Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 153/ШШ2018/00148

 

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 27 өдөр           Дугаар 153/ШШ2018/00148            Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч:Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод  оршин суух, ******* тоот регистрийн дугаартай, ******* ******* овогт *******ийн *******ын ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч С.*******, нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч С.******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймгийн Радио релейний цех болон Холбооны газарт 1985 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал цахилгааны тэжээлийн монтёроор ажилласан. 1981 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 1984 оны 08 дугаар сарыг 08-ны өдрийг дуустал цэргийн алба хаасан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч миний Радио релейний цех болон Холбооны газарт 1985 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал цахилгааны тэжээлийн монтёроор ажиллаж байсан талаарх баримт дутуу тул шүүхээр тогтоолго гэсэн.

Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн лавлагаагаар шүүлгэхэд ажиллаж байсан он дутуу, тухайн үеийн бригадын 70 дугаар данс тус архивт шилжиж ирээгүй байна.

Иймд С.******* намайг Ховд аймгийн Радио релейний цехэд 1985 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал цахилгааны тэжээлийн монтёроор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч С.******* нь Ховд аймгийн Радио релейний цехэд 1985 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал цахилгааны тэжээлийн монтёроор ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн бөгөөд хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:

-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 534 дугаартай лавлагаа,

-С.*******ын ******* дугаартай хөдөлмөрийн дэвтэр,

-С.*******ын 16 дугаартай зай тэжээлийн техникчийн үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-С.*******ын Мэдээлэл, харилцаа холбооны тэргүүний ажилтны 1760 дугаартай үнэмлэхнийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-С.*******ын цэргийн батлахын хуулбар,

-Холбооны яамны радио релей, радио телевизийн станцын техникийн ашиглалтын газрын даргын 1987 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 39 дугаартай “Ажилчиныг ажилд авах тухай” тушаал,

-С.*******ын ******* дугаартай хөдөлмөрийн дэвтэр,

-С.*******ын ажиллаж байхдаа шагнагдсан гэх 1995 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн сайшаалын үнэмлэх,

-Гэрч М.ы “би 1981 онд Ховд аймгийн Радио релейнд монтёроор орсон. С.******* нь 1985 онд тус байгууллагад цахилгаан тэжээлийн монтёроор ажилд орсон. Би 2004 онд ажлаас гарахад С.******* ажиллаж байсан” гэх мэдүүлэг,

-Гэрч Д. “С.******* нь 1984 онд Ховд аймгийн Радио релейнд монтёроор ажилд орж байсан. Би 1967 онд шуудан хүргэгчээр ажилд ороод 2003 онд тэтгэвэрт гарахад С.******* ажиллаж байсан. Бид хамт олон жил ажилласан” гэх мэдүүлэг зэрэг баримтууд болно.

Хэрэгт цугларсан дээрх бичгийн болон бусад нотлох баримтуудаар хүсэлт гаргагч С.******* нь Ховд аймгийн Радио релейний цехэд 1985 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал цахилгааны тэжээлийн монтёроор ажиллаж байсан нь нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь хуульзүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* ******* овогт *******ийн *******ын Ховд аймгийн Радио релейний цехэд 1985 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал цахилгааны тэжээлийн монтёроор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Б.МАРИНА