Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/107

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,

Улсын яллагч Ц.Цэрэнбалжир,

Хохирогч Ж.М*******,

Шүүгдэгч С.Д******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* Д*******ид холбогдох эрүүгийн 2207 00000 0099 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, *******,*******,*******,*******,*******,*******,,,, тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй,

/РД:/, ******* Д*******.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч С.Д******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө д Ж.М*******тай “гэрт хүргэж өгсөнгүй” гэсэн шалтгааны улмаас маргалдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь гэмт хэргийн талаар дараах байдлаар мэдүүллээ. Үүнд:

 

Шүүгдэгч С.Д******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “....Өмнө нь өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй...” гэв.

 

Хохирогч Ж.М******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “....Манай мал эзгүй байсан. Би С.Д*******ийг гэрт машинаараа хүргээд өг гэсэн. Гэтэл бензингүй болсон байсан. С.Д******* намайг 10,00 төгрөгт бензин хийчих гэсэн.

Би мөнгөгүй байсан. Тэрнээс болж маргалдсан...би бичиг үсэг сайн мэдэхгүй

болохоор хүсэлтээ хэвлүүлж өгсөн. Хялбаршуулсан журмаар явуулахад татгалзах зүйлгүй. Шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, ” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт Улсын яллагчийн зүгээс гэмт хэргийн талаар дараах

байдлаар нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.  Үүнд:

 

Хохирогч Ж.М******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гэртээ байж байтал 14 цагийн үед танил Д******* ын манаач ын хамт манайд ирээд бид 3 ойр зуурын юм ярьж байгаад 1 шил архи уухаар болоод бид 3 Гордокод байрлах нэртэй дэлгүүрээс 0.75 литрийн хараа архи аваад Д*******ийн гэрт очиж уухаар болсон. Налайх дүүргийн 5 дугаар хороо ын хойно байрлах Д*******ийн гэрт ирэхэд эхнэр хүүхдүүд нь Улаанбаатар хотод байгаа гээд эзэнгүй байсан. Тэгээд архиа ууж дуусгаад би гэртээ харих гээд Д*******ийг хүргээд өгөөч гэсэн чинь бензин хий гэхээр нь надад мөнгө байхгүй, би түрүүн архи аваа биз дээ гэхэд бензин хий, тэгвэл хүргэж өгнө гээд байхаар нь би явган алхлаа гэхэд байж бай гээд намайг явуулахгүй гээд байхаар нь би гараад алхлаа гээд алхсан. Араас Д******* гарч ирээд машинаа асаагаад намайг дайрах гэхээр нь би урдуур нь тэгнээд зогсоход машинаасаа бууж ирээд газар байсан архины шилийг аваад газар цохиж хагалаад архины шилний хүзүүгээр нь миний чих рүү нэг удаа, баруун хацар руу нэг удаа цохисон. Тэгээд би гэрт ороод хэвтэж байгаад цус гоожоод байхаар нь дуудлага өгөөд удалгүй цагдаа ирээд эмнэлэг дээр авчирсан...” /хх-6/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 08шэ/183 дугаартай дүгнэлт:

  1. Ж.М*******ын биед толгойн хуйх, хамрын нуруу, зүүн чихний дэлбээнд шарх, баруун дээд 1 дүгээр шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” /хх-14-15/ гэх дүгнэлт,

 

Шүүгдэгч С.Д******* яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 14 цагийн орчимд гэх залуугийн хамтаар Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх гэх газрын ойр орчимд байдаг Ж.М*******ын гэрт очиж Ж.М*******ыг гэрээс нь аваад Налайх дүүргийн 5 дугаар хороо ын задгай тоотод байх манай гэрт очихоор болсон юм. Бид гурав замдаа дэлгүүрээс 0.75 литрийн архи аваад манай гэрт очсон. Бид гурав манай гэр лүү ороод авсан архиа хувааж уугаад дуусгатал ын гэрийнхэн дуудаад манай гэрээс гараад явсан. Энэ үед Ж.М******* явахаар болоод надад “чи намайг хүргэж өг” гээд байхаар нь би архи уусан болохоор чамайг хүргэж өгөхгүй, чи аль эсвэл 10,000 төгрөг олоод таксидаад харьчих гээд хэлтэл над руу уурлаад надтай маргалдаад байсан. Тэгэхээр нь би нэг их тоолгүй орон дээрээ унтах гээд хэвттэл Ж.М******* миний хоолойн дээр дараад байхаар нь би босоод гэрээс гартал араас гарч ирээд миний толгой руу цохичихоор нь би архины шил аваад Ж.М*******ыг гурван удаа цохисон. Тэгээд бид хоёр өөр ямар нэгэн зүйл бололгүй салцгаасан...” /хх-27-28/ гэх мэдүүлэг зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч С.Д*******ид холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг санаатайгаар хохирогчид хөнгөн гэмтэл учруулсан гэм буруутай 

талаарх дүгнэлтийг гаргажээ.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн үйлдлийн талаар шинжлэн судалсан дараах нотлох баримтууд болох:

Хохирогч Ж.М******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...архиа ууж дуусгаад би гэртээ харих гээд Д*******ийг хүргээд өгөөч гэсэн чинь бензин хий гэхээр нь надад мөнгө байхгүй, би түрүүн архи аваа биз дээ гэхэд бензин хий, тэгвэл хүргэж өгнө гээд байхаар нь би явган алхлаа гэхэд байж бай гээд намайг явуулахгүй гээд байхаар нь би гараад алхлаа гээд алхсан. Араас Д******* гарч ирээд машинаа асаагаад намайг дайрах гэхээр нь би урдуур нь тэгнээд зогсоход машинаасаа бууж ирээд газар байсан архины шилийг аваад газар цохиж хагалаад архины шилний хүзүүгээр нь миний чих рүү нэг удаа, баруун хацар руу нэг удаа цохисон. Тэгээд би гэрт ороод хэвтэж байгаад цус гоожоод байхаар нь дуудлага өгөөд удалгүй цагдаа ирээд эмнэлэг дээр авчирсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 08шэ/183 дугаартай дүгнэлтэд Ж.М*******ын биед толгойн хуйх, хамрын нуруу, зүүн чихний дэлбээнд шарх, баруун дээд 1 дүгээр шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо, Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэх дүгнэлт, Шүүгдэгч С.Д******* яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Энэ үед Ж.М******* явахаар болоод надад “чи намайг хүргэж өг” гээд байхаар нь би архи уусан болохоор чамайг хүргэж өгөхгүй, чи аль эсвэл 10,000 төгрөг олоод таксидаад харьчих гээд хэлтэл над руу уурлаад надтай маргалдаад байсан. Тэгэхээр нь би нэг их тоолгүй орон дээрээ унтах гээд хэвттэл Ж.М******* миний хоолойн дээр дараад байхаар нь би босоод гэрээс гартал араас гарч ирээд миний толгой руу цохичихоор нь би архины шил аваад Ж.М*******ыг гурван удаа цохисон. Тэгээд бид хоёр өөр ямар нэгэн зүйл бололгүй салцгаасан...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар  Шүүгдэгч С.Д******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө д Ж.М*******тай “гэрт хүргэж өгсөнгүй” гэсэн шалтгааны улмаас маргалдаж архины шилээр толгой руу цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч С.Д*******ид холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

             Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг Прокуророос хангаж шүүхэд ирүүлсэн байна.

            Шүүгдэгчийн энэхүү хүсэлттэй танилцсан хохирогч Ж.М******* нь хүсэлтээ ирүүлэхдээ гарын үсэггүй бичгийн баримтыг хэрэгт хавсаргасан ч шүүх хуралдаанд оролцохдоо дээрх хүсэлтийг өөрийн зүгээс хэрэгт хавсаргасан, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахад татгалзах зүйлгүй гэж мэдүүлснийг шүүх хянаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг явуулж хэргийг шийдвэрлэлээ.

           

Иймд шүүхээс шүүгдэгч С.Д******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах

үндэслэлтэй гэж үзлээ.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч С.Д*******ид холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас шүүгдэгчтэй мөрдөн шалгах ажиллагаанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах талаар тохиролцсныг шүүх хянаад Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон түүнд тохиролцсон торгох ялыг оногдуулж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* Д*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д*******ид 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д*******ид оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн хугацаанд  төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь хуулинд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч С.Д******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Д*******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ,

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Х.ГАНБОЛД