Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/123

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,

Улсын яллагч Д.Аянагүл /томилолтоор/, 

Хохирогч Д.С******* /цахимаар/, 

Шүүгдэгч Н.Б*******, түүний өмгөөлөгч Д.Март нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн Б*******д холбогдох эрүүгийн 2207 00000 0070 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

                                                                                                              

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр *******т төрсөн, *******, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, *******,*******,, тоотод оршин суух хаягтай,

Урьд Сэлэнгэ аймаг дахь сум дундын 3 дугаар шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 3/45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Сэлэнгэ аймаг дахь сум дундын 3 дугаар шүүхийн 2007 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 3/21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2 жилийн хорих ял дээр өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн ялын зарим болох 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоож шийтгүүлж байсан, /РД:/,

******* овогт *******ийн Б*******.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч Н.Б******* нь 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 21 цагийн орчимд , ын гэр хорооллын орчимд - ны төвөөс байрлуулсан дэд өртөөний хэрэглэгчдийн 48 ширхэг тоолуур, 48 ширхэг гал хамгаалагч, цоож 11 ширхгийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл буюу отверк ашиглан хулгайлан авч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төвд 3,853,280 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.Б******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би 2022 оны  01 дүгээр сарын 24-ний өдөр Налайхаас Тэрэлж явах замд байдаг цахилгааны хайрцагтай шонгоос тоолуур 48 ширхгийг гал хамгаалагчтай нь цуг авсан. Тухайн үед цааш нь нэг ширхгийг нь 30,000 төгрөгөөр зарсан байж байгаад буцаж аваад хүлээлгэж өгсөн...тоолуур авахдаа зам дээр суусан байхад гараараа татаад авсан. Шрупээр замаа тогтоосон байсан. багаж ашиглахгүй авах боломжтой ” гэв.

Хохирогч Д.С******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр байцаагч очиход тоолуур байрлуулсан шийдүүд онгорхой байна гэсэн мэдээллийн очиж шалгасан. Бүх цоожнуудыг эвдээд тоолуурыг авсан байсан. Цагдаад тухайн үед албан бичиг явуулж шалгаж өгөх хүсэлт өгсөн. Хүсэлтийн дагуу шалгасан. Манайх компанийн 100 айлд байрлах лаборатори луу ийм сериал дугаартай тоолуурууд алга болсон, танайхаар байна уу гэж лавлахад манайд танай тоолуур ирсэн байна гэж мэдэгдсэн. Түүний дагуу Налайх дүүргийн цагдаагийн хэлтсээс лаборатори луу утасдаж асуусан байсан. Тоолуурыг авчирсан байсан.  Тоолуурыг үндсэн чихэн дээр 3 цэгт төмрийн шрупээр хөдөлгөөнгүй бэхэлдэг. Тоолуурыг гараараа хүчтэй татах юм бол замтайгаа хамт гарч ирнэ. Энгийнээр гараараа татахад салах боломжгүй. Тухайн газар бид нарыг очиход монтажийн утсыг бахиар тастаж огтолсон ямар нэгэн ул мөр байхгүй, эвдсэн зүйл байгаагүй, тайлж авсан байсан.  тоолуур боолттой, автомат нь зам дээр суугдсан байсан. тоолуурыг хүлээж авахдаа шруп дээр тохоод 3 цэгийн шруппээр бэхэлсэн байсан     гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.С******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр манай ажилтан над руу залгаад , ын гэр хорооллуудад цахилгаан дамжуулахаар шинээр байрлуулсан тоолуурын нэгдсэн шийтний тоолуурууд алдагдсан байна гэж хэлсэн юм. Үүний дагуу би тухайн газарт очиж үзтэл 48 ширхэг тоолуур, 48 ширхэг гал хамгаалагч, 11 ширхэг кодтой цоож алга болсон байсан бөгөөд тухайн алдагдсан эд зүйлүүдийг би танай байгууллагад албан бичгээр гаргаж өгсөн байгаа...” /хх-6-7/ гэх мэдүүлэг,

Гэрч Д. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 01 дүгээр сарын сүүл үеэр ажил дээрээ байж байтал гаднаас Б******* орж ирээд тоолуур авах уу гэж асуухаар нь би хэдэн ширхэг тоолуур хэдээр зарах тухай асуутал надад 44 ширхэг тоолуур байна, 1 ширхгийг нь 30,000 төгрөгөөр зарна гэхээр нь би 44 ширхэг тоолуурыг 1,320,000 төгрөгөө бэлэн мөнгөөр худалдаж авсан. Би Б*******ыг барилгын ажил хийдэг, цахилгааны хэрэгсэл их хэмжээгээр авдаг болохоор нь зарж байгаа юм гэж бодоод худалдаад авчихсан юм. Би тоолуураа зарж борлуулж амжаагүй байхад Б******* над дээр буцаж хүрч ирээд 1,320,000 төгрөгийг буцаан өгч надаас 44 ширхэг тоолуураа буцаагаад аваад явсан. Яг яагаад буцааж байгаа талаараа надад хэлээгүй. Надад хэрэг болсон гэж хэлсэн...” /хх-15-16/ гэх мэдүүлэг,

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ны үнэлгээгээр тоолуур, гал хамгаалагч, цоож нийт 3,853,280 төгрөгөөр тогтоосон үнэлгээний тайлан зэрэг /хх-21-22/,

Яллагдагч Н.Б*******ы “...Би тогтоолтой танилцлаа надад уг тогтоолтой холбоотой ямар нэгэн хүсэлт байхгүй. Надад сонсгож буй тогтоолыг хүлээн

зөвшөөрч байна...” /хх-34/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Гэрч Н.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай дүү Н.Б******* нь их тусархуу, дуулгавартай залуу байдаг. Архи ууж, тамхи татдаггүй их даруухан залуу байдаг юм. Сонгинохайран дүүрэгт эхнэр хоёр хүүхдийнхээ хамтаар амьдардаг. Эхнэр нь хоёр хүүхдээ хараад гэртээ байдаг. Манай дүү л өөрийн ар гэрийг тэжээж, ажил төрөл хийдэг юм. Манай дүү яг тогтсон, тодорхой ажил байхгүй боловч хувиараа цахилгаан, сантехникийн ажил хийдэг юм...”/хх-11/ гэх мэдүүлэг,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримт /хх 37-50/,

Шүүгдэгч Н.Б*******ы хүүхдүүд болох Б.Энхриймаа, Б.Эгшиглэн нар төрсний гэрчилгээний хуулбар /хх-57-58/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч С*******ын гомдол саналгүй гэх баримт /хх 53-56/,

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгчид холбогдох анхан шатны шүүх  хуралдаанд шүүгдэгчийг гэм буруутай гэж үзэн улсын яллагчаас: “...шүүгдэгч Н.Б******* нь зэвсгийн чанартай зүйл хэрэглэж эд зүйл хулгайлсан болох нь тогтоогдох тул Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 -т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай” гэх дүгнэлтийг,

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: “ шүүгдэгчийн хувьд хулгайлах гэмт хэргийн гэм буруутай эсэх дээр маргадаггүй. Гэвч хэргийг зүйлчлэхдээ зэвсгийн чанартай зүйлийг ашигласан гэх үйл баримт тогтоогдоогүй байхад хүндрүүлсэн нь үндэслэлгүй ” гэсэн дүгнэлтүүдийг гаргажээ.

 

Шүүх шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд явуулна”  гэсэн заалтын дагуу явуулсан болно.

            Мөн шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүгдэгч Н.Б******* нь 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 21 цагийн орчимд , ын гэр хорооллын орчимд -ны төвөөс байрлуулсан дэд өртөөний хэрэглэгчдийн 48 ширхэг тоолуур, 48 ширхэг гал хамгаалагч, цоож 11 ширхгийг авахдаа төмрийн шруппийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл буюу отверкаар тайлж  ашиглан хулгайлж Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төвд 3,853,280 төгрөгийн хохирол учруулсан болох нь: Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.С******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр манай ажилтан над руу залгаад , ын гэр хорооллуудад цахилгаан дамжуулахаар шинээр байрлуулсан тоолуурын нэгдсэн шийтний тоолуурууд алдагдсан байна гэж хэлсэн юм. Үүний дагуу би тухайн газарт очиж үзтэл 48 ширхэг тоолуур, 48 ширхэг гал хамгаалагч, 11 ширхэг кодтой цоож алга болсон байсан...” гэх мэдүүлэг, Гэрч Д. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 01 дүгээр сарын сүүл үеэр ажил дээрээ байж байтал гаднаас Б******* орж ирээд тоолуур авах уу гэж асуухаар нь би хэдэн ширхэг тоолуур хэдээр зарах тухай асуутал надад 44 ширхэг тоолуур байна, 1 ширхгийг нь 30,000 төгрөгөөр зарна гэхээр нь би 44 ширхэг тоолуурыг 1,320,000 төгрөгөө бэлэн мөнгөөр худалдаж авсан. Би Б*******ыг барилгын ажил хийдэг, цахилгааны хэрэгсэл их хэмжээгээр авдаг болохоор нь зарж байгаа юм гэж бодоод худалдаад авчихсан юм. Би тоолуураа зарж борлуулж амжаагүй байхад Б******* над дээр буцаж хүрч ирээд 1,320,000 төгрөгийг буцаан өгч надаас 44 ширхэг тоолуураа буцаагаад аваад явсан...” гэх мэдүүлэг, Шүүгдэгч Н.Б*******ы  өгсөн: “...Би 2022 оны  01 дүгээр сарын 24-ний өдөр Налайхаас Тэрэлж явах замд байдаг цахилгааны хайрцагтай шонгоос тоолуур 48 ширхгийг гал хамгаалагчтай нь цуг авсан. ” гэсэн мэдүүлэг,        Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ны үнэлгээгээр тоолуур, гал хамгаалагч, цоож нийт 3,853,280 төгрөгөөр тогтоосон үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч  Н.Б******* нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ биедээ авч явсан гэх отверка ашиглаагүй, тоолуур автомат зэргийг сугалж авсан гэж мэдүүлсэн ч хохирогч Д.С*******ын өгсөн: тоолуур боолттой, автомат нь зам дээр суугдсан байсан. тоолуурыг хүлээж авахдаа шруп дээр тохоод 3 цэгийн шруппээр бэхэлсэн байсан гэсэн мэдүүлгээр үгүйсгэгдэж байх ба шүүгдэгч нь шийдэнд бэхлэгдсэн тоолуурыг авахдаа тусгайлан бэлтгэсэн отверкийг ашигласан болох нь тогтоогдож байна. 

Шүүгдэгч Н.Б*******д холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үнэлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

           

            Иймд шүүхээс шүүгдэгч Н.Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийг ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

                  

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүхээс талуудын эрүүгийн хариуцлага оногдуулах дүгнэлтүүдийг хянан үзээд шүүгдэгч Н.Б*******д ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон хулгайлах гэмт хэргийг үйлдсэн талаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Н.Б******* нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4 дэх хэсгийн 4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

     ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч ******* овогт *******ын Б*******ыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор туслайлан бэлтгэсэн зэвсгийг ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч ******* овогт *******ын Б*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Н.Б*******д оногдуулсан 1 жил 1 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Шүүгдэгч Н.Б******* нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

  1.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Х.ГАНБОЛД