Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/120

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,

Улсын яллагч Д.Цэцэг-Эрдэнэ,

Хохирогч Ж.Н*******,

Шүүгдэгч Х.Г*******, түүний өмгөөлөгч Г.баатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн Г*******т холбогдох эрүүгийн 2207 00000 0110 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, *******-ны өдөр, *******анд төрсөн, *******,*******,*******,, “” ажилтай,,ийн хамт , , 2 тоотод оршин суух хаягтай, Урьд ял шийтгэлгүй, /РД:/,

******* овогт *******гийн Г*******.

 

Холбогдсон хэргийн талаар:

    

Шүүгдэгч Х.Г******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр , ны 2 тоотод өөрийн эхнэр Б.Мтай маргалдаж байхад нь дундуур нь орж салгалаа гэх шалтгааны улмаас иргэн Ж.Н*******ын хамар хэсэгт гараараа нэг удаа цохиж, биед нь хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, хамрын нуруунд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн талаар дараах байдлаар мэдүүллээ. Үүнд:

Шүүгдэгч Х.Г******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний төрсөн өдөр 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр болсон. Найзуудтайгаа С караокед орсон. Гэртээ хариад хүүхдийн гутал алга болчихлоо гээд эхнэртэйгээ муудалцсан. Гэтэл манай найз Ж.Н******* дундуур орж ирэхээр нь би эхнэртэйгээ хардаад нэг удаа цохисон. Ж.Н*******ын эхнэр У.З “яагаад манай нөхрийг цохиж байгаа юм бэ” гээд намайг маажих гэж оролдсон. Тэгээр нь би эхнэрийг нь

нэг удаа түлхсэн...” гэв.

Хохирогч Ж.Н******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр Х.Г*******ийн төрсөн өдөр байсан. Манай эхнэр рүү Х.Г*******ийн эхнэр “Х.Г*******ийн төрсөн өдөр хэдүүлээ уулзацгаая” гэж мессеж бичсэн байсан. Би эхнэр, өөр нэг гэр бүлийн найзын хамт Х.Г*******т төрсөн өдрийн бэлэг авч очсон. Караокед 2 цаг гаран хугацаанд дуулж, Х.Г******* манай очъё гэхээр гэрт нь очсон. Х.Г******* эхнэр Мтайгаа “хүүхэд загналаа” гэж маргалдаж, хальт цохисон. Тэгэхээр нь би “чи боль” гээд эхнэрээс нь татаж холдуулахад шууд миний нүүр рүү цохисон. Х.Г******* надад цагдаа дээр болон эмнэлэг дээр надад уучлаарай гэж хэлсэн. Түүнээс үнэхээр гэмшсэн байдлаар уучлалт гуйгаагүй байгаа. Би 800,000 төгрөг гаргаж, эмчилгээ хийлгэсэн. Тэр мөнгөө нэхэмжилж байгаа, өөр гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт Улсын яллагчийн зүгээс гэмт хэргийн талаар дараах

байдлаар нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Хохирогч Ж.Н******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний хувьд гомдол, санал гэх зүйл байхгүй. Харин эмчилгээний зардалд хамрын зураг авхуулсан, эмнэлэгт хамраа тэгшлүүлсэн, хамрын муруйлт гаргасан, эм тариа, энэ хооронд явсан такси унаа гээд 800,000 төгрөгийн хохирол учирсан үүнийгээ нэхэмжилнэ...” /хх-06/,

 

“...2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 17 цагийн орчимд Х.Г*******, Б.М, , Б нартай , С нэртэй газар караокед эхнэр Зын хамт очиж уулзаад дуулж, ууж сууж байгаад орой 22 цагийн орчимд тухайн газраас гараад , гэх газарт байрлах Х.Г*******, Б.М нарын гэрт очицгоосон. Тэгтэл Х.Г*******ийн гэрт очиход эхнэр болох Б.М нь гэртээ д хүүхдээ гутлаа алга болгосон байна гээд загнахаар нь нөхөр болох Х.Г******* нь гаднаас орж ирээд хүүхдээ өмөөрөөд маргалдаж байгаад эхнэрийнхээ гар луу нь цохиод авахаар нь би голоор нь д салгасан чинь Х.Г******* миний хамар хэсэг лүү гараараа цохисон. Тэгтэл Б очиж салгаад Х.Г*******ийг аваад гэрээс гарахаар нь хамраас гарсан цусаа цэвэрлээд байж байтал манай эхнэрийн зүүн талын шанаа хэсэг лүү гараараа цохисон байсан... Миний хамар хэсэгт цохисон. Хамрандаа хоёр оёдол тавиулсан... Манай эхнэрийг нэг удаа цохисон байсан...” /хх-08-09/ гэх мэдүүлэг,

Гэрч У.З мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 17 цагийн орчимд Х.Г*******, Б.М, , Б нартай , С нэртэй газар караокед нөхөр Ж.Н*******ын хамт очиж уулзаад дуулж, ууж сууж байгаад орой 22 цагийн орчимд тухайн газраас гараад Налайх дүүргийн 3-р х, гэх газарт Х.Г*******, Б.М нарын гэрт очицгоосон. Тэгтэл Х.Г*******ийн гэрийн гадаа очих үед эхнэр болох Б.Мтай маргалдаж байгаад эхнэрээ цохиод авахаар нь манай нөхөр очиж салгасан чинь Х.Г******* манай нөхрийн хамар хэсэг лүү нь гараараа нэг удаа цохисон. Тэгтэл Б очиж салгаад Х.Г*******ийг аваад гэрээс гарахаар нь би ардаас нь гараад яагаад манай нөхрийг цохиж байгаа талаар асуухад намайг бас зүүн талын шанаа хэсэг лүү гараараа цохиод унагаачихсан...” /хх-11-12/ гэх мэдүүлэг,

 

Гэрч М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн үед намайг хальт шүргээд цохисон чинь найз нь боль гээд өөрөө ухаан мэдрэлгүй согтчихсон байсан учраас найзыгаа цохичихсон юм. Тэрнээс биш намайг цохиж зодоод бэртээсэн зүйл огт байхгүй... Би шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлага байхгүй. Надад бэртэж гэмтсэн хөхөрч, няцарсан зүйл огт байхгүй...”/хх-14/ гэх мэдүүлэг,

Ж.Н*******ын 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 2721 дугаартай яаралтай тусламжийн хуудас /хх-20-21/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 208 дугаартай дүгнэлт:

  1. Ж.Н*******ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, хамрын нуруунд шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” /хх-18-19/ гэх дүгнэлт,

 

Шүүгдэгч Х.Г******* яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би төрсөн өдөр байсан тул сэтгэл хөөрөөд бусдаасаа илүү согтчихсон байсан. Гэрт ирсэн хойно манай эхнэр Б.М намайг “Чи наад архи дарсаа боль” гэж уурласан, бас хүүгээ “гутлаа алга болгосон байна” гэж загнахаар нь би өмөөрөөд маргалдаж байхдаа эхнэрээ түлхсэн чинь Ж.Н******* бид хоёрын дундуур д намайг салгах гэхээр нь би “Миний амьдрал чамд хамаа байхгүй” гэж уурлаад зүүн гараараа нэг удаа нүүрлүү нь цохичихсон. Би Ж.Н*******ыг дагуулж яваад эмнэлэгт үзүүлж хамрыг нь тэгшлүүлсэн байгаа. Нийт 200,000 төгрөг орчмын эмчилгээний төлбөрийг өөрөө өгсөн байгаа. Би Ж.Н*******ын нэхэмжилж байгаа хохирлыг цалин мөнгөө буухаар нь даруй төлж барагдуулна...” /хх-40/ гэх мэдүүлэг зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гэмт хэргийн талаар дараах байдлаар нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.  Үүнд:

 

Хохирогч Ж.Н******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... гэх газарт байрлах Х.Г*******, Б.М нарын гэрт очицгоосон. Тэгтэл Х.Г*******ийн гэрт очиход эхнэр болох Б.М нь гэртээ д хүүхдээ гутлаа алга болгосон байна гээд загнахаар нь нөхөр болох Х.Г******* нь гаднаас орж ирээд хүүхдээ өмөөрөөд маргалдаж байгаад эхнэрийнхээ гар луу нь цохиод авахаар нь би голоор нь д салгасан чинь Х.Г******* миний хамар хэсэг лүү гараараа цохисон...” /хх-08-09/ гэх мэдүүлэг,

 

Гэрч М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн үед намайг хальт шүргээд цохисон чинь найз нь боль гээд өөрөө ухаан мэдрэлгүй согтчихсон байсан учраас найзыгаа цохичихсон юм. Тэрнээс биш намайг цохиж зодоод бэртээсэн зүйл огт байхгүй... Би шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлага байхгүй. Надад бэртэж гэмтсэн хөхөрч, няцарсан зүйл огт байхгүй...”/хх-14/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 208 дугаартай дүгнэлт:

1.  Ж.Н*******ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, хамрын нуруунд шарх гэмтэл тогтоогдлоо.

2.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.  Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.  Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.

5.  Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” /хх-18-19/ гэх дүгнэлт,

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-42/,

Шүүгдэгч Х.Г*******ийн хүүхдийн гэрчилгээний хуулбар /хх-60-61/,

Хохирлын баримтууд /хх-62-75/,

Хаан банкны депозит дансны хуулга /хх-62/,

Шүүгдэгчийн ажлын газрын тодорхойлолт /хх-76/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Г*******т холбогдсон гэмт хэргийн гэм буруутай гэж үзэн улсын яллагчаас: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргаж байна. Хохирогч Ж.Н******* хохирол төлбөрт шүүгдэгчээс нийт 800,000 төгрөг нэхэмжилсэн ба баримтаар 633,940 төгрөг болсон байна. Монос, Лукс мед, Маами центрээс эм, эмчилгээний зүйл худалдаж авсан 264,290 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, шатахууны таван ширхэг баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй байна. Шүүгдэгчээс өчигдөр хохирогчид хохирол төлбөрт 300,000 төгрөг шилжүүлсэн байх тул шүүгдэгч Х.Г*******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “Шүүгдэгч Х.Г******* нь хохирогч шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Х.Г*******ийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэж өгөөч. Шүүгдэгч хохирогчид хохирол төлбөрт 450,000 төгрөг төлсөн” гэсэн дүгнэлтүүдийн гаргажээ.

 

Шүүх шүүгдэгчид  холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокурс шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд явуулна”  гэсэн заалтын дагуу явуулсан болно.

Мөн шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн  холбогдсон хэргийн талаар Шүүгдэгч Х.Г*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Гэртээ хариад хүүхдийн гутал алга болчихлоо гээд эхнэртэйгээ муудалцсан. Гэтэл манай найз Ж.Н******* дундуур орж ирэхээр нь би эхнэртэйгээ хардаад нэг удаа цохисон. гэсэн мэдүүлэг, Хохирогч Ж.Н*******ын өгсөн: “...Караокед 2 цаг гаран хугацаанд дуулж, Х.Г******* манай очъё гэхээр гэрт нь очсон. Х.Г******* эхнэр Мтайгаа “хүүхэд загналаа” гэж маргалдаж, хальт цохисон. Тэгэхээр нь би “чи боль” гээд эхнэрээс нь татаж холдуулахад шууд миний нүүр рүү цохисон..” гэв. Гэрч У.Зын өгсөн: “Х.Г*******ийн гэрийн гадаа очих үед эхнэр болох Б.Мтай маргалдаж байгаад эхнэрээ цохиод авахаар нь манай нөхөр очиж салгасан чинь Х.Г******* манай нөхрийн хамар хэсэг лүү нь гараараа нэг удаа цохисон” гэх мэдүүлэг, Гэрч Б.Мгийнөгсөн: “...тухайн үед намайг хальт шүргээд цохисон чинь найз нь боль гээд өөрөө ухаан мэдрэлгүй согтчихсон байсан учраас найзыгаа цохичихсон юм. мэдүүлэг, Ж.Н*******ын  үзлэг хийсэн 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 2721 дугаартай яаралтай тусламжийн хуудас, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 208 дугаартай дүгнэлтэд Ж.Н*******ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, хамрын нуруунд шарх гэмтэл тогтоогдлоо, Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар Шүүгдэгч Х.Г******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр , ны 2 тоотод өөрийн эхнэр Б.Мтай маргалдаж байхад нь дундуур нь орж салгалаа гэх шалтгааны улмаас хохирогч Ж.Н*******ын хамар хэсэгт гараараа нэг удаа цохиж, биед нь хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, хамрын нуруунд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Х.Г*******т холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

           

Иймд шүүхээс шүүгдэгч Х.Г******* хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч Х.Г*******т холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 700 нэгж буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт,

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгч Х.Г******* эрхэлсэн тодорхой ажилтай, өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, эхнэр болон насанд хүрээгүй хоёр хүүхдийн хамт амьдардаг, сард 450,000 төгрөгийн цалин авдаг зэргийг харгалзан торгох ялын доод хэмжээ болох 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгож, торгуулийн ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэсэн санал гаргасныг шүүх хянаад Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон түүнд тухайн зүйлд заасан 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хохирогч Ж.Н******* нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэхэмжилсэн 800,000 төгрөгөөсөө татгалзаж, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болсон тул шүүгдэгч Х.Г******* бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн Г*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г*******т 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч Х.Г*******т оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шийтгэх тогтоолд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Х.Г******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Г*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ,

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Х.ГАНБОЛД