Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 153/ШШ2018/00149

 

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 27 өдөр            Дугаар 153/ШШ2018/00149            Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч:Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод  оршин суух, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******гийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Д.*******, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймгийн ******* сумын Социализмийн зам нэгдэлд 1975 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1978 оны 05 дугаар сарын 01-ний өдөр дуустал хоньчноор, 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг дуустал Социализмийн зам нэгдэлд барилгын туслах, нормчин, 1984 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс Ховд аймгийн ******* сумын ******* багийн хэвлэлийн төлөөлөгчөөр 1989 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг дуустал, 1989 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 1990 оын 09 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал Социализмийн зам нэгдэлд хоньчноор ажиллаж байсан.

1978 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг дуустал цэргийн алба хаасан.

Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч Ховд аймгийн ******* сумын Социализмийн зам нэгдэлд 1975 оны 01 дүгээр сарын 30-ний өдрөөс 1978 оны 05 дугаар сарын 01-ний өдөр дуустал хоньчноор ажилласан баримт байхгүй, 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын лавлагаагаар ажиллаж байсан он жилүүд дутуу, тухайн үеийн 70 дугаар дансны хуулбар архивт шилжин ирээгүй байна.

Иймд Д.******* намайг Ховд аймгийн ******* сумын Социализмийн зам нэгдэлд 1975 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 1978 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хоньчноор, 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Социализмийн зам нэгдэлд барилгын туслах үйлдвэрт ажилтнаар, 1984 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 1989 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* багийн хэвлэлийн төлөөлөгчөөр, 1989 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 1990 оны 09 дүгээр сарыг дуустал Социализмийн зам нэгдэлд хоньчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.******* нь Ховд аймгийн ******* сумын Социализмийн зам нэгдэлд 1975 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 1978 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хоньчноор, 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Социализмийн зам нэгдэлд барилгын туслах үйлдвэрт ажилтнаар, 1984 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 1989 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* багийн хэвлэлийн төлөөлөгчөөр, 1989 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 1990 оны 09 дүгээр сарыг дуустал Социализмийн зам нэгдэлд хоньчноор ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн бөгөөд хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:

-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2018 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн 307 дугаартай лавлагаа,

-Ховд аймгийн ******* сумын 3-р бригадын 1975-1978, 1980-1981, 1984-1985, 1988-1990 онуудын 70-р дансны хуулбар,

-Д.*******гийн дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, дэвтэр

-Д.*******гийн дугаартай цэргийн батлахын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, дэвтэр,

-Д.*******гийн 1981 оны 08 дугаар сарын 10-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Гэрч “би 1984 оноос Д.*******тэй Ховд аймгийн ******* сумын Социализмийн зам нэгдлийн 3-р бригадад хамт ажиллаж байсан. Д.******* нь тус нэгдэлд 1984-1992 он хүртэл ажилласан. Нэгдэл 1992 онд тарсан. Би тус нэгдэлд 1985-1992 он хүртэл агентаар ажилласан” гэх мэдүүлэг,

-Гэрч А.ын “бид бага насандаа нэг нутаг усанд төрсөн хүүхдүүд. Д.******* нь 1971 онд 4-р анги төгсөөд эцэг эхийн хамт Ховд аймгийн ******* сумын Социализмийн зам нэгдлийн 3-р бригадад ажилласан. Тэгээд цэрэгт яваад, цэргээс халагдаж ирээд сумын төвд үйлдвэр бригадад барилгын ажил, 1984 оноос хэвлэл түгээгчээр ажиллаж байгаад 1989 онд тус нэгдэлд малчнаар 1991 он хүртэл ажилласан. Би нэгдэлд мал маллаж байсан” гэх мэдүүлэг зэрэг баримтууд болно.

Хэрэгт цугларсан дээрх бичгийн болон бусад нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Д.******* нь Ховд аймгийн ******* сумын Социализмийн зам нэгдэлд 1975 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 1978 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хоньчноор, 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Социализмийн зам нэгдэлд барилгын туслах үйлдвэрт ажилтнаар, 1984 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 1989 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* багийн хэвлэлийн төлөөлөгчөөр, 1989 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 1990 оны 09 дүгээр сарыг дуустал Социализмийн зам нэгдэлд хоньчноор ажиллаж байсан нь нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь хуульзүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******гийн *******гийн Ховд аймгийн ******* сумын Социализмийн зам нэгдэлд 1975 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 1978 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хоньчноор, 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Социализмийн зам нэгдэлд барилгын туслах үйлдвэрт ажилтнаар, 1984 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 1989 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* багийн хэвлэлийн төлөөлөгчөөр, 1989 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 1990 оны 09 дүгээр сарыг дуустал Социализмийн зам нэгдэлд хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.МАРИНА