсан. Тэгээд “энд юу хийж байгаа юм” гээд Алтансүхээс асуутал “одоо явцгаая” гээд даваа уруудсан. Тэгээд хөдлөхдөө их огцом хүчтэй хөдлөөд хажуу тийш нь дарж чадалгүй шууд жалга руу ороод онхолдчихсон юм. Тэгээд хэсэг ухаан алдаад байж байтал удалгүй цагдаа нар ирсэн.” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 18-19 дүгээр хуудас/
Гэрч С.Нэргүйгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2019 оны 01 дүгээрсарын 13-ны өдөр 10 цагийн орчимд би Налайх дүүргийн 6 дугаар хороо Тэрэлжийн төвөөс хойшоо байдаг “Урансайхан” гэх газарт өвөлжөөндөө байж байтал Алтансүх өөрийнхөө жижиг цагаан өнгийн автомашинтайгаа ирээд “хоёулаа Тэрэлжийн төв рүү орчихоод ирье” гэхээр нь би зөвшөөрөөд бид 2 Алтансүхийн машинтай Тэрэлжийн төв рүү явсан. Тэнд очоод дэлгүүрээс 5 шил 0,75 литрийн Хараа архи авсан. Тэгээд гэр рүүгээ буцацгаах болоод бид 2 буцах замдаа зогсож байгаад 2 шил 0,75 литрийн Хараа архиа хувааж уусан. Тэгээд замаараа бид 2 Тэрэлжийн Шар булаг гэх газраар дайрч танил гэх залуугийн гэрт 16-17 цагийн орчимд очсон. Ямар ч байсан харанхуй болоогүй байсан. Тэгээд тэй очиж 2 шил архиа хувааж уугаад Алтансүх машиндаа унтаад, бид 2 гэрт нь хоноцгоосон. Тэгээд маргааш нь Шар булагаас Тэрэлжийн төв рүү Алтансүх, бид 3 “МТ” шатхуун түгээх станц орж бензин авах гээд явцгаасан. Замдаа бид нар үлдсэн 1 шил 0,75 литрийн Хараа архиа ууцгаасан. Тэгээд би архиа ууж байгаад өчигдрийн уусан архи гараагүй байсан тул амархан тасраад уначихсан. Тэгээд тасраад унтаж байтал гэнэт түр тар гээд хүчтэй чимээ гарахаар нь сэртэл Алтансүхийн машин нь Тэрэлжийн даваа урууддаг хэсэгт онхолдчихсон байсан. Тэгээд би автомашиных нь ард цонхоор гараад зам дээр автомашин явж байхаар нь гар өргөж суугаад Тэрэлжийн төв рүү орж хүнээс гуйж утсаар Налайхын цагдаад дуудлага өгсөн юм. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн юм чинь гайгүй байлгүй гээд тэндээсээ яваад өгсөн.” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 20-21 дүгээр хуудас/
Гэрч С.Бат-Алдарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “******* минийтөрсөн аав байгаа юм. Би багадаа өөрийн өвөө Сэрээтэрээр овоглосон учир өөр овогтой байгаа юм. улсын дугаартай Тоёота Саксед маркийн тээврийн хэрэгсэл нь албан ёсоор миний нэр дээр бүртгэлтэй байдаг боловч манай аав Төмөрбаатарын Алтансүхийн өөрийнх нь эзэмшлийн автомашин байгаа юм. Миний нэр дээр бүртгэлтэйгээс цаашгүй. Надад уг автомашиныг захиран зарцуулах ямар нэгэн эрх хэмжээ байдаггүй. Аав Алтансүх анх надаар Япон улсаас уг тахир дутуу хүнд зориулан тоноглосон автомашиныг захиж авч ирүүлж байсан. Уг автомашин нь миний автомашин биш аав Алтансүхийн өөрийн нь автомашин учир автомашинд үнэлгээ хийлгэж учирсан хохирлыг нэхэмжлэх шаардлаггүй надад нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 24 дүгээр хуудас/
Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай хадам аавАлтансүх нь зан төлөвийн хувьд элдэв ааш араншингүй төлөв даруу хүн байгаа юм. Ахуй амьдралын хувьд мал маллаж амьдардаг, дундаж энгийн л амьдралтай хүн, мал маллаж группээрээ амьдардаг хүн байгаа юм. Өөрийнх нь нэр дээр бүртгэлтэй эд хөрөнгө гэж зүйл байхгүй байх гэж бодож байна.” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 25 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн : “1. гийн биед цээжний битүү гэмтэл, цээж дарагдал, зөөлөнэдийн няцрал, цээжний хэнхэрцэгийн баруун талын 1-р хавирганы дан 2, 3, 4 ,5 ,6-р хавиргануудын хоёрлосон хугарал, цээжний баруун хөндийд хий, шингэн хугалдалт, баруун уушигны авчилт, баруун мөрний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун өвдөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10-т зааснаар учрахүедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ШЭГЗТЖ-д заахдаа 3.1.10-т /нэг талын олон хавирга 2 ба түүнээс дээш шугамаар хугарч хавирганы хавхлаас шинж үүсгэсэн бол энэ ангилалд хамаарна /. 4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгэээдгэрэлтээс хамаарна. 5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 33-34 дүгээр хуудас/
Шинжээчийн -ны өдрийн 007 дугаар: Хариулт 1. Жолооч ******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) , эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон мөн дүрмийн 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах шууд шалтгаан болсон байна. Хариулт 2. Тухайн замын зохион байгуулалт, нөхцөл байдал нь осол гарахад ямар нэгэн нөлөө үзүүлээгүй байна. Хариулт 3. Хэргийн газрын үзлэгээр тормозны мөр илрээгүй тул хурдыгтогтоох боломжгүй байна. Хариулт 4. Дүгнэлт гаргах явцад хэрэгт өөр ач холбогдол бүхий нөхцөлбайдал илрээгүй болно.” гэх дүгнэлт /хх-38-39 дүгээр хуудас/
