| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2018/02571/и |
| Дугаар | 00938 |
| Огноо | 2018-03-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 00938
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би, Нэхэмжлэгч Сүхбаатар дүүрэг, дүгээр хороо, дугаар хороолол, дүгээр байрны тоотод оршин суух, Т овогт Р.С Нэхэмжлэгч Сүхбаатар дүүрэг, дүгээр хороо, дугаар хороо, Сөүлийн гудамж, давхарт байрлах, “А.К” ХХК-ийн нэхэмжлэлтэй Хариуцагч Баянгол дүүрэг, дугаар хороо, дүгээр хороолол, байрны тоотод оршин суух, Ш овогт Г.А-т холбогдох 73.218.990 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянав. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Р.С болон “А.К” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Г.А-тэй 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр “Зээл болон Барьцааны гэрээ” байгуулж, 30.000.000 төгрөгийг, сарын 2.3 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай зээлдүүлсэн. Тэрээр гэрээний дагуу зээлдэгч зээлийн хүүд 4.380.000 төгрөгийг төлсөн бөгөөд одоо зээлээ төлөхгүй хугацаа хэтрүүлэн, санаатай зайлсхийж байгаа тул үндсэн зээл, зээлийн хүү, алдангид, нийт 73.218.990 төгрөгийг гаргуулан, төлбөрөө барагдуулаагүй тохиодолд барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү, гэжээ.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлээ дэмжиж оролцоно. Бид удаа эвлэрэх саналыг гаргасан боловч хариуцагчийн барьцаа хөрөнгийг суллаж өгөөч гэсэн саналыг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч Р.С манай компанийн эдийн засагч байсан. Одоо ажиллахгүй байгаа. Түүний хүсэлтийн дагуу найз Г.Ат 30.000.000 төгрөгийг компани шилжүүлсэн. Улмаар мөнгө авснаа Г.А зөвшөөрч, төлөлт хийсэн байдаг бөгөөд Р.С-ээс мөнгө аваагүй гэж маргадаг ч түүнийгээ нотлож чадаагүй. Хэрвээ мөнгө аваагүй бол яагаад “Зээл болон Барьцааны гэрээ”-г түүнтэй байгуулсан бэ? гэдэг асуудал үүснэ. Гэтэл Г.А үндсэн зээлд 920.000 төгрөг, хүүд 2.700.000 төгрөг, нийт 3.620.000 төгрөгийг төлсөн нь зээлийн гэрээний үүргээ хүлээн зөвшөөрсөний нотолгоо. Хамтран нэхэмжлэгч “А.К” ХХК-ийн хувьд мөнгийг шилжүүлэх үүрэг гүйцэтгэснээс хариуцагчтай байгуулсан гэрээ байхгүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагаа багасган 43.605.000 төгрөг нэхэмжилж байгааг хариуцагчаас гаргуулан, барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү, гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Талууд эвлэрэхээр ярилцсан боловч хариуцагч барьцааны хөрөнгийг чөлөөлөх боломжгүй гэсэн тул эвлэрч чадаагүй. Гэрээнд зааснаар Р.С, Г.Ат 30.000.000 төгрөгийг өгөөгүй. Энэ мөнгийг “А.К” ХХК 13.000.000 төгрөг, 17.000.000 төгрөгөөр 2 хувааж шилжүүлсэн тул гэрээний үүрэгт алданги төлөх эрхгүй. Хариуцагч зээлийн төлбөрт нийт 4.380.000 төгрөг төлсөн. Одоо “А.К” ХХК-д 25.620.000 төгрөгийг төлөх ёстой гэж үзэж байна. Нэхэмжлэгч “А.К” ХХК, Г.А нарын хооронд гэрээ байгуулагдаагүй учраас Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.3 дахь хэсгүүдэд зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах эрх үүсэхгүй, гэжээ. ҮНДЭСЛЭХ нь Нэхэмжлэгч Р.С болон “А.К” ХХК, хариуцагч Г.Ат холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 73.218.990 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Хариуцагч “А.К” ХХК-иас 30.000.000 төгрөгийг авсан, Р.С-ээс мөнгө аваагүй гэж маргаж байна. Нэхэмжлэгч Р.С 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хариуцагч Г.Атэй, 30.000.000 төгрөгийг, сарын 4 хувийн хүүтэй, 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл төлөх нөхцөлтэйгээр, “Зээл болон Барьцааны гэрээ” байгуулж, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 9-Б байрны 67 тоот, Ү-2205019137 дугаарын Улсын бүртгэлтэй, 35 метр квадрат талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалсан болох нь зохигчдын хооронд хийгдсэн гэрээ, шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна. Талуудын хооронд байгуулсан “Зээлийн болон Барьцааны гэрээ”-нүүд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 “Барьцааны гэрээг бичгээр байгуулна”, 156.2 “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана”, 166 дугаар зүйлийн 166.1 “ипотек улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ” гэж заасны дагуу байгуулсан хуульд заасан үндэслэл шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ болох нотлогдож байна. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 284.1 “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар үүргийн биелэлтийг шаардах эрхтэй. Тэрээр хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэхээр шүүхээс хугацаа авахдаа хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, барьцаа хөрөнгийг суллах санал гаргасанд нэхэмжлэгч татгалзсан хариу өгснөөр” шүүх хуралдаан үргэлжилсэн бөгөөд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад, хариуцагчийн төлөөлөгч Д.Наранцэцэг “хариуцагч, Р.С-ээс мөнгө зээлээгүй, “А.К” ХХК-иас мөнгө зээлсэн”, гэрч Ц.Хотолхүү “ хамт ажилладаг хүний гуйлтаар Г.А гэдэг хүнд мөнгө зээлж гэж хэлсэн” гэх тайлбар, мэдүүлгээр хариуцагч, нэхэмжлэгч Р.С-ээс мөнгө зээлээгүй гэх үндэслэл тогтоогдоогүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж зааснаар татгалзлаа нотлож чадаагүй болно. Хавтас хэргийн 8-10, 88 дугаар хуудсанд авагдсан “Г.А-т түр зээл олгов” гэсэн бэлэн мөнгөний ордер, 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 03/774 дугаартай албан бичигт “А.К” ХХК-ийн ажилтан Р.С-тэй тохиролцсоны дагуу Г.Ат 2016 оны 2 дугаар сард 30.000.000 төгрөгийг төлсөн” гэх баримтуудаас харахад, хариуцагч хэдийгээр “Р.Сэс мөнгө аваагүй” гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь талуудын хооронд байгуулсан хүчин төгөлдөр гэрээгээр няцаагдаж, чухамдаа зээлдүүлэгч гэрээний дагуу өгөх мөнгөө хэнээс авч, өгөх нь түүний эрхийн асуудал бөгөөд нэхэмжлэгч ажиллаж байсан газраасаа мөнгийг авч өгснийг тайлбартаа дурдсанаас үзэхэд “А.К” ХХК мөнгийг шилжүүлэх үүрэг гүйцэтгэжээ гэж шүүх дүгнээд түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, харин хариуцагч гэрээнд заасны дагуу зээл эргэн төлөх хуваарийг зөрчиж, зээлийн хүүд 3.620.000 төгрөг төлснөөс хойш төлөлт хийгээгүй байх тул гэрээний үүрэгт нэхэмжлэгч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасны дагуу алданги нэхэмжлэх эрхтэй байна. Иймээс шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 43.605.000 төгрөгөөр багасгасан хэмжээнд ханган, төлбөрөө сайн дураараа төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулж, шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ. Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд хуулийн дагуу цуглуулсан, нотлох баримтын шаардлага хангасан, үнэн зөв эргэлзээгүй баримтууд гэж дүгнэв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 524.045 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 43.605.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 375.975 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсгүүдэд зааснаар “А.К” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ш овогт Г.А-ээс 43.605.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т овогт Р.С-д олгосугай. 2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Г.А-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн дугаар хороо, дүгээр хороолол, байрны тоот, Ү-2205019137 дугаарын Улсын бүртгэлтэй, 2 өрөө, 35 метр квадрат талбайтай үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдаж, худалдаж борлуулсан үнээс нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай. 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 524.045 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 375.975 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай. 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА
|
| ||||||
| |