Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 00425

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шїїхийн шїїх хуралдааныг шїїгч Б.Мөнхтуяа даргалж тус шїїхийн шїїх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд;

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 4 дүгээр багт оршин суух, Боржигон овогт Болормаагийн Энхбаяр /РА89022705/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 2 дугаар багт оршин суух, Хатагин овогт Сүрэнжавын Өлзийбаяр /РА85041112/-д холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг болон 900.000 / есөн зуун мянга /төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шїїх хуралдаанд: Шїїх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгч Б.Энхбаяр, хариуцагч С.Өлзийбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Энхбаяр шїїхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Энхбаяр миний бие нөхөр С.Өлзийбаяртай 2008 оны 10-р сарын 13-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2008 оны 10-р сарын 10-ны өдөр том хүү Ө.Учралт /А08301619/ төрсөн, одоо 10 настай, Алаг-Эрдэнэ сумын ЕБС-ын 4-р ангид сурдаг, 2010 оны06 дугаар сарын 30-ны өдөр охин Ө.Уянга /РА10263003/ төрсөн, одоо 7 настай, Алаг-Эрдэнэ сумын ЕБС-ын 2-р ангид сурдаг. Бид 2008-2011 оны 8-р сар хүртэл хамт амьдарч байгаад 8-р сард хэвтэрт ортлоо зодуулаад хүүхдүүдээ аваад айлын гэр гуйж бариад, амьдарч байгаад өнгөрсөн жил Өлзийбаяраас хөндий гэр авч хоёр хүүхэдтэйгээ толгой хоргодох орон гэртээ болсон. Түүнээс хойш хоорондын таарамжгүй харилцаатай болж, улмаар Өлзийбаяр өөр хүнтэй болж архи дарс ууж гэртээ ирэхээрээ намайг зодож нүдээд байдаг болсон. Тэгээд бид 2011 оноос хойш одоог хүртэл тусдаа амьдарч байгаа.

Би бага наснаасаа хөгшин ээжийндээ ахынхаа хамт амьдарч байсан бөгөөд намайг бүүр бага 7, 8 настай байх үед нас барсан. Тэгээд ах бид хоёр хөгшин ээжийнхээ малыг маллаж байгаад том болж насанд хүрэхдээ 2 хувааж авч байсан. Тэр үед надаа 100 гаруй бог мал, 36 тооны үхэр, 1 адуу /морь/ байсан. Тэгээд би энэ хөрөнгөтэйгээ Өлзийбаяртай суусан. Харин Өлзийбаяр нэг саалийн үнээ, 10 ямаатай надтай гэр бүл болсон. Харин би 2010 онд Б.Өлзийбаяраас салахдаа миний хуваарьт өмч болох 100 орчим бог мал, 32 гаруй үхрээ авсан. Харин Өлзийбаяр миний өмчний болох 1 адуу, 1 сарлагийн үхрийг надад хэлэлгүйгээр зарсан байсан.

Одоо би Өлзийбаяраас өөрийн өмч хөрөнгө болох 1 адуу / хээр халзан морь/-ны үнэ 600.000 төгрөг, гунан үхэр /сарлаг/ -ийн үнэ болох 300.000 төгрөг, нийт 900.000 төгрөгийг нэхэмжилнэ.

Иймд Өлзийбаяртай гэр бүл болсон гэрлэлтийг цуцалж, хүү Ө.Учралт, охин Ө.Уянга нарыг өөрийн асрамжинд авч, эцгээс нь хуульд заасан хувь хэмжээгээр тэтгэлэг тогтоож, хуваарьт эд хөрөнгө 1 үхэр, 1 адууны үнэ болох 900.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Энхбаяр нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... том хүү Учралтанд хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлээсээ би татгалзаж байна... Надад үхрийн үнэ гэж өгөөгүй. Хүүхдээ эмчилгээ хийлгэнэ гэхэд мөнгө шилжүүлж байсан. Би тэрнийг үхрийн үнэ гэж бодоогүй. ... Үнэхээр бага адуу өгөх юм бол яахав тэрнийг нь авья гэж бодож байна гэв.

Хариуцагч С.Өлзийбаяр нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: С.Өлзийбаяр миний бие тус шүүхэд гаргасан Б.Энхбаярын гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэмж тогтоолгох, эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Энхбаярын шүүхэд гаргасан нэхэмжлэлд намайг ор үндэсгүй гүтгэсэн зүйл олон байна. Бид 2011 оны 8-р сарын сүүлээс хойш тусдаа амьдарч байсан ч энэ хооронд хэд хэдэн удаа буцаж нийлж, салж байсан. Одоо Энхбаяр нь хүү Учралт, охин Уянга нараас гадна 2016 онд мөн нэг хүүхэдтэй болсон гэсэн. Иймээс хэнээс хүүхэдтэй болж, хэнтэй амьдарч байгааг нь ч мэдэхгүй учир цаашид нэг гэр бүл болж амьдрах боломжгүй тул гэрлэлт цуцлуулах асуудлыг хүлээн зөвшөөрч байна. Харин хүүхдийн хувьд Энхбаяр надтай нийлэхээс өмнө болон хойно нилээдгүй олон эр хүнтэй холбогдож байсан бөгөөд том хүү Учралтыг миний хүү биш гэдэг байсан. Нутгийн Нямсайхан гэж залуугийн хүүхэд гээд тэр нь ч биднийг хамт амьдарч байхад манайд ирж уулзаад явдаг байсан. Иймээс би том хүү Ө.Учралт нь миний төрсөн хүү мөн эсэхийг шүүхийн журмаар тогтоолгох зайлшгүй шаардлагатай байгаа тул шинжээч томилж, эцэг тогтоож өгнө үү.

Эд хөрөнгийн асуудал дээр бид 2008 оноос 2011 оны 8-р сард хамт амьдарч байхдаа ХААН банкнаас малчны зээл 2009 оноос хойш хэд хэдэн удаа 335.000- 600.000 төгрөгийн зээл авч, буцаан төлж байсан бөгөөд Энхбаярын хуваарьт өмч 1 үхрийг Алаг-Эрдэнэ-Хатгалын хооронд зам тавьж байсан компаний Хятадуудад 2011 оны 8-р сард бид хоёр хамтдаа аваачиж зараад 300.000 төгрөг авч байсан. Тэгээд түүгээрээ 200.000 төгрөгийг нь 2011 оны 8- р сарын 15-нд зээлийн эргэн төлөлтөд өгч, үлдсэн 100.000 төгрөгийг ойр зууртаа хэрэглээд л дуусч байсан. Мөн 1 тооны адууг нь би банкны зээл нэхэгдээд байхаар нь аймгийн төвд зах дээр авч ирээд 450.000 төгрөгөөр зараад мөн л 2011 оны 11-р сарын 21-нд малчны зээлд 214.000 төгрөг төлж байсан. Энэ зээлийг бид гэр бүлийнхээ хэрэгцээнд аваад малынхаа ашиг шим, мөн би ажил төрөл хийж, алтанд явж олсон мөнгөөрөө төлж байсан. Иймд би энэхүү 1 үхэр, 1 адууны үнэ 900.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч С.Өлзийбаяр нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... би хүүгээ багаас нь хамт байж өсгөсөн аав нь гэж яваа учир миний хүүхэлд биш байсан ч түүнд аав шиг нь л байна. Тийм болохоор хүүдээ 8 сараас өмнө бага адуу өгнө гэж бодож байна. Бага насны адуу 250.000 төгрөг орчим байгаа болов уу. Тиймээс 900.000 төгрөгийг бол зөвшөөрөхгүй ээ. Учир нь гэр бүлийнхээ хэрэгцээнд л хоёулаа хэрэглэсэн. Алаг-Эрдэнэ сумын хэсгийн төлөөлөгч Энхбат намайг дуудаад ийм өргөдөл ирсэн байна гээд би үхэрний үнэ болох 300.000 төгрөгийг Энхбатын хажууд Энхбаярт төлж өгсөн. ... гэв.

 

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Б.Энхбаяр нь хариуцагч С.Өлзийбаярт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүү Ө.Учралт, охин Ө.Уянга нарт асрамж тогтоолгон эцгээс нь тэтгэлэг болон 900.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Гэвч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгч нь хүү Ө.Учралтад хүүхдийн тэтгэлэх гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хуваарьт өмч болох адуу болон үхрийн үнэ 900.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 250.000 төгрөгийг нэхэмжлэсэн бөгөөд шүүх нэхэмжлэлийг дээрх өөрчилсөн шаардлагын хэмжээнд хэлэлцэж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Б.Энхбаяр, хариуцагч С.Өлзийбаяр нар нь 2008 онд гэрлэлтээ батлуулсан, тэдний дундаас охин Ө.Уянга 2010 онд төрсөн болох нь

Тухайлбал:

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын харъяа Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Монгол улсын иргэн, регистрийн дугаар РА85041112, Хатагин овогт Сүрэнжавын Өлзийбаяр, Монгол улсын иргэн, регистрийн дугаар РА89022705, Боржигон овогт Болормаагийн Энхбаяр нарын 2008 оны 09 дүгээр сарын 08-нд гэр бүл болсныг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 23-рт 2008 оны 10 дугаар сарын 13-нд бүртгүүлсэн гэрлэлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов. гэх 00/004765 дугаартай Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа эх хувиар,

2010 оны 6 дугаар сарын 30-ны өдөр төрсөн Хатагин овогт Өлзийбаярын Уянга /РА10263003/-н №0000488483-61 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

 

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер Ч.Түмэнжаргалын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Өлзийбаяр овогтой Уянга нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын ЕБС-ын 2 дугаар ангийн б бүлэгт суралцаж байгаа нь үнэн болно. ... гэх Тодорхойлолт, гэрлэгчдийн шүүхэд гаргасан тайлбар, мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Нэхэмжлэгч Б.Энхбаяр нь Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гарган хандсан боловч эвлэрүүлэн зуучлал амжилтгүй болсон, талууд эвлэрүүлэн зуучлалыг дуусгавар болгох хүсэлт гаргасан тул Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулиар ажиллагааг дуусгавар болгосон тухай 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Эвлэрүүлэн зуучлагч Ч.Батсүхийн албан бичиг хэрэгт авагдсан байна.

Гэрлэгчдийн хувьд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална гэсэн байх бөгөөд хэрэгт гэрлэлт цуцлах ноцтой шалтгаан баримт хэрэгт авагдаагүй хэдий ч Б.Энхбаяр, С.Өлзийбаяр нарын гэр бүлийг цуцлаж, хүү Ө.Учралт, охин Ө.Уянга нарыг эх Б.Энхбаярын асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь Гэрлэгчид сүүлийн 8 жил хамтран амьдраагүй, нэхэмжлэгч хариуцагч нь тус тусдаа амьдрал зохиосон зэргийг үндэслэн эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй байна.

Хариуцагч С.Өлзийбаяр нь хүү Ө.Учралт, охин Ө.Уянга нарыг эх Б.Энхбаярын асрамжинд үлдээхээр харилцан тохиролцсон болохыг дурдаж дээрхи асуудлаар маргаан гарвал зохигчид шүүхэд хандаж шийдвэрлүүлэх эрхтэй болно. Нэхэмжлэгч Б.Энхбаяр нь хуваарьт эд хөрөнгөн дээр ...би Өлзийбаяраас өөрийн өмч хөрөнгө болох 1 адуу / хээр халзан морь/-ны үнэ 600.000 төгрөг, гунан үхэр /сарлаг/ -ийн үнэ болох 300.000 төгрөг, нийт 900.000 төгрөгийг нэхэмжилнэ ..., хариуцагч С.Өлзийбаяр нь ... Энхбаярын хуваарьт өмч 1 үхрийг Алаг-Эрдэнэ-Хатгалын хооронд зам тавьж байсан компаний Хятадуудад 2011 оны 8-р сард бид хоёр хамтдаа аваачиж зараад 300.000 төгрөг авч байсан. Тэгээд түүгээрээ 200.000 төгрөгийг нь 2011 оны 8-р сарын 15-нд зээлийн эргэн төлөлтөд өгч, үлдсэн 100.000 төгрөгийг ойр зууртаа хэрэглээд л дуусч байсан. Мөн 1 тооны адууг нь би банкны зээл нэхэгдээд байхаар нь аймгийн төвд зах дээр авч ирээд 450.000 төгрөгөөр зараад мөн л 2011 оны 11-р сарын 21-нд малчны зээлд 214.000 төгрөг төлж байсан. Энэ зээлийг бид гэр бүлийнхээ хэрэгцээнд аваад малынхаа ашиг шим, мөн би ажил төрөл хийж, алтанд явж олсон мөнгөөрөө төлж байсан. Иймд би энэхүү 1 үхэр, 1 адууны үнэ 900.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй ... гэж маргасан боловч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ шаардлагыг багасгаж 250.000 төгрөгийн хэмжээнд буюу бага насны нэг адууны хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагаа гаргаж хариуцагч С.Өлзийбаяр нь би 250.000 төгрөгийн хэмжээнд буюу бага насны нэг адууг хүү Ө.Учралтад ирэх 8 дугаар сар гэхэд өгье гэж бодож байна гэж тайлбарласан ба Иргэний хуулийн 127 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох нэг адуу нэг үхэр нь нэхэмжлэгчийн хуваарьт хөрөнгө мөн биш талаар зохигчид маргаагүй ба 250.000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Нэхэмжлэгч Б.Энхбаяр нь гэр бүлээ цуцлуулах шаардлага эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд хамаарах тул төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг төлсөн ба хүүхдийн тэтгэлэг гаргуулах болон хуваарьт хөрөнгө 900.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлд төлөх ёстой 74.412 төгрөгийг ёстой байсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхийг хойшлуулсан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч С.Өлзийбаяраас гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлд 70.200 төгрөгийг хүүхдийн тэтгэлэг гаргуулах болон хуваарьт хөрөнгө 250.000 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 107.884 төгрөгийг гаргуулан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж үлдээж, хариуцагч С.Өлзийбаяраас улсын тэмдэгтийн хураамжид 57.834 төгрөгийг улсын орлогод 50.050 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Энхбаярт олгуулахаар шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: