Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2020/ШЦТ/194

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл, улсын яллагч Ц.Цэрэнбалжир, хохирогч Б.Г*******, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Намжилцэрэн шүүгдэгч Г.С******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С*******т холбогдох эрүүгийн 2007003460234 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: *******,*******,*******,*******,*******,*******,*******,,,, тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, овогт С******* /РД: /.

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдагдсанаар/ Яллагдагч Г.С******* нь 2020 оны 08 дугаар сарын 02-ны 03 цагийн орчимд Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “” амралтын газарт тамхи нэхсэн шалтгаанаар Б.Г*******тай маргалдаж зүүн шанаа тус газар нь гараараа цохиж унагааж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.С*******ын шүүхийн хэлэлцүүлэгт: “...2020 оны 08 дугаар сарын 02-ны шөнө 03 цагийн үед би Мийн хамт нойл орж, буцах 2 замдаа тамхи татаад явж байхад саравчинд сууж байсан Г******* гэдэг хүн нэг найзтайгаа намайг дуудахаар нь очоогүй. Тэгээд 2 дахь удаа дуудахад нь очиход надаас тамхи нэхэхээр нь би байхгүй гэхээр дарамтлаад байсан чинь М манай найз хэрүүл хийгээд зогсож байсан. Гэрээс Э, Бямбасүрэн 2 гарч ирээд Мийг гэр рүү аваад явсан. Гэтэл Г******* намайг цохиход би сандал дээр унаад босож ирээд буцаагаад нэг цохисон. Үүний улмаас хөл нь гэмтсэн” гэв. Хохирогч Б.Г*******ын шүүхийн хэлэлцүүлэгт: “...2020 оны 08 дугаар сарын 02-нд би ажлынхаа хамт олонтой амралтад явсан. Тэгээд тогоочтойгоо саравчинд сууж байсан чинь С******* нэг залуутай явж байсан. Яг үнэндээ бол би дуудаагүй. С******* юу байна хамаа гэж ирэхээр нь би чи хэн бэ гэсэн чинь хөгшөөн ганц тамхи өгөөч гэхээр нь тамхи өгсөн чинь асаагаад өг гэхээр нь би чамд яахаараа асааж өгдөг юм бэ гээд цохисон. Тэгээд зодоон 1 минутаас 2 минутын хооронд болсон. Найзуудтайгаа нийлж намайг цохисон. Хамгийн сүүлд С******* миний дээр гараад буухад миний хөл хугарсан байсан. С******* намайг босгож суулгахад миний бие сульдчихсан хөл дээрээ гишгэж чадахгүй байсан. Тэгээд манай ажлынхан ирээд салгаад дууссан. Энэ гэмт хэргийн улмаас ажилгүй байсан хохирол 3 сая төгрөгийг нэхэмжилж байна ” гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд: Шүүгдэгч Г.С******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 08 дугаар сарын 02-ны шөнө 03 цагийн орчимд би Налайх дүүргийн 6 дугаар хороо амралтын газарт амарч байхдаа бие засахаар Мийн хамтаар явж байсан, тэгтэл Г******* саравчинд согтуу байдалтай сууж байгаад бид хоёрыг дуудсан, эхлээд дуудахад нь тоогоогүй цаашаа явсан дахиад дуудахад нь яваад очтол тамхи нэхэхээр нь байхгүй гэтэл бацаан гээд доромжлоод бид хоёр маргалдсан тэгээд намайг цохиод унагаасан. Тэгэхээр нь би босож Г*******ыг зөрүүлээд баруун гараараа зүүн шанаанд нь нэг удаа гараа атгаж байгаад цохисон, намайг цохиход Г******* арагшаа нэгээс хоёр удаа алхаад дээшээ хараад уначихсан, тэгэхэд нь би зодох гээд дайрсан боловч манай найзууд салгаад холдуулаад гэрт орсон хойно бид нарыг зодно гээд дайрч байгаад салцгаасан. Тэгээд бид нарыг салсан хойно үүрээр цагдаа ирээд бид нарыг хэлтэс рүү авч явахад нь Г*******ын хөлийг гэмтсэн гэдгийг мэдсэн..." гэх мэдүүлэг /хх-н 88-89 хуудас/

Хохирогч Б.Г*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Би 2020 оны 08 дугаар сарын 02-ны өглөө 10 цагийн үед байгууллагууд нэгдээд амралтад явсан юм. Тэгээд тэндээ цуглаж юм ярьж байгаад шөнө 01 цаг хүртэл хамт ирсэн дүү нараа гэрт нь оруулж унтуулаад би Мав, Магнай, Б, Г*******, Алтансүх нарын хамтаар амралтын газрын саданд суугаад юм яриад авчирсан пиво ууцгаасан юм. Магнай, Б хоёр хаалга руу явж хүн тосоод ирье гээд явсан. Алтансүх, Г******* хоёр бие засах газар явсан. Мав бид 2 саданд үлдээд Мав нь тэндээ ширээ дэрлээд унтаж байсан би ганцаараа сэрүүн сууж байтал 2 залуу хүрч ирээд намхан залуу нь /С*******/ юу байна 3 хамаа гэхээр нь би өөдөөс нь чи хэн бэ пизда минь гээд муудалцаж эхэлсэн тэгтэл залуу тамхи өгчих гэхээр нь би тамхи өгсөн тэгтэл өөдөөс тамхи асаагаад өг гэхээр нь чамд яахаараа тамхи асааж өгдөг юм бэ гэж хэлээд босож ирээд нүүр лүү нь гараараа цохисон. Тэгтэл хажуу талаас нөгөө хамт явсан залуу /М/ нь нүүр лүү гараараа цохиод авсан тэр үед гэрээс найз нь бололтой залуу /Э/ ирээд өндөр залууг аваад явчихсан тэгтэл намхан залуу /С*******/ сандал дээрээс давж ирээд нүүр лүү маань гараараа цохисон тэр үед би арагшаа унасан унахдаа газар сад руу хараад бөгсөөрөө хагас суугаад унасан тэгтэл намхан залууг нэг хүүхэн /Бямбасүрэн/ ирчихсэн хорьж байгаа харагдсан. Тэр үед Алтансүх ирчихсэн харагдсан тэд нар руу миний ахыг яаж байна гээд дайраад маргаж байгаа харагдсан. Тэр үед залуучуудын найзууд нь ирчихсэн харагдсан мөн Мав сад тойроод цаашаагаа гүйж байгаа харагдсан тэр үед би газраас босоод садны хойд талд очтол нэг залуу намайг баруун талын шанаа орчим руу цохиод авсан тэгээд дээшээ хараад газар унасан тэгтэл надтай анх маргаан үүсгэдэг намхан залуу /С*******/ миний дээр гарч суучихсан зууралдаж байсан тэгтэл тэр залууг нэг нь салгаад аваад явсан би босоод садны модон дээр суутал зүүн талын хөл эвгүй болчихсон байсан. ... Хөл гэмтэхийн өмнө бол би цохиулаад газар унахад хөл зүгээр байсан газар унасны дараа С******* гэх залуу дээр гарчихсан байсан тэгээд босоход хөл эвгүй болсон байсан. ...Тухайн үед С*******ыг тамхи нэхээд дээрэлхэх байдал гаргахаар нь уурлаад эхлээд цохисон, намайг зөрүүлээд С******* цохисон тэгэхэд газар унахдаа эвгүй уначихсан тэрнээс өмнө зүгээр байсан хөл цохиулаад босох гэтэл эвгүй болчихсон алхаж болохгүй байсан. Намайг цохиход нь зүүн нүд хөхөрсөн, унахдаа хөл болон тохойгоо гэмтээсэн..." гэх мэдүүлэг /хх-н 12-15 хуудас/

Гэрч Н.Мавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Саданд Б.Г*******, Б, Б, Алтансүх, Э.Г******* нарын хамтаар сууцгаасан. Сууж байхдаа би уусан архиндаа тасраад унтчихсан байсан нэг хүн орилоод байхаар нь сэрээд хартал Г******* ах садны зүүн талд Г******* ах доошоо суучихсан намхан залуу /С*******/ цохиж байгаа харагдсан би яг хаашаа цохиж байгааг нь хараагүй юм тэгтэл тэр залуу руу хөөе болиоч ээ гэж хэлтэл эргэж хараад нэг юм хэлээд миний дух хэсэг рүү нэг цохиод авахаар нь би шууд тэндээс саднаас хойшоогоо зугтаачихсан юм. Тэгээд хашаанаас хойгуур тойроод гэр дээрээ ирээд тэнд байсан хүмүүсээ дуудаад садан дээр ирэхэд Г******* ахын хөл нь эвгүй болчихсон гээд газар бөгсөөрөө суучихсан байж байсан..." гэх мэдүүлэг /хх-н 20 хуудас/

Гэрч Б.Г*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би Алтансүхтэй хамт бие засах газар орохоор явсан юм тэгэхэд 2 танихгүй залуу хажуугаар зөрж байгаа харагдсан тэгээд бие засчхаад 5 минут орчмын дараа садан дээр ирэхэд садны зүүн талд үүд хэсэгт Г******* ах бөгсөөрөө суучихсан, Мав байхгүй болчихсон хажууд нь танихгүй залуучууд дайрч байсан тэгтэл нэг өндөр залуу /Лхагвадорж/ ирээд садны урд хэсэгт ирээд намайг нэг удаа нүүр лүү цохисон хамт явж байсан хүүхэн нь татаад болиулсан дахиж ойртуулаагүй тэгтэл цаашаагаа гүйгээд Г******* ахыг садны хойд талд нүүр лүү нь цохиод унагаасан тэр үед хамт 4 явж байсан хүүхэн нь салгаад байж байсан тэгээд аваад явсан. Тэгээд хүн тосох гэж явсан Б, Б нар нь гэр лүгээ яваад орчихсон. Тэгээд ярилцаж байгаад Алтансүх ах бид 2 Г******* ахыг босгох гэтэл хөл нь эвгүй болчихлоо гээд босож чадахгүй байсан тэгээд гэр лүү аваад орсон..." гэх мэдүүлэг /хх-н 29-30 хуудас/ г

эх мэдүүлэг хх-ийн 19 дүгээр хуудас/,

Гэрч Ж.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сүүдрэвчинд сууж байгаа хоёр залуугийн нэг нь буюу Г******* бид хоёрыг нааш ир дээ гээд дуудахаар нь яваад очтол тамхи байна уу гээд дээрэлхэх өнгө аясаар асуусан, тэгээд байхгүй гэтэл тамхи зуучхаад яагаад худлаа яриад байгаа бацаан бэ гэхээр нь би өөдөөс нь маргалдчихсан, тэгтэл Г******* босож ирсэн тэр үед манай хоёр найз намайг ирээд би их маргалдаад байсан учир С*******ыг үлдээгээд аваад явчихсан, тэгээд гэр лүү яг аваад явж байхад эргээд харахад С*******ыг нэг хүн цохиж байгаа харагдахаар нь би шууд л очоод нэгийг нь өшиглөх гэсэн боловч зөрөөд өшиглөж чадаагүй тэгэхэд тэр өшиглөсөн хүн нь Г******* биш нэг найз нь байсан. Намайг Э гэх манай найз гэрлүү түрүүлээд оруулчихсан, удалгүй араас С, Дорждулам хоёр С*******ыг аваад ороод ирсэн..." гэх мэдүүлэг / хх-н 39-40 хуудас/, Гэрч Б.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...С*******ыг тэр хөлөө гэмтээсэн ах Г******* нь цохисон гэдгийг харсан. Хар хувцастай залуу бас цохиж байгаа харагдсан. Мийг хэн цохисныг хараагүй. Г******* нь дээгүүрх хувцсаа тайлаад зодолдох гээд зогсож байснаас Г*******ыг С******* л цохисон байхаа..." гэх мэдүүлэг /хх-н 42-43 хуудас/,

Гэрч Ө.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Мийн биед тухайн үед гэмтэл учирсан байсныг анзаарч хараагүй сүүлд харахад толгой өвдөөд байна гэж л хэлж байсан яг илт мэдэгдэх гэмтэл байгаагүй. С*******ын биед амнаас цус гарсан, уруул нь язарчихсан байсан. Г******* гэдэг залууг хаана ямар байдалтай байсныг анзаарч харж чадаагүй. Тэр үед найзууд хамгаалаад зодолдуулахгүй гээд хорьж байсан учраас нөгөө хүмүүс нь хаана ямар байдалтай байсныг харж чадаагүй. Тэнд ерөнхийдөө бөөн бужигнаан болчихсон байсан. Зодоонд М, С******* хоёр л оролцсон бусад нь салгасан тэрнээс зодож цохисон асуудал байхгүй. Нөгөө талаас ч гэсэн илт зодолдож байгаа хүн байхгүй. Анх очиход М, С******* Э, Лхагвадорж, Бямбасүрэн нар байсан нөгөө танихгүй хүмүүс нь 8-9 хүн ирчихсэн бүгд л дайрч давшлаад байснаас яг зодож цохиод зодоон болоогүй..." гэх мэдүүлэг /хх-н 40-45 хуудас/

Гэрч Б.Лхагвадоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би тухайн үед Г******* гэх залууд бол ойртоогүй. Би тухайн үед гэрээс гарч ирэхэд манай найз С******* цус болчихсон ирж байхаар нь манай найзыг зодчихлоо гээд садны гадна талд бужигнаж байсан хүмүүс рүү очоод нэгийг нь татсан тэгээд би тэр залууг уурандаа манай найзыг цохисон залуу байна гэж бодоод цохих гэтэл зугтаачихаар нь тэрийг хөөж хойноос нь гүйсэн чинь бид нартай хамт явж байсан Дорждулам намайг ирээд барьж аваад болиулаад гэр лүү оруулсан, намайг гэрт 5 ороход С*******, М нар гэрт орчихсон байсан. Тэрнээс хойш ямар нэг зодоон болоогүй харин С*******т цохиулсан гэх залуугийн найзууд гэх хүмүүс нь манай гэр лүү дайраад бид нарыг цохиж зодох гээд байсан..." гэх мэдүүлэг/хх-н 51-52 хуудас Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Тгийн 2020 оны 08 дугаар сарын 06- ний өдрийн №08шэ/599 дугаартай "...Б.Г*******ын биед зүүн шагайн үений гадна хавчаарын далд хугарал, зүүн дээд доод зовхинд цус хуралт, зүүн тохойнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой..." гэх дүгнэлт /хх-н 65-66 хуудас/ Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Тгийн 2020 оны 08 дугаар сарын 06- ний өдрийн №08шэ/598 дугаартай "...Г.С*******ын биед дээд доод урууланд язрал, буйланд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой..." гэх дүгнэлт /хх-н 72-73 хуудас/

Шинжээч эмч С.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Б.Г*******ын биед учирсан зүүн шагайн үений гадна хавчаар ясны далд хугарал нь дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах ба дээрх гэмтэл нь зүүн шагайн үеэр далий гишгэх болон зүүн шилбэ шагайн үеэр хөших хөшигдөх үед үүсэх боломжтой. Зүүн дээд доод зовхинд цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Зүүн тохойнд зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй..." гэх мэдүүлэг /хх-н 67-68 хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдал, ял шийтгэлтэй эсэх талаарх лавлагаа, бичиг баримтууд Хохирогч Б.Г*******ын ажил эрхэлж байгаа талаар бичиг баримт зэргийг шинжлэн судлав. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Г.С******* нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны 08 дугаар сарын 02-ны 03 цагийн орчимд Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “” амралтын газарт тамхи нэхсэн шалтгаанаар хохирогч Б.Г*******тай маргалдаж түүнд нүүрэндээ цохиулсны дараа түүний зүүн шанаа тус газар нь гараараа цохиж унагаахдаа зүүн шагайн үений гадна хавчаар ясны далд хугарал гэсэн гэмтлийг учруулан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд 6 заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгч Г.С*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэтэл Г******* намайг цохиход би сандал дээр унаад босож ирээд буцаагаад нэг цохисон. Үүний улмаас хөл нь гэмтсэн...” гэсэн мэдүүлэг,

хохирогч Б.Г*******ын шүүхийн хэлэлцүүлэгт: “...С******* юу байна хамаа гэж ирэхээр нь би чи хэн бэ гэсэн чинь хөгшөөн ганц тамхи өгөөч гэхээр нь тамхи өгсөн чинь асаагаад өг гэхээр нь би чамд яахаараа асааж өгдөг гээд цохисон. Тэгээд зодоон 1 минутаас 2 минутын хооронд болсон. Хамгийн сүүлд С******* миний дээр гараад буухад миний хөл хугарсан байсан. С******* намайг босгож суулгахад миний бие сульдчихсан хөл дээрээ гишгэж чадахгүй байсан. Тэгээд манай ажлынхан ирээд салгаад дууссан” гэсэн мэдүүлэг,

Хохирогч Б.Г*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... Мав бид 2 саданд үлдээд Мав нь тэндээ ширээ дэрлээд унтаж байсан би ганцаараа сэрүүн сууж байтал 2 залуу хүрч ирээд намхан залуу нь /С*******/ юу байна хамаа гэхээр нь би өөдөөс нь чи хэн бэ пизда минь гээд муудалцаж эхэлсэн тэгтэл залуу тамхи өгчих гэхээр нь би тамхи өгсөн тэгтэл өөдөөс тамхи асаагаад өг гэхээр нь чамд яахаараа тамхи асааж өгдөг юм бэ гэж хэлээд босож ирээд нүүр лүү нь гараараа цохисон. ... намхан залуу /С*******/ миний дээр гарч суучихсан зууралдаж байсан тэгтэл тэр залууг нэг нь салгаад аваад явсан би босоод садны модон дээр суутал зүүн талын хөл эвгүй болчихсон байсан. ... намайг зөрүүлээд С******* цохисон тэгэхэд газар унахдаа эвгүй уначихсан тэрнээс өмнө зүв зүгээр байсан хөл цохиулаад босох гэтэл эвгүй болчихсон алхаж болохгүй байсан...." гэсэн мэдүүлэг,

Гэрч Н.Мавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... нэг хүн орилоод байхаар нь сэрээд хартал Г******* ах садны зүүн талд Г******* ах доошоо суучихсан намхан залуу /С*******/ цохиж байгаа харагдсан ....хүмүүсээ дуудаад садан дээр ирэхэд Г******* ахын хөл нь эвгүй болчихсон гээд газар бөгсөөрөө суучихсан байж байсан..." гэсэн мэдүүлэг,

Гэрч Ж.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэгтэл Г******* босож ирсэн тэр үед манай хоёр найз намайг ирээд би их маргалдаад байсан учир С*******ыг үлдээгээд аваад явчихсан, тэгээд гэр лүү яг аваад явж байхад эргээд харахад С*******ыг нэг хүн цохиж байгаа харагдахаар нь би шууд л очоод нэгийг нь өшиглөх гэсэн боловч зөрөөд өшиглөж чадаагүй тэгэхэд тэр өшиглөсөн хүн нь Г******* биш нэг найз нь байсан...." гэх мэдүүлэг ,

Гэрч Б.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...С*******ыг тэр хөлөө гэмтээсэн ах Г******* нь цохисон гэдгийг харсан. Хар хувцастай залуу бас цохиж байгаа харагдсан. Мийг хэн цохисныг хараагүй. Г******* нь дээгүүрх хувцсаа тайлаад зодолдох гээд зогсож байснаас Г*******ыг С******* л цохисон байхаа..." гэх мэдүүлэг,

Гэрч Ө.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “.... Зодоонд М, С******* хоёр л оролцсон бусад нь салгасан тэрнээс зодож цохисон асуудал байхгүй..." гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Лхагвадоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би тухайн үед Г******* гэх залууд бол ойртоогүй. Би тухайн үед гэрээс гарч ирэхэд манай найз С******* цус болчихсон ирж байхаар нь манай найзыг зодчихлоо гээд садны гадна талд бужигнаж байсан хүмүүс рүү очоод нэгийг нь татсан тэгээд би тэр залууг уурандаа манай найзыг цохисон залуу байна гэж бодоод цохих гэтэл зугтаачихаар нь тэрийг хөөж хойноос нь гүйсэн чинь бид нартай хамт явж байсан Дорждулам намайг ирээд барьж аваад болиулаад гэр лүү 7 оруулсан, намайг гэрт ороход С*******, М нар гэрт орчихсон байсан. Тэрнээс хойш ямар нэг зодоон болоогүй харин С*******т цохиулсан гэх залуугийн найзууд гэх хүмүүс нь манай гэр лүү дайраад бид нарыг цохиж зодох гээд байсан..." гэсэн мэдүүлэг, Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Тгийн 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн №08шэ/599 дугаартай "...Б.Г*******ын биед зүүн шагайн үений гадна хавчаарын далд хугарал, зүүн дээд доод зовхинд цус хуралт, зүүн тохойнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт, Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Тгийн 2020 оны 8 дугаар сарын 06-ний өдрийн №08шэ/598 дугаартай "...Г.С*******ын биед дээд доод урууланд язрал, буйланд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. гэсэн дүгнэлт, Шинжээч эмч С.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Б.Г*******ын биед учирсан зүүн шагайн үений гадна хавчаар ясны далд хугарал нь дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах ба дээрх гэмтэл нь зүүн шагайн үеэр далий гишгэх болон зүүн шилбэ шагайн үеэр хөших хөшигдөх үед үүсэх боломжтой. гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна гэж үзлээ. Иймд шүүгдэгч Г.С*******т холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ. Энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч , хохирогч нарын согтуурсан үедээ хэн аль нь зохимжгүй харьцаа, хэрүүл маргаан өдөөснөөс болж үйлдэгдсэн гэж шүүх үзлээ. Шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн зүйлчлэлийн талаар өмгөөллийн дүгнэлтдээ: ... шүүгдэгч нь хохирогчийг цохисон боловч хөлийг гэмтээх үйлдэлдээ болгоомжгүй хандсан учир шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж өмгөөлөл явуулсныг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг цохисны улмаас унахдаа хөл нь гэмтсэн талаар мэдүүлсэн хохирогчийн мэдүүлэг, тухайн цаг хугацаанд үүссэн талаар гарсан шинжээчийн эмчийн дүгнэлт, шинжээчийн эмчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: хөл хөших байдлаас үүсэж болох талаар мэдүүлсэн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдож байх тул шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Иймд шүүхээс шүүгдэгч Г.С******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 8 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ. Шүүгдэгч холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, хохирогчийн зүй бус үйлдлээс хамаарсан зэргийг харгалзан торгох ялын доод хэмжээгээр шийтгэж 6 сараар хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэр гаргаж өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргасныг шүүх хянан үзээд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус харилцаанаас хамааралтай гэмт хэрэг үйлдсэнийг харгалзан түүнд уг зүйлд заасан торгох ялын доод хэмжээгээр оногдуулж 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна. Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан олох байсан орлого гэж 2 сая төгрөгийг “Номуун Аз трейдинг” ХХК, “Цама Партнерс” ХХК-иудын ажил эрхэлж байгаа болон сард олгох цалингийн тодорхойлолт, хохирогчийн Голомт банкны №3615106598 дугаарт дансны хуулга зэргийг хэлэлцүүлэн шүүгдэгчээс нэхэмжилснийг шүүх шинжлэн судлаад түүнд цалин гэж ажил олгогч нараас өгсөн орлогуудыг өөрийн данснаас бусдад / Гантуяад / цалин гэж шилжүүлсэн талаарх дансны хуулга, хохирогчийн ажилгүй байснаас олгогдоогүй цалингийн талаарх тодорхойлсон баримтгүй байдлаас хамаарч дээрх бичиг баримтуудыг үнэлэхэд эргэлзээтэй байх тул энэ шийтгэх тогтоолоор уг иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүй байна гэж шүүх үзлээ. Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид эрүүл мэндэд нь учирсан хохирол 1 сая төгрөгийг хүлээн өгсөн талаар мэдүүлснийг дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт С*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С*******т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт 9 зааснаар шүүгдэгч Г.С*******т оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шийтгэх тогтоолд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Г.С******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Г******* нь өөрт учирсан 2.000.000 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгчээс Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.С*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД