| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2017/00502/И |
| Дугаар | 153/ШШ2018/00146 |
| Огноо | 2018-03-27 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 153/ШШ2018/00146
2018 оны 03 сарын 27 өдөр Дугаар 153/ШШ2018/00146 Ховд аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын *******ын ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, овогт ын д холбогдох гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хариуцагч Н., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Н.тэй 2003 онд танилцаж, 2004 онд гэр бүл болж, гэрлэлтээ батлуулж байсан. Биднийг хамтран амьдрах хугацаанд 2004 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүү Э. төрсөн. Бид зан харьцааны тааламжгүй байдлын улмаас хамтран амьдрах боломжгүй болж, 2005 оноос тусдаа амьдарч эхэлсэн. Хүү Э. нь миний асрамжид үлдсэн. Бидний дунд эд хөрөнгийн болон хүүхдийн тэтгэлгийн маргаан байхгүй тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н. шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ц.*******тэй 2001 онд танилцаж, хамтран амьдраад 2004 онд гэрлэлтээ батлуулсан. Бид 2005 оноос хойш тусдаа амьдарч байна. Бидний дундаас 2004 онд хүү Э. төрсөн. Хүү Э. одоо ээж, эмээтэйгээ хамт амьдардаг. Ц.******* нь өөр хүнтэй болсон гэсэн. Сэтгэл байхгүй болсон хүнтэй би цаашид амьдраад ч яах юм. Хүүгээ ээжийнх нь асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрч байна. Бидний дунд эд хөрөнгийн болон хүүхдийн асрамжийн талаар маргаан байхгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Н.д холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Ц.*******, хариуцагч Н. нар нь 2004 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр гэрлэлтээ батлуулж гэр бүр болсон ба тэдгээрийн дундаас 2004 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүү Э. төрсөн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа болон хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар зэргээр нотлогдож байна.
Гэрлэгчдийн хоорондын таарамжгүй байдал, гэр бүлийн амьдралаа цаашид хэвийн хадгалан үргэлжлүүлэх хүсэлгүй болсон, мөн тэдгээрийн хооронд эхнэр нөхрийн дотно харьцаа, хайр сэтгэл байхгүй болсон, шүүхээс гэрлэгчдэд эвлэрүүлэх хугацаа олгосон боловч эвлэрээгүй зэрэг үндэслэлүүдийг харгалзан үзэж гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Ц.******* нь 2004 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү Э.ийг өөрийн асрамжид авах талаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд энэхүү шаардлагыг хариуцагч Н. нь хүлээн зөвшөөрсөн, мөн хүүхдийн шүүхэд өгсөн саналыг үндэслэн хүү Э.ийг эх Ц.*******гийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүү Э.ийг эх Ц.*******гийн асрамжид үлдээсэн нь эцэг Н.гийн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх ёстой.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д зааснаар хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй.
Гэрлэгчид нь гэр бүлийн дундын эд хөрөнгийн болон хүүхдийн тэтгэлэгийн талаар маргаангүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.*******гийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.гээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-д зааснаар нэхэмжлэгч Ц.******* нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба хариуцагчийн хүсэлтээр шүүх хэргийг нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дүгээр зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан овогт ын , ******* овогт *******ийн ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2004 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү Э.ийг эх Ц.*******гийн асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.
4.Гэрлэгчид нь гэр бүлийн дундын эд хөрөнгийн болон хүүхдийн тэтгэлэгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.*******гийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.гээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******д олгосугай.
6.Шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Э.Батцэнгэлд даалгасугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА