Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 2019/ШЦТ/95

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х. даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, улсын яллагч хяналтын прокурор С.Цэрэндалай, хохирогч ******* шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 04- ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, , эмэгтэй, дээд боловсролтой, Хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, ээж, нөхөр 4 хүүхдийн хамт, Налайх дүүрэг, 3 дугаар хороо, Замчин од оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******гийн ******* /РД:/

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/ Шүүгдэгч ******* нь Налайх дүүрэг, 1 дүгээр хороо, Уурхайчдын од 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 19 цагийн орчимд *******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түлхэж газар унаган хувцасны модон өлгүүр мөргүүлж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ“...тэр өдөр 19 цаг гэдэг нь буруу би орой 24 цагийн үед гэртээ ирэхэд согтуу манай 2 хүүхэдтэй унтаж байсан. Би сэрээгээд пийшингийн хажууд газар ор засаж өгөөд хэвтүүлээд унтахаар хэвтсэн. Шөнө 01 цагийн үед хажуу айлаас тортой хувцас зөөгөөд байхаар нь би чи больчижээ гэж хэлэхэд над руу уурлаад дайрахад нь би зөрүүлээд түлхсэн. Би нөхрөөсөө болж тай маргалдсан юм байхгүй. Унтаж байгаад босоод хувцсаа зөөгөөд хаалга онголзуулаад байхад нь би унт эсвэл өөр газар унт гэсэн. Би хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрийг 40-50000 төгрөгийг төлье гэсэн. Сүүлд нэхэмжилсэн 3 баримтаар нэхсэн мөнгийг төлөх боломжгүй гэж хэлсэн. ” гэв.

Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “.. орой 18 цагийн үед гийнд орсон. манай эхнэр 2 хоног ирэхгүй . хүүхдүүд хоол ундгүй байна гээд надаар пиво авахуулж уусан. Тэднийд сууж байхад ******* орж ирсэн. Би зуухны араар гудсан дээр хэвтэж байхад нөхөртэйгээ маргалдаад дайраад байхаар нь би чиний буруу чи хонож өнжөөд явдаг чинь буруу. Шүүгээ мөргүүлээгүй намайг үс гэзэгнээс зууралдаад байхад нь хүүхэд нь салгасан. Тэгээд намайг галын дэгээгээр цохьсон. Цонхны шил өмнө нь хагалсан байсан. Маргааш нь эднийх бүх юм аа аваад нүүгээд явсан. Хохирол гэж 250000 төгрөг нэхэмжилж байна. ” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэнсудлав. Үүнд: Шүүгдэгч ******* яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“Тухайн үед би Налайх дүүрэг, 1 дүгээр хороо, уурхайчдын ын хашаа байшинг хөлсөлж амьдарч байсан. Хохирогч ******* нь тухайн хашааны эзэн той хамтран амьдарч байсан. 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гэртээ 00 цаг өнгөрч байхад ирсэн. Манай гэрт согтуу том пиво талаараа хажууд нь хоёр хүүхдийнхээ хамт орон дээр гуталтайгаа унтаж байхаар нь дуудаж сэрээгээд газар ор засч өгөөд хэвтүүлсэн. Намайг пиво уу гэхээр нь уухгүй гэж хэлсэн. Хоёр өдөр хаагуур яваад ирж байгаа юм бэ нөхөр хүүхэд чинь байгаад байхад чинь гэтэл би ажилтай байсан чамд хамаагүй гэж хэлсэн. Тэгээд унтаж байтал шөнө 01 цагийн үед гэнэт хаалга савах чимээ гарахаар нь сэрсэн. ын байшингаас тортой хувцасаа гаргаад манай гэр рүү зөөсөн. Тэгэхээр нь чи унтаж амраач эсвэл өглөө зөөгөөч гэхэд чамд хамаагүй гэхээр нь чи тэгвэл яв унтаж амармаар байна гэж хэлээд хоёр хүүхдийг нь сэрээсэн чинь намайг үсдээд авсан. Нөхөр босч ирээд ын гарыг тавиулсан. Дахиж над руу дайрахаар нь би цааш нь түлхэсэн чинь манай гэрийн модон цагаан өлгүүрийг духаараа мөргөсөн. Тэгээд духнаас нь цус гараад эхэлсэн. Би босоод ирээ чи өөрөө мөргөсөн гэхэд чи намайг юмаар цохисон гээд чарлаад байсан.Би ын ахын хаалгыг цохиод болсон явдлыг хэлэхэд хаалгаа ч онгойлгоогүй цагдаа дуудаад өгчих гэж хэлсэн. Тэгээд удалгүй цагдаа ирээд бид хоёрыг дүүргийн цагдаа дээр авчирсан” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 56-57 дугаар хуудас/

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2018 оны 11дүгээр сарын 23-ны орой 19 цагийн үед би гэртээ байж байгаад хажуу талынхаа айл болох гийнд хоёр хүүхдээ дагуулаад орсон юм. Тухайн үед ганцаараа байсан ба надаас манай эхнэр хаашаа явсан юм бол гэж асуухаар нь би мэдэхгүй ээ Баясаатай гараад явсан байх гэж хэлсэн. Тэгээд намайг ганц пиво аваад өгчих гэж хэлэхээр нь би дэлгүүр орж 1.5 литрийн Нийслэл нэртэй нэг пиво авчираад тэй цуг гэрт нь уугаад сууж байтал гаднаас гийн эхнэр ороод ирсэн. Тэгээд гаднаас орж ирчихээд нөхрийгөө хэл амаар доромжлоод байхаар нь би чи гадуур тэнэж ирчихээд яагаад нөхрийгөө зодож, цохиод байгаа юм бэ гэсэн чинь миний яаж явах чамд хамаагүй гээд байсан. Тэгээд миний үстэй толгойноос зулгаагаад миний толгойн хэсэгт галын дэгээ төмрөөр нэг удаа цохисон” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 5 дугаар хуудас/

Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 19 цагийн үед байх цагдаагийн хэлтсийн жижүүрээс Налайх дүүргийн 1 дүгээр хороо, од согтуу хүмүүс хэрүүл маргаан үүсгээд байна гэсний дагуу хаягаар очиж байшинд ороход уг байшинд *******, *******, О., насанд хүрээгүй нэг хүүхэд байсан. Намайг тухайн үед юу болсон талаар асуухад ******* “******* гэгч намайг толгойгоор юм мөргүүлсэн” гэж хэлсэн. Тэгээд би *******, ******* нарыг цагдаагийн хэлтэс дээр авчирч өгсөн” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 14 дүгээр хуудас/

Гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2018 оны 11 дүгээрсарын 23-ны орой 19 цагийн үед би гэртээ байж байгаад тухайн үед манай хажуу талын байшинг түрээслэн суудаг байсан гэх айлд яваад ортол байхгүй байсан ба түүний нөхөр нь хоёр хүүхэдтэйгээ байж байсан.Тэгээд надаас “ манай эхнэр хаашаа явсан юм бол оо гээд асуухаар нь би мэдэхгүй тэр Баясаатайгаа явсан байх гэж хэлсэн. Тэгээд удалгүй байж байтал гаднаас ороод ирсэн. Тэгээд гэртээ орж ирчихээд нөхрийгөө хэл амаар доромжлоод байхаар нь “чи өөрөө гадуур тэнэж ирчихээд яагаад нөхөр рүүгээ дайраад хэл амаар доромжлоод байгаа юм гэсэн чинь чамд хамаагүй, яаж явах нь миний эрх гээд байсан. Тэгээд миний үстэй толгойноос зулгаагаад миний толгойн хэсэгт галын дэгээ төмрөөр нэг удаа цохисон” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 16 дугаар хуудас/

Гэрч О.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 22 цагийн үед байх би гэртээ том хүү болох о, бага хүү нарын хамт гэртээ байж байтал манай хажуугийн байшинд амьдардаг гэх эмэгтэй бага насны хоёр хүүхдээ дагуулчихсан, гартаа том хүрэн савтай нэг ширхэг пиво бариад ороод ирсэн. Тэгээд намайг “хоёулаа энийг хуваагаад уучихья “ гэхээр нь би уухгүй гэсэн чинь ганцаараа уусан. Тэгээд нилээд согтсон байсан болохоор сууж байсан сандал дээрээ унтчихаар нь би том хүүтэйгээ өргөөд том өрөөний орон дээр унтуулсан. Тэгээд удалгүй манай эхнэр гаднаас орж ирээд хоолоо идчихээд энэ ын гутлыг нь тайлаад унтуулахгүй яасан юм бэ гэж хэлэхээр нь согтуу юм чинь унтаж байг гэж хэлээд бид нар унтахаар хэвтсэн чинь удалгүй босч ирээд манай гэрийн хаалгыг онголзуулаад тортой хувцас зөөгөөд байсан. Тэгээд манай эхнэр чи наад гутлаа тайлаад унтахгүй яасан юм бэ гэж хэлтэл чамд ямар хамаатай юм гэж хэлээд тэр хоёр хоорондоо зууралдаад байхаар нь манай том хүү о тэр хоёрыг салгасан юм. Тэгээд би том хүүгээ гараад эхнэр чинь агсам тавиад байна гээд хэлээдэх гээд гаргасан. Тэгээд ын нөхөр нь цагдаа дуудсан байх удалгүй хоёр цагдаа ороод ирсэн” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 18 дугаар хуудас/

Насанд хүрээгүй гэрч Ц.огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“Тухайн үед би гэртээ аавтайгаа зурагт үзээд байж байсан чинь манай хажуу талын эгч гаднаас том пиво бариад ороод ирсэн. Тэгээд аавыг уух уу гэсэн чинь манай аав уугүй гэсэн чинь эгч нөгөө пиво оо манай гал тогооны өрөөнд ганцаараа уугаад суугаад байсан. Тэгээд пиво оо ууж байгаад тэндээ тасраад унасан. Тэгээд аав бид хоёр эгчийг өргөөд том өрөөнд байдаг миний оронд унтуулсан юм. Тэгээд удалгүй манай ээж ажлаасаа тараад ороод ирсэн. Тэгээд бид нар орондоо ороод унтаж байтал эгч манай гэрийн хаалгыг онголзуулаад байхаар нь манай ээж хүн унтаж амраахгүй яах гээд байгаа юм бэ гэсэн чинь эгч манай ээжийг чамд ямар хамаатай юм хуц гээд байсан. Тэгээд эгч манай ээжийн үснээс зулгаагаад авсан чинь манай ээж эгчийн хоёр гарыг нь толгойтой үснээсээ салгаад цааш нь түлхэсэн чинь тавиур очоод мөргөсөн” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 19 дүгээр хуудас/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 02дугаар сарын 01-ний өдрийн №93 дугаар: “1. *******ын биед духанд сорви гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүлмэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэнбайх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 23 дугаар хуудас/ Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, нийслэлийн Налайхдүүргийн 3 дугаар хорооны тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргийг шинжлэн судлав. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд Хохирогч*******ын өгсөн: “... тэр өдөр миний үстэй толгойноос зулгаагаад миний толгойн хэсэгт галын дэгээ төмрөөр нэг удаа цохисон....” гэж мэдүүлсэн ч Шүүгдэгч ******* нь Налайх дүүрэг, 1 дүгээр хороо, Уурхайчдын од 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 19 цагийн орчимд хохирогч *******тай унтуулсангүй гэх харилцааны улмаас маргалдан улмаар түлхэж газар унаган духаар нь хувцасны модон өлгүүр мөргүүлж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...гэртээ ирэхэд согтуу манай 2 хүүхэдтэй унтаж байсан. Би сэрээгээд пийшингийн хажууд газар ор засаж өгөөд хэвтүүлээд унтахаар хэвтсэн. Шөнө 01 цагийн үед хажуу айлаас тортой хувцас зөөгөөд байхаар нь би чи больчиожээ гэж хэлэхэд над руу уурлаад дайрахад нь би зөрүүлээд түлхсэн. Би нөхрөөсөө болж тай маргалдсан юм байхгүй. Унтаж байгаад босоод хувцсаа зөөгөөд хаалга онголзуулаад байхад нь би унт эсвэл өөр газар унт гэсэн. Би хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрийг 40-50000 төгрөгийг төлье гэсэн. Сүүлд нэхэмжилсэн 3 баримтаар нэхсэн мөнгийг төлөх боломжгүй гэж хэлсэн. ” гэв. Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Шүүгээ мөргүүлээгүй намайг үс гэзэгнээс зууралдаад байхад нь хүүхэд нь салгасан. Тэгээд намайг галын дэгээгээр цохьсон..” гэсэн мэдүүлэг, Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг тухайн үед юу болсон талаар асуухад ******* “******* гэгч намайг толгойгоор юм мөргүүлсэн гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг, Гэрч О.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэр хоёр хоорондоо зууралдаад байхаар нь манай том хүү о тэр хоёрыг салгасан юм. Тэгээд би том хүүгээ гараад эхнэр чинь агсам тавиад байна гээд хэлээдэх гээд гаргасан....” гэсэн мэдүүлэг, Насанд хүрээгийн гэрч Ц.огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд эгч манай ээжийн үснээс зулгаагаад авсан чинь манай ээж эгчийн хоёр гарыг нь толгойтой үснээсээ салгаад цааш нь түлхэсэн чинь тавиур очоод мөргөсөн...” гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №93 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ. Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Иймд шүүхээс ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийнтусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ. Шүүгдэгч *******д холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг шүүх хянаад шүүгдэгчийн бага насны хүүхэдтэй хувийн байдал, гэмт хэргийн шинж зэргийг харгалзан түүнд тухайн зүйлд заасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ. Хохирогч ******* нь өгсөн мэдүүлгээр 3 ширхэг баримтаар эмчилгээтэйхолбоотой 250.000 төгрөг нэхэмжилсэн байх ба уг баримтыг хянаж үзэхэд эм авсан гэх хохирол 240000 төгрөгийн зардал байх тул шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтэй холбоотой хохирол гэж шүүхээс үзэж шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэлээ.

Харин хохирогчийн нэхэмжлэлээс 10000 төгрөгийн хохирол нь гэмт хэргийнулмаас учирсан хохиролтой холбоогүй тул хэрэгсэхгүй болгож шийдэх нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй , эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна. Шүүгдэгчид ял шийтгэлийг оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн6.5 дугаар зүйлийн 1.1 , 1.4 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалсан байдлыг ял шийтгэл хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаарзүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 450000 төгрөгийн торгох ялыг хуулинд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болон эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын хувьд ногдох хөрөнгөнөөс 240000 төгрөг гаргуулж хохирогч *******д олгож, хохирогч *******ын нэхэмжлэлээс 10000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД