| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2018/00781/и |
| Дугаар | 00940 |
| Огноо | 2018-03-27 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 00940
| 2018 оны 03 сарын 27 өдөр | Дугаар 102/ШШ2018/00940 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,
Нэхэмжлэгч Баянгол дүүрэг, дугаар хороо, байрны тоотод оршин суух, Д овогт Т.Х-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч Баянгол дүүрэг, дугаар хороо, дүгээр хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө гудамжны байрны тоотод оршин суух, М овогт Д.Т холбогдох гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянав.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.Х, хариуцагч Д.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Т.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдэ: Миний бие Д.Т-тай 2008 онд танилцаад, 2009 оны 6 дугаар сарын 02-ны өдөр гэрлэлтийн 815 дугаартай баталгаагаар бүртгүүлж, гэр бүл болж, 2009 оны 3 дугаар сарын 09-ний өдөр охин Х.О, 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр охин Х.Н нар төрсөн.
Бид зан харилцааны таарамжгүй байдлаас 2015 оны 11 дүгээр сараас тусдаа амьдрах болсон цаашид хамтран амьдрах боломжгүй, тус тусын амьдралтай болсон тул гэрлэлтийг цуцлаж өгнө үү. Эд хөрөнгийн маргаан байхгүй, гэжээ.
Хариуцагч Д.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Эд хөрөнгийн маргаангүй, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Т.Х, хариуцагч Д.Т-т холбогдуулан гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч маргаагүй болно.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Т.Х, хариуцагч Д.Т нар 2009 оны 6 дугаар сарын 02-ны өдөр гэр бүл болж, Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст 2009 оны 6 дүгээр сарын 02-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн болох нь 0105942 дугаартай гэрчилгээний хуулбараар, хамт амьдарч байх хугацаанд 2009 оны 3 дугаар сарын 09-ний өдөр охин Х.О, 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр охин Х.Н нар төрсөн болох нь “Төрсний бүртгэлийн лавлагаа”-аар тогтоогдож байна.
Зохигчид 2015 оноос хойш гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдарсан, гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, цаашид хамтран амьдарч эвлэрэх боломжгүй, шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээ авсан ч үр дүнд хүрэхгүй байх тул гэрлэлтийг цуцлах нь үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлээ.
Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад, хуулийн дагуу цуглуулсан, нотлох баримтын шаардлага хангасан, үнэн зөв эргэлзээгүй баримтууд гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Д овогт Т.Х, М овогт Д.Т нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
3.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох Баянгол дүүргийн Бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Одончимэгт даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА