| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2019/0086/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/85 |
| Огноо | 2019-07-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 2019/ШЦТ/85
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг, улсын яллагч хяналтын прокурор Э.Ариунболд, шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, Э.Ариунболдын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Их *******гийн *******т холбогдох эрүүгийн *******тай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хот ******* *******, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, *******, ээж, *******гийн хамтаар Налайх дүүргийн 1 дүгээр хороо ******* гудамж од оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаартай, Их *******гийн *******.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Б.******* нь 2019 оны 5 дугаар сарын 17-ноос 5 дугаар сарын 18- нд шилжих шөнө 03 цагийн үед Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эргэн дурсахуй” бааранд бусадтай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн ууж согтуурсан байх үедээ М.тэй маргалдаж улмаар лаазтай пиво нүүр рүү нь шидэн онож тархи доргилт, зүүн хөмсгөнд шарх, баруун дээд, доод зовхи, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “ ...Хийсэн хэрэгтээ гэмшижбайна. Архи ууснаас боллоо. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Хохирол төлбөрөө төлсөн” гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс дараахь нотлох баримтыгшинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 2 найз “Эргэн дурсахуй” нэртэй бааранд орчихсон. Араас нь бид 2 орсон баарны үүдэнд надад юмаар цохиулсан эмэгтэй хүний маргаан зодоон салгаад зогсож байсан. Би голоор нь гарах үед тэр хүүхэн намайг андуураад хөл рүү өшиглөөд “зайлаач дээ” гээд 3 удаа өшиглөсөн. Тухайн хүүхэнд “чи хүн андуураад байна шүү дээ гичий минь” гэхэд хажуу талаас нөхөр нь гэх залуу найзынхаа хамт миний эхнэрийг “гичий” гэлээ гээд миний нүүр рүү цохисон. Хэд хэдэн удаа цохисоны дараа танихгүй хүмүүс салгасан. Нөгөө хүүхэнд хамт явсан 2 залуугаа баар руу дагуулаад орж байсан. Би араас нь ороход нөгөө 2 залуугаа арын өрөө рүү оруулж байсан. Тэр үед найз нар байгаагүй би ганцаараа байсан. Тухайн хүүхэн текэн дээрээ зогсож байхаар нь би очоод “наад залуугаа дуудаад гаргаад ир яагаад намайг зодож байгаа юм бэ” гэхэд “юун хоёр залуу тийм хоёр залуу байхгүй чи зүгээр зайлаач дээ баар хааж байхад” гэж хэлэхээр нь би “дуудаач” гэхэд “тийм юм байхгүй зайл” гээд байхаар нь уур хүрээд текэн дээр нь байсан лаазтай пиво аваад шидсэн. Тэр хүүхэний нүүрэнд оносон.” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 46-48 дугаар хуудас/
Хохирогч М.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би Налайхдүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эргэн дурсахуй” гэх бааранд бармен ажилтай. 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 18-ны өдөр шилжих шөнө баар хаах дөхчихсөн 03 цаг өнгөрч байхад тооллогоо хийх санаатай текнийхээ ард Анух гэж дууддаг залуутай юм яриад зогсож байтал Анхаа гэж дууддаг залуу ирээд текэн дээр суусан. Тухайн Анхаа гэх залуу уурлангуй байдалтай байсан. Би Анхаа гэх залууд хандаж “манайх хаах гэж байна чи гар” гэж хэлэхэд “гичий чинь, янхан чинь” гэж хэлээд над руу текэн дээр байсан лаазтай пиво аваад шидсэн. Тухайн шидсэн пиво миний нүүрэнд оносон. Миний зүүн хөмсгөний дээр язарч цус гарсан.” /хх-ийн 15-17 дугаар хуудас/
Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би эхнэр ийн ажлыг тарах үед буюу 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн шөнийн 03 цаг өнгөрч байхад ажил дээр очсон. Би баар руу орох үед эхнэр нэг залуутай муудалцаад зогсож байсан. Тэр залуу эхнэрийг гичий гэж хэлэхийг нь сонсоод тэр залууд хандаж “чи яахаараа миний эхнэрийг гичий гэж дууддаг юм бэ” гэхэд манай эхнэр намайг хойш нь түлхээд “цаашаа бай” гээд миний урд гараад зогссон. Цаанаас 2-3 хүн хүрээд ирсэн. Халзан толгойтой залуу нь “чи муу юу вэ” гээд над руу дайрсан. Эхнэрийг халзан толгойтой залуу намайг цохих гэж байгаад цохичихсон. Тэр үед надтай хамт явсан Анхболд, Сугар нарын хамт намайг эхнэр баар руу оруулаад текны арын өрөө рүү оруулсан. “Баар хаахаар цөмөөрөө явъя” гэж хэлсэн. Хэсэгт сууж байгаад одоо болчихсон гээд хаалгаар гарахад эхнэрийн духнаас цус гарч байсан. “Яасан юм бэ” гэхэд нэг залуу цохисон гэж эмэгтэй найз нь хэлсэн.” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 18-19 дүгээр хуудас/
Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Тухайн өдрийн шөнийн 3 цаг өнгөрч байсан. Манай баар хаах гээд би хүмүүсээ гаргаж байсан. Текний ард сууж байсан залуу бармен рүү юм цацах шиг болохоор нь би очоод тэр залууг араас нь тэвэрч аваад үүд рүү гаргах гэж байхад араас битгий гаргаарай гэхээр нь эргээд харахад духнаас нь цус гарч байсан. Би залууг гаргалгүй сандалны хажуу тийш нь болгоод тэгээд хаалгаа барьж цоожилсон. Сууж байсан хүмүүс буюу тухайн хэрэгт хамааралгүй хүмүүсийг нэг нэгээр нь гаргасан. Цагдаа нэг их удалгүй ирсэн.” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 20-21 дүгээр хуудас/
Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “..найзыгаа хайжбаар руу орох гэж явах замд баарны ажилтан эмэгтэй андуураад маргаан үүсээд тэр эмэгтэйн нөхөр хүүхдийг маань цохичихоод ороод явахаар нь араас нь дагаж орж уулзах гэхэд эхнэр гэх эмэгтэй нь хэл амаар доромжлоод байхаар нь юм аваад шидсэн нүүрэнд нь оносон гэж ярьж байсан. миний хүү өмнө нь хэрэг төвөг тарьж байгаагүй, намайг зовоож байгаагүй сайн хүүхэд байгаа юм.” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 22-23 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/275 дугаар: 1. М.ийн биед тархи доргилт, зүүн хөмсгөнд шарх баруун дээд, доод зовхи, зүүн дээд, доод зовхинд цус хуралт нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэсэн дүгнэлт /хх-ийн 32 дугаар хуудас/
зэргийг шинжлэн судлав. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Б.******* нь 2019 оны 5 дугаар сарын 18-ны шөнө 03 цагийн үедНалайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эргэн дурсахуй” бааранд согтуурсан байх үедээ тус баарны ажилтан М.тэй андуурсан байдлаас болж маргалдан улмаар лаазтай пиво нүүр рүү нь шидэн тархи доргилт, зүүн хөмсгөнд шарх, баруун дээд, доод зовхи, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох
Шүүгдэгч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...уур хүрээд текэн дээр нь байсан лаазтай пиво аваад шидсэн. Тэр хүүхэний нүүрэнд оносон..." гэсэн мэдүүлэг, Хохирогч М.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Анхаа гэх залууд хандаж “манайх хаах гэж байна чи гар” гэж хэлэхэд “гичий чинь, янхан чинь” гэж хэлээд над руу текэн дээр байсан лаазтай пиво аваад шидсэн..." гэсэн мэдүүлэг,
Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Текний ард сууж байсан залуу бармен рүү юм цацах шиг болохоор нь би очоод тэр залууг араас нь тэвэрч аваад үүд рүү гаргах гэж байхад араас битгий гаргаарай гэхээр нь эргээд харахад духнаас нь цус гарч байсан...” гэсэн мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.
Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Б.*******т холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, мөрдөн шалгах ажиллагаанд оролцогч нарын эрхийг зөрчөөгүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс Их Монгол овогтой Баясгалангийн *******ыг Эрүүгийн хуулийнтусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ. Шүүгдэгч Б.*******т улсын яллагчийн зүгээс тухайн зүйл ангид заасан ялаас 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар санал гаргасныг шүүгдэгч нь прокурорын шатанд ойлгон хүлээн зөвшөөрсөн байх тул тохиролцсон хүрээнд нь түүнд уг ялыг оногдуулахаар шийдвэрлэлээ.
Хохирогч нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хүсэлтэндээ “надад гомдол,санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд зүйл битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг дурьдлаа. Гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл нь шүүгдэгч архидан согтуурсан үедээ бусадтай үл ойлголцол бий болгосонтой холбож үзлээ.
Шүүгдэгчид ял шийтгэлийг оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг ял шийтгэл хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээрзүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Их *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг хуулинд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД