| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2017/00435/И |
| Дугаар | 153/ШШ2018/00141 |
| Огноо | 2018-03-22 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 153/ШШ2018/00141
2018 оны 03 сарын 22 өдөр Дугаар 153/ШШ2018/00141 Ховд аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ПЭ85042506 регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ийн д холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, 6 ханатай, бүрээстэй, шалтай гэр гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.г, хариуцагч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2007 оны 08 дугаар сарын 30-нд ийн тай гэр бүл болон гэрлэлтээ бүртгүүлж хамтран амьдрах болсон. Бидний дундаас 2007 онд , 2011 онд охин нар төрсөн. Хүүхдүүд миний асрамжинд эрүүл бойжиж байна. Б. нь гэр бүл болж нэг гэрт орсон цагаасаа эхлэн үл ялих зүйлээр шалтаглан намайг элдвээр доромжилж цохиж зоддог байсан. Намайг цохиж зодох болгондоо дараа нь уучлал гуйж дахиж тэгэхгүй гэдэг байсан. Миний бие тухайн үед хүүхэд бага байсан учир эхэлсэн амьдарлаа бүтэн авч үлдэхийн тулд ахиж цохиж зодохгүй гэдэг үгэнд нь итгэн салахгүй явсаар өдийг хүрсэн. Б. нь 2015 оноос эхлэн намайг цохиж зодох нь ихсэж, 2 хүүхдээ ална гэж айлган, элдвээр хэлэн хүүхдүүдээ үзэхээ байсан.
Б. нь 2015 оноос эхлэн өөр хүнтэй нийлэх болсон. Миний бие Б.г өөр хүүхнүүдтэй явж байхыг хэд хэдэн удаа мэдээд өөрт нь хэлж түүнээс болоод мөн л зодуулж байсан. Б. нь 2015 оны 07 дугаар сарын 22-нд намайг босож чадахгүй болтол зодож би гэртээ 2 хоног хэвтээд биеийн байдал сайжрахгүй байсан тул эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Намайг эмнэлэгт хэвтэж байх хугацаанд 2 хүүхэд миний ээжийн асрамжинд байсан. Б. нь намайг эмнэлэгт хэвтэж байх хугацаанд Ховд аймгийн Жаргалант сумын 12-р баг *******ын 10-р гудамжны 28 тоотод бидний амьдарч байсан 6 ханатай бүрэн тавилгатай, давхар бүрээстэй шалтай бариа гэрийг зарсан. Гэр зараад банкны зээлийг төлсөн гэж хэлсэн. Тухайн үед бид банкнаас зээл авсан байсан. Одоо зээл байхгүй, Б. төлөөд дууссан гэсэн. Энэ явдлаас хойш миний бие 2 хүүхдийн хамт орох оронгүй болж өөрийн ээж дээрээ очин өдийг хүртэл ээжтэйгээ нэг гэрт амьдарч байна. Б. гэрээ зараад явснаас хойш нэлээд хугацааны дараа нэг шөнө намайг унтаж байхад ирээд хүчээр гэрээс чирч гарган таксинд суулгаж авч явсан. Миний бие тухайн үед таксинаас үсэрч буун зугтаасан түүний улмаас 2 хөлөө гэмтээн явж чадахгүй болсон. Миний бие Б.гийн хэрцгий зан авир, зодоор, орон гэрээсээ дайжин, өөр хүүхнүүдтэй нийлж гэр орноо зарж үрж байгааг тэсвэрлэн амьдарч чадахгүй хэмжээнд хүрч хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл гаргаж байна. Би шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хөргөгч гэж нэхэмжилсэн бөгөөд одоо хөргөгч гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна.
Иймд шүүхээс бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг эх миний асрамжинд үлдээж, Б.гаас хүүхдүүдийн тэтгэлэг гаргуулж авна. Мөн хүүхэд бид нар айлаар байгаа тул 6 ханатай, шалтай, бүрээстэй гэр гаргуулах хүсэлтэй байна гэв.
Хариуцагч Б. шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрлэлтийг цуцлуулахыг зөвшөөрч байна. Хүүхдүүдийг эх Д.*******гийн асрамжид үлдээж, хүүхдүүдийн тэтгэлэг төлнө. Харин бид банкны зээлтэй байсан бөгөөд зээл нэхэгдээд байсан учир гэрээ зарсан. Одоо би тодорхой эрхэлсэн ажил байхгүй, орлого байхгүй учир 6 ханатай, шалтай, бүрээстэй гэр өгч чадахгүй. Д.******* одоо ээжийндээ амьдарч байгаа гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Б.д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, 6 ханатай, бүрээстэй, шалтай гэр гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Б. нар нь 2007 оны 08 дугаар сарын 30-ны өдөр гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон ба тэдгээрийн дундаас 2007 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүү С., 2011 оны 02 дугаар сарын 22-ны өдөр охин С. нар төрсөн болох нь гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчдын тайлбараар нотлогдож байна.
Гэрлэгчдийн хоорондын таарамжгүй байдал, гэр бүлийн амьдралаа цаашид хэвийн хадгалан үргэлжлүүлэх хүсэлгүй болсон, мөн тэдгээрийн хооронд эхнэр нөхрийн дотно харьцаа, хайр сэтгэл байхгүй болсон, шүүхээс гэрлэгчдэд эвлэрүүлэх хугацаа олгосон боловч эвлэрээгүй зэрэг үндэслэлүүдийг харгалзан үзэж гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Д.******* нь 2007 оны 08 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү С., 2011 оны 02 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин С. нарыг өөрийн асрамжид авах талаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч Б. нь хүү С., охин С. нарыг эх Д.*******гийн асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрсөн байдал болон хүүхдүүдийн шүүхэд өгсөн санал зэргийг үндэслэн хүү С., охин С. нарыг эх Д.*******гийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүү С., охин С. нарыг эх Д.*******гийн асрамжид үлдээсэн нь эцэг Б.гийн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх ёстой.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д зааснаар хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй.
Иймд гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хүү С., охин С. нарыг эх Д.*******гийн асрамжид үлдээж, Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2-т заасны дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол улсын иргэний журамт үүрэг бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул хариуцагч Б.гаас хүүхдийн тэтгэлгийг Гэр бүлийн тухай хуульд заасан хувь, хэмжээгээр гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэрлэгчид нь гэр бүлийн дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн бөгөөд нэхэмжлэгч Д.******* нь гэр бүлийн дундын эд хөрөнгөөс гадуур хүүхдүүдээ амьдрах орчин, нөхцөл, орон байраар хангуулахын тулд хариуцагч Б.гаас зургаан ханатай, давхар бүрээстэй, шалтай бариа гэр гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан, харин хөргөгч гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.г нь шүүх хуралдаанд “Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.4-д зааснаар гэр бүлийн гишүүний хэн нэг нь эд хөрөнгөө дур мэдэн бусдад шилжүүлсэн бол эрх нь зөрчигдсөн гэр бүлийн гишүүн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхтэй” гэж тайлбарлалаа. Энэ нь нэхэмжлэгч Д.*******гийн шүүх хуралдаанд гаргасан “Б. нь намайг эмнэлэгт хэвтэж байх хугацаанд бидний амьдарч байсан 6 ханатай, давхар бүрээстэй, шалтай бариа гэрийг зарсан. Гэрээ зараад банкны зээлийг төлсөн гэж хэлсэн. Тухайн үед бид банкнаас зээл авсан байсан. Одоо зээл байхгүй, Б. төлөөд дууссан” гэх тайлбар, хариуцагч Б.гийн шүүх хуралдаанд гаргасан “...банкнаас зээл нэхэгдээд байсан учир гэрээ зарах уу гэж Д.*******гаас асуусан. Гэтэл Д.******* намайг өөрөө мэдэхгүй юу гэж хэлсэн. Тэгээд би гэрээ 1,500,000 төгрөгөөр зараад банкны зээл төлсөн...” гэх тайлбаруудаар няцаагдаж байна.
Иймд хариуцагч Б.г амьдарч байсан гэрээ дур мэдэн бусдад захиран зарцуулсан гэж үзэх боломжгүй байна.
Харин Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д эцэг, эх нь хүүхдийн хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хүүхдийн нэр төр, эрүүл мэнд, хувийн орон зайг хамгаалах, мөн хуулийн 10.1.10-д хүүхдийг наад захын хэрэгцээт зүйлээр хангах үүрэгтэй гэж заасан.
Эцэг эх нь хүүхдүүдийн амьдрах орчин, нөхцөл, наад захын хэрэгцээг хангах үүрэгтэй тул нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Б. нар хүүхдүүддээ амьдрах орон гэрээр хангахад адил тэгш үүрэгтэйгээр оролцох ёстой.
Хэрэгт авагдсан Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газрын үнэ тодорхойлох комиссын шийдвэрээр зургаан ханатай, давхар бүрээстэй, шалтай бариа гэр 2,000,000-3,500,000 төгрөгийн үнэлгээтэй гэж тогтоосон байх тул зургаан ханатай, давхар бүрээстэй, шалтай бариа гэрийн үнэ 2,000,000 төгрөгийн 50 хувь болох 1,000,000 төгрөгийг хариуцагч Б.гаас гаргуулан нэхэмжлэгч Д.*******, хүү С., охин С. нарт олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар нэхэмжлэгч Д.******* нь улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Б.гаас 70,200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дүгээр зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* овогт ийн , ******* овогт *******ийн ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2007 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүү С., 2011 оны 02 дугаар сарын 22-ны өдөр охин С. нарыг эх Д.*******гийн асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2007 оны 08 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү С., 2011 оны 02 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин С. нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.гаар тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Д.*******д даалгасугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
6.Гэрлэгчид нь гэр бүлийн дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
7.Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.10-д зааснаар хариуцагч Б.гаас зургаан ханатай, давхар бүрээстэй, шалтай бариа гэрийн тал үнэ болох 1,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******, хүү С., охин С. нарт олгосугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар нэхэмжлэгч Д.******* нь улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Б.гаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
9.Шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Э.Батцэнгэлд даалгасугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА