Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 155/ШШ2018/00468

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, шүүгч Н.Бямбасүрэн, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х аймгийн М сумын - дугаар багт байрлах  Х У С” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийн М сумын - дугаар багт байрлах П зоогийн газар,

Хариуцагч: Х аймгийн М сумын - дугаар багийн - тоотод оршин суух Б овогт Ц-ийн Ч  нарт  холбогдох

Дулаан ашигласны төлбөр 1.284.479 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, хариуцагч Ц.Ч, П зоогийн газрын захирал Г.Г, хариуцагчийн өмгөөлөгч В.Э нар  оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ

Нэхэмжлэгч “ Х У С” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хөвсгөл аймгийн У /, У Ч Г, Х Д ХХК-иудыг Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 56 дугаар тогтоолоор татан буугдаж, мөн тогтоолоор  Х У С ХХК нь шинээр үүсгэн байгуулж, үйл ажиллагаагаа явуулж байна. Дээрх тогтоолоор манай байгууллагад татан буугдсан аж ахуйн нэгжүүдийн өр авлага, эд хөрөнгө нь шилжиж ирсэн болно. 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Х Д ХХК-ийг төлөөлж ерөнхий инженер О.Т, хариуцагч П зоогийн газрыг төлөөлж захирал Г.Г нар нь харилцан тохиролцсоны үндсэн дээр Дулаан эрчим хүчээр хангах аж ахуйн гэрээ байгуулж гэрээнд гарын үсэг зурсан байна.

Иймд дулаан ашигласны төлбөр болох 1.284.479 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай байгууллагад татан буугдсан 3 байгууллагын өр авлага шилжиж ирсэн.Түүн дотор П зоогийн газрын халаалтын төлбөрийн үлдэгдэл 1.284.479  төгрөг байсан бөгөөд уг байгууллагатай тооцоо нийлсэн акт дээр П зоогийн газрыг төлөөлж   Х д-д байцаагчаар ажиллаж байсан Ч төлөхөөр гарын үсэг зурсан байсан. Юун учиртай талаар уг ажлыг хариуцсан ажилтнаас асуухад тооцоог Ч“өөрөө төлнө” гэсэн боловч төлөхгүй байгаа гэж хэлсэн. Бид 2016 онд Ц.Ч-ээс байгууллагад учирсан гэм хорын хохирол нэхэмжилхэд П зоогын газартай холбоотой нэхэмэжлэл шүүхэд гаргаж байсан бөгөөд шүүх хуралдаан дээрээс уг нэхэмжлэлээ дараа нотлох баримтаа бүрдүүлээд дахин гаргахаар нэхэмжлэлээ татан авсан. Тэгээд баримтаа бүрдүүлээд шүүх нэхэмжлэл гаргасан. Гэтэл П зоогын газар нь халаалтын төлбөрийн үлдэгдэл 1.284.479 төгрөгнөөс  1.045.245 төгрөгийг дулаан хариуцсан байцаагч байсан Ц.Чт төлсөн баримтыг гаргаж тул бид Ц.Ч-ийг хамтран хариуцагчаар татсан юм. У.Чулуунцэцэг нь шүүх хурал дээр “Би түүнийг хариуцахгүй. Тооцоо нийлсэн актанд гарын үсэг зурахдаа Мягмаржав байцаагчийг “ирээд зураад өг” гэж хэлэхээр нь зурсан гэсэн“ гэж мэдүүлж байх боловч энэ нь үндэслэлгүй байна.  Үнэхээр тийм байсан юм бол гарын үсгийнхэ доор энэ байдлаа бичихгүй яасан юм бэ ? ТУЗ-ын хурлаар өр авлагын асуудал шийдэх, олдохгүй сураггүй болсон бол ТУЗ-аар шийдвэрлэдэг. ТУЗ-ын хурлаар авлагыг хариуцах эзэнгүй байхад оруулдаг.Хөвсгөл Дулаан ХХК нь ерөнхий санхүүч биш нягтлан нь тооцоо нийлсэн актаа ерөнхий санхүүчдээ хүлээлгэж өгч байдаг. Ч10 жил тооцоо хийсэн хүн, санхүүгийн ажил хийдэг. Тухайн байгууллагын өр авлагыг маш сайн мэддэг хүн байсан. Иймд хариуцагч П зоогийн газраас 239.234төгрөг, хариуцагч Ц.Ч-ээс 1.045.245 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Хариуцагч П зоогийн газрын захирал Г.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хуучин нэрээр П одоогийн нэрээр Э зоогийн газрын захирлаар 2012 оноос хойш одоог хүртэл ажиллаж байна. Миний бие 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр тухайн үеийн нэрээр Х д ХХК-тай /төлөөлж тус компанийг ерөнхий инженер О.Т/ харилцан тохиролцож, дулаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулж талууд гарын үсэг зурж баталгаажуулсан.

Энэ гэрээний дагуу манайх дулаан ашигласны төлбөрийг сар бүр бэлэн мөнгөөр дулааны байцаагч Ц.Ч-т тушаадаг, уг байцаагч бэлэн мөнгөний орлогын баримт үйлдэж өгдөг байсан. Жилийн эцэст тус компанитай тооцоо нийлэх тухай санал тавихад байцаагч Ц.Ч нь “Тооцоо нийлэх гэж манай байгууллага дээр очоод хэрэггүй, би бүгдийг зохицуулна” гэж хэлж байсан. Мөн 2013 оны өвөл нэг удаа манай зоогийн газарт ирж надтай уулзахдаа “манай компаниас хүмүүс ирж дулааны төлбөрийн талаар ярьвал надад /Ц.Чт/ дулааны төлбөрийг төлөөгүй гэж хэлээд өгөөч” гээд гуйхаар нь би “Тийм асуудал байхгүй, манайх төлбөрөө төлж байгаа, төлсөн гэдгээ хэлнэ” гэхэд тэгвэл “Г хоршоог л гуйхаас” гээд гараад явсан.

Энэ үеэс эхлэн би энэ байцаагчийн шударга ажиллаж байгаа эсэхэд эргэлздэг болсон. Тус байгууллага нь манайхаас 1.284.479 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч миний бие шүүхэд дулааны төлбөрийн үлдэгдэл 1.284.479 төгрөгнөөс 1.045.245 төгрөгийг төлсөн тухай нотлох баримтыг гаргаж өгсөн. Харин үлдэгдэл 239.234 төгрөг төлсөн тухай баримт байхгүй байгаа тул дээр мөнгийг төлөхийг зөвшөөрч байна. Харин 1.045.245 төгрөгийг зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч Ц.Ч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Хөвсгөл дулаан ХХК-д байцаагчаар ажиллаж байхдаа П ззогийн газрыг хариуцаж байсан. Энэ хугацаанд байгууллагын ерөнхий санхүүч, тооцооны нягтлан бодогч нарын удирдлага дор сар, улирал, хагас, бүтэн жилээр тайлан мэдээгээ өгч, дүгнүүлж тухайн он жил бүр Мэргэжлийн хяналтын газар, аудитын байгууллагаар шалгуулж байлаа.

Энэ хугацаанд надтай холбоотой зөрчил дутагдал, төлбөр тооцоо илэрч байгаагүйг аудитын дүгнэлтээр харж болно. Байгууллагын халаалтын гэрээ, төлбөр тооцоо тайлан мэдээг ерөнхий санхүүч хийж дүгнэдэг учир байцаагч дуртай тоогоо тавьж тооцоо нийлдэг эрх бүхий субъект биш. Ажил үүргийн хуваарийн дагуу  байгууллагуудтай тооцоо нийлж байсан.

П зоогийн газар нь цаг хугацаандаа л төлбөр тооцоогоо хийгээд явж байсныг санаж байна. П зоогын газраас хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн баримтууд нь миний тус байгууллагаас халаалтын төлбөрийг бэлнээр аваад өгч байсан баримт мөн байна. Үүн дээр маргах юм байхгүй. Тухайн авсан мөнгөө би байгууллагадаа бүрэн тушааж байсан. Энэхүү төлбөр тооцоог яагаад байгууллага татан буугдсан хойно гарч ирсэнийг ойлгохгүй байна. 2014 онд тэтгэвэрт гарахдаа байгуллагатай тооцоогүй л гарсан. Иймд дээрх нэхэмжлэлийн дагуу хамтран хариуцагчаар оролцохоос татгалзаж байна. Шалтгаан нь:

  1. Байгууллагын санхүүийн баримтад эргэлзэж байна.
  2. Мягмаржавын өгсөн мэдүүлгийг эсэргүүцэж байна.

3. Байгууллага татан буугдсаны дараа алдаа дутагдалтай баримт гарч ирсэнийг ойлгохгүй байгаа.

4. Байгууллагатай өр авлагагүй, тооцоогүй гээд тэтгэвэрт гарсан учир нэхэмжлэлийг /хариуцагчаар оролцуулахыг/ хүлээн зөвшөөрөхгүй. 

Иймд байгууллагын алдаа дутагдалын золиос болмооргүй байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад                  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “ Х У С” хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч П зоогийн газраас халаалтын төлбөр 1.284.479 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийнхээ шаардлагыг тодруулж хариуцагч П зоогийн газраас халаалтын төлбөр 239.234/ хоёр зуун зучин есөн мянга хоёр зуун гучин дөрөв/ төгрөгийг, хариуцагч Ц.Ч-ээс 1.045.245 /нэг сая дөчин таван мянга хоёр зуун гучин дөрөв/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байна.  

         Хариуцагч П зоогийн газраас халаалтын төлбөр 239.234 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

    Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б нь шүүх хуралдаанд “Х-Д”  хязгаарлагдмал хариуцлагатай компанийг Хөвсгөл Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 56 дугаар тогтоолоор 2016 оны 09 дүгээр сарын 09-ны өдрөөс татан буулгаж үйл ажиллагаа болон өмч хөрөнгө, өр авлагыг нь шинээр үүсгэн байгууллагдсан “ Х У С” хязгаарлагдмал хариуцлагатай компанид шилжүүлсэн. Тус байгууллагаас шилжиж ирсэн өр авлага дотор П зоогийн газартай холбоотой авлага байсан. “Хөвсгөл дулаан” хязгаарлагдмал хариуцлагатай компани нь дулааны эрчим хүчээр хангах, “П” зоогийн газар нь дулааны эрчим хүч ашиглаж, хөлсийг сар бүр төлж байхаар тохиролцож 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр “Дулааны эрчим хүчээр хангах аж ахуйн гэрээ” байгуулан хамтран ажиллаж, хариуцагч “П” зоогийн газар нь  2013-2014 оны дулааны төлбөр нийт  1.284.479 төгрөгний үлдэгдэлтэй байсан тул бид дээрх мөнгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч “П” зоогийн газар нь  1.045.245 төгрөгийг төлсөн тухай баримтыг шүүхэд ирүүлсэн тул халаалтын төлбөр нэхэмжилсэн 1.284.479 төгрөгнөөс дээрх мөнгийг хасаж үлдэх 239.234 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж,

Хариуцагч П зоогийн газрын захирал Г.Г нь “2013-2014 оны халаалтын төлбөрөөс 239.234 төгрөгийг төлсөн талаарх баримт олдохгүй байгаа тул дээрх мөнгийг төлөхийг зөвшөөрч байна. Харин үлдэх 1.045.245 төгрөгийг би тус байгууллагад дулаан хариуцсан байцаагчаар ажиллаж байсан Ц.Чт төлсөн. Энэ талаар баримтаа хэрэгт гаргаж өгсөн тул дээрх мөнгийг хариуцахгүй“ гэжээ. Шүүх хуралдаанд хариуцагч П зоогийн газрын захирал Г.Г нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 239.234/ хоёр зуун зучин есөн мянга хоёр зуун гучин дөрөв/ төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг өгч байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.  

       Хариуцагч Ц.Ч-ээс байгууллагад учирсан гэм хорын хохиролд  1.045.245 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

        Хариуцагч нь П зоогийн газраас халаалтын төлбөр 1.045.245 төгрөгийг  авсан талаар маргаагүй ба харин авсан мөнгөө байгууллагадаа бүрэн тушаасан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргалаа.  

   Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэв.

Учир нь: хариуцагч Ц.Ч нь Х д хязгаарлагдмал хариуцлагатай компанид дулаан хариуцсан байцаагчаар ажиллаж байхдаа П зоогийн газраас  дулааны төлбөрт өгсөн 1.045.245 төгрөгийг байгуулагадаа тушаалгүй хохирол учруулсан болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, бэлэн мөнгөний орлогын баримт, тооцооны үлдэгдлийн баталгаа, халаалтын тооцооны хуудас болон тооцоо нийлсэн актны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 510 дугаар зүйлийн 510.1-т “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасны дагуу нэхэмжлэгч “ Х У С” хязгаарлагдмал хариуцлагатай компани нь байгууллагад учруулсан гэм хорын хохирлоо гэм буруутай этгээдээс арилгуулахаар шаардах эрхтэй ба хариуцагч Ц.Чээс гэм хорын хохирол 1.045.245 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад  олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.     

Хариуцагч Ц.Ч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж тайлбар гаргаж байх боловч түүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан өөрийн татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй болно.

Хариуцагч П зоогийн газрын өмгөөлөгч В.Э, иргэдийн төлөөлөгч Д.Ц нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд хэргийн оролцогчид нь өмгөөлөгч болон иргэдийн төлөөлөгчийг байцуулахгүйгээр хэргийн хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байх тул хариуцагчийн өмгөөлөгч болон иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35.377 / гучин таван мянга гурван зуун далан долоо/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П зоогийн газраас 239.234 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 7.827төгрөг, хариуцагч Ц.Ч-ээс 1.045.245 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж  29.636 /хорин есөн мянга зургаан зуун гучин зургаа/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон