Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 2019/ШЦТ/94

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, улсын яллагч хяналтын прокурор С.Цэрэндалай, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Март, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Б, шүүгдэгч Д.А******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Хурцын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* А*******д холбогдох эрүүгийн 1907002270092 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: *******,*******,*******,*******,*******,*******,*******,,,,,, тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* А******* /РД:/

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/ Шүүгдэгч Д.А******* нь 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр , сургуулийн урд явган хүний гарц дээр өөрийн эзэмшлийн улсын дугаартай Тоёота приус маркын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1 “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасч, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”, 12.5 “дараах тохиолдолд тээврийн хэрэгслийн хурдыг дор дурьдснаас хэтрүүлэхгүйгээр сонгон явна: заалтын Д/ хороолол, замын зэргэлдээх нутаг дэвсгэр, сургууль орчмын бүс дотор цагт 20 км хэтрүүлэхгүй сонгож явна” гэсэн заалтыг зөрчсний улмаас гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигч 8 настай Б.Цийг мөргөж зүүн дунд чөмөг ясны хугарал, дух, баруун хацарт зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан буюу автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.А******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ“...мэдүүлэгт нэмж ярих зүйл байхгүй. Тухайн үед 30 гаран км/цагийн хурдтай явсан. Шинжээчийн дүгнэлттэй санал нийлж байна. тэр гарцаар хүүхэд гарч явахыг анзаараагүй гүйгээд гараад ирсэн. Холбогдсон хэргийн гэм буруугийн талаар маргаан байхгүй, хүлээн зөвшөөрч байна. Хүүхдэд учирсан гэмтлийг эдгээхэд шаардлагатай гэж 3480000 төгрөгийг өөрийн бололцоогоороо өгсөн. Цаашид эмчилгээтэй холбоотой зардлыг төлж барагдуулна. ” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөнмэдүүлэгтээ: “...хохирогч Б.Ц нь хамгийн отгон охин юм. Охин маань өвдөөд шаналаад хэвтэж байхад ганц цаг унтуулахыг хүсдэг байсан. М гол нь биш хүүхдүүдээ эрүүл байлгах л чухал. Энэ гэмтлээс болж хөл нь хугарч хагалгаанд орж хадаас хадаж татлага хийдэг болсон. Цаашид дахин хагалгаанд орох шаардлагатай. Өдрийн цагаар тэр замаар байнга хүүхдүүд гүйж байдаг байхад анхааралтай явахгүй яав даа. Хохирол төлбөр нийт1370000 төгрөгийг нэхэмжилж байна. ” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэнсудлав. Үүнд:

Шүүгдэгч Д.А******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 05дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотоос хүн ачиж Налайх дүүргийн 10 шарын буудал дээр буулгаад буцаад дүгээр зөрлөг рүү явж байсан. Тэгээд сургуулийн явган хүний гарцан дээр сургуулийн хүүхэд мөргөсөн. Тэгээд цагдаагийн байгууллага руу залгаж дуудан өөрөө охиныг таксигаар эмнэлэг рүү авч явсан. Тэгээд буцаад цагдаад дуудаад ирсэн...гэнэт урдуур хүүхэд гүйхээр нь тормос гишгэсэн. Тэгээд хүүхэд мөргөсөн. Хүүхэд миний баруун гар талаас зам хөндлөн гарч ирсэн. Тэгээд миний машины зүүн урд гүферээр мөргүүлсэн...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 21 дүгээр хуудас/

Насанд хүрээгүй хохирогч Б.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр би нд байрлах сургууль руугаа очсон. Ингээд хичээл 12 цаг гээд тараад сургуулийн хажууханд байдаг Налайхын холбооны газар өөрийн ээж Оийн ажил дээр очсон. Тэгээд 13 цаг0 минутын орчимд 14 цагт болох сургууль дээрх үйл ажиллагаанд оролцохоор ээжээрээ сургуулийн явган хүний гарцны дэргэд очоод замын хоёр тийшээ харахад ойр орчимд явж байгаа автомашин харагдаагүй. Тэгээд гарцаар дөнгөж гарч байтал автомашин миний зүүн талаар ирж мөргөөд би ухаан алдчихсан. Тэгээд тэр автомашины жолооч эмнэлэг дээр аваачсан байсан. Тэгээд би эмнэлэг дээр ухаан орсон...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 15 дугаар хуудас/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Б мөрдөн шалгах ажиллагаандөгсөн: “2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр манай охин Ц өөрийн сурдаг сургуульд хичээлдээ явсан. Хичээлдээ яваад өдөр нь давтлагандаа очиж байхдаа зам хөндлөн гарцаар гарч байгаад осолд орсон байсан. Миний хувьд тухайн үед нь байгаагүй. Эмнэлэг дээр очсон хойно нь мэдэж очсон. Манай охин Б.Ц өөрөө болсон зүйлийн талаар мэдүүлэг өгөх чадвартай...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 16 дугаар хуудас/

Гэрч Д.А*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 05дугаар сарын 08-ны өдрийн 13 цагаас 14 цагийн хооронд би ны нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн улсын дугаартай Тоёота Приус маркын автомашинтайгаа таксинд явж байсан. Тэгээд би 10 шарын буудал дээр хүн буулгачихаад Б чиглэлд ганцаараа явж байсан. Би сургуулийн урдуур өнгөрч байх үед гарц орчимд ирэхэд ойр орчимд хүн харагдаагүй бөгөөд гарцан дээр Ц гэх охин гэнэт гүйгээд гарч ирээд гарцан дээр би тээврийн хэрэгслийн урд хэсгээр мөргөчихсөн. Ингээд би автомашинаасаа буугаад нөгөө хүүхэд дээр очоод гэмтсэн байхаар нь автомашинаа тэр чигээр нь аваарын гэрлээ асааж үлдээгээд нөгөө хүүхдийг өргөж аваад замд байсан таксигаар Налайх дүүргийн эмнэлэг рүү шууд аваачиж өгсөн. Яг намайг явахаас өмнө над дээр замын цагдаа хүрээд ирсэн бөгөөд намайг шууд хүүхдээ эмнэлэг хүргээд өг гэж хэлсэн. Тэгээд би эмнэлэг дээр Ц охиныг хүргэж өгчихөөд буцаад автомашин дээрээ ирээд хэмжилт хийлгэж дууссаны дараа охины араас гэмтлийн эмнэлэг рүү явсан” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 18 дугаар хуудас/

Гэрч Б.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ Манай нөхөр А******* нь зан байдлын хувьд архи, тамхи хэрэглэдэггүй, элдэв муу зуршилгүй, зан байдал нь төлөв тогтуун, ширүүн ааш байхгүй, их томоотой, ажилсаг, цэвэрч нямбай, нэг үгээр их л даруухан цайлган хүн байгаа юм. Ар гэртээ хайр халамж сайтай хүн байгаа юм” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 20 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 05дугаар сарын 17-ны өдрийн №08 шэ/269 дугаар: “1. Б.Ций биед зүүн дунд чөмөг ясны хугаралыг бэхэлсэн мэс заслындараа байдал /2019.05.13 ГССҮТ/, дух, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэнбайх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 23 дугаар хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-5-10дугаар хуудас/,

Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн тасгийнзохицуулагч, цагдаагийн ахмад Э.Хишигтогтохын 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 16 дугаар дүгнэлт: Хариулт 1: уг зам тээврийн осол гарсан зам нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.27 : Сургууль орчмын бүс ерөнхий боловсролын сургуулийн ойролцоох замын хэсгийг хамруулж 5.25 тэмдгээр тэмдэглэсэн нутаг дэвсгэр “ тэмдэг тэмдэглэлтэй суурингийн доторхи зам байна. Ослын газрын үзлэгээр улсын дугаартай Приус маркийн тээврийн хэрэгслийн тоормозны мөрний урт зүүн талынх 14.40 см , баруун талынх 14.10 см гэж гэрэл зураг болон гар зурагт авагдсан байх тул тоормозны мөрний уртаар автомашины хурдыг тогтоох аргачлалын томьёогоор бодоход 50.5 км/ц хурдтай явж байсан байх үндэслэлтэй байна. улсын дугаартай Приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч Д.А******* нь ЗХД-ын 12.5 д заасан :.. Дараах тохиолдолд тээврийн хэрэгслийн хурдыг доор дурдснаас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн заалтын Д –д заасан хороолол, замын зэргэлдээх нутаг дэвсгэр , сургууль орчмын бүс дотор цагт 20 км/ц хэтрүүлэлгүй сонгож явна заалтыг зөрчиж хурдаа тохируулж яваагүй байна. Хариулт 2: осол гарахад хүргэсэн шууд шалтгаан нь улсын дугаартай Приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч Д.А******* нь сургууль орчмын бүсэд хурдаа тохируулаагүй мөн явган хүний гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зам тавьж өгөөгүйгээс зам тээврийн осол гарах шууд шалтгааг болсон байна. Явган зорчигч Б.Ций эцэг эх асран хамгаалагч нь ЗХД-ын 27.2 т зааснаар замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн , хуулийн этгээд дараах үүрэг хүлээнэ а/ 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх гэсэн заалтыг зөрчсөн байх бөгөөд энэ нь осол гарахад ямар нэгэн нөлөө үзүүлээгүй байна. Д.А******* нь ЗХД-ын 16.1 , 12.5 дахь заалтуудыг тус тус зөрчсөн байна. гэсэн дүгнэлт /хх-27-31/,

Жолоочийн лавлагаа, мэдээлэл, иргэний үнэмлэхний хуулбар, тээврийнхэрэгслийн лавлагаа, /хх-42 дугаар хуудас/,

Хохиролын баримтууд /хх-62-81 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Д.А******* нь 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Налайхдүүргийн 2 дугаар хороо, сургуулийн урд явган хүний гарц дээр өөрийн эзэмшлийн улсын дугаартай Тоёота приус маркын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1 “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасч, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”, 12.5 “дараах тохиолдолд тээврийн хэрэгслийн хурдыг дор дурьдснаас хэтрүүлэхгүйгээр сонгон явна: заалтын Д/ хороолол, замын зэргэлдээх нутаг дэвсгэр, сургууль орчмын бүс дотор цагт 20 км хэтрүүлэхгүй сонгож явна” гэсэн заалтыг зөрчсний улмаас гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигч 8 настай Б.Цийг мөргөж зүүн дунд чөмөг ясны хугарал, дух, баруун хацарт зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан буюу автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч Д.А*******ийн өгсөн: “...Голомт цогцолбор сургуулийн явган хүний гарцан дээр сургуулийн хүүхэд мөргөсөн. Тэгээд цагдаагийн байгууллага руу залгаж дуудан өөрөө охиныг таксигаар эмнэлэг рүү авч явсан. Шинжээчийн дүгнэлттэй санал нийлж байна. тэр гарцаар хүүхэд гарч явахыг анзаараагүй гүйгээд гараад ирсэн. Холбогдсон хэргийн гэм буруугийн талаар маргаан байхгүй, хүлээн зөвшөөрч байна. Хүүхдэд учирсан гэмтлийг эдгээхэд шаардлагатай гэж 3480000 төгрөгийг өөрийн бололцоогоороо өгсөн. Цаашид эмчилгээтэй холбоотой зардлыг төлж барагдуулна...” гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Б.Ций мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...явган хүний гарцны дэргэд очоод замын хоёр тийшээ харахад ойр орчимд явж байгаа автомашин харагдаагүй. Тэгээд гарцаар дөнгөж гарч байтал автомашин миний зүүн талаар ирж мөргөөд би ухаан алдчихсан.....” гэсэн мэдүүлэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Бы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...хохирогч Б.Ц нь хамгийн отгон охин юм. Охин маань өвдөөд шаналаад хэвтэж байхад ганц цаг унтуулахыг хүсдэг байсан. М гол нь биш хүүхдүүдээ эрүүл байлгах л чухал. Энэ гэмтлээс болж хөл нь хугарч хагалгаанд орж хадаас хадаж татлага хийдэг болсон.

Цаашид дахин хагалгаанд орох шаардлагатай. Хохирол төлбөр нийт1370000 төгрөгийг нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн №08 шэ/269 дугаартай дүгнэлт, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, дэх цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Э.Хишигтогтохын 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 16 дугаар шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.

Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Д.А*******д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Иймд шүүхээс ******* А*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.А*******д холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас түүнд гэмтхэргийн улмаас учруулсан хохирол, болгоомжгүй үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэж тухайн зүйлд заасан ялуудаас 1000 нэгж буюу 1000000 төгрөгийн торгох ял оногдуулах санал, шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгчийн анх удаа хөнгөн гэмт хэрэг болгоомжгүйгээр үйлдсэн, урд осол аваар гаргаж байгаагүй, хөрөнгө олох боломжтой,******* хамрагдсан, учруулсан хохирлоо сайн дураар боломжит байдлаар төлсөн зэргийг харгалзан торгох ялын доод хэмжээ буюу50000 төгрөгийн торгох ял оногдуулах санал тус тус гаргасныг шүүх хянан үзээд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлаас гадна шүүгдэгчийн насны байдал зэргийг харгалзан түүнд уг зүйлд заасан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгийн торгох ял оногдуулж сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Б нь мөрдөн шалгах ажиллагаанд буюу шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн улмаас учирсан буюу цаашид гарах зардалтай холбогдуулан шүүгдэгчээс137000 төгрөгийг нэхэмжилснийг шүүх хянан үзээд хэрэгт баримтаар авагдсан эмчилгээ болон унааны зардал, шаардлагатай асаргаатай холбоотой 2657642 төгрөгийн шаардлагыг хангаж, эмч нарт өгсөн гэх 2000000 төгрөгийн, дахин хагалгаанд орох гэх 3000000 төгрөгийн зардлыг нотолсон баримтгүй үндэслэлээр, сэтгэл санааны хохирол 20 000 000 төгрөгийн болон гэмт хэрэгт хамааралгүй хүнс, унааны зардал болох 313709 төгрөгийн зардлыг гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол биш гэж үзэн нийт 25 313 709 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Харин нэхэмжлэлийн шаардлагаас цаашид гарах МRI шинжилгээний төлбөр500000 төгрөг, нөхөн сэргээх эмчилгээ болон сувилалд явуулах 2400000 төгрөг, хичээл заах багшийн зардал 1800000 төгрөг, хохирогчийг асрахтай холбоотойгоор хохирогчийн эх Б.Оийн ажлаас чөлөөтэй байх үеийн цалин 5760000 төгрөг бүгд 1460 000 төгрөгийн нэхэмжлэл Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт заасан эмчилгээний зайлшгүй зардал гэж нотлох баримтыг хэлэлцүүлээгүй байх тул уг нэхэмжлэлийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Б нь шүүгдэгчид холбогдуулан Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэйгээр үлдээх нь зүйтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Д.А******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын төлбөр гэж 3480000 төгрөгийг төлсөн болох нь хэргийн оролцогчийн шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан мөнгөн гүйлгээний баримтуудаар тогтоогдож байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлээс хангагдсан 2 657 642 төгрөгийн хохирлыг бүрэн төлөгдсөн гэж шүүх үзлээ. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болон эд мөрийн баримтгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаарзүйлийн 1,, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* А*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А*******д 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А******* нь оногдуулсан 800000 төгрөгийн торгох ялыг сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоолоор тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.А******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болон эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн97 дугаар зүйлийн97.1,99 дүгээр зүйлийн99.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А*******ээс нэхэмжилсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Бы нэхэмжллийн шаардлагаас 2657642 төгрөгийг төлсөнд тооцож, 25 313 709 төгрөгийг шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлээс 1446 000 төгрөгийн шаардлагыг нотлох баримтаар бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД