Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
Хэргийн индекс | 101/2018/00089/и |
Дугаар | 1042 |
Огноо | 2018-03-26 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 1042
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал би тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн ******* регистрийн дугаартай, ******* тоотод оршин суух овогт Э*******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,
Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баянчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:
Нэхэмжлэгч Ц.Э*******ыг 207 оны 2 дугаар сард Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дуудаж 4\28279 тоот мэдэгдлийг гардуулсан. Гэтэл Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 206 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 0/ШШ206/05340 дугаар захирамжийн дагуу манай гэр бүлийн өмчлөлийн Эрхийн ******* дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн дугаар хороо, Ар хустай /400/, дүгээр гудамжны ******* тоот хаягт байрлах хувийн сууц, эзэмших эрхийн ******* нэгж талбарын дугаар бүхий газрын хамтаар төлбөр төлөгч Г.Ү*******ийн 285.754.583 төгрөгийн үүргийн гүйцэтгэлд хангуулахаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгааг болон 206 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 0/ШШ206/05340 дугаар шүүгчийн захирамж гарсан талаар мэдлээ.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Сүхбаатар дүүргийн дугаар хороо, Ар хустай /400/, дүгээр гудамжны ******* тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгө, газрын хууль ёсны өмчлөгч бидэнд огт мэдэгдэлгүйгээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулсан байна.
Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 77 дугаар зүйлийн 77. дэх хэсэгт “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж заасан байхад өмчлөгч биднээс үнэлгээний талаар огт асуугаагүй, үнэлгээтэй холбоотой огт санал аваагүй атлаа хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоож анхны албадан дуудлага худалдааны үнэлгээг тогтоосон тухай 4Ү28279 тоот мэдэгдлийг өгсөн. Гэтэл зүй нь өмчлөгч биднээс дуудлага худалдааны үнийг тогтоохтой холбоотой үнийн санал авах ёстой байсан боловч энэ ажиллагаа хийгдээгүй, үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс эд хөрөнгө дээр очилгүйгээр, өмчлөгч бидэнд ч мэдэгдэлгүй хураах, битүүмжлэх зэрэг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулсан байна.
Түүнчлэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилогдсон хөндлөнгийн шинжээчийн зүгээс үл хөдлөх эд хөрөнгийг биетээр очиж үнэлгээ тогтоосон зүйл огт байхгүй, энэ талаар ч өмчлөгч бидний зүгээс мэдсэн зүйл огт байхгүй болно.
Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Сүхбаатар дүүргийн дугаар хороо, Ар хустай /400/, дүгээр гудамжны ******* тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгө, газрыг хууль бусаар үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 206 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 0/ШШ206/05340 дугаар захирамжаар “А*******” ХХК, Г.Ү*******, Ш.Д******* нараас 286.547.944 төгрөгийг гаргуулан “Хас банк”-нд олгохоор шийдвэрлэжээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 207 оны дүгээр сарын 3-ны өдөр үүсгэн төлбөр төлөгч “А*******” ХХК, Г.Ү*******, Ш.Д******* нарт шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаатай мэдэгдлийг 207 оны 0 дүгээр сарын 25-ны өдөр гардуулсан.
Шийдвэр гүйцэтгэгчийн заасан хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн дугаар хороо, дүгээр гудамжны ******* тоотод байршилтай, 2.6 м.кв талбайтай зуслангийн сууцыг газрын хамтаар битүүмжлэн, хураасан.
Иргэний хуулийн 77 дугаар зүйлийн 77.-т зааснаар барьцаа хөрөнгөнд төлбөр төлөгч “А*******” ХХК, Г.Ү*******, Ш.Д******* болон барьцаа хөрөнгийн өмчлөгч Ц.Э*******, Л.Д нараас үнийн санал авахад үнийн санал өгөхөөс татгалзсан. Төлбөр авагч Хас банк нь 207 оны дүгээр сарын -ний өдрийн 36/6024 дүгээр албан бичгээр хөндлөнгийн шинжээч томилуулан үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасан тул 207 оны дүгээр сарын -ний өдрийн 49 тоот тогтоолоор “Итгэлт Эстимейт” ХХКомпанийг хөндлөнгийн шинжээчээр томилсон.
Хөрөнгийн үнэлгээний “Итгэлт Эстимейт” ХХКомпани нь 207 оны дүгээр сарын 4-ний өдөр үүргийн гүйцэтгэлийн нэр бүхий барьцааны Сүхбаатар дүүргийн дугаар хороо, дүгээр гудамжны ******* тоотод байршилтай, 2.6 м.кв талбайтай зуслангийн сууцыг газрын хамтаар 346.347.600 төгрөгөөр үнэлсэн.
Иргэний хуулийн 77 дугаар зүйлийн 77.-т заасны дагуу Сүхбаатар дүүргийн дугаар хороо, дүгээр гудамжны ******* тоотод байршилтай, 2.6 м.кв талбайтай зуслангийн сууцыг газрын хамтаар /шинжээчийн тогтоосон үнэ/ үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нарын харилцан тохиролцож тогтоосон үнэ/ болох 346.347.600 төгрөгийн 70 хувь буюу 242.443.320 төгрөгөөр 208 оны 0 дүгээр сарын 9-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар зарлагдсан боловч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 208 оны 0 дүгээр сарын 09-ний өдрийн 0/Ш3208/0080 дүгээр захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзсэн байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдаж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Э******* нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн дугаар хороо, Ар хустай /400/ дүгээр гудамжны ******* тоот хаягт байршилтай 2,5 м.кв талбайтай хувийн сууц, 090043 эзэмших эрхийн гэрчилгээний дугаартай Сүхбаатар дүүргийн дугаар хороо, Ар хустайд байрлах 400 м.кв талбайтай газрыг тус тус үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлага гаргаж, хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 206 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 05340 дугаартай шийдвэрийг үндэслэн 206 оны 2 дугаар сарын 9-ны өдөр 03692 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна./х.х-ийн 62-63 дугаар талд/
Нэхэмжлэгч нь Л.Дгийн хамтаар өмчилдөг дундын хөрөнгөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсныг буруутгаагүй, харин уг хөрөнгийн хувьд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа өмчлөгчөөс албадан дуудлага худалдаанд оруулах талаарх үнийн санал аваагүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд, өмчлөгч нарыг тохиролцуулах ажиллагааг явуулаагүй зэргээр үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоохдоо холбогдох хууль журмыг зөрчсөн гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлон тус үл хөдлөх эд хөрөнгө, газар эзэмших эрхийг үнэлсэн шинжээчийн үнэлгээг хүчингүй болгуулахаар гомдлын шаардлага гаргасан.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32. дэх хэсэгт “Төлбөр төлөгч, төлбөр авагчийг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд гэнэ” гэж тодорхойлон тэдгээрийн эдлэх эрх, хүлээх үүргийг мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33. дэх хэсэгт зохицуулжээ.
Харин шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд бус хөрөнгийн өмчлөгчийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох эрхийг тодорхойлохдоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т “Үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 77.-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө”-ийг шинжээчээр үнэлүүлэхээр зохицуулсан.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 207 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 0/87 дугаартай “эд хөрөнгийг битүүмжлэх тогтоол”, 02/87 дугаартай “эд хөрөнгийг хураасан тогтоол”-р маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг битүүмжилж хураасан байх бөгөөд энэхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 он/ 36 дугаар зүйлд заасантай нийцсэн байна. /х.х-ийн 73, 75 дахь талд/
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Сүхбаатар дүүргийн дугаар хороо, Ар хустай /400/ дүгээр гудамжны ******* тоот хаягт байршилтай 2,5 м.кв талбайтай хувийн сууц, 090043 эзэмших эрхийн гэрчилгээний дугаартай Сүхбаатар дүүргийн дугаар хороо, Ар хустайд байрлах 400 м.кв талбайтай газарт өмчлөгч Ц.Э*******, хамтран өмчлөгч Л.Д нар үнийн санал өгөх боломжгүй талаарх хүсэл зоригоо 207 оны дүгээр сарын 6, 207 оны дүгээр сарын 0-ны өдөр тус тус илрэхийлсэн болох нь тогтоогдож байх тул үнийн санал аваагүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна. /х.х-ийн 82-83 дахь талд/
Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд үнийн санал өгөөгүй, харилцан тохиролцоогүй тул шинжээч томилж, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг “Итгэлт эстимэйт” ХХК-иар тогтоолгосон гэж тайлбарласан.
Хэрэгт авагдсан “Итгэлт эстимэйт” ХХК-ийн 207 оны дүгээр сарын 4-ны өдрийн “Хөрөнгө үнэлгээний тайлан”-д Сүхбаатар дүүргийн дугаар хороо, Ар хустай /400/ дүгээр гудамжны ******* тоот хаягт байршилтай 2,5 м.кв талбайтай хувийн сууц, 090043 эзэмших эрхийн гэрчилгээний дугаартай Сүхбаатар дүүргийн дугаар хороо, Ар хустайд байрлах 400 м.кв талбайтай газрын үнэлгээг 76,062,300 төгрөгөөр тогтоосон байна. /х.х-ийн 46-55 дугаар тал/
Иргэний хуулийн 77 дугаар зүйлийн 77. дэх хэсэгт “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж заасан.
Хуулийн дээрх зохицуулалтаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоох, энэ журмын дагуу тохиролцоогүй тохиолдолд шинжээчийн тогтоосон үнэлгээний 70 хувиар тооцон тогтоох журмыг зохицуулсан.
Хэргийн тухайд өмчлөгч, үүрэг гүйцэтгэгч нар үнийн санал өгөөгүй, тодорхой үнийн талаар тохиролцох санал гаргаагүйн улмаас үүрэг гүйцэтгүүлэгч буюу “Хас банк” шинжээчээр үнэлгээ тогтоолгох санал гаргаж, тус газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор шинжээч томилсон гэх хариуцагчийн тайлбар хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байна.
Тодруулбал, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 77 дугаар зүйлийн 77. дэх хэсэгт заасан журмын дагуу Сүхбаатар дүүргийн дугаар хороо, Ар хустай /400/ дүгээр гудамжны ******* тоот хаягт байршилтай 2,5 м.кв талбайтай хувийн сууц, 090043 эзэмших эрхийн гэрчилгээний дугаартай Сүхбаатар дүүргийн дугаар хороо, Ар хустайд байрлах 400 м.кв талбайтай гэзэр эзэмших эрхийн үнэлгээг тус тус тогтоосон гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэгч Ц.Э*******ын Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо холбогдох журам зөрчсөн гэх гомдлын шаардлага үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн ., .2. дэх хэсэг, 6, 8 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн дугаар хороо, Ар хустай /400/ дүгээр гудамжны ******* тоот хаягт байршилтай 2,5 м.кв талбайтай хувийн сууц, 090043 эзэмших эрхийн гэрчилгээний дугаартай Сүхбаатар дүүргийн дугаар хороо, Ар хустайд байрлах 400 м.кв талбайтай гэзэр эзэмших эрхийн үнэлгээг тус тус тогтоосон үнэлгээг хүчингүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7..2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56. дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Э*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Э*******ад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ, Л.ЭНХЖАРГАЛ