зэргийг шинжлэн судлав. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 06-11 р тал/,
Жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл / хх-14 р тал/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-58 р хуудас/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, жолоочийн лавлагаа мэдээлэлоршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа , эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, /хх -59-63 р тал/
Шүүгдэгчийн эмнэлгийн магадлагаа, хөдөлмөрийн чадвар алдалтыг 80хувиар тогтоосон магадлах комиссийн шийдвэр /хх-71-72 р тал/,
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 20 цагийн орчим өөрийн эзэмшлийн улсын дугаартай Т.Саксед маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 12.3 дахь хэсэгт заасан заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган хохирогч гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “....Архи уусан байсан. Миний машин гар удирдлагаар удирдах тоноглолтой. Хохирол 1,600,000 төгрөгийг хохирогчид төлсөн. Хохирогчтой уулзсан мөнгө нэхэхгүй гэсэн. Үйлдсэн хэргийн гэм буруугийн талаар маргаан байхгүй. Тэр үед бензин авах гэж яваад Нэргүй нартай тааралдаад архи уусан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн шийтгэж өгнө үү..” гэсэн мэдүүлэг,
Хохирогч нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Жолоог Алтансүх барьж явсан. ...“одоо явцгаая” гээд даваа уруудсан. Тэгээд хөдлөхдөө их огцом хүчтэй хөдлөөд хажуу тийш нь дарж чадалгүй шууд жалга руу ороод онхолдчихсон юм....” гэсэн мэдүүлэг,
Гэрч Л.Нэргүй нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...сэртэл Алтансүхийн машин нь Тэрэлжийн даваа урууддаг хэсэгт онхолдчихсон байсан...” гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн д№74үгээр, Замын Цагдаагийн Шинжээчийн -ны өдрийн 007 дугаартай дүгнэлт, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлт, Жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.
Шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн шүүгдэгч *******эд холбогдох эрүүгийнхэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Иймд шүүхээс овогт Төмөрбаатарын Алтансүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг согтуурсан үедээ зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч *******эд холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас түүндтээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хасч, 1 жилийн хорих ял оногдуулах санал, шүүгдэгчийн өмгөөлөгч нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцлийг хангасан байдлыг харгалзан оногдуулах ял шийтгэлийг биечлэн эдлүүлэхгүй байх санал тус тус гаргасныг шүүх хянан үзээд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал зэргийг шүүх харгалзан тухайн зүйлд заасан хорих ялыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дэх хэсэгт заасан нөхцлийн дагуу хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэлээ. Хохирогч нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “надад гомдол,санал, нэхэмжлэх зүйл байхгүй, эмчилгээний зардалд 1,600,000 төгрөг авсан, өөр хохирол байхгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн №986251 дугаартай жолоочийн үнэмлэхийг нэмэгдэл ял эдлүүлэх зорилгоор шүүхийн Шийдвэр биелүүлэх байгууллагад шилжүүлж, улсын дугаартай Тоёота Саксед маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэгийг эзэмшигч С.Бат-Алдарт буцаан олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэлийг оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5 дугаарзүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй гэмт хэрэг анх удаа үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээрзүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт Төмөрбаатарын Алтансүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг согтуурсан үедээ зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар *******ийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 / хоёр/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар *******эд оногдуулсан тээврийн хэрэгслийн жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг шүүгдэгч *******эд мэдэгдсүгэй.
5. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан №986251 дугаартай жолоочийн үнэмлэх 1 ширхэгийг зохих байгууллагад шилжүүлж, улсын дугаартай Тоёота Саксед маркийн тээврйин хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэгийг эзэмшигч С.БатАлдарт буцаан олгосугай.
7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД